Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 149/ШШ2024/00353

 

 

 

 

 

 

2024 оны 09 сарын 05-ны өдөр 149/ШШ2024/00353 Мандал сум

 

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч

биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Эрдэнэмөнх би,

Нэхэмжлэгч: ******************* Утас:/*******/ ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Мандал сумын, ************* тоотод оршин суух, рд:*******, Утас:/*******, *******-ээж, *******-нөхөр/ ******* овогтой ******* холбогдох

 

802,498 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2024 оны 06 дугаар сарын 24-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Б.******* нь манай Үйлчилгээний нөхцөл-ийг хүлээн зөвшөөрч 2022 оны 08 сарын 22-ны өдөр -ны дугаар дээр зээлийн эрх нээлгэх хүсэлт гарган тоот Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан. Б.******* нь уг гэрээний үндсэн дээр 2023 оны 03 сарын 10-ны өдөр сарын 3.3% хүүтэй 250,000 төгрөг, 2023 оны 03 сарын 10-ны өдөр сарын 3.3% хүүтэй 270,000 төгрөгийг тус тус 1 сарын хугацаатай зээлээр авсан. Гэвч хариуцагч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий байгууллагын мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх заалт болон Зээл, зээлийн эрх нээх гэрээ-ний 5 дугаар зүйлийн 5.2.2-5.2.4 дэх заалтуудыг тус тус зөрчсөн бөгөөд манай байгууллагаас зээлдэгчийн хуульд болон гэрээнд заасан үүргээ биелүүлэхийг удаа дараа сануулж, Анхааруулах хуудас илгээсэн боловч гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Иймд Б.******* 2024 оны 05 сарын 08-ны өдрийн байдлаарх төлөгдөөгүй байгаа зээл 520,000 төгрөг, зээлийн хүү 238,482 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 44,016 төгрөг нийт 802,498 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...Хариуцагч Б.******* нь 802,498 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Б.*******гаас 802,498 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 802,498 төгрөгийг 2024 оны 08 дугаар сарын 01-ны өдөр нэхэмжлэгчид төлсөн болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбар болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв. Мөн нэхэмжлэгчээс төлсөн Улсын тэмдэгтийн хураамжийг хуулийн дагуу хариуцагч болон төрийн сангаас гаргуулах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.*******д холбогдох 802,498 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.******* хүлээн зөвшөөрч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23,810 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******гаас 11,905 төгрөг, төрийн сангийн 100130400941 тоот данснаас 11,905 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭМӨНХ