Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 128/ШШ2022/0205

 

Шүүхийн шийдвэрийг албадан

гүйцэтгэх тухай 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Өлзийжаргал би, Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Д*******ийн Шийтгэлийн хуудсыг албадан гүйцэтгүүлэх тухай хүсэлтийг хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтсийн Татварын улсын байцаагч Д.Д******* шүүхэд бичгээр гаргасан хүсэлтдээ: 6130712 регистрийн дугаартай "******* ******* *******" ХХК нь и-баримт шивдэггүй, кассын машин ашигладаггүй нь нотлогдсон бөгөөд Монгол улсын Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 6.5 дахь хэсэгт зааснаар 1500000 / нэг сая таван зуун мянга / төгрөгөөр торгох шийтгэлийг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 0296727 дугаартай шийтгэлийн хуудсаар оногдуулж, сайн дураараа биелүүлэхийг даалгасан боловч шийдвэрийг биелүүлээгүй байх тул шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар албадан гүйцэтгүүлэх шийдвэр гаргуулахаар Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасныг баримтлан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хүсэлт гаргаж байна. Албадан гүйцэтгэх тухай захирамж , гүйцэтгэх хуудас гаргаж өгнө үү.гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтсийн Татварын улсын байцаагч Д.Д******* нь татварын хяналт шалгалт хийж 2019 оны 05 сарын 30-ны өдрийн 0296727 шийтгэлийн хуудсаар 1,500,000 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр оногдуулжээ.

Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтсийн Татварын улсын байцаагч Д.Д******* нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар торгууль оногдуулсан шийтгэлийн хуудсыг албадан гүйцэтгүүлэхээр тус шүүхэд хүсэлтийг ирүүлсэн байх бөгөөд зөрчил үйлдсэн этгээд нь торгуулийг сайн дураар төлөөгүй, зөрчилд холбогдогч ******* тэс чандмань ХХК нь тус шийтгэлийн хуудаст гомдол гаргаагүй байна.

Иймд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.5 дугаар зүйлийн 9 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4, 6.4.7, 139 дүгээр зүйлийн 139.2, 139.3, 139.4, 143 дугаар зүйлийн 143.2 дахь хэсэгт тус тус зааснаар Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтсийн Татварын улсын байцаагч Д.Д******* нь татварын хяналт шалгалт хийж 2019 оны 05 сарын 30-ны өдрийн 0296727 шийтгэлийн хуудсыг албадан гүйцэтгэх нь үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.5 дугаар зүйлийн 9 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4, 6.4.7, 139 дүгээр зүйлийн 139.2,139.3, 139.4, 143 дугаар зүйлийн 143.2 дахь хэсэгт тус тус зааснаар Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтсийн Татварын улсын байцаагч Д.Д******* нь татварын хяналт шалгалт хийж 2019 оны 05 сарын 30-ны өдрийн 0296727 шийтгэлийн хуудсыг албадан гүйцэтгүүлсүгэй.

2. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 139 дүгээр зүйлийн 139.3 дахь хэсэгт зааснаар гүйцэтгэх хуудсыг 7 хоногийн дотор Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Г.Хан-Уулд даалгасугай.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.5 дугаар зүйлийн 10 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй.

 

 

 

ШҮҮГЧ Л.ӨЛЗИЙЖАРГАЛ