| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Мөнхзул |
| Хэргийн индекс | 148/2024/00467/И |
| Дугаар | 148/ШШ2024/00405 |
| Огноо | 2024-08-28 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 08 сарын 28 өдөр
Дугаар 148/ШШ2024/00405
| 2024 оны 08 сарын 28 өдөр | Дугаар 148/ШШ2024/00405 | Сэлэнгэ аймаг |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагы
хүлээн зөвшөөрснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул би,
Нэхэмжлэгч: *** тоот ***-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: *****аймаг, ******сум, *** дүгээр баг, *** тоотод оршин суух хаягтай, ****овогт ********* /РД: ********/-д холбогдох утас: ******
Нэхэмжлэлийн шаардлага: 501,720 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад;
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
... "****" ХХК нь ****** овогтой *****-тай 2023-10-23-ны өдөр 34152 тоот зээлийн гэрээг байгуулан зээлийн эрх нээсэн.
1. 2023 оны 10 сарын 25-ны өдөр 300,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 6.9 хувийн хүүтэй ******** тоот зээлийг ******* тоот дансанд, дээрх зээлүүдийг зээлдэгч ***** нь шилжүүлэн авсан.
Хариуцагч ****** нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба 2024-08-08-ны өдрийн байдлаар:
1. **** тоот зээл 2023 оны 11 сарын 24-ний өдөр дуусч үндсэн зээлээс 0 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 300,000 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 288 хоног/зээлийн гэрээний 30+ хугацаа хэтэрсэн 258+ 0 удаагийн сунгалтаар 0 хоног/-ийн хүү 198,720 төгрөг + шимтгэл 3,000 төгрөг хүүнд төлсөн 0 төгрөгийг хасаж нийт хүү 198,720 нийт дүн 501,720 төгрөг
Нийт үндсэн зээл 300,000 төгрөг, нийт хүү 198,720 төгрөг, шимтгэл нийлбэр 3,000 төгрөг бүгд нийлээд 501,720 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч *** нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
... Миний бие ******* нь ******-ийн надад холбогдуулан гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Миний бие нэхэмжилд байгаа 501,720 төгрөгийг бүрэн хэмжээгээр зөвшөөрч байна, төлөхөд татгалзах зүйлгүй. Миний бие нэхэмжилж байгаа 501,790 төгрөгийг 2024 оны 09 дүгээр сарын 25-ны дотор бүрэн төлж барагдуулах тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Улсын тэмдэгтийн хураамж төлөхөд татгалзах зүйлгүй гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
******нь ****холбогдуулан 501,720 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 501,720 төгрөгийг төлөхийг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд ирүүлсэн дээрх тайлбараар нотлогдож байна.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар ******* холбогдуулан 501,720 төгрөг гаргуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 15,702 төгрөгийн тал хувь болох 7,851 төгрөгийг хариуцагчаас, үлдэх 7,851 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлого /данс- 100130000941/-оос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МӨНХЗУЛ