Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 101/ШШ2024/03504

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Б******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: С******* дүүрэг, 5-р хороо, Р******* т*******, ******* давхар, ******* тоот хаягт байрлах, Г******* ******* ХХК-ийн /РД: *******/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б******* дүүрэг, Б******* *******-р хороо, тоот хаягт байрлах, Б ХХК-д /РД: 663576*******/ холбогдох

*******0,*******33,900 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.У,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Г,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дар Н.Дэжид нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал С.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Г******* ******* ХХК нь Б ХХК-тай 2023 оны 0******* сарын 23-ны өдөр дугаартай худалдааны хамтын ажиллагааны гэрээг байгуулсан. Уг гэрээгээр манай компани Б ХХК-д бэлэн гоймон нийлүүлж, тус Б ХХК нь хүлээн авсан бүтээгдэхүүний үнийг төлөх үүрэг хүлээсэн.

Манай компани гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу 2023 оны 0******* сарын 23-25-ны өдрүүдэд 70,732,560 төгрөгийн бэлэн гоймон, 2023 оны 12 сарын 21-ний өдөр 23,277,600 төгрөгийн бэлэн гоймон, нийт 94,010,160 төгрөгийн бэлэн гоймонг хариуцагч Б ХХК-д хүлээлгэн өгсөн.

Үүнээс 2,*******47,360 төгрөгийн бэлэн гоймонг буцааж авсан ба мөн манай компанийн зүгээс хамтын ажиллагаагаа сайжруулахын тулд 2023 оны 12 сарын 21-ний өдрийн 23,277,600 төгрөгийн бэлэн гоймонгийн үнийг 50 хувь хямдруулж 11,63*******,*******00 төгрөгөөр тооцохоор болсон.

Ийнхүү манай компани гэрээний дагуу 79,524,000 төгрөгийн гоймонг Б ХХК-д нийлүүлснээс хариуцагч компани 300,000 төгрөг төлснөөс өөр төлбөр огт төлөлгүй өнөөдрийг хүрсэн ба одоо 79,224,000 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

Талуудын хооронд байгуулсан худалдааны хамтын ажиллагааны гэрээний 7.3-т Гэрээний 7.1-т заасан тооцоо нийлж, зарагдсан барааны үнийг гэрээнд заасан хугацааны дотор шилжүүлээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,01 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлөх үүрэгтэй гэж заасны дагуу Б ХХК нь алданги төлөх үүрэгтэй.

Иймд хариуцагч Б ХХК-иас гэрээний дагуу хүлээн авсан бүтээгдэхүүний үнэ 79,224,000 төгрөг, алданги 1,609,900 төгрөг, нийт *******0,*******33,900 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Б ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Г нь шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Г******* ******* ХХК-тай 2023 оны 0******* сарын 24-ний өдөр худалдааны хамтын ажиллагааны гэрээ байгуулан дагуу 2023 оны 0******* сарын 23-25-ны өдрүүдэд 70,732,560 төгрөгийн, 2023 оны 12 сарын 21-ний өдөр 23,277,600 төгрөгийн нийт 94,010,160 төгрөгийн бэлэн гоймон хүлээн авсан.

2,*******47,360 төгрөгийн бэлэн гоймонг буцааж авсан, 23,277,600 төгрөгийн гоймонг 50 хувь хямдруулан 11,63*******,*******00 төгрөгөөр тооцсон. Хадгалах хугацаа дуусах дөхсөн, их хэмжээний бэлэн гоймон нийлүүлсэн. 4 сарын дотор уг барааг зарахаар тохиролцсон ба энэ нь зах зээлийн зарчмаараа талуудад ашигтай байх ёстой. Гэтэл нэхэмжлэгч тал өөртөө ашигтай гэрээ байгуулсан гэсэн дүгнэлтэнд хүрч байна.

Талууд тооцоо нийлсэн акт үйлдээгүй, барааны гарал үүслийн талаарх мэдээллийг өгөөгүй. Нотлох баримт судлахад 50 хувь бууруулахтай холбоотой заалтыг судлуулсан бөгөөд манай талаас гэрээний нийт үнийн дүнгийн 50 хувийг бууруулах ёстой гэж үзэж байгаа. Нийт 40,000,000 төгрөгийг төлөөд үлдэгдэл бүтээгдэхүүнийг буцаан өгнө. Хэдий хэмжээний бүтээгдэхүүн манайд үлдсэн талаар тооцоолол хийгээгүй гэв.

Нотлох баримтууд:

Нэхэмжлэгч Г******* ******* ХХК нь нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,

2023 оны 0******* сарын 24-ний өдрийн хамтын ажиллагааны гэрээ, Б ХХК-д бараа бүтээгдэхүүн хүлээлгэн өгсөн баримтууд зэргийг нотлох баримтаар ирүүлсэн байна.

Хариуцагч Б ХХК нь итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, дүрэм, хариу тайлбар зэргийг нотлох баримтаар ирүүлсэн байна.

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад  

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г******* ******* ХХК нь хариуцагч Б ХХК-д холбогдуулан *******0,*******33,900 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

Нэхэмжлэгч Г******* ******* ХХК нь хариуцагч Б ХХК-тай 2023 оны 0******* сарын 14-ний өдөр Худалдааны хамтын ажиллагааны гэрээ гэрээ-г байгуулан нийлүүлэгч буюу нэхэмжлэгч Г******* ******* ХХК нь борлуулагч буюу хариуцагч Б ХХК-д өөрийн өмчлөлд байгаа бараа бүтээгдэхүүн буюу бэлэн гоймонг нийлүүлэх, бүтээгдэхүүний үнийг төлөхтэй холбоотой харилцааг зохицуулахаар тохиролцсон нь талуудын тайлбар болон гэрээгээр тогтоогдлоо.

Талууд хүсэл зоригын илэрхийлэлээ болгон гарын үсгээ зуран баталгаажуулсан, хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэв.

/ХХ-ийн 4-7 дугаар тал/

Нэхэмжлэгч буюу нийлүүлэгч Г******* ******* ХХК нь гэрээ байгуулсаны дараагаар хариуцагч буюу худалдан авагч Б ХХК-д 2023 оны 0******* сарын 23-ны өдөр 334,320 төгрөг,

2023 оны 0******* сарын 25-ны өдөр 4*******,60*******,**************0 төгрөг,

2023 оны 0******* сарын 25-ны өдөр 21,7*******9,360 төгрөг, нийт 70,732,560 төгрөгийн,

2023 оны 12 сарын 21-ний өдөр 23,277,600 төгрөг, бүгд 94,010,160 төгрөгийн үнэ бүхий бэлэн гоймон нийлүүлсэн нь талуудын тайлбар болон зарлагын баримтуудаар тогтоогдлоо.

Мөн нэхэмжлэгч Г******* ******* ХХК нь 2023 оны 12 сарын 25-ны өдөр нийлүүлсэн 23,227,600 төгрөгийн бүтээгдэхүүний үнийг тал хувь 11,63*******,*******00 төгрөгөөр тооцсон, мөн хариуцагч Б ХХК-иас 2,*******47,36 төгрөгийн бэлэн гоймонг буцаан авсан талаараа тайлбарласан ба хариуцагч Б ХХК энэ талаар магүй.

/ХХ-ийн *******-13 дугаар тал/

Хариуцагч Б ХХК хүлээн авсан бараа бүтээгдэхүүний үнэд 300,000 төгрөгийг нэхэмжлэгч Г******* ******* ХХК-д төлсөн талаар хэн аль магүй болно.

