Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 101/ШШ2024/03690

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Б******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

  Нэхэмжлэгч: Б******* дүүргийн ******* дүгээр хороо, ******* ******* гудамж ******* тоот, РД:*******, Х******* овогт Д******* М******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б******* дүүргийн дугаар хороо, Ч 4 гудамж, 99 тоот, РД:ЦД74*******79, Ч овогт С Сд холбогдох 1,200,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцээд,

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Д.М,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Ариунжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  Нэхэмжлэгч Д.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь Төв аймгийн Батсүмбэр сумын Баянгол 3 баг Сөгнөгөрийн тоотод өмчлөлийн газарт 4х4 хэмжээтэй 2 суурь, 6х6 хэмжээтэй 2 суурь, нийт 4 байшингийн гадсан суурь хийлгүүлэхээр тохирч, бид 2023 оны 01 сарын 23-ны өдөр Барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Гэрээний дагуу ажлын хөлс 22,900,000 төгрөг тохиролцож. Урьдчилгаа 40 хувь буюу 9,640,000 төгрөгийг Сын Хаан банкны тоот данс руу өөрийн тоот данснаас шилжүүлсэн. Цэвдэгтэй газарт зориулж, шурагт гадсан суурь хийх шаардлагатай газар байсан бөгөөд тухайн газарт очиж үзээд, гүйцэтгэгч тал асуудалгүй 20 хоногийн дотор л хийнэ гэж зөвшөөрсөн. С.С 2023 оны 01 сарын 26-ны өдөр барилгын суурь хийх ажилдаа очсон боловч худалдан авсан бараа, материалыг 2023 оны 02 сарын 06-ны өдөр агуулахад цоожилж орхиод түлхүүрийг нь ч орхилгүй явсан байсан. Суурийн ажлаа эхлээгүй, нэг ч шон зоогоогүй миний ажлыг алдагдуулсан. С.Сын туслах гэх над руу ярьснаар би мэдсэн.

Түүнтэй холбогдохоор залгахад утсаа аваагүй, 3 хоногийн дараа өөрөө надтай холбогдож дахиж мөнгө нэмж өг, өөр техник шаардлагатай гэхээр нь газар шороогоо үзэж хараад тохирсон учраас үнэ хөлс нэмэхгүй гэдгийг хэлснээс хойш холбоогүй алга болсон. Стай холбогдож бид авсан бараа бүтээгдэхүүний тооцоо нийлж Түүний барилгын суурийн ажил хийхээр авсан бараа бүтээгдэхүүн нь урьдчилгаанд өгсөн 9,640,000 төгрөгөөс 6,000,000 төгрөгийн бүтээгдэхүүн авсан байсан, бэлнээр 1,350,000 төгрөгийг өгсөн. Зохих хэмжээний ажлын хөлс зардал гаргасан гээд бид тохиролцож надад 1,200,000 төгрөг өгөхөөр тохиролцсон боловч өгөөгүй. Иймд хариуцагч С.Саас 2023 оны 01 сарын 23-ны өдөр байгуулсан Барилгын ажил гүйцэтгэх гэрээг зөрчсөн урьдчилгаанд өгсөн төлбөрийн үлдэгдэл 1,200,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч С.Саас шүүхэд хариу тайлбар бичгээр ирүүлээгүй.

Нэхэмжлэгчээс УТХ төлсөн баримт, Л.М******* иргэний үнэмлэхийн хуулбар, Д.М******* Хаанбанкны дугаар депозит дансны 2023-01-23-ны өдрийн дэлгэрэнгүй хуулга, С.С, Д.М нарын 2023-01-23-ны өдрийн барилгын ажил гүйцэтгэх гэрээний хуулбар, Д.М, С.С нарын иргэний үнэмлэхийн хуулбар, Д.М******* Хаан банкны дугаар депозит дансны 2023-03-01-ний өдрөөс 2023-03-31-ний өдрийг хүртэлх дэлгэрэнгүй хуулга зэрэг нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн, хариуцагчаас бичгийн нотлох баримт ирүүлээгүй.

Шүүхээс 2024-05-08-ны өдөр фейсбүүк чатанд үзлэг хийсэн тэмдэглэл.

ҮНДЭСЛЭХ нь:

  1. Нэхэмжлэгч Д.М нь хариуцагч С.Сд холбогдуулан 1,200,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.

  2. Нэхэмжлэгч Д.М 2023-01-23-ны өдөр С.Стай Төв аймгийн Батсүмбэр суманд байрлах Сөгнөгөр байгалийн цогцолбор газарт 4мх4м хоёр ширхэг, 6мх6м хоёр ширхэг нийт 4 ширхэг барилгын суурийн ажлыг 20 хоногийн хугацаанд гүйцэтгэж захиалагчид шилжүүлэхээр ажил гүйцэтгэх гэрээг байгуулж урьдчилгаанд өгсөн 9,640,000 төгрөгөөс 6,000,000 төгрөгийн бараа, материалыг авсан, бэлнээр 1,350,000 төгрөгийг буцаан өгсөн. Зохих хэмжээний ажлын хөлсийг тооцож, үлдэгдэл 1,200,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон.

3. Хариуцагч С.С нь хариу тайлбарыг бичгээр шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй.

4. Хэрэгт авагдсан баримт, зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд: Зохигч 2023-01-23-ны өдөр барилгын ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, нэхэмжлэгч Д.Мгаас гэрээний 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт зааснаар урьдчилгаа ажлын хөлсөнд 9,640,000 төгрөгийг 2023 оны 01 сарын 23-ны өдөр шилжүүлсэн, уг гэрээгээр хариуцагч С.С нь Төв аймгийн Батсүмбэр суманд байрлах Сөгнөгөр байгалийн цогцолбор газарт 4мх4м хоёр ширхэг, 6мх6м хоёр ширхэг нийт 4 ширхэг барилгын суурийн ажлыг 20 хоногийн хугацаанд гүйцэтгэж захиалагчид шилжүүлэхээр ажил гүйцэтгэхээр тохиролцсон үйл баримт нотлогдож байна.

4.1. Нэхэмжлэгч Д.М нь хариуцагч С.С ажлын хөлс 9,640,000 төгрөгийг авч, 6,000,000 төгрөгт бараа материал худалдан авсан, 1,350,000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан өгсөн болох нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, бичгийн баримтаар нотлогдож байна.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2. дах хэсэгт зааснаар хариуцагч С.Сд 2024 оны 04 сарын 10-ны өдөр нэхэмжлэлийг гардуулсан, нэхэмжлэлийг гардан авсан өдрөөс 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ 2024 оны 07 сарын 30-ны өдрийг хүртэл биелүүлээгүй.

Иймд мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч хариу тайлбарыг бичгээр ирүүлэх үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэх хуулийн зохицуулалттай.

6. Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар 343.1-д зааснаар ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байна.

7. Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байх боловч хариуцагч С.С нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.М ажлын хөлсөнд төлсөн төлбөрийн үлдэгдэл 1,200,000 төгрөгийг шаардах эрхтэй байна.

8. Нэхэмжлэгчээс 1,200,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 33,350 төгрөгийг төлснийг улсын орлого болгож, хариуцагч С.Саас 33,350 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож хуульд зааснаар хуваарилан шийдвэрлэх

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч С.Саас 1,200,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Мд олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 33,350 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч С.Саас 33,350 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Мд олгосугай.

3. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* дүгээр зүйлийн 1*******.4, 1*******.7-д зааснаар зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 0 дугаар зүйлийн 0.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БОЛОРМАА