Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 133/ШШ2024/00376

 

 

 

 

 

2024 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 133/ШШ2024/00376

Говь-Алтай аймаг

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг би

нэхэмжлэгч: ……………… оршин суух, ……. овгийн Д.С-ийн нэхэмжлэлтэй

цэргийн алба хаасан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.С нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Д.С миний бие 1969 оны 07сарын 18-ны өдөр төрсөн. 2024 оны 07 сарын 18-ны өдрөөс тэтгэврийн нас хүрч тэтгэврээ тогтоолгох гэтэл цэргийн алба хаасан жилийн овог зөрж шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон. Д.С миний бие 1988 оны 09-р сард 0214-д ангид цэрэгт татагдаж 1990 оны 10 сарын 03-ны өдөр халагдаж байсан. Надад байгаа баримт болох Цэргийн үүрэгтний үнэмлэх болон Тагнуулын Ерөнхий газрын тусгай архивын лавлагааг үндэслэн овог нэр Д.С гэсэн овгийг Д болгож мөн ажилласан жилийг минь тогтоож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие нь Д.С-ийн цэргийн алба хаасан байдлыг тогтоолгохоор хүсэлт гаргасан. Тагнуулын Ерөнхий газрын тусгай архивын 2024.08.21-ний өдрийн 08/2453 дугаартай лавлагааг /цэргийн алба хаасан байдлыг/ Нийгмийн даатгалын хэлтсээс цэргийн алба хаасан байдлыг нотлоход хангалттай болно гэж үзсэн тул нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Д.С-ийн нэхэмжлэлтэй цэргийн алба хаасан болохыг тогтоолгох тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна. 

Учир нь нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О-н “...Миний бие нь Д.С-ийн цэргийн алба хаасан байдлыг тогтоолгохоор хүсэлт гаргасан. Тагнуулын Ерөнхий газрын тусгай архивын 2024.08.21-ний өдрийн 08/2453 дугаартай лавлагааг /цэргийн алба хаасан байдлыг/ Нийгмийн даатгалын хэлтсээс цэргийн алба хаасан байдлыг нотлоход хангалттай болно гэж үзсэн тул нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна…” гэх хүсэлтээр нотлогдож байна.

Иймд иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийн тал хувь 35,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 35,100 төгрөгийг улсын орлогоос гаргуулж, нэхэмжлэгч Д.С-д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 1. Д.С-ийн нэхэмжлэлтэй цэргийн алба хаасан болохыг тогтоолгох тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийн тал хувь 35,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 35,100 төгрөгийг улсын орлогоос гаргуулж, нэхэмжлэгч Д.С-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                             Н.ОЮУНБИЛЭГ