| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөртогоогийн Болормаа |
| Хэргийн индекс | 101/2023/03274/И |
| Дугаар | 101/ШШ2024/03610 |
| Огноо | 2024-07-25 |
| Маргааны төрөл | Газрын тухай хуулиар, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 25 өдөр
Дугаар 101/ШШ2024/03610
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Х******* дүүрэг, ******* хороо, Х******* хороолол, ******* байр, *******6 тоот, РД:*******, Х******* овогт Д******* Б******* нэхэмжлэлтэй
Хариуцагч: Б дүүрэг, хороо, хороолол, 75-6-******* тоот, РД:СЕ60*******, Х овогт Ж Г,
Хариуцагч: Б дүүрэг, хороо, хороолол, 75-6-******* тоот, РД:СЕ6733, Б овогт Ө З,
Хариуцагч: Б дүүрэг, хороо, Жанжин 22 гудамж, 424 тоот, РД:СЮ950406, Х овогт Гын Н,
Хариуцагч: Б дүүрэг, хороо, Жанжин 22 гудамж, 424 тоот, РД:СЕ880904, Х овогт Гын Б нарт холбогдох газар чөлөөлүүлэх нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Н,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н,
Хариуцагчийн өмгөөлөгч Г.Х, Б.С,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ариунжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1973 оноос эхлэн Б дүүрэг, хороо, Жанжины 22 гудамж, 424 тоот хаягт байршилтай, 186433464342 дугаар нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 579 м.кв газар дээр амьдарч ирсэн бөгөөд хуулийн дагуу өмчлөгчөөр бүртгүүлэх бүртгэлээ хийлгүүлж, газрын өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулан авсан хууль ёсны өмчлөгч юм. 20 онд миний өргөмөл охин Ө.З болон түүний нөхөр Ж.Г нар нь миний өмчлөлийн газар дээр түр хугацаанд гэр бариад амьдарч байсан. Ийнхүү миний өмчлөлийн газар дээр амьдарч байхдаа надаас зөвшөөрөл авалгүйгээр өөрсдийн зардлаар 2 давхар хувийн сууцыг барьсан байсан. Хариуцагч нар нь 2022 оноос хойш миний өмчлөлийн газар дээр амьдрахаа больсон ба хариуцагч нарын хувийн сууц нь одоо ч байсаар байгаа. Тухайн үл хөдлөх эд хөрөнгөө буулгаж, газрыг чөлөөлж өгөхгүй байгаагаас нэхэмжлэгч миний гэр хорооллын дахин төлөвлөлтөд өмчлөлийн газраа хамруулж чадахгүй, газраа бусдад шилжүүлэн өгөх эрх зүйн харилцаанд оролцож чадахгүй хүндрэлтэй байдалд хүргэж өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулж байна. Иймд Б дүүрэг, хороо, Жанжин 22 гудамж, 424 тоот хаягт байршилтай, газар өмчлөх эрхийн бүртгэлийн Г-22040333 дугаар бүхий гэрчилгээтэй, 579 м.кв, гэр бүлийн хэрэгцээний газар дээр байрлах хариуцагч нарын үл хөдлөх хөрөнгийг буулгаж газрыг чөлөөлж өгнө үү гэв.
Хариуцагч Ж.Г, Ө.З, Г.Н, Г.Б нараас шүүхэд гаргасан тайлбар, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Нэс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Маргаан бүхий газрын өмчлөх эрхийн гэрчилгээ нь 20-2020 оны хооронд Ж.Г, Ө.З, Д.Б нарын нэр дээр байсан. Нэхэмжлэлд 1973 оноос хойш маргаан бүхий байршилд ээж амьдарч байгаа талаар д*******жээ, ээж Д.Б нь маргаан бүхий газарт хэзээ ч амьдарч байгаагүй. Манай гэр бүл 1993-04--ны өдөр Хэнтий аймгаас шилжин ирэхэд ээжийн зөвшөөрснөөр Б дүүрэг, хороо, Жанжин 22 гудамж, 424 тоот хаягт суурьшсан. 20-05-27-ны өдөр Газар өмчлөлд хамтран өмчлөгч нэмж оруулах тухай хэлцлийг хийж нотариатаар баталгаажуулсны үндсэн дээр бид байшингаа барьсан. Тухайн зөвшөөрлийг авч өөрсдийн амьдран сууж буй хувийн орон сууцны зориулалттай 135 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 20 оны сард барьж ашиглалтад оруулсан. Сүүлд 2020 оноос хадам ээж Д.Б******* ухаан санаа орж, гардаг, мартаж, сандаг болж газар дахин төлөвлөлтөд орох сургаар байнга хэрүүл, тэмцэл хийгээд байхаар нь хөгшин хүний санааг амраах зорилгоор газрын эрхийг буцаан ээж Д.Б өгсөн. Түүнчлэн хэлцэл болон газар өмчлөх эрхийн гэрчилгээ зэрэг баримтаар түүний зөвшөөрөл болон хуулиар тогтоосон хүрээнд барьсан байшинг хууль бус байсан гэж үзэх боломжгүй, нэхэмжлэгч нь байшин барихыг зөвшөөрсөн тул газар албадан чөлөөлөх нэхэмжлэлийн бүхэлд нь зөвшөөрөхгүй гэв.
Нэхэмжлэгчээс 2022-09-23-ны өдрийн Б дүүргийн Засаг дарга Н.Баярмөнхөд гаргасан хүсэлт, Д.Б******* О2209260 дугаар өргөдөл гомдлын дугаартай бүртгэл хяналтын картын хуулбар, Б дүүргийн Газар зохион байгуулалтын 1 дүгээр албаны иргэн Д.Б хүргүүлсэн хариу, 2022---ны өдрийн Нийслэлийн Засаг даргад гаргасан хүсэлт, О22*******1 дугаар өргөдөл гомдлын дугаартай бүртгэл хяналтын картын хуулбар, Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн О22*******1 дугаар гэрчилгээний хуулбар, газрын байршлын кадастрын зургийн хуулбар, 2021--27-ны өдрийн Ж.Г, Ө.З, Г.Б нарт хүргүүлсэн шаардлага, 2023-11-02-ны өдрийн утасны дугаар өөрчлөгдсөн талаарх тайлбар,
Хариуцагчаас эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн 20-04-26-ны өдрийн мэдүүлгийн хуулбар, 20-04-26-ны өдрийн Хаанбанкны орлогын мэдүүлгийн хуулбар, 20-04-26-ны өдрийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт гаргасан өргөдлийн хуулбар, 2005-01-26-ны өдрийн Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай шийдвэрийн хуулбар, 186483464342 нэгж талбарын дугаартай Д.Б******* өмчилж байгаа газрын байршлын кадастрын зургын хуулбар, 186483464342 нэгж талбарын дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт 20-04-25-ны өдөр гаргасан өргөдөл, 20-05-27-ны өдрийн Г-22040333 улсын бүртгэлийн дугаартай Газар өмчлөлд хамтран өмчлөгч нэмж оруулах хэлцлийн хуулбар, 20-05-*******-ны өдрийн эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлгийн хуулбар, 20-05-*******-ны өдрийн Хаанбанкны орлогын мэдүүлгийн хуулбар, 20-05-27-ны өдрийн улсын бүртгэлийн Г-22040333 дугаар газар өмчлөлд хамтран өмчлөгч нэмж оруулах хэлцлийн хуулбар, 20-04-26-ны өдрийн 000054823 дугаар хүчингүй болсон Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 20-05-*******-ны өдрийн Улсын бүртгэлийн Г-22040333 дугаартай гэрчилгээний хуулбар, дугаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 20--03-ны өдрийн эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлгийн хуулбар, Хадгаламж банкны 20--03-ны өдрийн кассын орлогын баримтын хуулбар, Б дүүргийн дугаар хорооны 20--03-ны өдрийн тодорхойлолтын хуулбар, 20--03-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн тухай бичиг баримтыг нотариатч гэрчилсэн тэмдэглэлийн хуулбар, 20--29-ний өдрийн Улсын бүртгэлийн ерөнхий газрын эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт гаргасан өргөдлийн хуулбар, 20--02-ны өдрийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт гаргасан өргөдлийн хуулбар, дугаар Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Д.Б******* иргэний үнэмлэхийн хуулбар, барилгын гэрэл зураг, бүдүүвч зургийн хуулбар, 20--01-ний өдрийн Д.Б******* өмчилж байгаа газрын байршлын кадастрын зургийн хуулбар, 20--03-ны өдрийн улсын бүртгэлийн Ү- дугаар гэрчилгээний хуулбар, 2023-05-29-ний өдрийн Б дүүргийн 37 дугаар хорооны Засаг даргын 690 тоот тодорхойлолт, Хүн амын өрхийн бүртгэлийн дэвтрийн хуулбар, Ж.Гын цахилгаан эрчим хүчээр хангах гэрээний хуулбар, Ж.Г, Ө.З нарын иргэний паспортын хуулбар, Ж.Г, Ө.З нарын 20-06-03-ны өдрийн Хүний хөгжил сангийн дэвтрийн хуулбар, Ө.Згийн тэтгэмжийн дэвтрийн хуулбар, Г.Б иргэний үнэмлэхийн хуулбар, Г.