Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 133/ШШ2024/00382

 

 

 

 

 

2024 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 133/ШШ2024/00382

Говь-Алтай аймаг

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг би

нэхэмжлэгч: …………. үйл ажиллагаа явуулдаг, М ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч: …………… оршин суух, ……. овгийн Г.У-д холбогдох,

үндсэн зээл 580,000 төгрөг, зээлийн хүү 268,326 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 50,046 төгрөг нийт 898,372 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүх 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.У нь М ББСБ-ийн мессэж зээлийн үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2020 оны 11 сарын 03-ны өдөр ……….. тоот Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан ба мессеж зээл авч, төлж барагдуулж байсан тул зээлийн эрхийн хэмжээ нэмэгдсэн. Г.У нь уг гэрээний үндсэн дээр 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 580,000 төгрөгийг сарын 3,0% хүүгэй зээлээр авсан ба хугацаанд нь төлж барагдуулаагүй юм. Г.У нь хууль болон гэрээнд заасан үүргээ үл биелүүлж зээл, зээлийн хүүгээ төлж барагдуулахыг шаардахад удаа дараа худал хэлж өнөөдрийг хүртэл төлөөгүй. Г.У-ийн зээлийн гэрээний үүрэг 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар үндсэн зээл 580,000 төгрөг, зээлийн хүү 268,326 төгрөг, зээлийн хүү 50,046 төгрөг нийт 898,372 төгрөг гаргуулахаар байна. Өнгөрсөн хугацаанд Г.У-ийн зээлийн гэрээний үүргийг шаардаж мсж илгээх, угсаар холбоо тогтоож байсан ба хэд хэдэн удаа хэсэгчлэн төлөх хугацаа тохирсон ч огт төлбөр төлөөгүй юм. М ББСБ нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй бөгөөд Монгол улсын иргэнии хууль, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлиин үйл ажиллагааны тухай хуульд заасны дагуу зээлдэгчийн зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцсон байх тул зээлийн гэрээний үүрэгт нийт 898,372 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч Г.У нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Г.У нь нөхөр 4 хүүхдийн хамт амьдардаг. 2023 оны 01 сарын 25-ны өдөр М ББСБ-аас 580,000 төгрөгийн зээл авсан нь үнэн бөгөөд үндсэн зээлийн хүү 268,326, нэмэгдүүлсэн хүү 50,046 төгрөг, нийт 898,372 төгрөгийг 2024 оны 12 сард багтаан төлөх хүсэлтэй байна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “М ББСБ” ХХК нь хариуцагч Г.У-аас зээлийн гэрээний үүрэгт 898,372 төгрөг шаардан нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 898,372 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулахаар хариу тайлбар ирүүлсэн ба хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 “М ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Г.У-д холбогдох үндсэн зээл 580,000 төгрөг, зээлийн хүү 268,326 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 50,046 төгрөг нийт 898,372 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна. 

Учир нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С, хариуцагч Г.У нар нь харилцан тохиролцож эвлэрсэн болох нь хариуцагчийн “... 2023 оны 01 сарын 25-ны өдөр М ББСБ-аас 580,000 төгрөгийн зээл авсан нь үнэн бөгөөд үндсэн зээлийн хүү 268,326, нэмэгдүүлсэн хүү 50,046 төгрөг, нийт 898,372 төгрөгийг 2024 оны 12 сард багтаан төлөх хүсэлтэй байна...” гэх тайлбар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 898,372 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулахаар хариу тайлбар ирүүлсэн ба хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү…” гэх тайлбаруудаар тогтоогдож байна.

Дээрх эвлэрлийн гэрээ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, Иргэний хуульд нийцсэн байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26,111 төгрөгийн тал хувь 13,055.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 13,055.5 төгрөгийг улсын орлогоос, 13,055.5 төгрөгийг хариуцагч Г.У-с гаргуулж, “М ББСБ” ХХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 1. “М ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Г.У-д холбогдох үндсэн зээл 580,000 төгрөг, зээлийн хүү 268,326 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 50,046 төгрөг нийт 898,372 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26,111 төгрөгийн тал хувь 13,055.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 13,055.5 төгрөгийг улсын орлогоос, 13,055.5 төгрөгийг хариуцагч Г.У-с гаргуулж, “М ББСБ” ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                            Н.ОЮУНБИЛЭГ