| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 142/2024/00703/И |
| Дугаар | 142/ШШ2024/00802 |
| Огноо | 2024-05-22 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 142/ШШ2024/00802
| 2024 оны 05 сарын 22 өдөр | Дугаар 142/ШШ2024/00802 | Орхон аймаг |
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн би
Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, ******* баг ******* байр байрны урд байрлах ******* хүнсний дэлгүүр /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, ******* баг, ******* тоотод оршин суух ******* овогт ******* ******* /РД:*******/-д холбогдох, газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Орхон аймгийн Баян-Өндөр сумын 4-р баг *******ийн ******* дугаар байрны урд талд ******* 8 нэрийн хүнсний дэлгүүрийг ажиллуулдаг. Манай компанийн тус дэлгүүрийн талбай нь , үл хөдлөхийн дугаартай бөгөөд Стандартчилал хэмжил зүй, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны улсын байцаагчийн дүгнэлтээр тус газрын худалдааны талбайн хэмжээ 73 байхаас худалдааны заал нь 46.8 буюу хэмжээндээ хүрэхгүй байна. Бид тус дэлгүүрийг 2019 оны 1-р сард худалдан авч үйл ажиллагаагаа явуулахад дэлгүүрийн хэсэг газрыг н.******* гэх хүн одоог хүртэл үсчний чиглэлээр ажиллуулж ирсэн. Манайх нэг ч удаа түрээсийн төлбөр авч байгаагүй болно. Энэ хүнтэй удаа дараа уулзаж, газраа авъя гэсэн боловч 13,000,000 /арван гурван сая/ төгрөг нэхэж байгаа тул бид өөрийн хууль ёсны эзэмшлийн газраа буцаан авч, дэлгүүрийн чиглэлээр хуулийн дагуу ажиллуулах хүсэлтэй байна. Бид 5 жил өөрийн газар дээр үйл ажиллагаа явуулахдаа түрээсийн төлбөр нэхэлгүй ажиллуулсан. Гэвч н.******* нь эсрэгээсээ биднээс 13,000,000 /арван гурван сая/ төгрөгийн төлбөр нэхэж байгаа нь ёс зүйгүй санагдаж байна. Иймд бидний асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэн өгч, газрыг маань чөлөөлүүлж өгнө үү. гэжээ
Хариуцагч З.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Зина овогтой ******* миний бие нь 2001-2002 оны үед/олон жил өнгөрсөн он, сарыг яг хэлж чадахгүй байна/ найз нөхдийн холбоотой, хөрш амьдардаг , нартай хамтарч тэдний ХХК-ийн эзэмшил газар дээр павильон барьсан юм. Бид уг байгууламжийг барихдаа гэр бүлийн амьжиргаандаа нэмэр болох худалдаа үйлчилгээний жижиг бизнес эрхлэхээр аль аль нь хувиасаа хөрөнгө гаргасан ба сүүлд ярилцаад үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг нарын компанийн нэр дээр авсан. Бид нэгэнт хамтарч барьж байгуулсан хөрөнгө учир хэн нэгэндээ ямар нэгэн түрээс хөлсгүйгээр үйл ажиллагаагаа явуулаад 20 орчим жил болж байна. Харин , нар 2019 оны эхээр өөрсдийн дэлгүүрээ худалдахдаа энд байрлах үсчний 2 суудал бүхий миний эзэмшлийн хэсгийг ******* ахын хөрөнгө байгаа юм гэдгийг энэ гэдэг хүнд хэлж бид ойлголцож хүлээлгэн өгсөн. Тухайн үед нь барилгыг бүтнээр нь авах саналаа хэлж байсан ба миний зүгээс 15,0 сая төгрөг өгөөд манай хэсгийг ав гэхэд арай үнэтэй байна гэж ярилцаад 13,0 саяар авч болох юм гэж амаар тохиролцсон. Энэ нь тухайн үед мөнгэний боломжгүй байна, тэгж байгаад шийднэ гэж явсаар өдий хүрсэн. , нар мөн өөрийн ХХК-иа М.д шилжүүлсэн юм билээ. М. нь үсчний газар миний хөрөнгө гэдгийг мэдэж байсан учраас 2019 оноос хойш надаас ямар ч төлбөр тооцоо шаардаагүй. Ярьж тохирсон 13,0 сая төгрөгөө өгөөд компани М. миний үсчний талбай бүхий хэсгийг авч болно. , нартай яриад хамтран өмчлөх үл хөдлөх хөрөнгөө нэгнийхээ буюу тэдний хувийн компанийн нэр дээр бүртгүүлсэн, хожим бусдад шилжүүлэхэд энэ байдлыг ярьж ойлголцсон тул надад бусдын газрыг хууль бусаар эзэмшсэн гэх буруу байхгүй юм. Ийм учраас би ХХК М.ын нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй, өмгөөлөгч авч эрхээ хамгаалуулна. гэжээ
Зохигчдын 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч компанийн талбай үл хөдлөхийн дугаартай газрыг цаашид бүрэн эзэмшихээр хариуцагч ******* гэх хүнтэй мөнгөн хэлбэрээр буюу 6,500,00 төгрөгөөр газраа бүрэн бүтэн эзэмшихээр тохиролцож, дахин газрын асуудал гаргахгүй байхаар тохиролцов. Хариуцагч ******* миний бие 6,500,000 төгрөгийг 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авлаа. гэж эвлэрлийн гэрээ байгуулжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ХХК нь хариуцагч З.*******т холбогдуулан газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ХХК нь хариуцагч 6,500,000 төгрөгийг төлж нэхэмжлэгч үл хөдлөхийн дугаартай газрыг цаашид эзэмшихээр, зохигчид эвлэрсэн тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.
Нэхэмжпэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд үлдээж, хариуцагч З.*******аас 35,100 төгрөг, төрийн сангаас 35,100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ХХК нь хариуцагч З.*******т холбогдуулан газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ХХК нь хариуцагч 6,500,000 төгрөгийг төлж нэхэмжлэгч үл хөдлөхийн дугаартай газрыг цаашид эзэмшихээр, зохигчид эвлэрсэн тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжпэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд үлдээж, хариуцагч З.*******аас 35,100 төгрөг, төрийн сангаас 35,100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН