Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 128/ШШ2022/0197

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Батзориг би, Авто тээврийн үндэсний төвийн Хөдөлгөөний удирдлагын хэлтсийн авто тээврийн хяналтын улсын байцаагч Ц.С*******т холбогдуулан гаргасан Авто тээврийн үндэсний төвийн Хөдөлгөөний удирдлагын хэлтсийн авто тээврийн хяналтын улсын байцаагч Ц.С*******ын 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 0048141 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор М.Э*******ийн дүгнэлттэй зөрчлийн хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор М.Э******* шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: Авто тээврийн үндэсний төвийн Хөдөлгөөний удирдлагын хэлтсийн авто тээврийн хяналтын улсын байцаагч Ц.С*******ын 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 0048141 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор М.Э******* нь Авто тээврийн үндэсний төвийн Хөдөлгөөний удирдлагын хэлтсийн авто тээврийн хяналтын улсын байцаагч Ц.С*******т холбогдуулан Авто тээврийн үндэсний төвийн Хөдөлгөөний удирдлагын хэлтсийн авто тээврийн хяналтын улсын байцаагч Ц.С*******ын 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 0048141 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичсэн байна.

Авто тээврийн үндэсний төвийн Хөдөлгөөний удирдлагын хэлтсийн авто тээврийн хяналтын улсын байцаагч Ц.С******* нь прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаагаа тус шүүхэд бичгээр илэрхийлсэн байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасны дагуу Авто тээврийн үндэсний төвийн Хөдөлгөөний удирдлагын хэлтсийн авто тээврийн хяналтын улсын байцаагч Ц.С*******т холбогдуулан гаргасан Авто тээврийн үндэсний төвийн Хөдөлгөөний удирдлагын хэлтсийн авто тээврийн хяналтын улсын байцаагч Ц.С*******ын 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 0048141 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах-ыг хүссэн Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор М.Э*******ийн дүгнэлтийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, Авто тээврийн үндэсний төвийн Хөдөлгөөний удирдлагын хэлтсийн авто тээврийн хяналтын улсын байцаагч Ц.С*******ын 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 0048141 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-т заасныг үндэслэн Авто тээврийн үндэсний төвийн Хөдөлгөөний удирдлагын хэлтсийн авто тээврийн хяналтын улсын байцаагч Ц.С*******ын 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 0048141 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахыг хүссэн прокурорын дүгнэлтийг хариуцагч Авто тээврийн үндэсний төвийн Хөдөлгөөний удирдлагын хэлтсийн авто тээврийн хяналтын улсын байцаагч Ц.С******* хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ М.БАТЗОРИГ