Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 0385

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                             

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

Нарийн бичгийн дарга Б.Алтанзул

Улсын яллагч Т.Ганзориг

Шүүгдэгч С.Гүррагчаа нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Алаг адуу овгийн Содончимэгийн Гүррагчаад холбогдох 1725000000060 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

1.Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

1.1. Алаг адуу овогт С.Г, Монгол услын иргэн 1986 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, Ам бүл 4 эхнэр хоёр хүүхдийн хамт оршин суух хаягтай, урьд нь Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 09 дүгээр сарын 17-ны 124 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.4, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 5 жил хорих ял, Дархан уул аймаг дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2017 оны 09 сарын 14-ний өдрийн 241 дугаартай шийтгэх тогтоолоор 3 жил 6 сарын хорих ялаар тус тус шийтгэгдсэн, РД:

 

2. Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар

 

2.1. Шүүгдэгч С.Гүррагчаа нь Орхон аймаг Баян Өндөр сум Эрдэнэ баг Урд хабитадын 205 тоотод Б.Гантуяагийн байшингийн цонхоор 2017 оны 08 сарын 22-ны өдөр нэвтрэн орж “кен” маркийн дрель, мах шарагч, 50 метрийн уртасгагч, уран хөрөө, гагнуурын аппарат зэрэг эд хулгайлан 400 000 төгрөгийн хохирол учруулсан,

 

2.2. 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ багийн урд Хабитатын 203 тоотод оршин суух иргэн П.Гансэлэмийн байшингийн цонхоор орж хоёр тасалгаатай хөлдөөгч, зургийн аппарат, Jordan 13 маркийн 43 размерийн пүүз, 42 раземерийн хоромон гутал, хонины мах, коко шанайл үнэртэй ус, miss dior үнэртэй ус 100 мл, савхин куртек, самсунг маркийн зөөврийн компьютер, хар өнгийн цүнх, 25 кг үхрийн мах  зэрэг эд зүйлийг хулгайлж 2 845 000 мянган төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр  зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Хохирогч Г.Гантуяагийн ... “2017 оны 08 сарын 22-оос 24-ний хооронд Эрдэнэ багийн урд Хабитадын 205 тоотод манай байшинд хулгай орсон хэрэгт хохирогчоор мэдүүлэг өгч байна. Хятад улсад улсад үйлдвэрлэгдсэн гагнуурын шинэ аппарат, Кен маркын дрель, 50 метрийн уртасгагч, цахилгаан мах шарагч, уран хөрөө зэрэг эд зүйлс алдагдсан. 2017 оны 08 сарын  24-ний өдөр Эрдэнэ багийн урд Хабитадын 205 тоотод байдаг өөрийхөө эзэмшилийн гэрт яваад очсон гал тогооны цонх онгорхой, гэрийн эд зүйлс эмх замбараагүй тараасан байдалтай байсан. Цагдаа нар ирж үзлэг шалгалт хийж байгаад явсан. Хэд хоногийн дараа цагдаагийн байгууллагаас миний хулгайд алдсан багажнуудаас уртасгагч гагнуурын аппарат, мах шарагч зэргийг хүлээн авсан. Мөн манай байшинд хууль бусаар орсон хулгайчийг барьсан байсан” ... гэсэн мэдүүлэг. /хх-ийн 14,15-р хуудас/

 

            2. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт. /хх-ийн 11-12-р хуудас/

           3.Эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл / хх-ийн 18-р хуудас/

           4. “Бан хас” ХХК-ний шинжээчийн 2017 оны 08 сарын 24-ний өдрийн 158 дугаартай “ эд зүйлийн үнэлгээ нийт 400 000 төгрөг” гэсэн дүгнэлт. /хх-ийн 21-25-р хуудас/

            5. Хохирогч П.Гансэлэмийн ... “2017 оны 08 дугаар сарын 22-ноос 24-ны хооронд Эрдэнэ багийн урд Хабитатын 203 тоотод байдаг манай байшинд хулгай орж тасалгаатай хөлдөөгч, зургийн аппарат, Jordan13 маркын пүүз, 42 размерийн хоромон гутал, хонины мах, үнэртэй ус 2 ширхэг, савхин куртик, зөөврийн компьютер, хар өнгийн цүнх зэрэг эд зүйл хулгайд алдагдсан байна. Надад сэжиглэж байгаа хүн байхгүй. Хэд хоногийн дараа цагдаагийн байгууллагаас дуудаад миний хулгайд алдсан эд зүйлээс хоромон гутал, пүүз, үнэртэй ус, зургийн аппарат зэргийг хүлээлгэн өгсөн” ... гэсэн мэдүүлэг. /хх-ийн 54-55 дугаар тал/, /хх-ийн 56-57 дугаар тал/

6. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт. /хх-ийн 49-51-р хуудас/,

7. Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 60-р хуудас/,

8. “Бан хас” ХХК-ний 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн №160 дугаартай шинжээчийн “эд зүйлийн үнэлгээ нийт 2 845 000 төгрөг” гэсэн дүгнэлт. /хх-ийн 63-68-р хуудас/

9. Шүүгдэгч С.Гүррагчаагийн ... “2017 оны 08 сарын 22-ны орой 20 цагийн үед Эрдэнэ багт явж байгааад улаан өнгийн дээвэртэй байшингийн цонхоор ороод гагнуурын аппарат, дрел, мах шарагч уртасгагч, хөрөө зэрэг зүйлийг хулгайлан аваад баруун тийшээ явж эзэнгүй хашаанд нуусан. 2017 оны 08 сарын 22-ны орой 19 цагийн үед Эрдэнэ багт зүүн тийш харсан модон хаалгатай байшингийн хаалганы цоожийг эвдэн орж хоёр тасалгаатай хөлдөөгч, зургийн аппарат, Жордан 13 маркийн пүүз, хромон гутал, хонины мах, үнэртэй ус 2 ширхэг, савхин куртик, зөөврийн компьютер, хар өнгийн цүнх зэргийг аваад ертөнцийн зүгээр баруун тийшээ эзэнгүй хашаанд нуусан”... гэсэн мэдүүлэг /хх-ийн 06-07 -р хуудас/, /хх-ийн 42-43-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Дээрхи нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Гүррагчаа мэдүүлэхдээ “Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлыг төлнө” гэв.

 

Хохирогч М.Гантуяа, П.Гансэлэм нар нь “Шүүх хуралдаанд оролцохгүй” гэсэн байна.

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Т.Ганзориг санал дүгнэлтдээ... “Шүүгдэгч нь 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Орхон аймаг, Баян-өндөр сум Эрдэнэ баг Урд Хабитатын 205, 203 тоотод бусдын орон байранд нэвтрэн орж эд зүйлийг хулгайлан бусдад хохирол учруулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна. Хохирогч Гантуяа хулгайд алдагдсан эд хөрөнгийн талаараа тодорхой мэдүүлдэг, мөн зарим эд зүйлийг буцаан олгосон талаар тэмдэглэлд тусгасан. Алдсан эд зүйлин хохирлын хэмжээг х/х-н 21-25 дугаар хуудаст “Бан хас” ХХК-аар тогтоолгосон байгаа. Хохиролд 400 000 төгрөг тогтоогдсон.  Гансэлэмийн алдагдсан эд зүйлээс зарим эд зүйлийг буцаан олгосон. Гансэлэмд учирсан хохирол нь 2 845 000 төгрөг гэж тогтоогдсон. Шүүгдэгч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлгээ үнэн зөвөөр өгч байсан. Иймд шүүгдэгчийг бусдын байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтрэн орж эд зүйл хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох, хохирогч Гантуяад 110 000 төгрөг, Гансэлэмд 1 185 000 төгрөгийг тус тус олгох саналтай байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 3 жилийн хорих ялыг оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийг журамлан өмнөх Дархан-Уул аймгийн сум дундын шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 241 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жил 06 сраын хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 10 сар 14 хоногийн ялыг нэмж нийт эдлэх ялыг 5 жил 10 сар 14 хоногоор тогтоож шүүгдэгчид оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлд зааснаар хаалттай хорих байгууллагад эдлүүлэх саналыг шүүхэд тавьж байна. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй. Битүүмжилсэн хөрөнгөгүй. Шүүгдэгчид хилийн хориг тавигдаагүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зардал нэхэмжлээгүй. Шүүгдэгч нь 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс цагдан хоригдсон, цагдан хоригдсон 14 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10-т зааснаар эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй байна. Цаашид шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх саналтай байна” гэв.

 

Шүүх нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүгдэгч С.Гүррагчаа нь 2017 оны 08 сарын 22-ны өдөр Орхон аймаг Баян Өндөр сум Эрдэнэ баг Урд хабитадын 205 тоотод Б.Гантуяагийн байшингийн цонхоор нэвтрэн орж кен маркийн дрель, мах шарагч, 50 метрийн уртасгагч, уран хөрөө, гагнуурын аппарат зэрэг эд хулгайлан 400 000 төгрөгийн хохирол учруулсан, 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ багийн урд Хабитатын 203 тоотод оршин суух иргэн П.Гансэлэмийн байшингийн цонхоор орж хоёр тасалгаатай хөлдөөгч, зургийн аппарат, Jordan 13 маркийн 43 размерийн пүүз, 42 размерийн хоромон гутал, хонины мах, коко шанэль үнэртэй ус, miss dior үнэртэй ус 100 мл, савхин куртик, самсунг маркийн зөөврийн компьютер, хар өнгийн цүнх, 25 кг үхрийн мах  зэрэг эд зүйлийг хулгайлж 2 845 000  төгрөгийг хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогчийн мэдүүлэг, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, эд зүйл үнэлсэн шинжээчийн дүгнэлт, гэрчүүдийн мэдүүлэг, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна гэж үзлээ.

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг 2 болон түүнээс дээш удаа үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.

 

Шүүгдэгч С.Гүррагчаа нь Дархан уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 241 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, 2017 оны 11 дүгээр сарын 9-ний  өдрийн байдлаар 7 сар 16 хоногийн ялыг эдэлж, 2 жил 10 сар 14 хоногийн ял эдлээгүй байх тул түүнд ял шийтгэл оногдуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар нэмж нэгтгэх нь зүйтэй. Мөн шүүгдэгч С.Гүррагчаа нь энэ хэрэгт 13 хоног цагдан хоригдсныг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

 

Шүүх С.Гүррагчаагийн үйлдсэн хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Хохирогч Б.Гантуяад 400 000 төгрөгийн хохирол учирснаас 290 000 төгрөгийн эд зүйлийг буцаан олгож 110 000 төгрөгийн хохирол төлөгдөөгүй байна. Хохирогч П.Гансэлэмд 2 845 000 төгрөгийн хохирол учирснаас 1 660 000 төгрөгийн эд зүйлийг буцаан олгож 1 185 000 төгрөгийн хохирол төлөгдөөгүй байна. Дээрхи хохирлыг шүүгдэгчээс гаргуулан хохирогч нарт олгох нь зүйтэй.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн зүйлгүй , битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурьдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Алаг адуу овгийн С.Г-г орон байранд нэвтэрч хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч С.Гүррагчааг 2 жилийн хорих ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөний ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч С.Гүррагчаад оногдуулсан 2 жилийн хорих ял дээр нь Дархан уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 241 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 3 жил 6 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 10 сар 14 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 4 жил 10 сар 14 хоногийн хугацаагаар тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч С.Г-ийн цагдан хоригдсон 13 хоногийн ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч С.Г-д оногдуулсан 4 жил 10 сар 14 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

6.Иргэний хуулийн 479 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч С.Гүррагчаагаас 1 295 000 төгрөг гаргуулж хохирогч Б.Энхтуяад 110 000 төгрөгийг, хохиргч П.Гансэлэмд 1 185 000 төгрөгийг тус тус олгосугай.

 

7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Г-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тооцсугай.

 

8.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй , битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

9.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч тэдний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Ц.АЛТАНГАДАС