Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 183/ШШ2024/03239

 

 

 

 

 

     2024 оны 08 сарын 12 өдөр

  Дугаар  183/ШШ2024/03239

Улаанбаатар хот

               

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,                                                                                                            хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Отгонбаяр би:

Нэхэмжлэгч:  Д******* Б******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

 Хариуцагч: Б******* Б*******   холбогдох

 

 5,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2024 оны 7 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Хариуцагч Б.Б******* 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдөр 10,000,000 төгрөгийг 2023 оны 12 сард эргүүлэн төлөх нөхцөлтэйгээр хүүгүй зээлдүүлсэн. Зээлийн төлбөрийг Б.Б ******* банк дахь ******* дугаартай дансруу 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хоёр удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн. Хариуцагч нь зээлийн төлбөрөөс 2024 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 5,000,000 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэгдэл 5,000,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлж барагдуулахгүй байна. Иймд хариуцагчаас шүүхийн журмаар зээлийн гэрээний үүрэгт 5,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.

 

Талуудын ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: “Нэхэмжлэгч Б*******н гаргасан нэхэмжлэлийн дүнгээс 2 000 000 төгрөгийг 2024.08.06-ны өдөр Б******* ******* тоот ******* банкны дансанд шилжүүлсэн бөгөөд үлдэгдэл 3 000 000 төгрөгийг 2024 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар болсон тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү ******* ХХК нь ХХК-иас түрээсийн үлдэгдэл төлбөр 94,627,115 төгрөг дээр алданги 26,022,456 төгрөгийг нэмж нийт 120,649,571 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. ******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлага болох 120,649,571 төгрөгнөөс 15,649,571 төгрөгөөс татгалзаж, үлдэх 105,000,000 төгрөгийг ХХК нь 2023 оны 03 дугаар сарын 10-нд 35,000,000 төгрөг, 2023 оны 04 дүгээр сарын 10-нд 35,000,000 төгрөг, 2023 оны 05 дугаар сарын 10-нд 35,000,000 төгрөг бүрэн төлж барагдуулахаар талууд харилцан тохиролцов.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Б******* хариуцагч Б.Б******* холбогдуулан 5,000,000 төгрөг гаргуулахаар шаарджээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Б******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 5 000 000 төгрөгөөс 2 000 000 төгрөгийг 2024 оны 8 дугаар сарын 06-ны өдөр төлж барагдуулж, үлдэх 3 000 000 төгрөгийг бүрэн хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн дотор  төлж барагдуулахаар талууд эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул уг эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Д.Б*******гын нэхэмжлэлтэй Б.Б******* холбогдох 5,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Д.Б******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 5 000 000 төгрөгөөс 2 000 000 төгрөгийг 2024 оны 8 дугаар сарын 06-ны өдөр төлж барагдуулж, үлдэх 3 000 000 төгрөгийг бүрэн хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн дотор  төлж барагдуулахаар нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас төлсөн 94,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Батдэлгэрээс улсын тэмдэгтийн хураамжид 47,475 төгрөгийг, төрийн сангийн 100200100941 данснаас 47,475 төгрөгийг тус тус буцаан гаргуулж, нэхэмжлэгч Д.Б*******д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                       Ш.ОТГОНБАЯР