Б төрсний гэрчилгээний хуулбар, 20--21-ний өдрийн Хамтран өмчлөгчдийн зөвшөөрлийн хуулбар, 20--20-ны өдрийн дугаар Хаанбанкны Барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээний хуулбар, 2016-07-21-ний өдрийн Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтын хуулбар, 2023 оны 05 сарын Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангийн хуулбар, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн 2020-09-*******-ны өдрийн мэдүүлгийн хуулбар, Б******* 2020-09-21-ний өдрийн 8,000 төгрөгийн төлбөрийн баримтын хуулбар, 2020-09-21-ний өдрийн гэрчилгээний дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцлийн хуулбар, 2020-09-29-ний өдрийн дугаартай Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Нийслэлийн Б дүүргийн Эд хөрөнгийн улсын бүртгэлийн газарт 2020-09-14-ний өдөр гаргасан хүсэлтийн хуулбар, 2023-09-22-ны өдрийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, дугаар маягттай 2020-09-*******-ны өдрийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлгийн хуулбар, Хаан банкны 2020-09-24-ний өдрийн Б дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст гаргасан хүсэлтийн хуулбар, дугаар маягттай 2020-09-*******-ны өдрийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлгийн хуулбар, 2020-09-21-ний өдрийн Б******* төлбөрийн баримтын хуулбар, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2020-09-21-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцлийн хуулбар, Д.Б, Ж.Г, Ө.З нарын иргэний үнэмлэхийн хуулбар, 2020-09-29-ний өдрийн дугаар улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2023--16-ны өдрийн , дугаар итгэмжлэл, 2024-01--ны өдрийн эвлэрлийн гэрээ, 2024-02-*******-ны өдрийн дугаар итгэмжлэл, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг орон сууцны бодлогын газарт 2024-04-16-ны өдөр гаргасан хариуцагчийн өмгөөлөгч Б.Солонгын хүсэлт, хохирлын үнэлгээний институтийн үнэлгээний хуулбар, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Орон сууцны бодлогын газрын 2024-01-29-ний өдрийн дугаар албан бичгийн хуулбар, Б ХХК-ийн 2023-02-06-ны өдрийн дугаар албан бичгийн хуулбар зэрэг баримтыг шүүхэд тус тус ирүүлсэн.
Шүүхээс Д.Б гэрчийн мэдүүлэг, 2020-09-14-ний өдрийн Д.Б******* Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн газарт гаргасан хүсэлт зэргийг нотлох баримтаар бүрдүүлсэн,
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Д.Б******* Ө.З, Ж.Г, Б.Б, Б.Н нарт холбогдох Нийслэлийн Б дүүрэг, хороо, Жанжин 22 гудамж, 424 тоот хаягт байршилтай, газар өмчлөх эрхийн бүртгэлийн Г-22040333 дугаар бүхий гэрчилгээтэй, 579 м.кв, гэр бүлийн хэрэгцээний газар дээр байрлах үл хөдлөх хөрөнгийг буулгаж, газрыг чөлөөлүүлэх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч Д.Б нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. 20 онд миний өргөмөл охин Ө.З, түүний нөхөр Ж.Г нар нь миний өмчлөлийн газар дээр түр хугацаанд гэр бариад амьдарч байсан. Ийнхүү миний өмчлөлийн газар дээр амьдарч байхдаа надаас зөвшөөрөл авалгүйгээр өөрсдийн зардлаар 2 давхар хувийн сууцыг барьсан байсныг тухайн үед би зөвшөөрч маргаан үүсгээгүй. Хариуцагч нар нь миний өмчлөлийн газрыг чөлөөлж өгөхгүй байгаагаас нэхэмжлэгч миний гэр хорооллын дахин төлөвлөлтөд өмчлөлийн газраа хамруулж чадахгүй, газраа бусдад шилжүүлэн өгөх эрх зүйн харилцаанд оролцож чадахгүй байгаагаас өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулж байгаа тул Б дүүрэг, хороо, Жанжин 22 гудамж, 424 тоот хаягт байршилтай, газар өмчлөх эрхийн бүртгэлийн Г-22040333 дугаар бүхий гэрчилгээтэй, 579 м.кв, гэр бүлийн хэрэгцээний газар дээр байрлах хариуцагч нарын үл хөдлөх хөрөнгийг буулгаж газрыг чөлөөлүүлэхээр шаардсан.
3. Хариуцагч Ө.З, Ж.Г, Г.Б, Г.Н нар дараах үндэслэлээр нэхэмжлэлийг татгалзсан. 20 онд ээж Д.Б******* зөвшөөрснөөр газрын хамтран өмчлөгчөөр бүртгүүлсэн. 20-05-27-ны өдөр Газар өмчлөлд хамтран өмчлөгч нэмж оруулах тухай хэлцлийг хийж нотариатаар баталгаажуулсны үндсэн дээр бид байшингаа барьсан. Тухайн зөвшөөрлийг авч өөрсдийн амьдран сууж буй хувийн орон сууцны зориулалттай 135 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 20 оны сард барьж ашиглалтад оруулсан. Харин 2020 онд газар дахин төлөвлөлтөд орох сургаар байнга хэрүүл, тэмцэл хийгээд байхаар нь хөгшин хүний санааг амраах зорилгоор газрын өмчлөх эрхийг буцаан ээж Д.Б өгсөн. Түүнчлэн хэлцэл болон газар өмчлөх эрхийн гэрчилгээ зэрэг баримтаар түүний зөвшөөрөл болон хуулиар тогтоосон хүрээнд байшинг барьсан тул нэхэмжлэлийн зөвшөөрөхгүй гэжээ.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн
Нэхэмжлэгч Д.Баас Улсын бүртгэлийн Ерөнхий газарт 20 оны 04 сарын 25-ны өдөр өргөдөл гаргаснаар хариуцагч Ж.Г, Ө.З нар 20 оны 05 сарын *******-ны өдөр Б дүүргийн хороо Жанжины 22 гудамжны 4 тоот, 186483464342 нэгж талбарын гэр бүлийн хэрэгцээний 579 м.кв газрын хууль ёсны өмчлөгчөөр Д.Б, Ж.Г, Ө.З нар бүртгэгдсэн болох нь Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Дугаар , Г-22040333 гэрчилгээгээр тогтоогдож байна. /хх-ийн 33-42 тал/
Зохигч 20 оны намар байшинг барьж, 20 оны сараас ашиглаж байгаа гэх үйл баримт дээр маргаагүй. Энэ нь Б дүүргийн хорооны Засаг даргаас 20 оны сарын 03-ны өдөр гаргаж байсан тодорхойлолт, Улсын бүртгэлийн Ү- дугаар гэрчилгээгээр нотлогдож байна.
Иргэний хуулийн 1 дүгээр зүйлийн 1.6 дахь хэсэгт зааснаар Өмчлөгч энэ зүйлд заасан эрхээ бусдад шилжүүлж болох бөгөөд эрх шилжүүлэн авсан этгээд эд юмсыг өмчлөгчийн зөвшөөрсөн зориулалт, өөрийн үйл ажиллагааны зорилго, дүрмийн дагуу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхтэй зохицуулалтад нийцсэн гэж үзэхээр байна.
Мөн хуулийн 2.3.Газар өмчлөгч өмчлөлийн газраа бусдад ашиглуулахдаа түүний зориулалтыг заана. Ийнхүү тодорхой зориулалтаар олгосон газрыг өөр зориулалтаар ашиглахыг хориглоно.
Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч Ж.Г, Ө.З нарыг газрын өмчлөгчөөр хамтран бүртгүүлэх хүсэлтэд ямар нэг зориулалтаар ашиглуулах нөхцөлийг тодорхойлоогүй байна.
Хэрэгт авагдсан дээрх бичгийн нотлох баримтуудаар хариуцагч Ж.Г, Ө.З нар нь Б дүүргийн хороо Жанжины 22 гудамжны 4 тоот, 186483464342 нэгж талбарын гэр бүлийн хэрэгцээний 579 м,кв газрын хууль ёсны өмчлөгчөөр бүртгэгдсэн тухайн цаг хугацаанд хувийн орон сууцыг барьсан, нэхэмжлэгч Д.Б 20 оноос 2020 оны хугацаанд өөрийн өмчлөлийн газар дээр байшин барихыг зөвшөөрч байсан зэрэг тогтоогдож байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
7. Нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг улсын орлого болгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* дугаар зүйлийн 1*******.1, 1*******.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ө.З, Ж.Г, Б.Б, Б.Н нарт холбогдох Нийслэлийн Б дүүрэг, хороо, Жанжин 22 гудамж, 424 тоот хаягт байршилтай, газар өмчлөх эрхийн бүртгэлийн Г-22040333 дугаар бүхий гэрчилгээтэй, 579 м.кв, гэр бүлийн хэрэгцээний газар дээр байрлах үл хөдлөх хөрөнгийг буулгаж, газрыг чөлөөлүүлэх нэхэмжлэгч Д.Б******* нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлого болгосугай.
3. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг д*******сугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг д*******сугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 0 дугаар зүйлийн 0.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг д*******сугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БОЛОРМАА