Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 135/ШШ2024/01017

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 135/2024/00993/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ****** аймаг, ****** сум, ****** баг, ****** хороолол, ****** байр, ****** тоотод оршин суух ******* овгийн *******гийн ******* /утс: *******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ****** аймаг, ****** сум, ****** баг, ****** хороолол, ****** байр, ****** тоотод оршин суух ******* овгийн *******ийн ******* /утас:*******/-т холбогдох

“20,000,000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Б.*******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: ,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Алтантуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Б.******* нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан шаардлагадаа:

“...Б.******* миний бага хүү нь бэр Б.*******тэй гэр бүлийн хамтын амьдралтай байх үедээ ****** аймаг, ****** сум, ****** баг, ****** хороолол, ****** байр, ****** тоот хаягт байрлах ****** мкв бүхий 4 өрөө орон сууцыг 2021 оны 09 сард худалдаж авсан. Уг байрыг анх 75,000,000 төгрөгөөр худалдан авч байсан бөгөөд байр авахад мөнгө дутаад эхлээд Б.*******ийн ааваар хадгаламж барьцаалсан зээл 40,000,000 төгрөг авахуулаад дараа нь би өөрийн амьдарч байсан 2 өрөө байрыг 63,800,000 төгрөгөөр зарж 2021 оны 10 сарын 01-ний өдөр Б.*******тэй цуг яваад түүний аав *******ийн банкны дансанд *******ээс зээл төлөв гэж гүйлгээний утгыг бичээд аавынх нь 40,000,000 төгрөгийг буцааж өгсөн. Уг мөнгөний талаар хүү, бэр хоёр гэрлэлт цуцлагдсан шүүх хурал дээр тэднийг 4 өрөө байр авахад надаас 40,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн тухайд хүү, бэр хоёр үгүйсгээгүй.

Миний хувь олон жилийн өмнө ханиа алдсан одоо ганц бие хүн тул бага хүү, бэр, ач нарынхаа амьдралд тус дэм болох гэж байр оронгоо зарж байранд нь хөрөнгө оруулж өгсөн байтал хүү, бэр хоёр гэр бүлийн маргаан үүсгэцгээж, тус шүүхийн 2024 оны 05 сарын 14-ний өдөр тэдний гэрлэлт цуцлагдаж, насанд хүрээгүй хоёр хүүхэд нь Б.*******ийн асрамжид үлдэж, гэр бүлийн дундын өмч болох 4 өрөө орон сууц нь Б.*******ийн өмчлөлд үлдээж, байрны одоогийн зах зээлийн үнэ ханшаар 148,443,250 төгрөгөөр үнэлэгдэж уг үнэлгээний дагуу гэр бүлийн гишүүд , Б.*******, хоёр хүүхдэд ноогдох хувийг тэнцүү хувааж, т 37,110,813 төгрөгийг Б.*******ээс гаргуулахаар шийдвэрлэсэн.

Одоо би өөрийн мөнгөөр хөрөнгө оруулж бий болсон дөрвөн өрөө байранд амьдардаг, бэр маань намайг байр суллаж өг, миний байрнаас зайл гэж хэл амаар доромжилж хөөж тууж байгаа тул би буцаад орох оронтой болохын тулд Б.*******ийн 4 өрөө байртай болоход өөрийн байраа зарж хөрөнгө оруулж байсан 40,000,000 төгрөгийн 50 хувь болох 20,000,000 төгрөгийг Б.*******ээс авмаар байна” гэжээ.

 

2.Хариуцагч Б.******* нь шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

“...Б.******* миний бие Б.*******ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

Би ****** сумны ****** баг, ****** хороолол, ****** байрны ****** тоот хаягтай ******мкв талбай бүхий 4 өрөө орон сууцыг тай эхнэр, нөхөр болон амьдарч байхдаа авсан нь үнэн. Нөхөр болох нь байнгын гадаад улсад /******/ ажиллаж амьдарсаар, хааяа нэг ирсэн үедээ хэрүүл уруултай байсны улмаас бид хоорондоо таарамжгүй болж, гэр бүлээ цуцлуулсан. Мөн дундын эд хөрөнгө болох дээрх орон сууцны ноогдох хувь болох мөнгийг /нэхэмжлэгчийн хүү/ гаргуулан өгөхөөр шүүх шийдвэрлэсэн юм. Ингэж шийдвэрлэсний дараа хадам ээж байсан ******* зөвхөн надаас байранд хөрөнгө оруулсан мөнгө нэхэмжилж байгааг би хүлээн зөвшөөрөхгүй ээ. Би 2 хүүхдээ ын амьдралын ямар ч оролцоогүйгээр өөрөө өсгөж, хүмүүжүүлж, төлбөртэй цэцэрлэгт сургаж байгаа. Энэ хүнд мөнгө төлөх боломж байхгүй. Өрх толгойлон амьдарч энд, тэнд зээлтэй болсон. Одоо харин би байраа зарж, зарим өр төлбөрөө төлөх хэрэгтэй байна.

Б.******* байр авахад зориулж 40 сая төгрөг өгөөгүй. Байр авах гээд мөнгө хүрэхгүй байсан тул манай аав 25 сая төгрөг надад урьдчилгаанд төл гэж өгсөн. *******ийн яриад байгаа 40 сая төгрөгийг байранд зориулж өгөөгүй. Байр авсаны дараа ааваас мөнгө аваад буцааж төлж байсан. Энэ мөнгө нь байрны урсгал засварт орсон. Тэгээд ч би энэ хүнд би мөнгийг буцаан төлөх үүрэг хүлээгээгүй. Бидний авсан байранд орсон бол би маргахгүй. Гэтэл байр авахад хөрөнгө оруулсан гэдэг нь нотлогдохгүй байгаа. Харин Солонгосоос ирээд 50 сая төгрөг гаргаж, үлдэгдэл төлбөрийг хийсэн. Хэрэв т өгсөн бол тэр хүнээсээ нэхэмжилж авна биз дээ. Миний хувьд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй” гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, банкны 2024 оны 06 сарын 12-ны өдрийн дугаартай дансны хуулга эх хувиар, тус шүүхийг 2024 оны 05 сарын 14-ний өдрийн дугаартай шийдвэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, ****** аймаг, ****** сумын ****** багийн Засаг даргын 2024 оны 06 сарын 12-ны өдрийн ****** дугаартай тодорхойлолт, 2024 оны 06 сарын 13-ны өдрийн Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ эх хувиар, банк ХК-ийн 2024 оны 03 сарын 12-ны өдрийн хуулбар зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн./хх 2-9, 65 хуудас/

 

4. Хариуцагчаас ****** аймгийн тойргийн нотариатч гийн дугаартай итгэмжлэл, тус шүүхийн 2024 оны 05 сарын 14-ний өдрийн дугаартай тэмдэглэлийн хуулбар, дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, ****** аймгийн тойргийн нотариатч ын 2024 оны 06 сарын 07-ны өдрийн дугаартай Худалдах, худалдан авах гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, дугаартай шүүхийн шийдвэр гадуулсан тухай баримтын хуулбар зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн./хх 27, 31-36 , 41-43, 51хуудас/

 

 Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Б.*******т холбогдуулан орон сууцны урьдчилгаанд өгсөн 20,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч Б.******* нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодруулж ...өөрийн хүү , бэр Б.******* хоёр хамтын амьдралтай байх хугацаандаа ****** аймаг, ****** сум ****** баг, ****** хороолол, ****** байр, ******тоот хаягт байрлах, ****** мкв талбай бүхий 4 өрөө орон сууцыг 2021 оны 9 сард 75 сая төгрөгөөр худалдаж авахдаа Б.*******ийн аав *******өөр хадгаламж барьцаалсан зээл авахуулж 40,000,000 төгрөгийг орон сууцны урьдчилгаанд өгсөн байсныг би өөрийнхөө 2 өрөө байраа зарж *******ийн дансанд 40 сая төгрөгийг шилжүүлсэн. Гэрлэлт цуцлуулсан шүүх хурал дээр урьдчилгаа 40 сая төгрөгийг намайг өгснийг хоёулаа үгүйсгээгүй. Шүүхээс тэдний гэрлэлтийг цуцалж, хоёр хүүхдийг эхийнх нь асрамжинд үлдээж, гэр бүлийн дундын эд хөрөнгө болох 4 өрөө орон сууцыг гэр бүлийн гишүүдэд нь тэнцүү хувааж шийдвэрлэсэн. Гэтэл би олон жил ганц бие амьдарсан, хүүхдүүдтэйгээ цуг сайхан амьдарна гэж итгэж, өөрийн орон сууцаа зарж урьдчилгаа 40 сая төгрөг өгсөн боловч гэрлэлт цуцлагдаж, би орох оронгүй болсон. Иймд би хүүгээсээ 20 сая төгрөгийг авах тул бэр Б.*******ээс 20 сая төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна гэж тайлбарласан.

Хариуцагч татгалзлын үндэслэлийг ... бид хоорондоо таарамжгүй болж, гэр бүлээ цуцлуулсан. Мөн дундын эд хөрөнгө болох дээрх орон сууцны ноогдох хувь болох мөнгийг /нэхэмжлэгчийн хүү/ гаргуулан өгөхөөр шүүх шийдвэрлэсэн юм. Ингэж шийдвэрлэсний дараа хадам ээж байсан ******* зөвхөн надаас байранд хөрөнгө оруулсан мөнгө нэхэмжилж байгааг би хүлээн зөвшөөрөхгүй ээ. Би 2 хүүхдээ ын амьдралын ямар ч оролцоогүйгээр өөрөө өсгөж, хүмүүжүүлж, төлбөртэй цэцэрлэгт сургаж байгаа. Энэ хүнд мөнгө төлөх боломж байхгүй. Өрх толгойлон амьдарч энд, тэнд зээлтэй болсон. Одоо харин би байраа зарж, зарим өр төлбөрөө төлөх хэрэгтэй байна. Б.******* байр авахад зориулж 40 сая төгрөг өгөөгүй. Байр авах гээд мөнгө хүрэхгүй байсан тул манай аав 25 сая төгрөг надад урьдчилгаанд төл гэж өгсөн. *******ийн яриад байгаа 40 сая төгрөгийг байранд зориулж өгөөгүй. Байр авсаны дараа ааваас мөнгө аваад буцааж төлж байсан. Энэ мөнгө нь байрны урсгал засварт орсон. Тэгээд ч би энэ хүнд би мөнгийг буцаан төлөх үүрэг хүлээгээгүй гэжээ.

 

Хэрэгт авагдсан Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 2024 оны 5 сарын 14-ний өдрийн дугаартай шүүхийн шийдвэрээр ...Б.*******, нарын гэрлэлтийг цуцалж, насанд хүрээгүй О.Эмүжин, О.Тэмүүлэн нарыг эх Б.*******ийн асрамжид үлдээж, эцэг аар тэжээн тэтгүүлэхээр, гэр бүлийн дундын эд хөрөнгө болох ****** аймгийн ****** сум, ****** дүгээр баг, ****** дүгээр хороолол, ****** дугаар байр, ****** тоот ****** м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг нэхэмжлэгч Б.*******ийн өмчлөлд үлдээж, нэхэмжлэгч Б.*******ээс 37,110,813 төгрөгийг гаргуулж хариуцагч т олгохоор шийдвэрлэсэн байх ба шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байна.

Нэхэмжлэгч Б.******* нь нэхэмжлэлийнхээ шаардлагатай холбогдуулан өөрийн эзэмшлийн банкны данснаас 2021 оны 10 сарын 01-ний өдөр 40,000,000 төгрөгийг *******ээс зээл төлөв утгатайгаар *******ийн банкны дансанд шилжүүлсэн дансны хуулгыг ирүүлсэн байх ба хариуцагч талаас татгалзалтайгаа холбогдуулан түүнээс өмнө буюу 2021 оны 09 сарын 13-ны өдөр байрны урьдчилгаа 25,000,000 төгрөгийг шилжүүлсэн банкны орлогын мэдүүлэгийг ирүүлж, Б.*******ийн аавыг ******* гэдэг түүний данс мөн гэхдээ эдний хооронд зээлийн гэрээ байгуулагдсныг үгүйсгэхгүй төлбөр шилжүүлсэн баримтын утга дээр нь зээл төлөв гэсэн байна гэж маргасан.

Гэвч нэхэмжлэгч талаас Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 сарын 14-ний өдрийн ****** дугаартай Б.*******ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн  шүүх хуралдааны тэмдэглэлийг шүүхийн архиваас гаргуулж ирүүлсэн байх ба уг тэмдэглэлийн 5 дугаар талд Даргалагчаас –ын ээж нь өөрийнхөө хоёр өрөө байрыг зараад 40 сая төгрөгийг та хоёрын байранд хөрөнгө оруулсан гэдэг нь үнэн үү гэхэд нэхэмжлэгч Үнэн гэв гэсэн бичилт, Даргалагчаас –та хоёр өрөө байраа хэдээр зарсан бэ гэхэд Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч -63,800,000 төгрөгөөр зарсан. 10 сарын 01-ний өдөр Б.******* надтай цуг яваад аавынхаа дансыг хэлж өгөөд утга дээр нь “зээл төлөв” гэж бичээрэй гээд 40 сая төгрөг шилжүүлсэн гэсэн тайлбар,

****** дугаартай шийдвэрийн Үндэслэх хэсэгт хариуцагч ын нэхэмжлэлийн шаардлагын талаар гаргасан тайлбарт ...маргаан бүхий байрыг худалдаж авахад хадам ааваас хадгаламж барьцаалж 40 сая төгрөгийг авч байрны эзэнд өгсөн. Дараа нь манай ээж өөрийнхөө байрыг худалдан борлуулаад зээлсэн 40 сая төгрөгийг хадам аавд өгч байсан. Иймд байрнаас 50,000,000 төгрөгийг авах саналтай гэсэн тайлбар, ...тус орон сууц нь Б.*******ийн өмчлөлд улсын бүртгэлд бүртгэгдсэн боловч Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4-т зааснаар гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө мөн байна. Иймд дээрх хуулинд зааснаар гэр бүлийн нэг гишүүнд ногдох хэсгийг шинжээчийн дүгнэлтэд заасан үнийн дүн болох 148,443,250 төгрөгийг нийт 4 гишүүнд хуваахад нэг хүнд 37,110,813 төгрөг гэж тооцож, 4 өрөө орон сууцыг Б.*******ийн өмчлөлд үлдээж, хариуцагч т ногдох хэсгийн үнийн дүн болох 37,110,813 төгрөгийг нэхэмжлэгч Б.*******ээс гаргуулж олгох нь зүйтэй гэсэн шийдвэрээр нэхэмжлэгч Б.******* нь орон сууцны урьдчилгаа төлбөрт 40 сая төгрөгийг хариуцагч Б.*******ийн аав *******өд төлөх замаар шилжүүлсэн мөн орон сууцыг гэр бүлийн гишүүдийн дундын хөрөнгө гэж дурдан гэр бүлийн гишүүдэд хувааж шийдвэрлэсэн болох нь тогтоогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.4-т Зохигч ба хэргийн бусад оролцогч түүнчлэн тэдгээрийн эрх залгамжлагч шүүхээр нэгэнт хянан шийдвэрлэгдсэн маргааны талаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах буюу шүүхээс нэгэнт тогтоогдсон үйл баримт, эрх зүйн харилцаа, иргэний хэрэг хянан шийдвэрлэх өөр ажиллагааны талаар маргах эрхгүй гэжээ.

Хэдийгээр гэрлэлт цуцалсан шүүхийн шийдвэрт хариуцагч талаас Б.*******ээс *******өд 40 сая төгрөг шилжүүлсэн баримтыг нотлох баримтаар гаргаж өгсөн боловч зохигчид орон сууцны урьдчилгаа бүрдүүлэхэд Б.*******ээс 40 сая төгрөг өөрийн орон сууцаа худалдан борлуулж өгсөн талаар маргаагүй байх ба энэ талаар шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан, хариуцагчаас ээжийнхээ өгсөн мөнгийг оролцуулаад 50 сая төгрөг нэхэмжилж байгаагаа тодорхойлсон боловч шүүхээс уг орон сууцыг гэр бүлийн гишүүдийн дундын эд хөрөнгө гэж үзэж хувааж шийдвэрлэсэн үйл баримт нэгэнт тогтоогдсон бөгөөд талууд энэ талаар маргах, дахин нотлох шаардлагагүй юм.  

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492 дугаар зүйлийн 492.1-д Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараах тохиолдолд буцаан шаардах эрхтэй, 492.1.1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон, 493 дугаар зүйлийн 493.1-д Буцаан шаардах шаардлагад өөр этгээдэд шилжүүлсэн хөрөнгө, түүнээс олсон орлого, үр шим, түүнчлэн тухайн хөрөнгийг эвдсэн, устгасан, гэмтээсэн буюу хураалгасан бол нөхөн төлбөрт авах бүх зүйл хамаарна гэжээ.

Нэхэмжлэгч Б.*******, хариуцагч Б.******* нарын хооронд үүрэг үүсээгүй боловч 40 сая төгрөгийг шилжүүлсэн үйл баримт нэгэнт тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн шаардлагыг тодруулсан тайлбарт дурдсанаар өөрийн хүү аас 20 сая төгрөгийг авна, хариуцагч Б.*******ээс 20,000,000 төгрөг гаргуулна гэсэн шаардлагын дагуу  хариуцагч Б.*******ээс 20,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар  хариуцагч Б.*******ээс 20,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.*******т олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 258,000 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******ээс 258,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.*******т олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.АЛТАНТУЯА