Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 0377

 

 

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Маралмаа

Улсын яллагч Б.Жавхлантуяа

Хохирогч Д.Ү-  

Шүүгдэгч Б.Д нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Д- нарт холбогдох эрүүгийн 1725003380184 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

Зурхайч овгийн Б.Д, Монгол Улсын иргэн, ** оны ** дугаар сарын **-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, ** настай, .эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сум, ** багийн ** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй. /РД: /

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч Б.Д нь 2017 оны 10 сарын 24-ний орой Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн 6-11 дүгээр байрны гадна Д.Ү-ийг зодож биед нь хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Хохирогч Д.Ү-ийн  “2017 оны 10 сарын 24-ний өдөр манай эхнэр Э- ах дүү нарын хамт Улаанбаатар хот руу явчихаад 02 цагийн орчим Эрдэнэт рүү ирж байсан. Тэгээд би эхнэр рүүгээ залгасан чинь утас нь холбогдохгүй байсан. Тэгэхээр нь би хадам ээжрүүгээ залгасан чинь нөгөөдүүл чинь ирж байна гэсэн. 6-11 дүгээр байрны тэнд яваад оч гэж хэлсэн. 6-11 дүгээр байрны тэнд очсон чинь манай эхнэр Э-, Б-, Б-ын нөхөр Батка нар ирчихсэн машинтай зогсож байсан. Тэгэхээр нь би очоод тэр машинаас нь охиноо буулгаж байсан чинь Д- араас боогоод унагаад дээрээс дэвссэн. Тэгсэн тэнд байсан хүмүүс салгасан. Миний доод талын үүдэн нэг шүд унасан. Толгой дагз хэсгээр гэмтсэн. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 9-14-р хуудас/

 

2.Шүүхийн шинжилгээний албаны шижээчийн 2017 оны 10 сарын 27-ны өдрийн 913 дугаартай дүгнэлтэд: “Д.Ү-ийн биед нэг шүдний титэмийн хугарал, хуйханд зулгаралт зэрэг гэмтэл үүсчээ. Эдгээр нь мохоо зүйлийн 2 удаагийн цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Нэг шүдний титэмийн хугарал нь гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана” гэсэн дүгнэлт. /хх-ийн 16-р хуудас/

 

3.Гэрч Б-ын “6-11 дүгээр байрны гадаа очсон. Тэгээд Д- хүүхдээ авахаар машинаас буугаад явсан. Тэгсэн гэнэт бид нарын машины хаалга онгойсон чинь Ү- та нарыг хүлээгээд зогсож байлаа гэсэн. Тэгээд манай дүү Э-ыг гарнаас нь татаад чирээд байсан. Тэгсэн цаанаас Д- гарч ирээд чи манай дүүг яах гээд байгаа юм гэж ирээд Ү-тэй маргалдаад барьцалдаж аваад цаашаа өнхөрөхөд тэр хоёр унасан. Тэгэхээр нь бид нар машинаас буугаад салгасан. Тэр үед Ү-ийн хамраас цус гарсан байсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 19-р хуудас/

 

4.Гэрч Б.Э-ын  “2017 оны 10 сарын 24-ний өдөр шөнө 02 цаг өнгөрч байхад манай ах Д- эхнэр Э  Б- нарын хамт Улаанбаатар хотоос Эрдэнэтэд ирсэн. Тэгээд ирээд хүүхдүүдээ авах гээд 6-11 дүгээр байрны гадаа очсон. Тэгээд Д- хүүхдээ авах гээд машинаас буугаад явсан. Тэгсэн гэнэт манай нөхөр Ү- машины хаалга онгойлгоод намайг буулгах гээд татаж чангаагаад байсан. Тэгсэн цаанаас манай ах Д- ирээд намайг өмөөрөөд Ү-тэй муудалцаад хойноос татаад унагаасан. Тэгэхээр нь бид нар салгасан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-р хуудас/ болон яллагдагч Б.Д-гийн мэдүүлэг /хх-ийн 3-р хуудас/ ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 32-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Д- мэдүүлэхдээ “Миний буруу, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

Хохирогч Д.Ү- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй. Бид хоёр багын найзууд байгаа юм. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжилсэн нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзэв.

 

            Шүүгдэгч Б.Д- нь 2017 оны 10 сарын 24-ний орой Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн 6-11 дүгээр байрны гадна Д.Ү-ийг зодож биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, хохирогч Д.Ү-ийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, Гэрч Б.Б-, Б.Э- нарын мэдүүлэг, шүүх шинжилгээний албаны 913 дугаартай шинжээчийн дүгнэлт, ял шийтгэлийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

                     Шүүгдэгч Б.Д-гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

            Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдлалд тооцож түүнд торгох ялыг сонгон хэрэглэх нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                                                  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч З хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Д-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч Б.Д-д оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг биелүүлэхгүй бол хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.

 

  5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Д-д урьд авсан хувийн баталгаа өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

   6.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС