| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Давагийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 135/2024/00473/и |
| Дугаар | 135/ШШ2024/01030 |
| Огноо | 2024-09-03 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 09 сарын 03 өдөр
Дугаар 135/ШШ2024/01030
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2024/00473/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ****** аймаг, ****** сум, ****** баг, ****** хороолол, ****** байрны урд ******* эмнэлгийн урд ****** тоотод оршин суух ******* овгийн *******н ******* /утас: *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ****** аймаг, ****** сум, ******* баг, өөрийн байр, ****** аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар ****** дугаар нээлттэй хорих анги /утас: *******/,
Бие даасан шаардлага гаргагч гуравдагч этгээд: ****** аймаг, ****** сум, ****** баг, ****** хороолол, ****** байр, ****** тоотод оршин суух ******* овгийн *******ын /утас: / нарт холбогдох,
“...Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгохыг даалгуулах, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад өөрт ногдох төлбөрийг бүрэн гүйцэт биелүүлсэн болохыг тогтоолгох тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ,
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: Л./цахимаар/,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Сувдаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч П.******* нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан шаардлагадаа:
“...Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 сарын 09-ний өдрийн ****** дугаар захирамжаар П.*******, нараас 69,302,750 төгрөгийг “ ” ХХК-д олгохоор “Эвлэрлийн гэрээг баталгаажуулах тухай” шүүгчийн захирамж гарсан. Тус захирамжийн дагуу Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2019 оны 03 сарын 07-ны өдөр ****** дугаартай гүйцэтгэх хуудас бичигдэн ****** аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байна.
Шүүгчийн захирамжид П.*******, нараас 69,302,750 төгрөгийг “ ” ХХК-д гаргуулахаар заасан ба уг төлбөрийг П.******* миний бие төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Гэтэл ****** аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь өөрт ногдох төлбөрүүдээ бүрэн төлж барагдуулаад байгаа бөгөөд П.*******, нараас дахин төлбөр гаргуулахаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулсаар байна.
П.******* миний бие Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 сарын 09-ний өдрийн ****** дугаар шүүгчийн захирамжийн дагуу төлбөрийг төлж барагдуулсан гэж үзэж байгаа учраас шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох үндэслэлтэй байгаа болно. П.*******, нар нь “ ” ХХК-д шүүгчийн захирамжид заасан өр төлбөрийг бүрэн барагдуулсан боловч шийдвэр гүйцэтгэх газраас барьцаа хөрөнгийг чөлөөлөхгүй, гуравдагч этгээдэд шилжүүлж байрыг албадан чөлөөлөх тухай шаардлагыг удаа дараа ирүүлж байгаа нь үндэслэлгүй байна. Иймд Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 сарын 07-ны өдөр ****** дугаартай гүйцэтгэх хуудсын дагуу явагдаж буй төлбөр төлөгч П.*******, нарт холбогдох шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгохыг даалгаж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүрэн биелүүлсэн болохыг тогтоож өгнө үү” гэжээ.
2.Хариуцагч ****** аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар ***** нээлттэй хорих анги нь шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
“...Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 сарын 09-ний өдрийн ****** дугаар захирамжаар П.*******, нараас 69,302,750 төгрөгийг “ ” ХХК-д олгохоор шийдвэрлэжээ.
Тус газар нь гүйцэтгэх баримт бичгийг 2019 оны 03 сарын 14-ний өдөр хүлээн авч дугаарт бүртгэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн.
Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөрийг төлж барагдуулахыг төлбөр төлөгч нарт удаа дараа мэдэгдсэн боловч төлж барагдуулаагүй тул үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар заасан эрхийн улсын бүртгэлийн дугаартай, ийн дүүргийн ****** хороо, ****** хороолол, ****** байрны ****** тоотод байрлах ****** мкв талбайтай 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэн хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу талуудаас үнийн санал авахад талууд харилцан тохиролцоогүй тул ШШГТХуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт зааснаар дээрх үл хөдлөх хөрөнгийг шинжээч томилон үнэ тогтоолгоход 79,350,333 төгрөгөөр үнэлсэн.
ШШГТХуулийн 66 дугаар зүйл, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу эрхийн улсын бүртгэлийн дугаартай, ийн дүүргийн ****** хороо, ****** хороолол, ****** байр, ****** тоотод байрлах ****** мкв талбайтай 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг шинжээчийн тогтоосон үнэ 79,350,333 төгрөгийн 70 хувь болох 55,545,233.1 төгрөгөөр дуудлага худалдааны дуудах үнийг тогтоож, анхны албадан дуудлага худалдаанд 2019 оны 10 сарын 23-ны өдөр оруулахаар нийтэд мэдээлсэн боловч үнийн санал ирээгүй, худалдан борлогдоогүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4-д зааснаар 2019 оны 11 сарын 21-ний өдөр Хоёр дахь албадан дуудлага худалдаанд шинжээчийн тогтоосон үнэ 79,350,333 төгрөгийн 50 хувь болох 39,675,166.5 төгрөгөөр дуудлага худалдааны дуудах үнийг тогтоож оруулахад 45,500,000 төгрөгөөр борлогдсон.
ШШГТХуулийн 71 дүгээр зүйлийн 71.10-т “Дуудлага худалдаагаар борлогдсон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлсэн эсэх тухай дуудлага худалдааны эрхлэн хөтлөгчийн шийдвэрийг тогтоосон хугацаанд танилцуулна. Энэ хугацаа нь 14 хоногоос хэтрэхгүй байна.” гэж заасны дагуу албадан дуудлага худалдааны эрхлэн хөтлөгчийн өмчлөх эрх шилжүүлэх тухай 2019 оны 12 сарын 05-ны өдрийн 12/06 тоот тогтоолыг талуудад утсаар мэдэгдэж, 2019 оны 12 сарын 10-ны өдөр баталгаат шуудангаар хүргүүлсэн.
Төлбөр төлөгч П.******* нь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 сарын 10-ны өдрийн 1324 дугаартай захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн.
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 сарын 13-ны өдрийн ****** дугаартай шийдвэр, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 сарын 29-ний өдрийн ******дугаартай магадлал, ******* Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 06 сарын 25-ны өдрийн дугаартай тогтоолоор нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.
Албадан дуудлага худалдааны орлого 45,500,000 төгрөгийг 2022 оны 01 сарын 17-ны өдөр төлбөр авагч ны данс руу шилжүүлсэн байна.
Төлбөр төлөгч П.*******, нарт Хоёр дахь дуудлага худалдаагаар худалдан борлогдсон эрхийн улсын бүртгэлийн дугаартай, ийн дүүргийн ****** хороо, ****** хороолол, ****** байрны ****** тоотод байрлах, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг сайн дураар чөлөөлөх мэдэгдлийг хүргүүлэхэд султган чөлөөлөөгүй тул ШШГТХ-ийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт “Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шийдвэр гүйцэтгэгч хариуцсан тойргоос өөр нутаг дэвсгэрт энэ хуулийн 44.2-т заасан арга хэмжээ гүйцэтгэх шаардлагатай бол тухайн нутаг дэвсгэрийг хариуцсан шийдвэр гүйцэтгэгчид даалгавар хүргүүлэн гүйцэтгүүлж болно” гэж заасны дагуу орон сууцыг албадан чөлөөлүүлэхээр 2022 оны 01 сарын 13-ны өдрийн /16 дугаартай шийдвэр гүйцэтгэгчийн даалгаврыг хүргүүлсэн.
Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад худалдан борлогдсон үл хөдлөх эд хөрөнгийн талаар гуравдагч этгээд нь үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчингүйд тооцуулж, орон сууц өмчлөгчийн гэрчилгээг буцаан шилжүүлэх тухай нэхэмжлэл гаргасан тул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 сарын 07-ны өдрийн дугаартай захирамжаар тус тус шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн.
дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 сарын 12-ны өдрийн дугаартай шийдвэрээр гуравдагч этгээд иргэн гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.
Төлбөр төлөгч П.******* нь тус газрын дансанд 2023 оны 12 сард төгрөгийг тушаасан бөгөөд төлбөрийн үлдэгдэл болох 23,966,918.54 төгрөгийг төлбөр авагч ны тоот данс руу шилжүүлсэн. Төлбөр төлөгч П.*******ийн тушаасан мөнгөний үлдэгдэл 45,499,500 төгрөгийг буцаан шилжүүлэх дансны хүсэлт ирүүлэхийг албан бичгээр болон утсаар удаа дарааа мэдэгдэхэд хүсэлтээ ирүүлээгүй тул 45,499,5000 төгрөгийг 2024 оны 03 сарын 19-ний өдөр төлбөр төлөгч П.*******ийн ны тоот данс руу шилжүүлсэн.
Төлбөр төлөгч П.*******, нар нь Хоёр дахь албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдсон хөрөнгийг сайн дураар чөлөөлөх мэдэгдлийг 2024 оны 02 сарын 21-ний өдөр , дугаартай албан бичгээр хүргүүлэхэд сайн дураар чөлөөлөөгүй тул албадан чөлөөлүүлэхээр 2024 оны 03 сарын 07-ны өдрийн /20 дугаартай шийдвэр гүйцэтгэгчийн даалгаврыг пахин хүргүүлж, 2024 оны 02 сарын 26-ны өдрийн дугаартай албан бичгээр өмчлөх эрхийн дуудлага худалдааны ялагч Л.Лодойдамын өмчлөлд шилжүүлсэн байна.
Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч П.******* нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсныг тогтоолгох тухай иргэний хэрэгт нэхэмжлэл гаргасан тул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 сарын 03-ны өдрийн дугаартай захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлд зааснаар ахлах шийдвэр гүйцэтгэгч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох эрхтэй бөгөөд дуудлага худалдааны ялагчид хөрөнгийг султган шилжүүлэн өгснөөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болох тул төлбөр төлөгч П.*******ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
3.Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Л. шаардлагын үндэслэлийг ...Миний бие 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр ****** аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар -****** дугаар нээлттэй хорих ангиас зохион байгуулсан 2 дахь албадан дуудлага худалдаанд оролцож, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн ийн дүүргийн ****** хороо ****** дүгээр хороолол, ****** байр, ****** тоот хаягт байршилтай, ****** мкв талбайтай 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 45 500 000 төгрөгөөр худалдан авах санал гаргаснаар ялагчаар шалгарсан. ****** аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар -****** дугаар нээлттэй хорих ангид миний бие 2019 оны 11 дүгээр сард 4550 000 төгрөгийг 2019 оны 12 дугаар сард 40 950 000 төгрөгийг тус тус төлснөөр Иргэний хуулийн 178 дугаар зүйлийн 178.1-дэх хэсэгт заасан үүргээ бүрэн биелүүлснээр тус шүүхийн 178.2 дахь хэсэгт заасны дагуу дээрх орон сууцны өмчлөгч болсон. Хариуцагч нь миний оролцсон 2 дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд тус нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2 дахь албадан дуудлага худалдаа явагдсан өдрөөс хойш 109 хоногийн дараа Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 3 сарын 10-ны өдрийн ****** дугаар захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн. ******* Улсын Дээд шүүхийн 2021 оны 6 сарын 25-ны өдрийн дугаар тогтоолоор хариуцагчийн дээрх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, эцэслэн шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл шийдвэр гүйцэтгэх ажиллагаа болон албадан дуудлага худалдаа хуулийн дагуу явагдсан болохыг тогтоосон. Хариуцагч нь 2024 оны 3 сарын 19-ний өдөр Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 3 сарын 07-ны өдрийн ****** дугаар гүйцэтгэх хуудасны дагуу явагдаж байгаа шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болохыг даалгах, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүрэн биелүүлсэн болохыг тогтоолгох нэхэмжлэлийг шүүхэд гаргасан нь цаад утгаараа миний дуудлага худалдаагаар худалдаж авсан орон сууцны өмчлөгчөөр үлдэх хууль бус санаархлыг илтгэж байна. Хариуцагч нь Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 1 сарын 09-ний өдрийн ****** дугаар захирамжийн дагуу бусдад төлөх төлбөрөө 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 30 287 775,45 төгрөг, 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 45 500 000 төгрөгийг тус тус төлж дуусгавар болгосон гэх баримтыг шүүхэд гаргаж өгсөн байна. Тус баримтыг үзвэл 2 дахь албадан дуудлага худалдаа явагдсан өдрөөс хойш 1482 хоногийн дараа төлбөр төлөх үүргээ хариуцагч биелүүлсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.3 дахь хэсэгт заасны дагуу өмчлөх эрхийг хадгалж үлдэх хууль зүйн үндэслэлгүй байна.
Миний бие 2 дахь албадан дуудлага худалдаагаар худалдаж авсан эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр 2024 оны 3 сарын 06-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлж , улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулан авсан боловч өнөөдрийг хүртэл хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж авч чадахгүй байгаа болно. Миний бие Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсгүүдэд тус тус заасныг үндэслэн энэхүү шаардлагыг гаргаж байгаа болно. Иймд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.
4. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхийн газар, шийдвэр гүйцэтгэх албаны 2024 оны 03 сарын 19-ний өдрийн дугаартай албан тоот, 2024 оны 03 сарын 21-ний өдрийн Зээлийн мэдээллийн лавлагаа, Дархан-Уул аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 нээлттэй хорих ангийн 2024 оны 02 сарын 21-ний өдрийн дугаартай мэдэгдэл, ХК-ийн 2024 оны 03 сарын 21-ний өдрийн дугаартай тодорхойлолт, Дархан-уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 01 сарын 09-ний өдрийн 310 дугаартай шүүгчийн захирамжийн хуулбар, ХК-ийн 2024 оны 03 сарын 26-ны өдрийн дугаартай тодорхойлолт, ны 2023.12.01-2023.12.31-ний өдөр хүртэл хугацааны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, ****** аймгийн тойргийн нотариатч ын 2024 оны 03 сарын 29-ний өдрийн , 2024 оны 06 сарын 04-ний өдрийн дугаартай итгэмжлэлүүд, , Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 сарын 12-ны өдрийн дугаартай албан тоот, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2024 оны 02 сарын 08-ны өдрийн дугаартай албан тоот, ****** аймгийн тойргийн нотариатч ын 2024 оны 03 сарын 29-ний өдрийн дугаартай итгэмжлэл, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 03 сарын 28-ны өдрийн дугаартай захирамж зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн./хх 2-17, 22, 147, 169-172 хуудас/
5. Хариуцагчаас ****** аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-****** дугаар нээлттэй хорих ангийн 2024 оны 03 сарын 27-ны өдрийн дугаартай албан тоот, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ын хүсэлт, иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 сарын 03-ны өдрийн дугаартай шүүгчийн захирамжийн хуулбар, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 сарын 07-ны өдрийн ***** дугаартай гүйцэтгэх хуудасны хуулбар, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 сарын 07-ны өдрийн ****** дугаартай шүүгчийн захирамж, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 сарын 09-ний өдрийн ****** дугаартай шүүгчийн захирамжийн хуулбар, Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаартай гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2019 оны 03 сарын 14-ний өдрийн Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай № дугаартай тогтоол, 2019 оны 04 сарын 05-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2019 оны 04 сарын 05-ны өдрийн №/02 дугаартай Шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн мэдэгдэл, 2019 оны 04 сарын 05-ны өдрийн №/04 дугаартай Шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн мэдэгдэх хуудас, ****** аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-****** дугаар нээлттэй хорих ангийн 2019 оны 04 сарын 30-ны өдрийн дугаартай албан тоот, 2019 оны 04 сарын 30-ны өдрийн №/08 дугаартай Шийдвэр гүйцэтгэгчийн даалгавар, 2019 оны 05 сарын 22-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, ийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 05 сарын 21-ний өдрийн дугаартай хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, 2019 оны 06 сарын 04-ний өдрийн дугаартай Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, 2019 оны 06 сарын 04-ний өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, ийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 06 сарын 04-ний өдрийн /08 дугаартай Эд хөрөнгө хураах тухай тогтоол, 2019 оны 05 сарын 22-ны өдрийн дугаартай Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, ****** аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-****** дугаар нээлттэй хорих ангийн 2019 оны 06 сарын 26-ны өдрийн дугаартай албан тоот, 2019 оны 06 сарын 26-ны өдрийн дугаартай Шинжээч томилох тухай тогтоол, 2019 оны 09 сарын 18-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, ****** аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-****** дугаар нээлттэй хорих ангийн 2019 оны 09 сарын 18-ны өдрийн дугаартай мэдэгдэл, 2019 оны 10 сарын 08-ны өдрийн дугаартай Анхны албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоол, ****** аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-****** дугаар нээлттэй хорих ангийн 2019 оны 10 сарын 11-ний өдрийн дугаартай албан тоот, 2019 оны 11 сарын 06-ны өдрийн дугаартай Хоёр дахь албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоол, ****** аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-****** дугаар нээлттэй хорих ангийн 2019 оны 11 сарын 08-ны өдрийн дугаартай албан тоот, 2019 оны 11 сарын 21-ний өдрийн Анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааны хурлын тэмдэглэл, 2019 оны 12 сарын 05-ны өдрийн дугаартай Албадан дуудлага худалдааны эрхлэн хөтлөгчийн өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоол, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 03 сарын 10-ны өдрийн дугаартай захирамж, мөн шүүхийн 2020 оны 05 сарын 13-ны өдрийн дугаартай шийдвэр, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 сарын 29-ний өдрийн дугаартай магадлал, ******* Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 06 сарын 25-ны өдрийн дугаартай тогтоол, ****** аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-****** дугаар нээлттэй хорих ангийн 2022 оны 01 сарын 04-ний өдрийн дугаартай мэдэгдэл, 2022 оны 01 сарын 04-ний өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, ****** аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-****** дугаар нээлттэй хорих ангийн 2022 оны 01 сарын 14-ний өдрийн дугаартай албан тоот, 2022 оны 01 сарын 13-ны өдрийн №/16 дугаартай Шийдвэр гүйцэтгэгчийн даалгавар, 2022 оны 01 сарын 17-ны өдрийн дугаартай төлбөрийн хүсэлт, дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 02 сарын 17-ны өдрийн , 2023 оны 04 сарын 07-ны өдрийн дугаартай захирамж, 2023 оны 12 сарын 12-ны өдрийн дугаартай шийдвэр, 2024 оны 02 сарын 16, 2024 оны 02 сарын 23-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2024 оны 02 сарын 19-ний өдрийн дугаартай төлбөрийн хүсэлт, ****** аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-****** дугаар нээлттэй хорих ангийн 2024 оны 02 сарын 21-ний өдрийн , 2024 оны 03 сарын 04-ний өдрийн , 2024 оны 02 сарын 26-ны өдрийн дугаартай албан тоотууд, дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 03 сарын 18-ны өдрийн дугаартай албан тоот, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаартай гэрчилгээний хуулбар, ****** аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-***** дугаар нээлттэй хорих ангийн 2024 оны 03 сарын 07-ны өдрийн дугаартай албан тоот, 2024 оны 03 сарын 07-ны өдрийн №/20 дугаартай Шийдвэр гүйцэтгэгчийн даалгавар, гуравдагч этгээдийн бие даасан шаардлага, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн./хх 25, 41-42, 51-132,142-144 хуудас/
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч П.******* нь хариуцагч ****** аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-***** дугаар нээлттэй хорих ангид холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгохыг даалгуулах, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад өөрт ногдох төлбөрийг бүрэн гүйцэд биелүүлсэн болохыг тогтоолгохыг хүссэн гомдлын шаардлага гаргасныг хариуцагч шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдсан үндэслэлээр эс зөвшөөрч маргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Л. нь нэхэмжлэгч П.*******т холбогдуулан орон сууцыг чөлөөлүүлэх шаардлага гаргасныг нэхэмжлэгч эс зөвшөөрч байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд нэхэмжлэлийнхээ шаардлагын үндэслэлийг дараах байдлаар тодруулж байна ... шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа буруу явагдсан учраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5-д зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгоод урьд нь явуулсан ажиллагааг хүчингүй болгуулья гэж байгаа. Яагаад гэвэл 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдөр дээд шүүхийн тогтоол гараад тухайн шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой түдгэлзэл дуусгавар болж байгаа. Дуусгавар болсонтой холбоотойгоор Л. гэдэг хүн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ялагчаар тодроод мөнгөө буцаагаад авчихсан байсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.10, 71.14-т зааснаар 14 хоног гэж байгаа. Гэтэл 2021 оны 6 сарын 25-ны өдөр дээд шүүхийн тогтоол гарсан бол түүнтэй холбоотой Л.д ялагч болсон тул төлбөрөө төлөөд авах хэрэгтэй талаар шийдвэр гүйцэтгэх байгууллага мэдэгдэл хүргүүлэх ёстой байтал хүргүүлээгүй. Хожим нь 6 сарын дараа Л. гэдэг хүн би шийдвэр гүйцэтгэлийн процесст дуудлага худалдаанд ялсан хүн тиймээс энэ байрыг авмаар байна гэсэн хүсэлтийг гаргаж байгаа нь үндэслэлгүй. Мөн Л. нь 2022 оны 01 сарын 17-ны өдөр төлбөр төлсөн байгаа, 2022 оны 01 сарын 14-ний өдөр П.*******, нарын регистрийн дугаартай төлбөр төлөгчийн нэрс гэж байгаад 45 000 000 төгрөгийг шийдвэр гүйцэтгэх байгууллагын данс руу хийсэн байдаг. Төлбөрөө төлчихөөд байхад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5-д заасан зохицуулалт яагаад үйлчлэхгүй байна вэ. Бид өмнөх процессыг яриагүй, дээд шүүхийн тогтоол гарснаас хойшхи процессыг ярьж байна. ...нөгөөтэйгүүр Л. гэдэг хүн дээд шүүхийн тогтоол гарснаас хойш бүхэл бүтэн 6 сарын дараа ялагч байна гээд мөнгө төлөөд энэ байрыг авах гэж байгаа гэж тайлбарласан.
