| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 142/2024/00309/И |
| Дугаар | 142/ШШ2024/00771 |
| Огноо | 2024-05-16 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 142/ШШ2024/00771
| 04 оны 05 сарын 16 өдөр | Дугаар 14/ШШ04/00771 | ******* |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* , Баян-Өндөр сум, Оюут баг, ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /РД:*******, *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* , Баян-Өндөр сум, Дэнж багт байрлах ******* ******* дугаар нээлттэй хорих анги /РД:*******/
Хариуцагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 5-р хороо, 5-р хороолол , тоотод байрлах ХХК /РД:/ нарт холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: албанаас захиалсан хөрөнгийн дахин үнэлгээг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч: Ж.*******,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Лхагвасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Ж.******* нь хариуцагч ******* ******* дугаар нээлттэй хорих анги, ХХК нарт холбогдуулан албанаас захиалсан хөрөнгийн дахин үнэлгээг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Улсын дээд шүүхийн 00 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн 189 дугаартай тогтоолоор манай урал ХХК-аас 130,778,0,85 /нэг зуун гучин сая долоон зуун далан найман мянга дөрвөн зуун жаран төгрөг наян таван мөнгө/ төгрөг гаруулах гарсан бөгөөд үүний дагуу ******* албанаас ажиллагаа хийгдэж тус албаны гүйцэтгэгчийн 04 оны 01 сарын 1-ны өдрийн шинжээч томилох тогтоолын дагуу Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний АШИД БИЛГҮҮН ХХК ажиллаж № ТХҮ-44/870 дугаартай үнэлгээний тайлангаар Улаанбаатар хот, Баянгол дүүрэг 4-р хороо Хатанбаатар Магсаржавын гудамжны 19 дүгээр байрны тоотод байрлах Ү050733 улсын бүртгэлийн дугаартай, 89,9 м талбай бүхий гурван өрөө орон сууцыг 33,781,130 /гурван зуун гучин хоёр сая, долоон зуун наян нэгэн мянга, нэг зуун гучин/ төгрөгөөр үнэлсэн. Энэхүү үнэлгээний тайлантай манай компанийн зүгээс танилцаад үнэлгээ үндэслэлгүй, тухайн үл хөдлөх хөрөнгийг адил үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэ ханшаас доогуур ханшаар үнэлсэн гэж үзэн тухай хуулийн 55-р зүйлийн 55.7- хэсэгт заасны дагуу гомдол нэхэмжлэлийг гаргаж байна. Дээрх эд хөрөнгийг үнэлэхдээ Билгүүн ХХК нь үнэлгээг хийхдээ дотор засал энгийн сайн , суурь хана, дээвэр цутгамал бетон цонх вакум, шал, паркет хийцийн үндсэн шинжид үндсэн хийц болон дотор засалд илт мэдэгдэх гэмтэл байхгүй, дотор өнгө үзэмж сайн хөрөнгө байна, хотын төвд, төв замд ойр, төвлөрсөн сүлжээнд холбогдсон гэж дүгнэжээ.
Үнэлүүлсэн уг орон сууц нь тэр орчимдоо 0,000,000 /дөрвөн зуун жаран сая/ төгрөгөөр худалдан борлуулагдаж байгаа. Гэтэл дүүрэг нэг боловч өөр өөр байршилтай орон сууцыг жишин үзэх байдлаар бодит үнээс хэт доогуур үнэлсэн нь манай ХХК-ийн эрх ашгийг дордуулсан үнэлгээ болж байгаа тул үнэлгээ, үнэлгээний тайланг бид хүлээн зөвшөөрөхгүй. Өөрөөр хэлбэл орон сууцны харьцуулалт нь бодит байдал дээр нийцэхгүй байна. Иймд Улаанбаатар хот, Баянгол дүүрэг 4-р хороо Хатанбаатар Магсаржавын гудамжны 19 дүгээр байрны тоотод байрлах Ү050733 улсын бүртгэлийн дугаартай, 89,9 м талбай бүхий гурван өрөө орон сууцыг дахин үнэлүүлж өгнө үү. гэжээ.
