Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 148/ШШ2024/00408

 

 

 

 

 

2024 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 148/ШШ2024/00408

Сэлэнгэ аймаг

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, 8-р хороо, *******ын талбай-2, ******* оффис, 712, 713 тоот ******* ББСБ ХХК /РД: *******/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч:

Нэхэмжлэлийн шаардлага: 408,570 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад;

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

... "******* ББСБ" ХХК нь овогтой -тай 2024-03-13-ны өдөр 56417 тоот зээлийн гэрээг байгуулан зээлийн эрх нээсэн.

1.    2024 оны 3 сарын 13-ний өдөр 300,000 төгрөгийг 90 хоногийн хугацаатай 6.9 хувийн хүүтэй z000205787 тоот зээлийг ХААН банк дахь 5687004326 тоот дансанд, дээрх зээлүүдийг зээлдэгч Т. нь шилжүүлэн авсан.

Хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба 2024-08-08-ны өдрийн байдлаар:

1.    z000205787 тоот зээл 2024 оны 4 сарын 12-ны өдөр дуусч үндсэн зээлээс 0 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 300,000 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 153 хоног/зээлийн гэрээний 90+ хугацаа хэтэрсэн 123+ 0 удаагийн сунгалтаар -30 хоног/-ийн хүү 105,570 төгрөг + шимтгэл 3,000 төгрөг хүүнд төлсөн 0 төгрөгийг хасаж нийт хүү 105,570 нийт дүн 408,570 төгрөг

Нийт үндсэн зээл 300,000 төгрөг, нийт хүү 105,570 төгрөг, шимтгэл нийлбэр 3,000 төгрөг бүгд нийлээд 408,570 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч а нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

... овогтой миний бие ******* ББСБ-ийн нэхэмжлэлтэй танилцлаа. Надад холбогдуулан гаргасан 408,570 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч байна. Төлөхөд татгалзах зүйл байхгүй. Миний бие нэхэмжилж буй 408,570 төгрөгийг 2024 оны 09 дүгээр сарын 20-ны дотор төлж барагдуулах тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Улсын тэмдэгтийн хураамж төлөхөд татгалзах зүйлгүй гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

******* ББСБ ХХК нь холбогдуулан 408,570 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 408,570 төгрөгийг төлөхийг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд ирүүлсэн дээрх тайлбараар нотлогдож байна.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар ******* ББСБ ХХК нь холбогдуулан 408,570 төгрөг гаргуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 12,980 төгрөгийн тал хувь болох 6,490 төгрөгийг хариуцагчаас, үлдэх 6,490 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлого /данс- 100130000941/-оос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Б.МӨНХЗУЛ