Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 128/ШШ2022/0196

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Батсүрэн би, Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Д.Г*******ийн дүгнэлттэй, Баянзүрх дүүрэг дэх Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Б*******д холбогдох захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Баянзүрх дүүрэг дэх Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Б******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ... Д.Б******* би татвар төлөгчийн 6112382 тоот дугаартай ******* ******* ******* ХХК-д Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар 1.500.000 төгрөгийн торгууль оногдуулсан.

Тус шийтгэлийн хуудаст зөрчил оногдуулах үндэслэл болсон хуулийн зүйл анги, хэсгийг Зөрчлийн тухай хуулийн 11.1.9 дүгээр зүйлийн 2.3-д заасан гэж буруу бичсэнийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-т Төлөөлөгч нь төлөөлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үйл ажиллагааг хуулийн хүрээнд явуулна,  28.2.2-т Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно, 69 дүгээр зүйлийн 69.2-т Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ гэж тус тус заажээ.

Баянзүрх дүүрэг дэх Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Б******* нь холбогдогч ******* ******* ******* ХХК-д шийтгэл ногдуулсан 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 0066702 дугаартай шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулах шаардлага бүхий дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхэд илэрхийлж байх бөгөөд прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрснөөр үүсэх үр дагавартай танилцаж,  хүсэл зоригоо илэрхийлж гарын үсэг зурсан тул хариуцагч прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй байна.

Түүнчлэн Баянзүрх дүүрэг дэх Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Б******* нь тухайн шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулахад энэхүү шүүгчийн захирамж саад болохгүй.

Хариуцагчийн зөвшөөрлийг баталснаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасан бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны эрх ашиг хөндөхөөр болон хуульд харшлах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан  Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Д.Г*******ээс Баянзүрх дүүрэг дэх Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Б******* холбогдуулан гаргасан 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 0066702 дугаартай шийтгэлийн хуудаст Зөрчлийн хуулийн зүйл анги, хэсгийг зөвтгөн өөрчлөлт оруулах тухай шаардлага бүхий дүгнэлтийг хариуцагч Баянзүрх дүүрэг дэх Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Б******* нь хүлээн зөвшөөрснийг баталж, захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар гомдол гаргагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2, 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах болон уг захирамжид гомдол гаргах эрхгүй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.БАТСҮРЭН