. Хариуцагч ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* аймгийн газрын 51 дүгээр тойргийн гүйцэтгэгч, хошууч ийн 04 оны 01 дүгээр сарын 05 ны өдрийн Шинжээч томилох тухай тогтоолын дагуу манай байгууллага шинжээчээр ажиллаж Нийслэлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Хатанбаатар магсаржав гудамж 19 дүгээр байр тоот хаягт байршилтай , улсын эрхийн бүртгэлийн Ү-050733 дугаартай 89,9 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг ҮОУС-ын дагуу зах зээлийн хандлагыг хэрэглэн үнэлж зах зээлийн үнэ цэнийг 04 оны 01 дүгээр сарын байдлаар 33,781,130 (гурван зуун гучин хоёр сая долоон зуун наян нэгэн мянга нэг зуун гуч)-н төгрөгөөр тодорхойлсон. Зах зээлийн хандлагаар хийхдээ жишиж буй объекттой байршил. хийц, зориулалт, бусад шинж чанараараа ойролцоо, ижил төстэй объектын өнөөгийн зах зээлд арилжаалагдсан нэгжийн үнэд 9 үзүүлэлтээр ялгаатай байдлын тохируулга хийн зах зээлийн үнэ цэнийг тооцоолсон. Тайлангын /Хуудас-10/ хүснэгт -т дурдсан харьцуулсан хөрөнгө-1 нь тайлангаар үнэлэгдэж буй тухайн орон сууцны дугаар давхарт байршилтай бөгөөд давхарын байршлаас бусдаар ижил төстөй, ялгаагүй байсан тул уг хөрөнгийн үнийн дүнг хамгийн бодит гэж үзсэн болно. гэжээ.
3. Хариуцагч ******* ******* дугаар нээлттэй хорих анги шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Улсын дээд шүүхийн 00 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн 001/ХТ01/0189 дүгээр ээр - ХХК -аас 131.590.303 төгрөг 15 мөнгө гаргуулж Голомт банк ХХК-нд олгохоор лэсэн. Төлбөр төлөгч ХХК-ийн захирал Ж.*******од төлбөр төлөх хугацаатай мэдэгдэл өгч, ажиллагаа явуулж түүний төлбөрт албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулахаар заасан Баянгол дүүргийн 4 хороо, Хатанбаатар Магсаржавын гудамж 19 дүгээр байрны тоот, 89.9 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн захиран зарцуулах эрхэд хориг тавьж, битүүмжилж хураан авч, талуудаас үнийн санал авч зөрүүтэй байх тул 04 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 01/01 дугаартай тогтоол гарган Билгүүн" ХХК-ийн шинжээч шинжээчээр томилж үнэлгээ тогтоолгосон байна. Шийдвэр ажиллагаа хуулийн дагуу явагдаж төлбөр төлөгч ХХК-ийн захирал Ж.******* 0 сая төгрөгөөр, өмчлөгч С.Энхболд 400 сая төгрөг, Э.Эрдэнэсувд 485 сая төгрөг, төлбөр авагч Голомт банк ХХК нь 400 сая төгрөгөөр үнэлсэн бөгөөд шинжээч 33.781.130 төгрөгөөр үнэлж тогтоосон нь бодитой үнэн зөв гарсан гэж үзэж байна. Иймд ХХК-ийн захирал Ж.*******ын гаргасан нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэж бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ
4. Хэргийн оролцогчоос шүүхэд гаргаж өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтын тухайд:
4.1. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгсөн баримтууд улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-3/, Ж.*******ын иргэний үнэмлэхний хуулбар /хх-4/, Ж.*******ын оршин суугаа хаягийн лавлагаа /хх-5/, ******* ******* дугаар нээлттэй хорих ангийн 04 оны 01дүгээр сарын 16-ны өдрийн 0/85 дугаартай албан бичиг /хх-6/, ХХК-ийн 04 оны 01 дүгээр сарын 1-ны өдрийн ТХҮ-44-870 дугаартай үнэлгээний тайлангийн хуулбар /хх-7-6/ зэрэг баримтуудыг өгсөн.
4.. Хариуцагч ******* ******* дугаар нээлттэй хорих ангиас ******* сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 0 оны 0 дугаар сарын 16-ны өдрийн 131 дугаартай хуудсын хуулбар /хх-60/, Улсын дээд шүүхийн 01 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн 001/ХТ01/0189 дугаартай тогтоол /хх-61-64/, шүүхийн биелүүлэх мэдэгдэл /хх-65/, Голомт банк ХК-ийн 0 оны 0 дугаар сарын 8-ны өдрийн орлогын мэдүүлэг /хх-66/, 03018, 0019716, 0019775, 00074 дугаартай төлбөрийн даалгаварууд /хх-67-70/, гүйцэтгэгч 03 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн даалгавар /хх-71/, шүүхийн биелүүлэх хугацаат мэдэгдэл /хх-7/, эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол /хх-73/, гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх-74-,78, 8-84/, Голомт банкнаас Нийслэлийн шүүхийн газарт ирүүлсэн үнийн санал илгээх тухай албан бичиг /хх-77/, шинжээч томилох тухай тогтоол /хх-79/, шинжээчид эрх, үүрэг, хариуцлага танилцуулсан тэмдэглэл /хх-80-81/ зэрэг баримтыг гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.******* нь хариуцагч ******* ******* дугаар нээлттэй хорих анги болон хөрөнгө үнэлгээний ХХК-нд холбогдуулан дахин шинжээч томилж үнэлгээ гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Улсын дээд шүүхийн 00 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн 189 дугартай тогтоолоор манай урал ХХК-аас 130,778,0.85 төгрөг гаргууллах гарсан бөгөөд үүний дагуу ******* албанаас ажиллагаа хийгдэж тус албаны гүйцэтгэгчийн 04 оны 01 сарын 1-ны өдрийн шинжээч томилох тогтоолын дагуу Хөрөнгө, даатгалын хохиролын үнэлгээний ХХК ажиллаж № ТХҮ-44/870 дугаартай үнэлгэний тайлангаар Улаанбаатар хот, Баянгол дүүрэг 4-р хороо Хатанбаатар Магсаржаавын гудамжны 19 дүгээр байрны тоотод байрлах Ү-050733 улсын дугаартай, 89,9 м.кв талбай бүхий орон сууцыг 33,781,130 төгрөгөөр үнэлсэнийг хүлээн зөвшөөрөхгүй гэж нэхэмжлэлийнхээ шаардлагыг үндэслэж байна.
Хариуцагч ******* дугаар нээлттэй хорих анги гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдсан, шинжээчийн үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээ бодитой үнэн зөв гарсан гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж байна.
Түүнчлэн хариуцагч - ХХК-ийн захирал Ж.*******од төлбөр төлөх хугацаатай мэдэгдэл өгч, ажиллагаа явуулж түүний төлбөрт албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулахаар заасан Улаанбаатар хот, Баянгол дүүрэг 4-р хороо Хатанбаатар Магсаржаавын гудамжны 19 дүгээр байрны тоотод байрлах Ү-050733 улсын дугаартай, 89,9 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн захиран зарцуулах эрхэд хориг тавьж , битүүмжилж хураан авч, талуудаас үнийн талаар зөрүүтэй санал гаргасан тул шинжээч томилж үнэлгээ тогтоолгосон гэж тайлбарлаж байна./ х.31 /
Хариуцагч ХХК гүйцэтгэгчийн 04-01-05-ны өдрийн шинжээч томилох тухай тогтоолын дагуу шинжээчээр ажиллаж Баянгол дүүрэг 4-р хороо Хатанбаатар Магсаржавын гудамжны 19 дүгээр байрны тоотод байрлах Ү-050733 улсын дугаартай, 89,9 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг ҮОУС-ын дагуу зах зээлийн хандлагыг хэрэглэн үнэлж зах зээлийн үнэ цэнийг 04 оны 01 дүгээр сарын байдлаар 33,781,130 төгрөгөөр тодорхойлсон, уг хөрөнгийн үнийн дүнг хамгийн бодит гэж үзсэн болно гэж тайлбарлаж байна.
******* сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 019 оны 1 дугаар сарын 5-ны өдрийн 14/ШШ019/00013 дугаар ээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1,45 дугаар зүйлийн 45.1,453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч - ХХК-аас зээлийн гэрээний үүргийн төлбөр 130,778,0 төгрөгийг гаргуулж Голомт банк ХХК-ийн ******* салбарт олгож, хариуцагч С.Энхболд, Э.Эрдэнэсувд нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон, Давж заалдах шатны шүүхийн 00 оны 01дүгээр сарын 30-ны өдрийн 5 дугаар магадлалаар зээлийн төлбөрт 130,778,0.85 төгрөг гаргуулахаар лэснийг 18,561,604 гаргуулахаар анхан шатны шүүхийн т өөрчлөлт оруулсан, Улсын дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 01 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн 001/ХТ01/0189 дугаартай тогтоолоор магадлалыг хүчингүй болгож анхан шатны шүүхийн ийг хэвээр үлдээж лэснээр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.
Хэргийг эцэслэн лэсэн Улсын дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 01 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн 001/ХТ01/0189 дугаартай тогтоол, 0 оны 0 дугаар сарын 16-ны өдөр 131 дугаартай хуудасыг үндэслэн хариуцагч Шийдвэр газар- 437 дугаар нээлттэй хорих анги хариуцагч - ХХК-ийн захирал Ж.*******од төлбөр төлөх хугацаатай мэдэгдэл өгч, ажиллагаа явуулж түүний төлбөрт албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулахаар заасан Улаанбаатар хот, Баянгол дүүрэг 4-р хороо Хатанбаатар Магсаржаавын гудамжны 19 дүгээр байрны тоотод байрлах Ү-050733 улсын дугаартай, 89,9 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн захиран зарцуулах эрхэд хориг тавьж, битүүмжилж хураан авч, шинжээч томилж үнэлгээ тогтоолгох ажиллагаануудыг явуулжээ.
Хариуцагч нь талуудаас үнийн талаар санал авахад ХХК-ийн захирал Ж.******* 0 сая төгрөг, өмчлөгч С.Энхболд 400 сая төгрөг, Э.Эрдэнэсувд 485 сая төгрөг, төлбөр авагч Голомт банк ХХК нь 400 сая төгрөгийн үнийн санал гаргасан тул шинжээч томилж үнэлгээ тогтоолгосон гэж тайлбарлаж байна./ х.31 /
******* ******* дугаар нээлттэй хорих ангийн Шийдвэр гүйцэтгэгчийн 03 оны 11 сарын 06-ны өдрийн 14056/06 дугаартай даалгавраар төлбөр төлөгч - ХХК-ийн төлбөрт үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн т заагдсан эрхийн улсын бүртгэлийн Ү-050733 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүрэг 4-р хороо Хатанбаатар Магсаржавын гудамжны 19 дүгээр байрны тоотод байрлах Ү-050733 улсын дугаартай,89,9 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг битүүмжлэх, хураах ажиллагаа , эд хөрөнгийн үнийн санал авах,өмчлөгч нарт мэдэгдэх ажиллагаа зохион байгуулахыг 171-р тойргийн гүйцэтгэгчид даалгаж лэжээ.
Хариуцагч нь талуудаас үнийн санал авахад төлбөр авагч Голомт банк нь Нийслэлийн шүүхийн газарт Баянгол дүүрэг 4-р хороо Хатанбаатар Магсаржаавын гудамжны 19 дүгээр байрны тоотод байрлах Ү-050733 улсын дугаартай, 89,9 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 400,000,000 төгрөгөөр үнэлж байна гэсэн үнийн саналыг хүргүүлжээ. / х.77 /
Харин хариуцагч ХХК 0 сая төгрөгөөр,өмчлөгч С.Энхболд 400 сая төгрөг, Э.Эрдэнэсувд 485 сая төгрөгөөр үнэлсэн,энэ талаар саналаа бичгээр илэрхийлсэн баримт байхгүй байна.
Хариуцагч ХХК нь үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тогтоохдоо хариуцагч - ХХК-ийн захирал Ж.*******, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч С.Энхболд, Э.Эрдэнэсувд нарыг байлцуулаагүй,түүнчлэн төлбөр авагч Голомт банк ХХК-ийн гаргасан үнийн санал 400 сая төгрөгөөс доогуур буюу 33,781,130 төгрөгөөр үнэлсэн нь үндэслэлгүй байна.
Ийнхүү хариуцагчийн үнэлүүлсэн уг орон сууц нь тэр орчимдоо 0,000,000 төгрөгөөр худалдан борлуулагдаж байгаа. Гэтэл дүүрэг нэг боловч өөр өөр байршилтай өрөө орон сууцыг жишин үзэх байдлаар бодит үнээс доогуур үнэлсэн нь компанийн эрх ашгийг дордуулсан үнэлгээ бөгөөд орон сууцны харьцуулалт нь бодит байдал дээр нийцэхгүй байнагэж байгаа нь үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж лэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан лэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Ж.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* дугаар нээлттэй хорих ангиас 35,100 төгрөг, ХХК-иас 35,100 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Ж.*******од олгохоор лэв.
Иргэний хэргийг шүүхэд хянан лэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115..1,116,118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТОХ нь :
1. гүйцэтгэлийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг
баримтлан ХХК-ийн гаргасан 04 оны 01 сарын 1-ны өдрийн № ТХҮ-44/870 дугаартай үнэлгээг хүчингүй болгож, дахин шинжээч томилж үнэлгээ хийлгэхээр тогтоосугай.
. Иргэний хэрэг шүүхэд хянан лэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Ж.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* дугаар нээлттэй хорих ангиас 35,100 төгрөг, ХХК-иас 35,100 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Ж.*******од олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан лэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.-т зааснаар энэхүү нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан лэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү ийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан лэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар ийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид ийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН