Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 148/ШШ2024/00407

 

 

 

 

 

2024 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 148/ШШ2024/00407

С

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, 8-р хороо, *******ын талбай-2, ******* тауер оффис, 712, 713 тоот ******* ББСБ ХХК /РД: *******/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: С, ******* сум,, *******,, ******* тоотод оршин суух хаягтай, ******* овогт /РД: /-д холбогдох утас: *

Нэхэмжлэлийн шаардлага: 687,851 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад;

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

... "******* ББСБ" ХХК нь -тай 2024-01-24-ний өдөр 20240124-28904 тоот зээлийн гэрээг байгуулан зээлийн эрх нээсэн.

1. 2024 оны 2 сарын 27-ний өдөр 530,000 төгрөгийг 90 хоногийн хугацаатай 5.5 хувийн хүүтэй * тоот зээлийг ХААН банк дахь * тоот дансанд, дээрх зээлүүдийг зээлдэгч Н. нь шилжүүлэн авсан.

Хариуцагч Н. нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба 2024-08-05-ны өдрийн байдлаар:

1. z000181735 тоот зээл 2024 оны 3 сарын 28-ны өдөр дуусч үндсэн зээлээс 0 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 530,000 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 157 хоног-ийн хүү 152,551 төгрөг + шимтгэл 5,300 төгрөг нийт хүү 157,851 нийт дүн 687,851 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Н. нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

... овогтой миний бие ******* ББСБ-ийн надад холбогдуулан гаргасан 687,851 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй танилцлаа. Миний бие нэхэмжилд байгаа 687,851 төгрөгийг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч байна. Би нэхэмжилж буй 687,851 төгрөгийг 2024 оны 09 дүгээр сарын 01-ний дотор бүрэн төлж барагдуулах тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Улсын тэмдэгтийн хураамж төлөх талаар тайлбарласныг ойлгосон гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

******* ББСБ ХХК нь Н.д холбогдуулан 687,851 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 687,851 төгрөгийг төлөхийг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд ирүүлсэн дээрх тайлбараар нотлогдож байна.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар ******* ББСБ ХХК нь Н.д холбогдуулан 687,851 төгрөг гаргуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 21,059 төгрөгийн тал хувь болох 10,529.5 төгрөгийг хариуцагчаас, үлдэх 10,529.5 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлого /данс- 100130000941/-оос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Б.МӨНХЗУЛ