| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бүрэнсэдийн Эрдэнэмөнх |
| Хэргийн индекс | 149/2024/00314/И |
| Дугаар | 149/ШШ2024/00351 |
| Огноо | 2024-09-05 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 05 өдөр
Дугаар 149/ШШ2024/00351
2024 оны 09 дугаар сарын 05-ны өдөр 149/ШШ2024/00351 Мандал сум
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Эрдэнэмөнх би,
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг *******, Утас:/*******/ ******* овогтой *******-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Мандал сумын, ***** баг, ********** гудамж, ******* тоотод оршин суух, Утас:*******, *******/ ******* овогтой *******д холбогдох
1,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2024 оны 06 дүгээр сарын 24-ны өдөр иргэний хэрэг үүсгэн
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Иргэн Б.******* нь танилын төдий хүрээлэлтэй ба 2023.09.29-нд намайг 1,600,000 төгрөг 3 хоногийн хугацаанд гаргаад өгөөч үхэр авч зарна. Ашигаа хуваан авах тухай ярилцан тохирч өөрийн тоот Хаан банкны дансандаа 1,600,000 төгрөг авсан. Авсан өдрөөс хойш 5, 10-н хоног гэж хойшлуулсаар өнөөдрийг хүрч байна. Удаа дараа гар утас, мессенжрээр авсан мөнгөө барагдуулахыг хэлсэн боловч 100,000-н мянган төгрөг өгч түүнээс хойш, гар утас бусад хэрэгсэлдээ хариу өгөхгүй өнөөдрийг хүртэл барагдуулахгүй байгаа тул зохих төлбөрийг нэхэмжлэлийн дагуу тухайн иргэнээс барагдуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...2023 оны 9 дүгээр сарын 29-нд авсан 1,600,000 төгрөгийг 2024 оны 09 сарын 25-наас 12 дугаар сарын 25-ны дотор төлж барагдуулнаа... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.*******ийн 1,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.******* маргах зүйлгүйгээр төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь түүний бичгээр гаргаж баталгаажуулсан тайлбараар нотлогдож байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв. Мөн нэхэмжлэгчээс төлсөн Улсын тэмдэгтийн хураамжийг хуулийн дагуу хариуцагч болон төрийн сангаас гаргуулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.*******ийн 1,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.******* төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38,950 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагчаас 19,475 төгрөгийг, төрийн сангийн 100130400941 тоот данснаас 19,475 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Б.*******т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭМӨНХ