Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 128/ШШ2022/0221

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэцогт, нэхэмжлэгч Ю.Базар-Ойдов, Х.Шинэхүү, С.Алтансувд, Ц.Амралт, Б.Гэрэлмаа, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Б.Ганпүрэв, хариуцагч Нийслэлийн засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Урангоо, С.Мөнхдөл, Хот байгуулалт хөгжлийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Одхүү, Орон сууцны бодлогын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Болортуяа, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Зүмбэрэл, Б.Нандин-Эрдэнэ нарыг оролцуулан Ю.Базар-Ойдов нарын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Хот байгуулалт, хөгжлийн газар, Нийслэлийн Орон сууцны бодлогын газарт тус тус холбогдох захиргааны хэргийг хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ю.Базар-Ойдов, Х.Шинэхүү, С.Алтансувд, Б.Гэрэлмаа нар шүүх хуралдаанд болон шүүхэд бичгээр гаргасан хүсэлтдээ: ...Нийслэлийн Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн А/473 дугаар захирамж, Нийслэлийн хот байгуулалт хөгжлийн газрын 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн МЗХ2021/12-01 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар, загвар зураг, 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 445/2021 дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах, нэхэмжлэгч нарын өмчлөлийн газарт гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл шалгаруулалт зарлаагүй хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож сонгон шалгаруулалт зарлахыг даалгуулах-ыг хүссэн шаардлагууд бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ю.Базар-Ойдов, Х.Шинэхүү, С.Алтансувд, Б.Гэрэлмаа нар нь шүүх хуралдаанд нэхэмжлэгч нарын зүгээс 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр гуравдагч этгээд Марта грийн ХХК-тай арилжааны гэрээ байгуулсан.

Иймд бид ...Нийслэлийн Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн А/473 дугаар захирамж, Нийслэлийн хот байгуулалт хөгжлийн газрын 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн МЗХ2021/12-01 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар, загвар зураг, 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 445/2021 дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах, нэхэмжлэгч нарын өмчлөлийн газарт гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл шалгаруулалт зарлаагүй хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож сонгон шалгаруулалт зарлахыг даалгуулах-ыг хүссэн шаардлагууд бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байна гэж тайлбарлаж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хчуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 66 дугаар зүйлийн 66.1-д нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах эрхтэй, 66.2-т Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх... гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч Ю.Базар-Ойдов, Х.Шинэхүү, С.Алтансувд, Б.Гэрэлмаа нар нь Нийслэлийн Засаг дарга, Хот байгуулалт, хөгжлийн газар, Нийслэлийн Орон сууцны бодлогын газарт тус тус холбогдуулан гаргасан ...Нийслэлийн Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн А/473 дугаар захирамж, Нийслэлийн хот байгуулалт хөгжлийн газрын 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн МЗХ2021/12-01 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар, загвар зураг, 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 445/2021 дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах, нэхэмжлэгч нарын өмчлөлийн газарт гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл шалгаруулалт зарлаагүй хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож сонгон шалгаруулалт зарлахыг даалгуулах-ыг хүссэн шаардлагууд бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, тус захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгч Ю.Базар-Ойдов, Х.Шинэхүү, С.Алтансувд, Б.Гэрэлмаа нарт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах, 69 дүгээр зүйлийн 69.2-т Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж ... гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ гэж заасныг тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч Ю.Базар-Ойдов, Х.Шинэхүү, С.Алтансувд, Б.Гэрэлмаа нар нь ойлгож, түүнийг зөвшөөрч байгаагаа илэрхийлж холбогдох баримтад гарын үсэг зурсан болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 66 дугаар зүйлийн 66.1, 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т заасныг тус тус баримтлан Нийслэлийн Засаг дарга, Хот байгуулалт, хөгжлийн газар, Нийслэлийн Орон сууцны бодлогын газарт тус тус холбогдуулан гаргасан ...Нийслэлийн Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн А/473 дугаар захирамж, Нийслэлийн хот байгуулалт хөгжлийн газрын 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн МЗХ2021/12-01 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар, загвар зураг, 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 445/2021 дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах, нэхэмжлэгч нарын өмчлөлийн газарт гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл шалгаруулалт зарлаагүй хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож сонгон шалгаруулалт зарлахыг даалгуулах-ыг хүссэн шаардлагууд бүхий нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч Ю.Базар-Ойдов, Х.Шинэхүү, С.Алтансувд, Б.Гэрэлмаа нар бүхэлд нь татгалзсаныг баталж, тус захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэгч Ю.Базар-Ойдов, Х.Шинэхүү, С.Алтансувд, Б.Гэрэлмаа нар нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид нь уг захирамжид гомдол гаргах эрхгүй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.БАТЗОРИГ