Хариуцагч татгалзлын үндэслэлийг ... Төлбөр төлөгч П.******* нь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 сарын 10-ны өдрийн ****** дугаартай захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн. Гурван шатны шүүхийн шийдвэр гарч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Албадан дуудлага худалдааны орлого 45,500,000 төгрөгийг 2022 оны 01 сарын 17-ны өдөр төлбөр авагч ны данс руу шилжүүлсэн байна. Төлбөр төлөгч П.******* нь тус газрын дансанд 2023 оны 12 сард төгрөгийг тушаасан бөгөөд төлбөрийн үлдэгдэл болох 23,966,918.54 төгрөгийг төлбөр авагчийн данс руу шилжүүлсэн. Төлбөр төлөгч П.*******ийн тушаасан мөнгөний үлдэгдэл 45,499,500 төгрөгийг буцаан шилжүүлэх дансны хүсэлт ирүүлэхийг албан бичгээр болон утсаар удаа дарааа мэдэгдэхэд хүсэлтээ ирүүлээгүй тул 45,499,5000 төгрөгийг 2024 оны 03 сарын 19-ний өдөр төлбөр төлөгч П.*******ийн данс руу шилжүүлсэн.Төлбөр төлөгч П.*******, нар нь Хоёр дахь албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдсон хөрөнгийг сайн дураар чөлөөлөх хүргүүлэхэд сайн дураар чөлөөлөөгүй тул албадан чөлөөлүүлэхээр шийдвэр гүйцэтгэгчийн даалгаврыг дахин хүргүүлж, 2024 оны 02 сарын 26-ны өдрийн ****** дугаартай албан бичгээр өмчлөх эрхийн дуудлага худалдааны ялагч Л.Лодойдамын өмчлөлд шилжүүлсэн байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлд зааснаар ахлах шийдвэр гүйцэтгэгч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох эрхтэй бөгөөд дуудлага худалдааны ялагчид хөрөнгийг султган шилжүүлэн өгснөөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болох тул төлбөр төлөгч П.*******ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэж тайлбарласан.
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд шаардлагын үндэслэлийг ... ийн дүүргийн ****** хороо ****** дүгээр хороолол, ****** байр, ****** тоот хаягт байршилтай, ****** мкв талбайтай 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 45 500 000 төгрөгөөр худалдан авах санал гаргаснаар ялагчаар шалгарсан. ****** аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар -****** дугаар нээлттэй хорих ангид миний бие 2019 оны 11 дүгээр сард 4550 000 төгрөгийг 2019 оны 12 дугаар сард 40 950 000 төгрөгийг тус тус төлснөөр 2 дахь албадан дуудлага худалдаагаар худалдаж авсан эрхийн улсын бүртгэлийн ****** дугаарт бүртгэгдсэн, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр 2024 оны 3 сарын 06-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлж , улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулан авсан боловч өнөөдрийг хүртэл хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж авч чадахгүй байгаа болно. Миний бие Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсгүүдэд тус тус заасныг үндэслэн энэхүү шаардлагыг гаргаж байгаа болно гэж тайлбарлаж байна.
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 сарын 09-ний өдрийн ****** дугаартай Эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр байгуулсан эвлэрлийн гэрээг баталгаажуулах тухай шүүгчийн захирамжаар өргөдөл гаргагч ны ****** салбар нь уригдсан тал тай харилцан тохиролцож үндсэн зээл 48 874 652 төгрөг, үндсэн зээлийн хүү 17 011 748 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3 402 350 төгрөг, нотариатын зардал 14000 төгрөг нийт 69 302 750 төгрөгийг 2019 оны 3 сарын 01-ний өдрийн дотор ны тоот дансанд төлж дуусгахаар, өргөдөл гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 30 000 төгрөгийг уригдсан талууд өргөдөл гаргагчид буцаан төлнө. Хэрэв тогтоосон хугацаанд төлбөрөө барагдуулаагүй нөхцөлд П.*******, нарын өмчлөлийн ийн дүүргийн ****** дугаар хороо, ****** дүгээр хороолол, ****** дүгээр байр, ****** тоот, эрхийн улсын бүртгэлийн ****** дугаартай, ****** тоот өмчлөх эрхийн гэрчилгээтэй, ****** мкв талбайтай, 2 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулна гэж эвлэрчээ.
