Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 148/ШШ2024/00418

 

 

 

 

 

2024 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 148/ШШ2024/00418

Сэлэнгэ аймаг

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, 1-р хороо, ******* гудамж-28, МПМ цогцолбор ******* ББСБ ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: аймаг, сум, дугаар баг, * гудамж * тоотод оршин суух хаягтай, овогт /РД: /-д холбогдох утас:

Нэхэмжлэлийн шаардлага: 1,330,278 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад;

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

... нь ******* ББСБ-ийн мессеж зээлийн үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2022 оны ******* дүгээр сарын 24-ний өдөр 1400000602272 тоот Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан ба мессеж зээл авч, хугацаанд нь төлж барагдуулж байсан тул зээлийн эрхийн хэмжээ нэмэгдсэн. нь уг гэрээний үндсэн дээр 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 570,000 төгрөгийг сарын 3,0%-ийн хүүтэй, 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 220,000 төгрөгийг сарын 3,3% хүүтэй тус тус зээлээр авсан ба хугацаанд нь төлж барагдуулаагүй юм.

нь хууль болон гэрээнд заасан үүргээ үл биелүүлж зээл, зээлийн хүүгээ төлж барагдуулахыг шаардахад удаа дараа худал хэлж өнөөдрийг хүртэл төлөөгүй. зээлийн гэрээний үүрэг 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар:

Үндсэн зээл

Үндсэн зээлийн үлдэгдэл

Зээлийн хүү

Нэмэгдүүлсэн хүү

Нийт

570,000

570,00

319,945

60,480

950,425

220,000

220,000

134,708

25,145

379,853

790,000

790,000

454,653

85,625

1,330,278

******* ББСБ нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй бөгөөд Монгол улсын иргэний хууль, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд заасны дагуу зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцсон, шаардах эрхтэй байх тул зээлийн гэрээний үүрэгт 1,330,278 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

... миний бие нь ******* ББСБ ХХК-ийн надад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа. Нэхэмжилсэн 1,330,278 төгрөгийг Л. миний зүгээс ******* ББСБ ХХК-д төлөхөд ямар нэгэн маргаан байхгүй. Үнийг дүнг хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэлийн шаардлага дээр маргаангүй. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Улсын тэмдэгтийн хураамж болон шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэхийг тайлбарлаж өгснийг ойлголоо гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

******* ББСБ ХХК нь холбогдуулан 1,330,278 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,330,278 төгрөгийг төлөхийг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд ирүүлсэн дээрх тайлбараар нотлогдож байна.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар ******* ББСБ ХХК нь олбогдуулан 1,330,278 төгрөг гаргуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 36,234 төгрөгийн тал хувь болох 18,117 төгрөгийг хариуцагчаас, үлдэх 18,117 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлого /данс- 10*******30000941/-оос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Б.МӨНХЗУЛ