Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 135/ШШ2024/01039

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

                                                                                     Хэргийн индекс:135/2024/01016/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуяа би,

Нэхэмжлэгч: ****** аймаг, ****** сум, ****** баг, ****** хороолол, ****** байр, ****** тоотод оршин суух ******* овгийн *******ын ******* /утас: *******/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ****** аймаг, ****** сум, ****** баг, ****** байр, ****** тоотод оршин суух хаягтай ******* овгийн*******ын ******* /уатс *******, *******/-д холбогдох,

“600,000 төгрөг болон 1,000,000 төгрөгийн үнэ бүхий алтан бөгж гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Б.*******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Сувдаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Миний бие танил Б.*******д 600,000 төгрөг зээлдүүлсэн. Мөн 1,000,000 төгрөгийн үнэ бүхий алтан бөгжөө түр хэрэглүүлэхээр өгсөн. Б.******* зээлж авсан 600,000 төгрөг, алтан бөгжийг маань өгөхгүй байгаа учраас тус шүүхэд хандаж байна” гэв.

 

Хариуцагч Б.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

“...Баярлах овогтой ******* миний бие нь иргэн *******ын гаргасан нэхэмжлэлтэй танилцаж, мөн гэрчийн мэдүүлэгтэй танилцсан тул *******ын гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байгаа тул хүсэлтийг минь хүлээн авна уу. Шүүх хуралдаанд оролцохгүй. *******ын нэхэмжилсэн 1,600,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа тул оролцох хүсэлгүй байна. 1,000,000 төгрөгийн бөгж, бэлэн 600,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа тул шүүх хуралдаа оролцох хүсэлгүй байгаа тул хүсэлтийг минь хүлээн авна уу” гэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан өмгөөлөгчийн дүгнэлтдээ:

“...Талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн байна. Уг харилцааны дагуу 600,000 төгрөг зээлсэн. Тохирсон цаг хугацаандаа өгөөгүй. Хариуцагч өөрөө уг 600,000 төгрөгийг төлнө гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Бөгжийг мөн 1,000,000 төгрөгийн үнэтэй гэдгийг хариуцагч хүлээн зөвшөөрч байгаа. 1,000,000 төгрөгийн бөгжийг ломбардад тавиад тухайн бөгж байхгүй болсон. Хариуцагч нь нийт 1,600,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариу тайлбар ирүүлсэн байх тул 1,600,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Б.*******д холбогдуулан 600,000 төгрөг болон 1,000,000 төгрөгийн үнэ бүхий алтан бөгж гаргуулахыг хүссэн нэхэмжлэл шүүхэд гаргажээ.

 

1. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.******* нь нэхэмжлэлээ “...бөгж байвал бөгжөө авна. Байхгүй бол 1,000,000 төгрөг авна”, мөн түүний дансанд шилжүүлсэн 600 000 төгрөгөө гаргуулна гэж тодорхойлж байна.

 

Хариуцагч Б.******* нь 2024 оны 08 сарын 30-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, төлбөрийг барагдуулахаа илэрхийлсэн хариу тайлбарыг ирүүлжээ.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар ... хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн... нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана. Эдгээр тогтоол, захирамжид энэ хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна” гэж заасан.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрч байх ба хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 40,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******ээс 40,550 гаргуулж нэхэмжлэгч Б.*******т олгосугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Б.*******д холбогдуулан 600,000 төгрөг болон 1,000,000 төгрөгийн үнэ бүхий алтан бөгж гаргуулахыг хүссэн иргэний хэрэгт хариуцагч нь нийт 1 600 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 40,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******ээс нэхэмжлэлийн 40,550 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.*******т олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2-д зааснаар шүүхийн шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэхийг, сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.    

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.АЛТАНТУЯА