Талуудын хооронд байгуулсан гэрээний 3.1-т Энэхүү гэрээний дагуу нийлүүлэгч нь гэрээнд заасан эрхийн болон биет байдлын доголдолгүй бараа бүтээгдэхүүнийг зах зээлийн хамгийн хямд үнээр байнга бүтээгдэхүүнийг нийлүүлнэ. Барааг нийлүүлэгч тал борлуулагч талын заасан агуулахад үнэ төлбөргүй тээвэрлэж хүргэж өгнө. Зарим төрлийн хадгалалтын онцгой горим шаардах бараа бүтээгдэхүүнийг харилцан тохиролцож нийлүүлэгч талын агуулахаас борлуулагч тал шууд ачилт хийж болно,

6.1-т Нийлүүлэгч барааны эргэлтийг сайжруулах, борлуулалтыг нэмэгдүүлэх зорилгоор өөрийн нийлүүлсэн бараандаа зах зээлийн хамгийн хямд үнийн баталгаа гаргана гэж заасан ба энэ нь нийт нэхэмжилж буй барааны үнийг тал хувиар нь бууруулна гэж гэрээгээр тохиролцсон гэж үзэх үндэслэл болохгүй тул хариуцагч Б ХХК-ийн бүтээгдэхүүний тал үнэ 40,000,000 төгрөгийг төлнө гэх тайлбар үндэслэлгүй.

Мөн талуудын хооронд байгуулсан гэрээний 4.*******-д Борлуулагч барааны хугацаа дуусахаас 30 хоногийн өмнө нийлүүлэгчид барааны нэр төрөл, тоо хэмжээний талаар мэдээлэл хүргүүлэх үүрэгтэй бөгөөд нийлүүлэгч нь борлуулагчаас хугацаа дуусах дөхөж буй барааны мэдээлэл хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор тухайн барааг буцаан татан авах үүрэгтэй

4.9-д Борлуулагчийн хүлээн авсан барааны үлдэгдэл хугацаа дуусахаас 30 хоногийн борлогдох боломжгүй болсон тохиолдолд борлуулагч уг барааг буцаах бөгөөд нийлүүлэгч тал хүлээн авах үүрэгтэй гэж тус тус заажээ.

Хариуцагч Б ХХК нь хадгалалтын хугацаа дуусах дөхсөн их хэмжээний бэлэн гоймон нийлүүлсэн гэж тайлбарласан ба борлуулагч тал гэрээнд заасан дээрх эрхээ хэрэгжүүлэх боломжтой байсан бөгөөд уг эрхээ хэрэгжүүлээгүй, тухайн цаг хугацаанд хадгалалтын хугацаа дуусах дөхсөн барааны мэдээлэл өгөөгүй атлаа хожим бүтээгдэхүүний үнийг нэхэмжлэхэд уг тайлбарыг гаргаж байгааг хүлээн авах боломжгүй.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан бөгөөд хүлээн авсан бараа бүтээгдэхүүний үнийг төлөөгүй хариуцагч Б ХХК-иас барааны үнийг нэхэмжилсэн нь үндэслэлтэй.

Мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй,

232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ,

Талуудын хооронд байгуулсан гэрээний 7.1-т Борлуулагч барааны төлбөрийг Худалдаа хөгжлийн банкны 471040*******04 тоот Г******* ******* ХХК-ийн эзэмшлийн дансанд төлбөр тооцоог шилжүүлэх үүрэгтэй,

7.3-т Гэрээний 7.1-т заасан тооцоо нийлж, зарагдсан барааны үнийг гэрээнд заасан хугацааны дотор шилжүүлээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,01 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлөх үүрэгтэй гэж тус тус заасан бөгөөд тооцоо нийлээгүй нь төлбөр төлөхөөс татгалзах үндэслэл болохгүй болно.

Худалдан авагч Б ХХК-ийн гүйцэтгэх үүрэг:

334,320+4*******,60*******,**************0+21,7*******9,360+23,227,600=94,010,160 төгрөг

94,010,160-11,63*******,*******00 /23,277,600 төгрөгийн тал хувь/-2,*******47,360-300,000=79,224,00+1,609,900 /алданги/=*******0,*******33,900 төгрөг байна.

Иймд . Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Б ХХК-иас *******0,*******33,900 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г******* ******* ХХК-д олгох нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 11******* дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Б ХХК-иас *******0,*******33,900 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г******* ******* ХХК-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Г******* ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 562,119 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б ХХК-иас 562,119 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г******* ******* ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН