Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 135/ШШ2024/01036

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс 1352024/01266/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

            Хүсэлт гаргагч: ****** аймаг, ****** сум, ****** баг, ****** хороолол, ****** байр, ****** тоотод оршин суух ******* овгийн *******гийн ******* /утас: *******/-гийн хүсэлттэй,

“Ажилласан байдал тогтоолгох тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Хүсэлт гаргагч: Ш.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Хүсэлт гаргагч Ш.******* нь шүүхэд гаргасан хүсэлтийн үндэслэлийг дараах байдлаар тодорхойлов. Үүнд :

“...Миний бие 1997 оны 10 сарын 01-ний өдрөөс ***** аймгийн ****** цэцэрлэгт багшаар ажиллаж эхэлсэн. Хөдөлмөрийн дэвтэрт орсон, гарсан тушаал бичигдээгүй. Архивын сан хөмрөгт хадгалагдаж байгаа 21 цэцэрлэгийн эрхлэгчийн 1997-2001 оны тушаалын баримт шүүн үзэхэд ажилд орсон болон ажлаас чөлөөлөгдсөн тушаал байхгүй байна. Одоо тэтгэвэрт гарах болсон чинь ажилласан жил дутаад байна. Иймд миний 1997-2001 онуудад ажиллаж байсныг тогтоож өгнө үү” гэв.

 

            Хүсэлт гаргагчийн хүсэлттэй холбоотой дараах нотлох баримт хэрэгт авагдсан байна. Үүнд: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч *******гийн 2024 оны 07 сарын 08-ны өдрийн тодорхойлолт, хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхий нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Дархан-Уул аймгийн Төрийн архивын 2024 оны 04 сарын 23-ны өдрийн ******* дугаартай тодорхойлолт, ******* дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Улсын тэргүүний 21 цэцэрлэгийн эрхлэгчийн 2001 оны 05 сарын 30-ны өдрийн ******* дугаартай “Бүлгийн нэмэгдэл олгох тухай”, 2001 оны 05 сарын 15-ны өдрийн дугаартай “Ээлжийн амралт олгох тухай” тушаалуудын хуулбар, , *******66 дугаартай төрсний гэрчилгээний хуулбарууд, ****** аймгийн ****** багийн Засаг дарга гийн 2024 оны 07 сарын 01-ний өдрийн тодорхойлолт, гэрэл зурган үзүүлэлтүүд /хх 2-13 хуудас, 24-26 хуудас/

Шүүхээс: гийн гэрчийн мэдүүлэг, түүний иргэний үнэмлэхийн хуулбар, дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,  гийн гэрчийн мэдүүлэг, түүний иргэний үнэмлэхийн хуулбар, дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг нотлох баримтыг бүрдүүлсэн болно. /хх 29-40 хуудас/

Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн хүсэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Хүсэлт гаргагч Ш.******* нь 1997 оны 10 сарын 01-ний өдрөөс 2001 оны 10 сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоолгох хүсэлтийг гаргажээ.

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ, 136 дугаар зүйлийн 136.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн, хуулийн этгээд өөрийн оршин суугаа газрын, эсхүл тухайн үйл явдал болсон газрын шүүхэд гаргана гэж тус тус заасан байна.

Мөн дээрх хуулийн 136 дугаар зүйлийн 136.3-д “Хүсэлтэд уг үйл явдлыг тогтоолгох гэж байгаа зорилгыг зааж уг үйл явдлыг тогтооход ач холбогдол бүхий баримт бичгийг олж авах буюу үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болсныг нотлох баримтыг хавсаргана” гэж заажээ

Хүсэлт гаргагч Ш.******* нь ****** аймгийн ****** цэцэрлэгт багшаар ажиллаж байсан боловч түүний ажилд орсон, гарсан тушаалыг нь нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийгээгүйн улмаас түүний ажилласан байдлыг тогтоох боломжгүй болсон бөгөөд  ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд гаргасан хүсэлт нь дээрх хуульд заасан эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарч байх тул тус шүүхэд хүсэлт гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй байна.

