| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ш.Отгонбаяр |
| Хэргийн индекс | 183/2024/04838/И |
| Дугаар | 183/ШШ2024/03240 |
| Огноо | 2024-08-12 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 08 сарын 12 өдөр
Дугаар 183/ШШ2024/03240
| 2024 оны 08 сарын 12 өдөр | Дугаар 183/ШШ2024/03240 | Улаанбаатар хот |
|
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Отгонбаяр би:
Нэхэмжлэгч: ******* ББСБ ХХК нэхэмжлэлтэй,
Хариуцагч: З******* Д******* холбогдох
1,963,444.82 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 7 дугаар сарын 19-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “З******* Д******* нь ******* ББСБ ХХК-тай 2022 оны 03 дугаар сарын 05-ны өдөр ******* тоот зээлийн гэрээ байгуулж 2,199,800 төгрөгийг жилийн 39.6 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, хэрэглээний зориулалтаар зээлэн авсан болно. 2024 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл дараах хэмжээтэй байна.Үндсэн зээлийн үлдэгдэл 1,243,308.06, төлөх ёстой хүү 672,358.74, нэмэгдүүлсэн хүү 35,778.02, нотариатын зардал: 12,000, нийт 1,963,444.82 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Зээлдэгч З******* Д******* нь зээлийн гэрээнд заасан хуваарийн дагуу төлөлт хийгдээгүй 470 хоногт хугацаа хэтэрсэн ба, зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа тул шүүхэд хандаж байна. З******* овогтой Д*******аас зээлийн гэрээний үүрэг болох нийт 1,963,444.82 төгрөгийг шүүхийн журмаар гаргуулж өгнө үү.” гэжээ.
Хариуцагч З.Д******* нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 1,963,444.83 төгрөгийг бүрэн хүлээн зөвшөөрч байна. Уг төлбөрийг төлж барагдуулах болно” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК хариуцагч З.Д*******ад холбогдуулан 1,963,444.83 төгрөг гаргуулахаар шаарджээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч З.Д******* нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 1,963,444.83 төгрөгийг хариуцагч З.Д******* төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46,365 төгрөгийн 23,182.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч З.Д*******аас улсын тэмдэгтийн хураамжинд 23,182.5 төгрөгийг, төрийн сангийн 100200100941 данснаас 23,182.5 төгрөгийг тус тус буцаан гаргуулж, нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ш.ОТГОНБАЯР