Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 128/ШШ2022/0224

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг би Ц.А*******ын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Хот байгуулалт, хөгжлийн газар, Нийслэлийн Орон сууцны бодлогын газарт тус тус холбогдох захиргааны хэргийг хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.А******* шүүхэд бичгээр гаргасан хүсэлтдээ: ...Нийслэлийн Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн А/473 дугаар захирамж, Нийслэлийн хот байгуулалт хөгжлийн газрын 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн ******* дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар, загвар зураг, 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 445/2021 дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах, нэхэмжлэгч нарын өмчлөлийн газарт гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл шалгаруулалт зарлаагүй хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож сонгон шалгаруулалт зарлахыг даалгуулах-ыг хүссэн шаардлагууд бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.А******* нь гуравдагч этгээд ******* ******* ХХК-тай арилжааны гэрээ байгуулсан.

Иймд ...Нийслэлийн Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн А/473 дугаар захирамж, Нийслэлийн хот байгуулалт хөгжлийн газрын 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн ******* дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар, загвар зураг, 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 445/2021 дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах, нэхэмжлэгч нарын өмчлөлийн газарт гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл шалгаруулалт зарлаагүй хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож сонгон шалгаруулалт зарлахыг даалгуулах-ыг хүссэн шаардлагууд бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байна гэж тайлбарлаж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хчуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 66 дугаар зүйлийн 66.1-д нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах эрхтэй, 66.2-т Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх... гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч Ц.А******* нь нь Нийслэлийн Засаг дарга, Хот байгуулалт, хөгжлийн газар, Нийслэлийн Орон сууцны бодлогын газарт тус тус холбогдуулан гаргасан ...Нийслэлийн Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн А/473 дугаар захирамж, Нийслэлийн хот байгуулалт хөгжлийн газрын 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн ******* дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар, загвар зураг, 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 445/2021 дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах, нэхэмжлэгч нарын өмчлөлийн газарт гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл шалгаруулалт зарлаагүй хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож сонгон шалгаруулалт зарлахыг даалгуулах-ыг хүссэн шаардлагууд бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, тус захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгч Ц.А*******ад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах, 69 дүгээр зүйлийн 69.2-т Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж ... гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ гэж заасныг тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч Ц.А******* нь ойлгож, түүнийг зөвшөөрч байгаагаа илэрхийлж холбогдох баримтад гарын үсэг зурсан болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 66 дугаар зүйлийн 66.1, 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т заасныг тус тус баримтлан Нийслэлийн Засаг дарга, Хот байгуулалт, хөгжлийн газар, Нийслэлийн Орон сууцны бодлогын газарт тус тус холбогдуулан гаргасан ...Нийслэлийн Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн А/473 дугаар захирамж, Нийслэлийн хот байгуулалт хөгжлийн газрын 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн ******* дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар, загвар зураг, 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 445/2021 дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах, нэхэмжлэгч нарын өмчлөлийн газарт гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл шалгаруулалт зарлаагүй хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож сонгон шалгаруулалт зарлахыг даалгуулах-ыг хүссэн шаардлагууд бүхий нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч Ц.А******* бүхэлд нь татгалзсаныг баталж, тус захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар нэхэмжлэгч Ц.А******* уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид нь уг захирамжид гомдол гаргах эрхгүй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.БАТЗОРИГ