2. Хүсэлт гаргагч Ш.******* нь 1997 оны 10 сарын 01-ний өдрөөс 2001 оны 10 сарын 01-ний өдөр хүртэл Дархан-Уул аймгийн 21 цэцэрлэгт ажиллаж байсан байдал нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

-№ 086970 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбарт 1997 оноос 2001 оны 6 сарыг дуустал, 2001 оны 9 сард цалин хөдөлмөрийн хөлснөөс нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байдал, Улсын тэргүүний 21 цэцэрлэгийн эрхлэгчийн 2001 оны 05 сарын 30-ны өдрийн ******* дугаартай “Бүлгийн нэмэгдэл олгох тухай” тушаалд ...яслийн ахлах ангийн багш Ш.******* ...нарт 3, 4, 5-р сарын бүлгийн нэмэгдэл сард 2500 төгрөгөөр бодож олгосугай гэсэн бичилт, 2001 оны 05 сарын 15-ны өдрийн дугаартай “Ээлжийн амралт олгох тухай” тушаалын хавсралтын 4-т Ш.******* гэсэн бичилт, , *******66 дугаартай төрсний гэрчилгээний хуулбарууд, Дархан-Уул аймгийн 10 багийн Засаг дарга гийн 2024 оны 07 сарын 01-ний өдрийн тодорхойлолт, гэрэл зурган баримтууд болон

- Гэрч гийн “...Би 1993 онд аймгийн сумын цэцэрлэгийн багшийн сургуулийг төгссөн. 2005 онд -ын харъяа сургуулийн өмнөх боловсролын коллежийг төгссөн. 2006 онд би ****** дээд сургуулийн боловсрол судлалын магистрыг төгссөн. Анх 1993 онд сургуулиа төгсөөд ****** аймгийн ****** сумын ****** цэцэрлэгт би 1 жил цэцэрлэгийн бэлтгэл бүлгийн багшаар ажилласан. 1993 оны 06 сараас ****** аймгийн ****** сумын ****** цэцэрлэгт бэлтгэл бүлгийн багшаар ажилд орсон. Тухайн байгууллагадаа би 2004 оны 09 сарыг хүртэл багшаар ажилласан. Намайг ****** цэцэрлэгт багшаар ажилд ороход Ш.******* байгаагүй. Харин Ш.******* нь 1997 онд багшаар ажилд орж ирээд 2001 он хүртэл ажилласан. Анх Ш.*******г ажилд ороход тус цэцэрлэгийн эрхлэгч н. гэж байсан, харин түүнийг 2001 онд ажлаас гарахад гэж хүн эрхлэгч байсан. Би 2004 оноос өөр цэцэрлэг рүү арга зүйчээр шилжиж ажилласан. Одоо Ш.******* бид нар нэг нэгнийгээ таньдаг, найз нөхдийн холбоотой. Ш.******* манай цэцэрлэг дээрээс архивын материал хайж ирээд, ажилд орсон, гарсан тушаалаа хайсан. Тэр нь манай архивт байгаагүй. Аймгийн архив руу шилжүүлсэн байсан. Тэгээд Ш.******* цалингийн баримтаа хуулбарлаж авсан” гэх мэдүүлэг, түүний иргэний үнэмлэхийн хуулбар, дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

- Гэрч гийн “...Би 1992 оны 08 сарын 28-ны өдөр аймгийн сумын цэцэрлэгийн багшийн сургуулийг төгсөөд ****** аймагт ирсэн. Тэгээд Боловсрол соёлын газраас намайг ****** аймаг, Дархан сумын ****** цэцэрлэгт багшаар томилсон. Ингээд би тухайн байгууллагад багшаар ажиллаж байгаад 1996 онд жирэмсний амралтаа авсан. 1996.11.12-нд төрсөн. Ингээд 1997 оны 08 сарын сүүлээр буцаад 21 цэцэрлэгтээ багшаар орсон. Намайг буцаад ажилдаа ороход Ш.******* манай байгууллагад туслах багшаар ажилд орсон байсан санагдаж байна. Би дахиад 1999 онд жирэмсний амралтаа авсан, буцаад 2000 оны 08 сарын сүүлээр ажилдаа орсон. Намайг ороход Ш.******* миний оронд багшаар ажиллаж байсан. Яагаад санаж байна гэхээр би ажилдаа буцаж ороод Ш.*******гаас ажлаа хүлээж авч байсан. Цаашаа би нарийн сайн санахгүй байна. Учир нь олон жил өнгөрсөн болохоор санахгүй байна” гэх мэдүүлэг, түүний иргэний үнэмлэхийн хуулбар, дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг болно.

Иймд хүсэлт гаргагч Ш.*******гийн ажилласан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

5. Хүсэлт гаргагч Ш.*******ийн хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн тул хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ******* овгийн *******гийн ******* /РД:/-г Дархан-Уул аймгийн 21 дүгээр цэцэрлэгт 1997 оны 10 сарын 01-ний өдрөөс 2001 оны 10 сарын 01-ний өдрийг хүртэл багшаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол  гаргах эрхтэй болохыг дурдсугай.    

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Д.АЛТАНТУЯА