Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 101/ШШ2024/03068

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганб******* даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* тоот хаягт оршин суух Ц******* д******* овогт Б*******ын Э******* /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******** тоот хаягт оршин суух Х******* овогт Д*******гийн Б******* /рд:*******/-д холбогдох

Үл хөдлөх эд хөрөнгийг бусдын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх, 27,124,296 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Д, хариуцагчийн өмгөөлөгч С.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Пүрэвдулам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.         Нэхэмжлэгч Б.Э******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний төлөөлөгч Ц.Д нь шүүхэд гаргасан нэмэгдүүлсэн шаардлага, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Д.Б*******тай Үл хөдлөх эд хөрөнгө түрээслүүлэх гэрээний дагуу өөрийн өмчлөлийн улсын бүртгэлийн дугаартай ********* тоот хаягт байрлах 39,9 м.кв 2 өрөө орон сууцаа түрээслүүлсэн.

Сарын төлбөрийг 1,000,000 төгрөгөөр тооцож, сар бүрийн 5-ны дотор төлөхөөр тохиролцсон. Гэтэл 2022 оны 9 сарын төлбөрийг төлөөд үүнээс хойш дахин төлөөгүй өнөөдрийг хүрч байна.

Түрээсийн гэрээний 3.6 дугаар зүйлд гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги төлнө гэж заасан байдаг бөгөөд өнөөдрийн байдлаар тооцож үзэхэд 15,630,000 төгрөгийн алданги тооцогдож байна.

Иргэний хуульд зааснаар тус алданги нь гүйцэтгээгүй нийт үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байна гэж заасан байдаг тул 14,000,000 төгрөгийн 50 хувь болох 7,000,000 төгрөгийг нэхэмжлэх эрхтэй.

Иймд 2022 оны 10 сараас 2023 оны 11 сарыг дууст******* түрээсийн төлбөрт 14,000,000 төгрөг, алдангид 7,000,000 төгрөг нийт 21,000,000 гаргуулахаар нэхэмжилж байна.

Мөн одоог хүртэл тус байрны түлхүүрийг надад хүлээлгэж өгөлгүй, утсаа авахгүй зугтаагаад байгаа бөгөөд дотор нь тус хүний эд хогшил байгаа учраас дур мэдэн орж чадахгүй, өөрийн эд хөрөнгөө захиран зарцуулж чадахгүй байна.

Нэгэнт бидний хооронд байгуулагдсан түрээсийн гэрээний хугацаа дууссан, түрээслэгч нь төлбөрөө төлөхгүй байгаа учраас тухайн байрыг хууль бусаар эзэмшиж байгаа гэж үзнэ. Иймд миний орон сууцыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү.

1а. Б.Э******* нь анх шүүхэд хандахдаа 2023.11.24-ны өдрийг хүртэлх түрээсийн төлбөр 14,000,000 болон тус төлбөрийг хугацаандаа төлөөгүйн алдангид 7,000,000 төгрөг, нийт 21,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах, үл хөдлөх хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр анх нэхэмжилсэн байдаг.

Хариуцагч Д.Б******* нь 2024.02.26-нд Б.Э*******гийн орон сууцны эзэмшлийг хүлээлгэн өгсөн. Иймд Б.Э******* нь хариуцагч тус нэхэмжлэлийн шаардлагыг сайн дураар биелүүлсэн учраас 2024.02.27-ны өдөр үл хөдлөх хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх шаардлагаасаа татгалзсан.

Анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 2023.11 24-ний өдрийг хүртэлх түрээсийн төлбөрт 14,000,000 төгрөг нэхэмжилж байсан учраас 2024.02.26-ыг хүртэл буюу 2023 оны 12, 2024 оны 1-2 дугаар сарын түрээсийн төлбөр болох 3,000,000 төгрөгийг нэмж, 2022 оны 10 сараас 2024 оны 2 сарыг дууст******* түрээсийн төлбөрт 17,000,000 төгрөг, тус түрээсийн төлбөрийг хугацаандаа төлөөгүйн алдангид 8,500,000 төгрөг, нийт 25,500,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж, өөрчилж байна.

Иймд хариуцагчаас 25,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

1б. Нэхэмжлэгч нь анх нэхэмжлэл гаргахдаа үл хөдлөх хөрөнгөө хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, гэрээний үүрэгт 21,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байсан бөгөөд 2024.02.26-нд нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хариуцагч сайн дураар биелүүлсэн хууль бус эзэмшлээс үл хөдлөх хөрөнгөө чөлөөлүүлэх шаардлагаас татгалзаж, 2024.03.12-нд гэрээний үүрэгт 25,500,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж байсан.

Гэтэл хариуцагч Д.Б******* нь нэхэмжлэгч Б.Э*******гийн ******* тоот хаягт байрлах үл хөдлөх хөрөнгийг эзэмшиж байх хугацааныхаа цахилгаан, ус, дулаан, СӨХ зэрэг ашиглалтын зардлуудыг мөн төлөөгүй байх тул 2022 оны 10 сараас 2024 оны 2 сарыг дууст******* төлбөрийг нэхэмжлэгч Б.Э******* өөрөө төлсөн.

Тус төлбөрийг гэрээний дагуу Д.Б******* төлөх ёстой байсан тул гэрээний үүргийн гүйцэтгэлд дараах төлбөрүүдийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж байна.

СӨХ-ийн төлбөрт 518,526.5

Конторын төлбөрт 670,525.1

Цахилгааны төлбөрт 435,245

НИЙТ 1,624,296 төгрөг

Иймд хариуцагчаас нийт 27,124,296 төгрөг гаргуулж өгнө үү.

1в. Орон сууцыг албадан чөлөөлөх шаардлагаас татгалзсан. Учир нь биелэгдсэн. 2022.10-2024.2 хүртэл түрээсийн төлбөр 17 сая төгрөг. Алдангид 8,500,000. СӨХ-ны төлбөр 518,526, конторын төлбөр 670,525, цахилгаан 435,245 нийт 27,124,296 төгрөг гаргуулна. Талууд 2022.8.17-нд түрээсийн гэрээ байгуулж эд хөрөнгийг хүлээлгэж өгсөн. 10 сараас өмнөх төлбөрөө төлөөд үүнээс хойш төлбөр төлөөгүй. Байрыг султгаж өгөхийг шаардсан боловч холбогдохгүй очихоор эзэнгүй байсаар 17 сарын хугацаа өнгөрсөн. Энэ хугацааны төлбөр, алданги ашиглалтын зардлыг нэхэж байгаа юм. Өмнө нь хурал 2 удаа хойшилсон. Тэгэхэд хариуцагч нь ажил явдал гараад байраа хүлээлгэж өгөөгүй гэдгээ хэлдэг. Иймд нэхэмжлэгч байраа аваагүй гэх тайлбар үндэслэлгүй. Гэрээний зүйл нь 1 давхарт байрлалтай гадагшаа хаалгатай үйлчилгээ явуулахад зориулж тохижуулсан эд хөрөнгө юм. Хариуцагч нь пиццаны газар ажиллуулж байсан юм. Түрээсийн гэрээ байгуулагдсанаар эрх зүйн харилцаа үүссэн. Гэрээ улсын бүртгэлд бүртгэгдээгүй нь үнэн. Гэхдээ орон сууцыг хүлээж аваад ашиглаж байгаа нь төлбөр төлөх үүргийг бий болгож байх тул уг маргааныг хуулийн 492-р шаардах боломжтой. Мөн хуулийн 289-д зааснаар хариуцагч нь үүрэг биелүүлэх ёстой байсан. Гэтэл гэрээний хугацаанд болон дууссаны дараа биелүүлээгүй гэв.

