Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 148/ШШ2024/00406

 

 

 

 

 

2024 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 148/ШШ2024/00406

Сэлэнгэ аймаг

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул би,

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг, ******* сум, 6 дугаар баг, *******, 3 дугаар хэсэг, ******* тоотод оршин суух хаягтай ******* овогтой ******* ******* /РД: *******/ утас: *******-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Сэлэнгэ аймаг, ******* сум, 4 дүгээр баг, 4 дүгээр хэсгийн ******* тоотод оршин суух хаягтай овогтой /РД:/-д холбогдох утас:

Нэхэмжлэлийн шаардлага: 2,750,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад;

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

... Иргэн О. нь 2021 оны 09-р сарын 15-ны өдөр мөнгө хэрэгтэй болоод байна гээд надаас гөр өргөдөл бичиж 6 сарын хугацаатайгаар 10 хувийн хүүтэй 3,500,000 төгрөгийг зээлэн авч барьцаа болгон 25 толгой мал өгнө гээд өгөөгүй. О. нь 2021 оны 09-р сарын 15-аас огт мөнгө өгөхгүй явсаар 2024 оны 01-р сарын 05-нд 150,000 төгрөг, 2024 оны 01-р сарын 10-нд 150,000 төгрөг, 2024 оны 01-р сарын 16-нд 150,000 төгрөг, 2024 оны 01-р сарын 24-нд 150,000 төгрөг, 2024 оны 06-р сарын 15-нд 150,000 төгрөг зээлж авсан мөнгөнөөс нийт 750,000 төгрөг хасагдсан.

Зээлдэгч О. нь хугацаандаа зээлсэн мөнгөө бүрэн өгөөгүй намайг хохироож байгаа тул зээлж авсан 3,500,000 төгрөгөөс дээрх хугацаанд өгсөн 750,000 төгрөгийг хасаж үлдэгдэл болох 2,750,000 төгрөгийг О.аас гаргуулж Б.******* намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч О. нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

... О. миний бие Б.*******ийн надад холбогдуулан гаргасан зээлийн үлдэгдэл 2 сая 750 мянган төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй танилцлаа. Миний бие нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжилж буй 2 сая 750 мянган төгрөгийг 2024 оны 09 болон 10 дугаар сард 2 хувааж төлж барагдуулан. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Улсын тэмдэгтийн хураамж төлөх талаар тайлбарласныг ойлголоо гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Б.******* нь О.д холбогдуулан 2,750,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 2,750,000 төгргийг төлөхийг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд ирүүлсэн дээрх тайлбар, баримт зэргээр нотлогдож байна.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар Б.*******ийн нэхэмжлэлтэй О.д холбогдох 2,750,000 төгрөг гаргуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 58,950 төгрөгийн тал хувь болох 29,475 төгрөгийг хариуцагчаас, үлдэх 29,475 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлого /данс-100130000941/-оос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Б.МӨНХЗУЛ