| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Мөнхзул |
| Хэргийн индекс | 148/2024/00473/И |
| Дугаар | 148/ШШ2024/00412 |
| Огноо | 2024-08-30 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 08 сарын 30 өдөр
Дугаар 148/ШШ2024/00412
| 2024 оны 08 сарын 30 өдөр | Дугаар 148/ШШ2024/00412 | ******* аймаг |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
биелүүлснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
******* аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, юнескогийн гудамж-28, МПМ цогцолбор ХХК /РД:****/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: аймаг, сум, * дугаар баг, хэсэг гудамж * тоотод оршин суух хаягтай, овогт /РД: /-д холбогдох утас:
Нэхэмжлэлийн шаардлага: 539,329 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад;
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... ****нь мессеж зээлийн үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 1400000604563 тоот Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан ба мессеж зээл авч, хугацаанд нь төлж барагдуулж байсан тул зээлийн эрхийн хэмжээ нэмэгдсэн. нь уг гэрээний үндсэн дээр 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 420,000 төгрөгийг сарын 3,4%-ийн хүүтэй зээлээр авсан ба хугацаанд нь төлж барагдуулаагүй юм.
******* нь хууль болон гэрээнд заасан үүргээ үл биелүүлж зээл, зээлийн хүүгээ төлж барагдуулахыг шаардахад удаа дараа худал хэлж өнөөдрийг хүртэл төлөөгүй. зээлийн гэрээний үүрэг 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар үндсэн зээл 420,000 төгрөг, зээлийн хүү 109,894 төгрөг, зээлийн хүү 9,435 төгрөг нийт 539,329 төгрөг гаргуулахаар байна. Өнгөрсөн хугацаанд зээлийн гэрээний үүргийг шаардаж мсж илгээх, утсаар холбоо тогтоож байсан ба хэд хэдэн удаа хэсэгчлэн төлөх хугацаа тохирсон ч огт төлбөр төлөөгүй юм. нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй бөгөөд Монгол улсын иргэний хууль, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд заасны дагуу зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцсон, шаардах эрхтэй байх тул зээлийн гэрээний үүрэгт 539,329 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
... миний бие ****** нэхэмжлэлтэй танилцлаа. Миний бие нэхэмжилсэн 539,329 төгрөгийг 2024 оны 08 дугаар сарын 29-ний 16 цагт 596,785 төгрөгийг төлж барагдуулж нэхэмжлэгч Мобифинансаас зээл хээгдсэн гэх мэдэгдэл ирсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
**** нь холбогдуулан 539,329 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 539,329 төгрөгийг төлөхийг бүрэн хэмжээгээр төлж барагдуулсан болох нь түүний шүүхэд ирүүлсэн дээрх тайлбар болон голомт банкны гүйлгээний дэлгэрэнгүй хуулгаар нотлогдож байна.
Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр төлж барагдуулсан байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар **********нь холбогдуулан 539,329 төгрөг гаргуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч бүрэн хэмжээгээр биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 16,830 төгрөгийн тал хувь болох 8,415 төгрөгийг хариуцагчаас, үлдэх 8,415 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлого /данс- 100130000941/-оос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МӨНХЗУЛ