2.         Нэхэмжлэлээс 2022.10-2023.7 түрээс 10 сая, 8 сарынх 10 хоног 322,258 нийт 10,322,258 төгрөг зөвшөөрнө. Үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй. Учир нь гэрээний хугацаа дууссан. Гэрээний оролцогчид байхгүй байна. Хариуцагч хэлэхдээ мөнгөө төлж чадахгүй нь гэрээг цуцлая гэхэд мөнгөө төл гээд цуцлаагүй гэдэг. Байраа ав гэхэд авахгүй байсан гэдэг. Үлдэх хугацаанд нэхэмжлэгчийн буруу байгаа тул зөвшөөрөхгүй байгаа юм. Алдангийн хувьд 2022.8.11 гэрээ байгуулаад 7.8-д Иргэний хуулийн 318.3, 318.4-т зааснаар бүртгүүлнэ гэсэн. Гэтэл бүртгүүлээгүй учир хүчин төгөлдөр бус тул алданги тооцохгүй. Цахилгаанаас 404,665 зөвшөөрнө. Энэ нь түрээсийн гэрээ байх хугацааны төлбөр. 30,580 төгрөгийн хувьд /хх85/ тоолуур баталгаажуулалт гэж байгаа юм. Энэ нь нэхэмжлэгч тоолуураа баталгаажуулсан нь нэхэмжлэгч орон байраа эзэмшиж байгаа гэсэн үг юм. СӨХ-с 285,841 зөвшөөрнө. Энэ нь бас хугацаандаа хамаарна. Ус дулаанаас /хх81/ 147,848 зөвшөөрнө. Учир нь хугацаандаа хамаарна. Бусад нь 2023.8.10-с хойших төлбөр тул зөвшөөрөхгүй. Талууд бичгээр үйлдсэн баримт байдаггүй. Байраа ав гэхэд авахгүй яваад байсан гэдэг ба энэ нь тоолуур баталгаажуулснаар нотлогдоно гэв.

3.         Зохигчид дараах нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн.

3а. Нэхэмжлэгчээс: Түрээсийн гэрээний хуулбар /хх5-7/, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх6/, Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл 5 ширхэг /хх78-82/, кассын орлогын ордер /хх83/, Төрийн банкны төлбөрийн баримт /хх87-92/

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

  ҮНДЭСЛЭХ нь:

1.         Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгч орон сууцыг бусдын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлөх тухай шаардлагаас татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчаас 18,305,844 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 8,818,452 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2.         Нэхэмжлэгч Б.Э******* нь ****** тоот хаягт байрлах орон сууцыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлөх, түрээсийн гэрээний үүрэг, алдангид нийт 21,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажилл*******ы явцад түрээсийн гэрээний үүрэгт 17,000,000 төгрөг, алдангид 8,500,000 төгрөг, СӨХ-ны төлбөр 518,526.50 төгрөг, орон сууц ашиглалтын зардал 670,525.10 төгрөг, цахилгааны төлбөр 435,245 төгрөг, нийт 27,124,296 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн.

3.         Хариуцагч Д.Б******* нь нэхэмжлэлийн хувийг 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр, нэмэгдүүлсэн шаардлагыг 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдөр болон мөн оны 06 дугаар сарын 07-ны өдөр тус тус гардан авсан боловч хуульд заасан хугацаанд хариу тайлбар ирүүлээгүй.

3а. Хариуцагчийн өмгөөлөгч С.Ч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа түрээсийн төлбөрт 10,322,258 төгрөг, цахилгааны төлбөрт 404,665 төгрөг, СӨХ-ны төлбөрт 285,841 төгрөг, ашиглалтын төлбөр 147,848 төгрөгийн талаар маргаангүй, хариуцагч зөвшөөрч байгаа талаар тайлбарласан. Улмаар нэхэмжлэгчийн шаардсан мөнгөн хөрөнгийн үлдэх хэсэг нь нэхэмжлэгчийн буруутай үйлдлээс шалтгаалж гэрээний зүйлийг буцаан хүлээлгэж өгөх хугацаа уртассан, мөн гэрээ нь хүчин төгөлдөр бус тул алданги тооцох үндэслэлгүй, түүнчлэн зарим хэсэг нь хугацааны хувьд хариуцагчид хамааралгүй гэж маргасан.

4.         Нэхэмжлэгч нь орон сууцыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлөх тухай шаардлага биелэгдсэн гэх үндэслэлээр тухайн шаардлагаас татгалзсан. Иймд хариуцагч нь шүүх хуралдаанаар хэргийг хянан шийдвэрлэхээс өмнө Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар орон сууцыг албадан чөлөөлөх тухай шаардлагыг биелүүлсэн байх тул мөн зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч энэхүү шаардлагыг биелүүлснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

5.         Зохигчид 2022 оны 08 дугаар сарын 11-ны өдөр түрээсийн гэрээ байгуулсан байна. /хх5-7/

Гэрээний зүйл нь ******* тоот хаягт байрлах, 39.9 м.кв талбайтай, 2 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө бөгөөд нэхэмжлэгчийн өмч болох нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаар гэрчилгээний хуулбараар тогтоогдсон. /хх6/

Улмаар нэхэмжлэгчийн төлөөлөгч нь гэрээний зүйл нь аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхэд зориулж гадагш хаалга гаргаж тохижуулсан бөгөөд хариуцагч нь нийтийн хоолны үйл ажиллагаа явуулж байсан гэж тайлбарласныг хариуцагчийн өмгөөлөгч үгүйсгэж маргаагүй. Гэрээний 3.4-т зааснаар хариуцагч нь тухайн эд хөрөнгөд түргэн хоолны үйл ажиллагаа явуулахаар тохиролцжээ.

Иймд зохигчдын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн.

5а. Түрээсийн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй байх тул Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.4-т зааснаар уг гэрээ нь хүчин төгөлдөр бус юм. Гэвч хариуцагч нь гэрээний зүйлийг эзэмшиж, ашиглаж байсан талаар маргаагүй тул үндэслэлгүйгээр хөрөнгөжих ёсгүй.

6.         Нэхэмжлэгч нь түрээсийн гэрээний дагуу 2022 оны 08, 09 дүгээр сарын төлбөр төлөгдсөн гэх үндэслэлээр 2024 оны 02 сарыг дуусах хүртэл хугацааны түрээсийн төлбөрт 17,000,000 төгрөг, алдангид 8,500,000 төгрөг, нийт 25,500,000 шаардсан.

Хариуцагчийн өмгөөлөгч нь 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх хугацааны төлбөрт 10,322,258 төгрөг төлөхийг хариуцагч зөвшөөрч байгаа гэж тайлбарласан. Харин үлдэх хугацаанд гэрээний зүйлийг буцаан хүлээлгэн өгөх гэсэн боловч өмнөх төлбөр төлөгдөөгүй гэх үндэслэлээр нэхэмжлэгч нь хүлээн авахаас татгалзсан. Иймд нэхэмжлэгч буруутай тул үүнээс хойших хугацааны төлбөр төлөх үндэслэлгүй гэж маргаж байна.

Улмаар хариуцагчийн өмгөөлөгч нь  хэргийн 85 дугаар талд байгаа баримтад зааснаар тоолуурын баталгаажуулалт хийсэн байх тул нэхэмжлэгч нь гэрээний зүйлийг эзэмшил, ашиглалтдаа авсныг нотолно гэж тайлбарласан. Гэвч энэхүү баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан бичмэл нотлох баримтад тавигдах шаардлагыг хангахгүй, хэн хэзээ үйлдсэн нь тодорхойгүй, баталгаажуулаагүй байх тул шийдвэрийн үндэслэл болохгүй. Түүнчлэн цахилгаан эрчим хүчний тоолуурыг баталгаажуулсан байдал тухайн эд хөрөнгийг эзэмшиж, ашиглаж байсан гэдгийг нотлохгүй бөгөөд ийнхүү баталгаажуулах нь өмчлөгчийн үүрэг юм.

Иймд хариуцагч тал нь гэрээний зүйлийг нэхэмжлэгч хүлээн аваагүй бөгөөд зарим хугацааны хувьд эзэмшилдээ авсан гэх өөрийн тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргийн дагуу нотлоогүй тул нэхэмжлэгчийн тайлбарласан хугацаа буюу 2024 оны 02 дугаар сарыг дуусах хүртэл хугацаанд хариуцагч нь гэрээний зүйлийг эзэмшил ашиглалтдаа байлгасан гэж үзнэ.

Гэрээний 2.2-т зааснаар сард 1,000,000 төгрөгийн төлбөр төлөхөөр тохиролцсон тул 2022 оны 10 дугаар сараас 2024 оны 02 дугаар сарыг дуусах хүртэл 17 сарын хугацаанд нийт 17,000,000 төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзнэ.

7.         Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т зааснаар анз буюу алданги тооцох гэрээг бичгээр байгуулсан байх ёстой. Гэвч зохигчдын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээ нь дээр дурдсан үндэслэлээр хүчин төгөлдөр бус байх тул нэхэмжлэгч нь алданги шаардах эрхгүй.

8.         Хэдийгээр түрээсийн гэрээ нь хуульд зааснаар хүчин төгөлдөр бус байх боловч талууд гарын үсэг зурж баталгаажуулсан тул гэрээний 7.4-т заасан хариуцагч нь ашиглалтын зардлыг төлөх талаар тохиролцоо тухайн үед хийгдсэн гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл, хариуцагч нь гэрээний зүйлийн ашиглалтын болон СӨХ-ны төлбөрийг төлөхөөр тохиролцжээ.

8а. Нэхэмжлэгч нь СӨХ-ны төлбөрт хариуцагч гэрээний зүйлийг эзэмшиж, ашиглаж байсан маргаангүй хугацаа буюу 2023 оны 08 дугаар сар хүртэлх хугацаанд нийт 613,176 /28,031+173,717+30,916+147,848+30,916+201,748/ төгрөг төлсөн болох нь Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл, кассын орлогын ордероор тогтоогдсон. /хх78-83/

Төрийн банкны төлбөрийн баримтад дурдсан СӨХ-ны төлбөр нь цаг хугацааны хувьд дээрх төлбөртэй давхардаж байна. /хх87/

Харин давхардаагүй цаг хугацааны хувьд нэхэмжлэгч нь СӨХ-ны төлбөрт 140,155 /28,031+28,031+28,031+8,031+28,031/ төгрөг төлсөн болох нь Төрийн банкны төлбөрийн баримтаар тогтоогдсон. /хх88-90, 92/

Хэргийн 91 дүгээр талд байгаа баримт нь гэрээний зүйлийн төлбөр гэж үзэх боломжгүй байна.

Дээрх үндэслэлийг нэгтгэн тооцвол нэхэмжлэгч нь гэрээний зүйлийг хариуцагч эзэмшиж ашиглаж байсан цаг хугацааны СӨХ-ны төлбөр нийт 753,331 төгрөг төлжээ.

9.         Нэхэмжлэгч нь гэрээний зүйлийн ашиглалтын зардлын талаарх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан шаардлага хангасан баримтаар нотлоогүй. Гэвч хариуцагч тал цахилгааны төлбөрт 404,665 төгрөг, ус, дулааны төлбөрт 147,848 төгрөг төлөх талаар маргаагүй тул хариуцагчаас ашиглалтын зардалд нийт 552,513 төгрөг гаргуулах үндэслэлтэй.

10.       Дээрх үйл баримтыг бүхэлд нь нэгтгэн дүгнэвэл хариуцагч нь бусдын үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшиж ашигласны улмаас 17,000,000 төгрөг, ийнхүү эзэмшиж ашиглах хугацаанд СӨХ-ны төлбөр 753,331 төгрөг, ашиглалтын зардал 552,513 төгрөг, нийт 18,305,844 төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн байна.

11.       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохи************** хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай. Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан тохи************** хангасан хэсэгт холбогдох хураамжийг хариуцагчаас гаргуулна.

Нэхэмжлэлийн зарим шаардлагыг хариуцагч биелүүлсэн үндэслэлээр нэхэмжлэгч тухайн  шаардлагаас татгалзсан бол дээрх хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-т зааснаар уг шаардлагад холбогдох хураамжийн тал хувийг буцаан олгоно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

         ТОГТООХ нь:

1.         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т зааснаар хариуцагч Д.Б******* нь ******* тоот хаягт байрлах, 39.9 м.кв талбайтай, 2 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг албадан чөлөөлөх тухай шаардлагыг биелүүлснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.         Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 496 дугаар зүйлийн 496.1-д зааснаар хариуцагч Д.Б*******аас 18,305,844 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Э*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 8,818,452 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

3.         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 396,650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 249,479.22 төгрөг, Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 100200300941 тоот данснаас 35,100 төгрөг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгосугай.

4.         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор  шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ         Д.ГАНБОЛД