Дээрх захирамжийг уригдсан талууд сайн дураар биелүүлээгүй үндэслэлээр нэхэмжлэгч талаас хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч тус шүүхийн 2019 оны 3 сарын 07-ны өдрийн ****** дугаартай захирамжаар албадан гүйцэтгүүлэх захирамж, 205 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдсэний дагуу 2019 оны 3 сарын 14-ний өдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэсэн байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад төлбөр төлөгч П.******* нь ****** аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-****** дугаар нээлттэй хорих ангид холбогдуулан 2 дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах гомдлын шаардлагыг шүүхэд гаргасныг тус шүүхийн 2020 оны 5 сарын 13-ны өдрийн ****** дугаартай шийдвэр, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 6 сарын 19-ний өдрийн ****** дугаартай магадлал, ******* Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 6 сарын 25-ны өдрийн дугаартай тогтоолоор П.*******ийн гаргасан гомдлыг хангахгүй орхисон байна.
Дээрх маргааныг шүүхээс эцэслэн шийдвэрлэж дууссаны дараа дуудлага худалдааны ялагч Л.ас 2022 оны 01 сарын 17-ны өдөр инд 45 500 000 төгрөгийг, П.*******, нараас 2022 оны 1 сарын 14-нд 45 500 000 төгрөгийг, төлбөр төлөгч П.******* нь дахин шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дансанд 2023 оны 12 сарын 12-ны өдөр хоёр удаагийн гүйлгээгээр 69500 000 төгрөгийг шилжүүлсэн байна. Шийдвэр гүйцэтгэгч нь шүүхийн шийдвэрийн дагуу үлдэгдэл төлбөр 23 966 918,54 төгрөгийг төлбөр авагч ны данс руу шилжүүлж, үлдэгдэл төлбөр болох 45 499 500 төгрөгийг буцаан шилжүүлэх хүсэлтээ ирүүлээгүй үндэслэлээр П.*******ийн данс руу шилжүүлсэн үйл баримтууд тогтоогдож байна.
Дээрх шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад гийн нэхэмжлэлтэй П.*******т холбогдох үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчингүйд тооцуулж, орон сууц эзэмшигчийн гэрчилгээг буцаан шилжүүлэхийг даалгах тухай хэрэг дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж байсан бөгөөд уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус шүүхийн 2022 оны 2 сарын 17-ны өдрийн дугаартай Хүсэлт шийдвэрлэж, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамж, мөн тус шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн дугаартай захирамжуудаар нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж, ийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт, Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 сарын 09-ний өдрийн ****** дугаартай захирамжид заагдсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэхийг даалгаж шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулсан байна.
Улмаар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 сарын 12-ны өдрийн дугаартай шийдвэрээр гийн нэхэмжлэлтэй П.*******т холбогдох үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг буцаан шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Түүнээс хойш дахин П.******* нь дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсныг тогтоолгох нэхэмжлэл гаргасан бөгөөд тус шүүхийн шүүгчийн 2024 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн дугаартай захирамжаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн байна.
Нэхэмжлэгч нь улсын дээд шүүхийн тогтоол гарснаас хойш дуудлага худалдааны мэдэгдлийг ялагч Л.д мэдэгдэх ёстой байтал мэдэгдээгүй, 6 сарын дараа төлбөрөө шилжүүлсэн гэж маргаж байгаа боловч Улсын дээд шүүхийн тогтоолд ... хоёр дахь албадан дуудлага худалдааны оролцогч Л. дуудлага худалдааны ялагч болж орон сууцыг 45 500 000 төгрөгөөр худалдан авсан, албадан дуудлага худалдааны эрхлэн хөтлөгчийн өмчлөх эрхийг шилжүүлэх тогтоол гарсныг гардан авахыг шийдвэр гүйцэтгэгч 2019 оны 12 сарын 09-ний өдөр П.*******, нарт утсаар мэдэгдэж, энэ талаар тэмдэглэл үйлдсэн нь хэрэгт авагдсныг нэхэмжлэгч үгүйсгээгүй гэж дүгнэснээр дуудлага худалдааны ялагч Л. болох талаар маргах эрхгүй.
Тодруулбал Зохигч ба хэргийн бусад оролцогч, түүнчлэн тэдгээрийн эрх залгамжлагч шүүхээр нэгэнт хянан шийдвэрлэгдсэн маргааны талаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах буюу шүүхээс нэгэнт тогтоогдсон үйл баримт, эрх зүйн харилцаа, иргэний хэрэг хянан шийдвэрлэх өөр ажиллагааны талаар маргах эрхгүй талаар хуульчилсан.
Иймд дуудлага худалдааны ялагч Л.д улсын дээд шүүхийн тогтоол гарснаас хойш 14 хоногийн дотор төлбөрийг төлөх ёстой гэсэн хариуцагчийн татгалзал үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл нэгэнт шүүх албадан дуудлага худалдаа хуулийн дагуу явуулсан албадан дуудлага худалдааны ялагчийг тодруулсан улмаар албадан дуудлага худалдааны эрхлэн хөтлөгчийн өмчлөх эрхийг шилжүүлэх тогтоол гарсныг мэдэгдсэн тул дээд шүүхийн тогтоол гарсны дараа мэдэгдэх ёстой байсан гэсэн хариуцагчийн татгалзал үндэслэлгүй.
Харин дуудлага худалдаагаар борлогдсон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлсэн эсэх тухай дуудлага худалдааны эрхлэн хөтлөгчийн шийдвэрийг тогтоосон хугацаанд танилцуулахаас өмнө нэхэмжлэгч П.******* нь төлбөрийг шилжүүлсэн тохиолдолд өмчлөх эрх шилжихгүй байхаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.13-т Энэ хуулийн 71.10-т зохицуулсан боловч төлбөр төлөгч нь дээрх хугацаанд төлбөрөө шилжүүлээгүй байна.
Мөн төлбөр төлөгч нь ****** аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-****** дугаар нээлттэй хорих ангийн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн Өмчлөх эрх шилжүүлэх тухай 2024 оны 02 сарын 26-ны өдрийн дугаар шийдвэрт төлбөр төлөгч талаас гомдол гаргаагүй байх ба улмаар 2024 оны 03 сарын 06-ны өдөр ыг ийн дүүргийн ****** хороо, ****** хороолол, ****** байр ****** тоот, ****** мкв талбайтай, хоёр өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр бүртгэсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.14-т зааснаар Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлсэн шийдвэрт гомдол гаргаагүй тохиолдолд худалдан авагч үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болно гэсэн хуулийн заалттай нийцсэн байна.
Хэдийгээр дуудлага худалдааны ялагчид орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлсэн боловч уг үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлж хүлээлгэн өгөөгүй тул албадан дуудлага худалдааны ялагчид хүлээлгэн өгөхийг тойргийн шийдвэр гүйцэтгэгчид даалгасан даалгаврыг хүргүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.
Иймд Улсын дээд шүүхийн тогтоол гарснаас хойш шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад төлбөр төлөгч П.******* төлбөрийг шилжүүлсэн боловч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулинд заасан хугацааны дотор төлбөрөө төлөөгүй байдал тогтоогдож байх тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад өөрт ногдох төлбөрийг бүрэн гүйцэд биелүүлсэн болохыг тогтоолгох, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгохыг даалгуулахыг хүссэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.
Бие даасан гуравдагч этгээдийн шаардлагын талаар:
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Л. нь 2 дахь дуудлага худалдааны ялагч бөгөөд улмаар уг орон сууцны өмчлөгч болох нь хэрэгт авагдсан үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна.
Орон сууцны өмчлөгч ын эзэмшилд эд хөрөнгийг шилжүүлэхээр шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн байгууллагаас орон сууцыг чөлөөлөх мэдэгдлийг Дархан-Уул аймаг, ****** сум, ****** дугаар баг, ****** дүгээр хороолол, ****** дүгээр байрны ****** тоотод оршин суух, , П.******* нар удаа дараа хүргүүлж байсан боловч орон сууцыг чөлөөлж түүнд хүлээлгэн өгөөгүй байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь уг орон сууцанд шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан гийн охин Д.Золзаяа нөхөр хүүхдийн хамт амьдарч байгаа талаар шүүх хуралдаанд тайлбар гаргасан бөгөөд энэ нь шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 02 сарын 11-ний өдрийн орон сууцыг чөлөөлж өгөхийг мэдэгдсэн тэмдэглэлээр тогтоогдож байна.
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Л. нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй байна.
Гэвч бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нь хариуцагчаар П.*******ийг татаж түүнд холбогдуулан өөрийн орон сууцыг албадан чөлөөлүүлэх шаардлага гаргасан боловч хариуцагч П.******* оршин суудагггүй болох нь тогтоогдож байх тул түүнд холбогдуулан гаргасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар нэхэмжлэгч П.*******ийн хариуцагч ****** аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх гүйцэтгэх газар ****** нээлттэй хорих ангид холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад өөрт ногдох төлбөрийг бүрэн гүйцэд биелүүлсэн болохыг тогтоолгох, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгохыг даалгуулахыг хүссэн шаардлагыг, нэхэмжлэгч П.*******ийн хууль бус эзэмшлээс орон сууцыг чөлөөлүүлэхийг хүссэн бие даасан гуравдагч этгээдийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140400 төгрөгийг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээс урьдчилан төлсөн 385450 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА