| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөртогоогийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2024/01965/И |
| Дугаар | 101/ШШ2024/03573 |
| Огноо | 2024-07-24 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 24 өдөр
Дугаар 101/ШШ2024/03573
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Б******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: У******* хот, Б******* дүүрэг, ******* дугаар хороо, Х******* гудамж, О******* хотхоны 4******* дугаар байрны ******* тоотод байрлах, О******* хотхон СӨХ /регистрийн дугаар *******/-ы нэхэмжлэлтэй,
Хариуцагч: У******* хот, Б******* дүүрэг, ******* дугаар хороо, Хүннү гудамж, 4******* дугаар байрны тоотод байрлах, С т ХХК /регистрийн дугаар *******/-д холбогдох
Хогны төлбөр 2,169,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.О,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхжаргал нар оролцов.
/Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь өөрийн эзгүйд шүүх хуралдааныг хийлгэх хүсэлтээ ирүүлсэн тул түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв/
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч О******* хотхон СӨХ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэмэлт тайлбартаа:
Б******* дүүргийн ******* дугаар хороо, Х******* гудамж, О******* хотхон сууц өмчлөгчдийн холбоонд 421, 422, 423, 424, 4*******, 427, 428, 430 гэсэн нийт 8 нийтийн зориулалттай орон сууц хамаардаг бөгөөд холбооны гишүүн бүр Сууц өмчлөгчдийн холбооны зүйн байдал нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3, Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3-т заасны дагуу дундын эд хөрөнгийн ашиглалт, хамгаалал, засвар үйлчилгээтэй холбоотой гарах зардлыг бүрэн төлөх үүрэгтэй байдаг. О******* хотхон сууц өмчлөгчдийн холбоо нь 2018 онд байгуулагдсан бөгөөд нийт гишүүдийн хуралдаанаар доорх задаргааны дагуу үнэ тарифыг мөрдөхөөр шийдвэрлэж, уг үнэ тарифыг 2023 оны 5 дугаар сарыг дуустал мөрдсөн болно.
| Хогны төлбөр | 2,000 төгрөг |
| Цахилгаан шат | 5,000 төгрөг |
| Цэвэрлэгээ | 10,000 төгрөг |
| Засвар үйлчилгээ | 1мкв тутамд 300/400 төгрөг |
| Гэрэлтүүлэг | 2,000 төгрөг |
| Харуул хамгаалалт | 5,000 төгрөг |
| Баримтны төлбөр | 150 төгрөг |
| Авто зогсоол дан | 20,000 төгрөг |
| Авто зогсоол давхар | 30,000 төгрөг |
2023 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн Удирдах Зөвлөлийн нийт гишүүдийн хуралдаанаар доорх задаргааны дагуу үнэ тарифыг мөрдөхөөр шийдвэрлэсэн бөгөөд уг үнэ тарифыг 2023 оны 6 дугаар сараас эхлэн одоог хүртэл мөрдөж байгаа болно.
| Хогны төлбөр | 4,000 төгрөг |
| Цахилгаан шат | 7,000 төгрөг |
| Цэвэрлэгээ | 10,000 төгрөг |
| Засвар үйлчилгээ | 1мкв тутамд 300/400 төгрөг |
| Гэрэлтүүлэг | 5,000 төгрөг |
| Харуул хамгаалалт | 7,000 төгрөг |
| Баримтны төлбөр | 150 төгрөг |
| Авто зогсоол дан | 20,000 төгрөг |
| Авто зогсоол давхар | 30,000 төгрөг |
Хариуцагч нь 30 орчим түрээслэгчтэй талбай бүхий орон сууц эзэмшдэг бөгөөд 2023 оны 5 дугаар сарыг дуустал 1*******,000 төгрөгийн зардлыг төлөх үүрэгтэй байсан ба 2023 оны 6 сараас одоог хүртэл 133,000 төгрөгийн зардлыг сар бүр төлөх үүрэгтэй болно. Хариуцагч нь 2022 оны 8-12 дугаар сар хүртэл 342,000 төгрөг, 2023 оны 1-12 дугаар сарын төлбөр 1,561,000 төгрөг, 2024 оны 1-2 сарын төлбөр *******6,000 төгрөг, нийт 2,169,000 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүй байна. Хариуцагч бусад төлбөрөө цаг хугацаанд төлдөг оршин суугч иргэдийн ашгийг хөндөж байх тул арга буюу шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.
