Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 101/ШШ2024/03650

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Б******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: У******* хот, Ч******* дүүрэг, ******* дүгээр хороо, Б******* 7/*******, ө******* байранд байрлах, Т******* ******* ХК /регистрийн дугаар 534*******469/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: У******* хот, Б******* дүүрэг, *******5 дугаар хороо, тоотод оршин суух, Ч овогт Батт******* Т /регистрийн дугаар ШД820428*******7/-д холбогдох

Зээлийн төлбөр, нотариатын зардалд нийт *******2,045,972.75 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.М,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхжаргал нар оролцов.

/Хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаан товлосон цагт ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв/

ТОДОРХОЙЛОХ нь:

*******. Нэхэмжлэгч Т******* ******* ХК, итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Зээлдэгч Б.Т нь Т******* *******ны Сансар тооцооны төвтэй байгуулсан 2020 оны *******0 дугаар сарын 27-ны өдрийн *******03*******007*******46*******5 дугаартай кредит карт эзэмших гэрээний үндсэн дээр *******0,000,000 төгрөгийн Алтан кредит карт-ыг бэлэн гүйлгээ хийсэн тохиолдолд сарын 2,4 хувь буюу жилийн 28,80 хувийн хүүтэй, бэлэн бус гүйлгээ хийсэн тохиолдолд сарын *******,8 хувь буюу жилийн 2*******,6 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай хэрэглээний зориулалтаар авсан. Гэвч зээлдэгч нь зээл авснаас хойш гэрээний үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг нийт 324 хоног хугацаа хэтрүүлэн зөрчил гаргасан байна. тоот картын дугаартай алтан кредит карт олгосон. Өнгөрсөн хугацаанд зээлдэгч нь үндсэн зээлд *******0,060,336.38 төгрөг, хүүнд 6,*******89,430.99 төгрөг, гүйлгээний шимтгэлд 20,750 төгрөг, хугацаа хэтрэлтийн шимтгэлд *******,737,*******62.25 төгрөгийг тус тус төлсөн. Т******* *******ны зүгээс Б.Төд 2023 оны *******0 дугаар сарын 27-ны өдөр 0******* тоот мэдэгдэл, 2023 оны ************** дүгээр сарын 22-ны өдөр 02 тоот мэдэгдлийг гэрийн хаягаар 2 удаа хүргэж очиход харилцагч өөрөө байдаггүй тул гэр бүлийнхэнд нь мэдэгдлийг үлдээсэн, утсаа авдаггүй, зээлээ төлөх сонирхолгүй, зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй байна. Б.Т нь 2023 оны 7 дугаар сард *******0,000,000 төгрөгийг төлөөд, тэр даруйдаа буцаагаад авсан байдаг. Гэрээний хугацаа 24 сар бөгөөд гэрээний хугацаа дууссан боловч ковидын үед ******* жилийн хугацаагаар сунгагдаад 2023 оны *******0 дугаар сарын 27-ны өдөр дуусгавар болсон. Манай *******ны журмын дагуу 2023 оны 7 дугаар сараас хойш хугацаа хэтрэлтийн шимтгэл тооцогдоогүй.

Иймд алтан кредит картын гэрээний үүрэгт үндсэн зээл 9,986,840.58 төгрөг, үндсэн хүү 2,045,*******32.*******7 төгрөг, нотариатын зардал *******4,000 төгрөг, нийт *******2,045,972.75 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

2. Хариуцагч Б.Т шүүхэд хариу тайлбараа ирүүлээгүй байна.

3. Нотлох баримт: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, Т******* ******* ХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2020 оны *******0 дугаар сарын 27-ны өдрийн *******03*******007*******46*******5 дугаартай Кредит карт эзэмших гэрээ, Барьцааны зүйлийн жагсаал, Б.Тийн иргэний үнэмлэх, түүний 2020 оны *******0 дугаар сарын 09-ний өдөр гаргасан хүсэлт, кредит картын өргөдөл, судалгааны маягт, оршин суугаа хаягийн тодорхойлолт, кредит дансны хуулга, Б.Тийн кредит картын зээл, хүүний тооцооллын хүснэгт, 2023 оны *******0 дугаар сарын 27, 2023 оны ************** дүгээр сарын 22-ны өдрийн мэдэгдлийг тус тус нэхэмжлэгч нь шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн, хариуцагч нь хариу тайлбар болон нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

ҮНДЭСЛЭХ нь: 

*******. Нэхэмжлэгч Т******* ******* ХК нь хариуцагч Б.Төд холбогдуулан кредит карт эзэмших гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 9,986,840.58 төгрөг, үндсэн хүү 2,045,*******32.*******7 төгрөг, нотариатын зардал *******4,000 төгрөг, нийт *******2,045,972.75 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Хариуцагч Б.Төд 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулсан боловч өнөөдрийг хүртэл тэрээр шүүхэд хариу тайлбараа бичгээр ирүүлээгүй, тус шүүхийн шүүгчийн 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн *******0*******/ШЗ2024/*******2234 дугаартай захирамжаар хэргийг шүүх хуралдаанаар 5 дугаар сарын 27-ны өдрийн 0900 цагт хэлэлцэхээр товлож, мөн өдрөө Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т заасан журмын дагуу хариуцагчийн дугаарын утсаар шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр ирээгүй, ийнхүү хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй боловч мөн хуулийн 6 дугаар зүйлд зааснаар зохигчийн мэтгэлцэх эрхийг хангаж, шүүх хуралдааныг хойшлуулсан байна.

2а. Ийнхүү шүүх хуралдааныг 2024 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн *******000 цагт товлож, товыг хариуцагч Б.Тийн дугаарын утсаар мэдэгдэх гэсэн боловч утсаа аваагүй, улмаар зурвас үлдээсэн, мөн баталгаат шуудангаар хариуцагчийн оршин суух хаягаар шүүхийн мэдэгдэх хуудас хүргүүлэхэд 2024 оны 7 дугаар сарын 22-ны өдөр өөрөө хүлээн авсан боловч мөн л шүүх хуралдаан товлосон цагт хүрэлцэн ирээгүй байна.

2б. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн *******00.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж зааснаар нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Т нь хүлээн зөвшөөрсөнд тооцох үндэслэлтэй.

2в. Мөн хуулийн *******00 дугаар зүйлийн *******00.3-т Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ гэж зааснаар нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

3а. Т******* ******* ХК нь Б.Ттэй 2020 оны *******0 дугаар сарын 27-ны өдөр *******03*******007*******46*******5 дугаартай Кредит карт эзэмших гэрээ-г байгуулж, *******0,000,000 төгрөгийн зээлийн эрхийн хэмжээтэй, 2 жилийн хугацаатай, бэлэн бус гүйлгээний хүү жилийн 2*******,60 хувь, бэлэн гүйлгээний хүү жилийн 28,80 хувь, зээлийн лимит хэтрүүлсний шимтгэл хэтрүүлэн ашигласан дүнгээс 2 хувь, хамгийн багадаа 2000 төгрөг байхаар, зээлийн хугацаа хэтрүүлсний шимтгэл төлөгдөөгүй хамгийн бага төлб******* ******* хувь, хамгийн багадаа *******0,000 төгрөг байхаар талууд харилцан тохирсон, зохигчийн хооронд Иргэний хуулийн 45******* дүгээр зүйлийн 45*******.*******-д зааснаар гэрээ байгуулагджээ.

Дээрх гэрээний хугацаа 2022 оны *******0 дугаар сарын 27-ны өдөр дуусгавар болж байгаа боловч ковидын нөхцөл байдлыг харгалзан үзэж, гэрээг ******* жилийн хугацаагаар сунгаж, 2023 оны *******0 дугаар сарын 27-ны өдөр гэрээний хугацаа дуусгавар болсон, гэрээний үүргийг биелүүлэх мэдэгдлийг удаа дараа хариуцагчид өгсөн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

Иргэний хуулийн 45******* дүгээр зүйлийн 45*******.*******-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр *******, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ, 453 дугаар зүйлийн 453.*******-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасан байна.

3б. Хариуцагч Б.Т нь дээрх кредит карт эзэмших эрхийн хүрээнд *******0,000,000 төгрөгийг 2020 оны *******0 дугаар сарын 27-ны өдрөөс 2020 оны ************** дүгээр сарын 04-ний өдрийн хооронд бэлэн гүйлгээгээр 8,000,250 төгрөг, бэлэн бус гүйлгээгээр *******,96*******,680 төгрөгийг тус тус зээлж авсан ба 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл үндсэн зээлээс төлөлт хийгдээгүй, хүүгийн төлөлт хийж байгаад 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдөр *******35,35*******.38 төгрөгийг үндсэн зээлд, 2,670,430.36 төгрөгийг хүүгийн төлбөрт, 2022 оны 7 дугаар сарын 03-ны өдөр 9,826,267.24 төгрөгийг үндсэн зээлд, 223,732.76 төгрөгийн хүүгийн төлбөрт тус тус төлсөн байна.

Ийнхүү 2022 оны 7 дугаар сарын 03-ны өдөр үндсэн болон хүүгиийн төлбөр төлснөөс хойш 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдрөөс 2022 оны *******0 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд кредит картыг ашиглаж, үндсэн зээл болон хүүгээс тодорхой төлөлтүүдийг хийжээ.

Тодруулбал, хариуцагчийн кредит картын зарцуулалт нь 20,047,*******76.96 төгрөг ба үүнээс *******0,060,336.38 төгрөгийг төлсөн, 8,234,563.*******6 төгрөгийн хүү бодогдож 6,*******89,430.99 төгрөгийг төлсөн, мөн гүйлгээний шимтгэлд 20,750 төгрөг болон хугацаа хэтрэлтийн шимтгэлд *******,737,*******62.25 төгрөгийг тус тус Б.Т нь төлж, одоо үндсэн зээлийн үлдэгдэл 9,986,840.58 төгрөг, үндсэн хүү 2,045,*******32.*******7 төгрөгийг төлөөгүй болох нь кредит дансны хуулга, Б.Тийн кредит картын зээл, хүүний тооцооллын хүснэгт, нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна.

3в. Зохигчийн хооронд байгуулагдсан гэрээний хугацаа 2023 оны *******0 дугаар сарын 27-ны өдөр дууссан байх бөгөөд Б.Т нь дээрх гүйлгээнүүдийг гэрээний үндсэн хугацаанд хийсэн, гэрээний хугацаа дууссанаас хойш хүүгийн төлбөрт тодорхой гүйлгээнүүдийг хийж, өөр эргэн төлөлт хийгдээгүй байна.

4. Иргэний хуулийн *******89 дүгээр зүйлийн *******89.*******-д зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлж, хүсэл зоригоо илэрхийлэн гэрээг байгуулсан, хариуцагч нь зээлийг ашигласан хугацааны хүү, хэтэрсэн хугацааны хүүг төлөх үүрэгтэй юм.

5. Иргэний хуулийн 2*******9 дүгээр зүйлийн 2*******9.*******-д Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь энэхүү гэрээний үүрэгтэй холбоотой нэхэмжлэлийг гаргахдаа хавсаргах бичиг баримтыг хуулийн шаардлага хангуулж ирүүлэх үүднээс нотариатын зардалд *******4,000 төгрөгийг төлсөн болох нь 2023 оны *******2 дугаар сарын 07-ны өдрийн мемориалын баримтаар тогтоогдож байх тул энэхүү шаардлагыг хангах нь зүйтэй байна.

Иймд нэхэмжлэгч нь талуудын хооронд байгуулсан кредит картын гэрээ болон Иргэний хуулийн дээр дурдсан зохицуулалтад заасны дагуу гэрээний үүргийг хариуцагчаас шаардах эрхтэй, тооцооллын хувьд буруутгах үндэслэлгүй, хариуцагч нь хариу тайлбараа ирүүлээгүй нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

6. Шүүх хуралдааны товыг хариуцагч нь мэдсэн боловч шүүх хуралдаан товлосон цагт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, нэхэмжлэгч нь хариуцагчийн эзгүйд шүүх хуралдааныг хийлгэх хүсэлтийг гаргаж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******00 дугаар зүйлийн *******00.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд шүүх хуралдааныг хийсэн болно.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.*******, 57 дугаар зүйлийн 57.*******-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 207,685.56 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Төөс нэхэмжлэлийн хангагдсан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 207,685.56 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т******* ******* ХК-д олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************5 дугаар зүйлийн **************5.*******, **************5.2.*******, **************6, **************8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

*******. Иргэний хуулийн 45******* дүгээр зүйлийн 45*******.*******, 453 дугаар зүйлийн 453.*******, 2*******9 дүгээр зүйлийн 2*******9.*******-д тус тус заасныг баримтлан хариуцагч Б.Төөс кредит карт эзэмших гэрээний үүрэг болон бусад зардалд нийт *******2,045,972.75 /арван хоёр сая дөчин таван мянга есөн зуун далан хоёр төгрөг далан таван мөнгө/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т******* ******* ХК-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.*******, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.*******-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 207,685.56 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Төөс улсын тэмдэгтийн хураамжид 207,685.56 /хоёр зуун долоон мянга зургаан зуун наян таван төгрөг тавин зургаан мөнгө/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т******* ******* ХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************9 дүгээр зүйлийн **************9.4, **************9.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, *******4 хоног өнгөрснөөс хойш *******4 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