Хариуцагч нь сар бүр 133,000 төгрөг төлөх үүрэгтэй бөгөөд уг төлбөрийг бид нэгдсэн сангийн шугам сүлжээний засвар, хотхоны нэгдсэн хаалт, хог тээвэр, цэвэрлэгээний бодис ариутгалд зарцуулдаг. Хариуцагч өөрөө уг объектоо 30 гаруй аж ахуй нэгжид түрээслүүлж ашиг олдог ба уг 30 аж ахуй нэгж тус СӨХ-д төлбөр төлөхгүйгээр, харин нийтэд нь сар бүр 133,000 төгрөгийг төлж байгаа нь маш хямд төлбөр юм. Уг объектод Төрийн банк, Хаан банк, худалдаа үйлчилгээ, хоолны газар гэх мэт маш олон байгууллага байдаг бөгөөд тэдгээрээс маш их хэмжээний хог хаягдал гардаг. Үүнийг бид өөрийнхөө СӨХ-ны хогын пункерт хаяж, ачилт хийдэг. Хавтаст хэрэгт авагдсан цахилгаан шат, цэвэрлэгээ, гэрэлтүүлэг, автозогсоол гэх мэт төлбөрийн задаргаа нь айл өрхөд хамаардаг задаргаа, баримт ба нийтлэг журмаараа мөрдөж байгаа үнэ тариф, баримтаа бичиж шүүхэд өгсөн юм байна. Үүнийг хариуцагч тал мушгин гуйвуулж хариуцахгүй гэж тайлбар гаргасан нь үндэслэлгүй байна. Хариуцагч талд 2019-2022 оны 8 дугаар сар хүртэл тус СӨХ-д төлөх үүрэг бүхий төлбөрөө төлж ирсэн ба 2022 оны 8 дугаар сараас эхлэн төлөхгүй байгаа нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл дэ 133,000 төгрөг нь 30 гаруй аж ахуй нэгжийн хогны төлбөр бөгөөд 1 аж ахуй нэгж 4,430 төгрөгөөр тооцож төлдөг.
Иймд хариуцагчаас хогны төлбөрт нийт 2,169,000 төгрөгийг гаргуулж О******* хотхон сууц өмчлөгчдийн холбоонд олгож өгнө үү гэжээ.
2. Хариуцагч С т ХХК, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.О шүүхэд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан 2,169,000 төгрөг гаргуулах шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэлд дурдсан ашиглалтын зардлаас зөвхөн хог хаягдлын мөнгийг манайх хариуцаж төлдөг ба бусад лифт, цахилгаан, харуул хамгаалалт, засвар, цэвэрлэгээ, үйлчилгээг СӨХ-с авдаггүй, манайх өөрсдөө үйлчлэгч цалинжуулж цэвэрлэгээ үйлчилгээ, засвараа хийлгэдэг. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
2а. Хариуцагч С т ХХК, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Манай компани нь 30 гаруй аж ахуй нэгжид объектоо түрээслүүлдэггүй, зөвхөн 2 давхрын түрээслэгч нар л хамаардаг, Төрийн банк, Хаан банкны хувьд тусдаа өөрсдөө мөнгөө төлөөд явдаг, манайх 12 түрээслэгчтэй, хувцасны худалдаа хийж, бараа зардаг. Хоолын газар байдаг байсныг тусд нь гэрээ байгуулж байсан. Манай компани нь зөвхөн 2 давхрын өмчлөгч бөгөөд 1500 мкв талбайтай, дотроо хэд хэдэн эзэмшигчид хуваагдсан байдаг, 482 мкв нь манайд хамааралтай юм. Өмнө нь хогны төлбөрт сар бүр 1*******,000 төгрөг төлж байсан, одоо 133,000 төгрөгийг төлөхөөр зөвшөөрч гэрээ байгуулсан. Манай объектын дээврээс ус гоожоод удаж байгаа бөгөөд үүнийг СӨХ янзалж өгье, намайг янзлахад хэрэглэх төмрөө авчих гэсний дагуу би 2,100,000 төгрөгийн төмөр авсан. Уг төмрийг авсан төлбөрийн 50 хувийг ч болтугай СӨХ-д төлөх төлбөрөөсөө суутгуулья л гэсэн юм. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн үнийн дүнг хүлээн зөвшөөрч байгаа, нэхэмжлэгчтэй ярилцах гэсэн боловч тохиролцоонд хүрээгүй гэв.
3. Нотлох баримт: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл /хх-1,2/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-3/, О******* хотхон СӨХ-ны тооцоо /хх-4,5/, О******* хотхон СӨХ-ны гэрчилгээ /хх-6/, тус холбооны дүрэм /хх-7,8/, О******* хотхон СӨХ-ны 2020.09.13-ны өдрийн дугаартай О******* хотхоны бүх гишүүдийн хурлын тогтоол /хх-9/, 2020.09.13-ны өдрийн О******* хотхон сууц өмчлөгчдийн холбооны мөрдөх үнэ тариф /хх-10/, О******* хотхон СӨХ-ны 2023.04.02-ны өдрийн дугаартай Удирдах зөвлөлийн хуралдааны тэмдэглэл /хх-11-13/, 2023.04.02-ны өдрийн дугаартай Удирдах зөвлөлийн тогтоол /хх14/, 2022.09.15-ны өдрийн ОСНАА-н байгууллага, СӨХ-тэй хамтран ажиллах аж ахуйн гэрээ /хх-15-17/, Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ /хх-18-20/, Хог хаягдал ачиж тээвэрлэх гэрээ /хх-21-22/, Харуул хамгаалалтын хамтран ажиллах гэрээ /хх-23-25/, Цахилгаан шатны техник үйлчилгээ, засварын ажил гүйцэтгэх гэрээ /хх-*******-28/, нэхэмжлэгчийн нэмэлт тайлбар /хх-49-50/, О******* хотхон СӨХ-ны аж ахуйн нэгж, байгууллагатай байгуулах гэрээ 2022.10.24-ний өдрийн гэрээ /хх-51-52/, 2021.03.01-ний өдрийн гэрээ /хх-53/, 2023.10.24-ний өдрийн гэрээ /хх-54/, 2019.10.10-ны өдрийн гэрээ /хх-55/-г тус тус нэхэмжлэгч нь шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн,
Хариуцагч С т ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-35/, хариуцагчийн итгэмжлэл /хх-36/, хариу тайлбар /хх-41/, 421 дүгээр байрны борооны усны хаялага гэсэн тайлбартай зураг /хх-59/, объектын дотор байдлыг харуулсан зураг /хх-64/-ыг тус тус хариуцагч нь нотлох баримтаар ирүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч О******* хотхон СӨХ нь хариуцагч С т ХХК-д холбогдуулан 2,169,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
1а. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг дундын эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээтэй холбоотой зардал гэж тодорхойлсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн хариу тайлбартай холбогдуулан хариуцагчтай байгуулсан хог зайлуулсны төлбөр нэхэмжилж байгаа гэснийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд зөвшөөрсөн агуулга бүхий тайлбарыг гаргаж байна.
2. Хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж, шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа, харин манай объектын дээврээс ус гоожоод удаж байгаа бөгөөд үүнийг СӨХ янзалж өгье гэж хэлээд намайг янзлахад хэрэглэх төмрөө авчих гэсний дагуу би 2,100,000 төгрөгийн төмөр авсан, энэхүү төлбөрийн 50 хувийг нь нэхэмжлэлээс суутгуулах хүсэлтэй гэж маргаж байна.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
3а. Зохигч нь О******* хотхон сууц өмчлөгчдийн холбооны аж ахуйн нэгж, байгууллагатай байгуулах гэрээ-г 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдөр байгуулж, С т ХХК нь О******* плазагийн 1, 2 дугаар давхрын үйлчилгээний зориулалттай талбайн хогыг зайлуулсны төлбөрийг О******* хотхон СӨХ-д сар бүр төлөхөөр, сарын төлбөр нь 30,000 төгрөг байхаар харилцан тохирч, уг гэрээнд хугацаа заагаагүй байна.
Улмаар 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр дэ агуулга бүхий гэрээг 1 жилийн хугацаатай байгуулж, сарын төлбөрийг 1*******,000 төгрөг байхаар, 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 1 жилийн хугацаатай гэрээ байгуулж, сарын төлбөр нь 133,000 төгрөг байхаар тус тус харилцан тохиролцсон болох нь, дугаартай гэрээнүүд, зохигчийн тайлбараар тогтоогдож байна.
4. Нэхэмжлэгч нь 2022 оны 8-12 сар хүртэлх төлбөр 342,000 төгрөг, 2023 оны 01-12 сарын төлбөр 1,561,000 төгрөг, 2024 оны 1-2 сарын төлбөр *******6,000 төгрөг, нийт 2,169,000 төгрөг гаргуулахаар шаардсан бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хогны төлбөрт сар бүр 30,000 төгрөг төлж байгаад 1*******,000 төгрөг болон 133,000 төгрөг болсны хувьд маргаагүй, зөвшөөрсөн тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан, дээр дурдсанаар талууд гэрээ байгуулж, хог зайлуулсны төлбөрийг төлөхөөр тохирсон тул дараах байдлаар тооцоог гаргав.
Үүнд: 2021 онд байгуулсан гэрээний дагуу сарын төлбөр 30,000 төгрөг ба 2022 оны 8, 9, 10 дугаар сарын төлбөр нийт 90,000 төгрөг, 2022 оны 10 дугаар сард байгуулсан гэрээний дагуу сарын төлбөр 1*******,000 төгрөг ба 2022 оны 11, 12 дугаар сар, 2023 оны 01-10 дугаар сарыг дуустал 1,512,000 төгрөг, 2023 оны 10 дугаар сард байгуулсан гэрээний дагуу сарын төлбөр 133,000 төгрөг ба 2023 оны 11, 12 дугаар сар, 2024 оны 01, 02 дугаар сар дуустал 532,000 төгрөг, нийт 2,134,000 төгрөгийг хариуцагч нь зохигчийн хооронд байгуулсан гэрээний дагуу төлөх үүрэгтэй байна.
Харин нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ 2023 оны 5 дугаар сарыг дуустал 1*******,000 төгрөгийн зардлыг төлөх үүрэгтэй байсан ба 2023 оны 6 дугаар сараас одоог хүртэл 133,000 төгрөгийн зардлыг сар бүр төлөх үүрэгтэй гэх тайлбарыг гаргаж буй нь үндэслэлгүй, тодруулбал талууд 2023 оны 10 дугаар сард байгуулсан гэрээгээр сард төлөх төлбөрийн хэмжээг 133,000 төгрөг байхаар тохирсон байна.
5. Хариуцагч С т ХХК нь 30 гаруй түрээслэгч байдаггүй, манайх зөвхөн 2 дугаар давхрын хэсгээс 482 мкв нь манайд хамааралтай гэх тайлбарыг гаргаж байх бөгөөд энэхүү тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй, зохигчийн хооронд байгуулсан гэрээний агуулгаас үзвэл о******* плазагийн 1, 2 дугаар давхрын үйлчилгээний талбайн хог зайлуулсны төлбөрийг нэхэмжлэгчид төлөхөөр тохирсон байх тул хариуцагчийн энэхүү тайлбар үндэслэлгүй байна.
Хариуцагч нь өөрт учирсан хохирлоо буруутай этгээдээс шаардах нь нээлттэй байна.
6. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлнө гэж заажээ.
Хог хаягдлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.3-т аж ахуйн нэгж, байгууллага нь хог хаягдал цуглуулах, тээвэрлэх бүхий иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай хог тээврийн үйлчилгээний гэрээ байгуулах, 10.2.7-д хог хаягдлын үйлчилгээний хураамжийг тогтоосон хугацаанд төлөх үүргийг иргэн, аж ахуй нэгж байгууллага хүлээсэн байх бөгөөд зохигчийн хооронд байгуулсан дэ гэрээний дагуу хариуцагч С т ХХК нь хог зайлуулсны төлбөрийг нэхэмжлэгч О******* хотхон СӨХ-д төлөх үүрэгтэй байна.
Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 2,134,000 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх 35,000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.
7. Шүүх хуралдааны товыг нэхэмжлэгчийн төлөөлөгчид мэдэгдсэн бөгөөд тэрээр өөрийн эзгүйд шүүх хуралдааныг хийлгэх хүсэлтийг бичгээр ирүүлсэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь уг хүсэлтийг дэмжсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд шүүх хуралдааныг хийсэн болно.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 49,654 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэлийн хангагдсан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 49,094 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, Хог хаягдлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.7-д заасныг баримтлан хариуцагч С т ХХК-иас 2022 оны 8 дугаар сараас 2024 оны 02 дугаар сарыг дуустал хугацааны хог зайлуулсны төлбөрт 2,134,000 /хоёр сая нэг зуун гучин дөрвөн мянга/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч О******* хотхон СӨХ-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 35,000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 49,654 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С т ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 49,094 /дөчин есөн мянга ерэн дөрөв/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч О******* хотхон СӨХ-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