Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 2022/ДШМ/598

 

 

 

 

 

     2022          6              8                                           2022/ДШМ/598                                 

 

А.Ат холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            прокурор М.Анхбаяр,

            хохирогч Б.Т, түүний өмгөөлөгч Д.Бум-Аюуш, Д.Түвшинтамир,

            шүүгдэгч А.А, түүний өмгөөлөгч Э.Түвшинбаяр, Б.Ганбаатар, С.Оюунцэцэг,         

            нарийн бичгийн дарга Ө.Бишрэлт нарыг оролцуулан,

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Отгонбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 2022/ШЦТ/212 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.А, түүний өмгөөлөгч Э.Түвшинбаяр, Б.Ганбаатар нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудаар түүнд холбогдох эрүүгийн 1905015230784 дугаартай хэргийг 2022 оны 5 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Дурлай тайж овгийн А.А, 1969 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 53 настай, эмэгтэй, дээд боловсролтой, бизнес судлаач мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, охины хамт ..................,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 355 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 10.000 нэгж буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн,

Шүүгдэгч А.А нь хохирогч Б.Таас өмнөх зээлсэн мөнгөө төлөхийн тулд зээлийн барьцаагаа буцаан авч дахин зээлийн барьцаанд тавьж мөнгө авч зээлээ төлнө гэж хуурч, зээлийн болон барьцааны гэрээ байгуулах нэрээр бичиг баримт ашиглан, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж,

            2011 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Номин их дэлгүүрийн орчимд 30.000.000 төгрөгийг бэлнээр,

            2011 оны 6 дугаар сард Баянгол дүүргийн 16 дугаар хороонд байрлах Одисэй төвийн орчимд 6.000.000 төгрөгийг бэлнээр, 2012 оны 4 дүгээр сард 10.000.000 төгрөг, нийт 16.000.000 төгрөгийг зээлийн гэрээ байгуулан бэлнээр,

            2013 оны 4 дүгээр сард 3.000 ам долларыг /ханш 1 доллар 1616*3000=4.850.940 төрөг/ Бүгд Найрамдах Вьетнам Улсад байхдаа олон улсын картаар,

            2014 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Үйлдвэрчдийн соёлын төвийн талбайд 18.000.000 төгрөгийг бэлнээр,

            2013 оны 10 дугаар сарын 7-ны өдөр Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Төв номын сангийн орчимд 120.000.000 төгрөгийг бэлнээр,

            2014 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Монгол шилтгээн амралтын газрын орчимд 10.000 ам доллар /ханш 1 доллар 1795.35*10000=17.953.500 төгрөг/-ийг бэлнээр,

            2014 оны 7 дугаар сард Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Нархан хотхоны 65 дугаар байрны гадна 20.000 ам.доллар /ханш 1 доллар 1826.41*20.000=36.528.200 төгрөг/-ыг бэлнээр,

            2015 оны 2 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, 32 дугаар тойргийн Голомт банкны орчимд 12.000.000 төгрөгийг бэлнээр,

            2015 оны 10 дугаар сарын 2-ны өдөр “Охины сургалтын төлбөр нэхэгдээд байна” гэх шалтгаанаар Хаан банкны Адъяамөнх гэх 5006502894 тоот дансаар 2.000.000 төгрөг, 100 айлын Авто плаза төвийн орчимд 1.000.000 төгрөгийг бэлнээр,

            2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр “өмгөөлөгчийн хөлс төлөх гэсэн юм” гэх шалтгаанаар 2.000.000 төгрөгийг бэлнээр,

            2016 оны 11 дүгээр сард Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Оргил стар хотхоны 56 дугаар байрны 9 тоот байрыг 10 сар түрээсэлж суусан төлбөр 6.000.000 төгрөг, хаалга эвдэлсний төлбөр 260.000 төгрөг, нийт 6.260.000 төгрөг,

            2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр “Хоол унааны мөнгө алга байна” гэх шалтгаанаар 1.000.000 төгрөгийг охин Бишрэлийн Хаан банкны 5212034251 тоот дансаар тус тус залилан авч хохирогч Б.Тд үргэлжилсэн үйлдлээр нийт 267.592.640 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: А.Аийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.            

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Дурлай тайж овогт А.Аийг “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол” учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч А.Аийг 4 жил хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ат оногдуулсан 4 жил хорих ялыг нээлттэй эмэгтэйчүүдийн хорих байгууллагад эдлүүлж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Аээс 189.653.640 төгрөг гаргуулж хохирогч Б.Тд олгож шийдвэрлэжээ.

Шүүгдэгч А.А давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Надад хэн нэгэн хүнийг хохироох, тэр тусмаа санаатайгаар залилан мэхлэх зорилго огт байгаагүй. Мөн төлбөр тооцоог төлөхгүй гэж огт маргаагүй, төлөх ёстой бодит хохирлыг тогтоолгон, хуулийн дагуу шийдвэрлүүлэхийг л хүссэн. Гэтэл намайг анхан шатны шүүх санаа зорилготой залилах гэмт хэрэг үйлдсэн гэж шийтгэж буйд гомдолтой байна. Би бусдын өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа алдаж, хохирол төлбөрийг удаан барагдуулж төвөг учруулсандаа хохирогчоос уучлалт хүсэж байна. Хохирогчийн барьцаанд байгаа миний 324 метр квадрат үл хөдлөх хөрөнгийг худалдаалж, үлдсэн хохирол төлбөрийг төлж барагдуулах бүрэн боломжтой. Хохирлыг төлж барагдуулахаа илэрхийлж байна. Иймд миний хувийн болон эрүүл мэндийн байдал, хохирлыг бүрэн төлж барагдуулсан зэргийг харгалзан үзэж, хорихоос өөр төрлийн шийтгэл оногдуулж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч А.Аийн өмгөөлөгч Э.Түвшинбаяр, Б.Ганбаатар нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: “...Шүүгдэгч А.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх болон шүүхийн шийтгэх тогтоолоор гэм буруутайд тооцсон зүйлчлэл дээр маргаантай зүйл байхгүй бөгөөд эрүүгийн хариуцлагын талаар дараах гомдлыг гаргаж байгаа болно. Анхан шатны шүүх шүүгдэгч А.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн  2.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 4 жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлэх эрүүгийн хариуцлагыг оногдуулсан. Шүүгдэгч А.А нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтаар хохирогч Б.Тд 267.592.640 төгрөгийн хохирол учруулсан болохыг тогтоосон ба уг хохирлоос мөрдөн шалгах ажиллагааны явцад 74.939.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан. Мөн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор 189.653.640 төгрөгийн хохирлыг төлөхөөр шийдвэрлэсэн ба давж заалдах гомдол гаргах хугацаанд дээрх хохирлоос 100.000.000 төгрөгийг хохирогч Б.Тд төлж барагдуулаад байгаа бөгөөд одоогийн байдлаар 89.653.640 төгрөгийн хохирлын үлдэгдэлтэй болоод байна. Шүүгдэгчийн зүгээс ийнхүү нийт 267.592.640 төгрөгийн хохирлоос 174.939.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулаад байх бөгөөд цаашдаа үлдэгдэл хохирол төлбөрийг төлж барагдуулахаа илэрхийлж байгаа болно. Мөн /1хх 18/ авагдсан барьцааны гэрээ хүчин төгөлдөр, улсын бүртгэлд барьцааны эрхийг бүртгэгдсэн байгаа ба Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Толгойт 104-9 тоотод байрлах 324 метр квадрат агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах, эсхүл хохирогчид үлдэгдэл хохирол төлбөрт тооцон шилжүүлэх бүрэн боломжтой юм. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах эрхийг шүүхэд олгосон ба шүугдэгч А.Аийн хувьд хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл, шаардлагыг бүрэн хангасан болно. Шүүгдэгчийн зүгээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдэл дээр бүрэн ухамсарлаж, гэмшиж байгаа ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн эрүүгийн хариуцлага нь сонгох санкцтай ба хорих ялыг торгох ялаар сольж хэрэглэх хууль зүйн боломжтой. Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино” гэж заасны дагуу мөн хуулийн зорилтын хүрээнд хохирогчийн хохирол төлбөрийг бүрэн. шуурхай барагдуулах арга хэмжээг хэрэгжүүлэхэд шүүгдэгчид оногдуулж буй эрүүгийн хариуцлага нь чухал ач холбогдолтой юм. Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 212 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч А.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу торгох эрүүгийн хариуцлага оногдуулж өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгч А.Аийн өмгөөлөгч Э.Түвшинбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүгдэгч А.А нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтаар хохирогч Б.Тд 267.592.640 төгрөгийн хохирол учруулсан болохыг тогтоосон ба уг хохирлоос мөрдөн шалгах ажиллагааны явцад 74.939.000 төгрөгийг төлж барагдуулсан. Мөн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш 2 удаагийн гүйлгээгээр нийт 135.000.000 төгрөгийг хохирогч Б.Тд нэмж өгсөн. Шүүгдэгчийн зүгээс ийнхүү нийт 209.939.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан. Мөн Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Толгойт 104-9 тоотод байрлах 324 метр квадрат агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах, эсхүл хохирогчид үлдэгдэл хохирол төлбөрт тооцон шилжүүлэх бүрэн боломжтой. Уг эд хөрөнгийг мөрдөн шалгах ажиллагааны явцад хурааж, битүүмжилсэн зүйлгүй. Энэ талаарх бичгийн нотлох баримтууд нь хавтаст хэрэгт цугларсан байдаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах эрхийг шүүхэд олгосон ба шүүгдэгч А.Аийн хувьд хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл, шаардлагыг бүрэн хангасан болно. Шүүгдэгчийн зүгээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайгаа бүрэн ухамсарлаж, гэмшиж байгаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах эрүүгийн хариуцлага нь сонгох санкцтай ба хорих ялыг торгох ялаар солих хууль зүйн боломжтой. Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зорилтын хүрээнд хохирогчийн хохирол төлбөрийг бүрэн, шуурхай барагдуулах арга хэмжээг хэрэгжүүлэхэд шүүгдэгчид оногдуулж буй эрүүгийн хариуцлага нь чухал ач холбогдолтой юм. Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 212 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч А.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу торгох ял оногдуулж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч А.Аийн өмгөөлөгч Б.Ганбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Үйлчлүүлэгчтэйгээ харилцан ярилцаж уг давж заалдах гомдлыг гаргасан бөгөөд гомдлоо дэмжиж байна. Шийтгэх тогтоолд шүүх хуралдаанд оролцоогүй субъектыг бичсэн байсан. Д.Түвшинтамир өмгөөлөгч шүүх хуралдаанд оролцоогүй. Миний үйлчлүүлэгч өөрөө санаачилж, барьцаанд байгаа эд хөрөнгөө зарж, хохирол төлбөр барагдуулах саналыг гаргасан юм. Тухайн хэрэг 2 удаа анхан шатны шүүхээр хэлэлцэгдэж, прокурорт буцаж байсан. Хохирогчийн барьцаанд байгаа зүйлс эргэлзээтэй байсан. Аурум-Алт ХХК-ийн лиценз авсан гэх асуудлын хувьд мөрдөн шалгах ажиллагааны үед 45.000.000 төгрөг өгч, авалцсан гэдэг боловч тэр талаарх баримт хангалтгүй байдаг. Хэрвээ тухайн 45.000.000 төгрөг хасагдвал хохирлын дүн өөр болно. Барьцаанд байгаа агуулах хохирогчийн нэр дээр шилжчихсэн байгаа бөгөөд үнэлгээний хувьд зөрүү гарсан. Эдгээр зөрүүтэй асуудлуудыг тодорхой болгохын тулд хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд буцаах хүсэлтийг гаргасан боловч авч хэлэлцээгүй. ...” гэв.

Шүүгдэгч А.Аийн өмгөөлөгч С.Оюунцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүх хуралдаанд шүүх хурал давхацсан учраас би оролцож чадаагүй. Хохирогчийн талаас Д.Түвшинтамир өмгөөлөгч анхан шатны шүүх хуралдаанд оролцож чадаагүй байтал оролцсон болгож бичсэн байсан. Энэ хэргийг 2 удаа анхан шатны шүүхээс прокурорт буцааж байсан гол шалтгаан нь хохирол төлбөрийг үнэн зөвөөр тодорхойлоогүй. Б.Таас 120.000.000 төгрөг агуулахаа барьцаалж авсан байдаг. Гэтэл 120.000.000 төгрөгийн 60.000.000 төгрөг нь Б.Тынх, үлдэгдэл нь н.Батбаяр, н.Батчулуун гэх хүмүүсийнх байдаг. Энд холбогдолгүй н.Батбаяр, н.Батчулуун гэх хүмүүсийн мөнгийг бүгдийг нь Б.Тын хохиролд тооцож байгаад гомдолтой байсан. Миний үйлчлүүлэгч нийт 212.939.000 төгрөгийг хохиролд төлсөн байна. Одоо үлдэгдэл 54.653.640 төгрөг төлөгдөөгүй гэх тооцоо гарч байгаа. Тухайн эд хөрөнгийг зарах худалдаж авах хүнээ олоод, зарахын даваанд хохирогч Б.Түвшинжаргал дээр ирээд гацсан. Авах гэж байсан Бүгд Найрамдах Солонгос Ард Улсын иргэн нь нутаг буцсан. Үүнээс болж бид хохирол төлбөр төлж чадаагүй. Агуулахыг цагдаагийн газраас 51.000.000 төгрөгт үнэлж байсан. Бид нар өөр газруудад үнэлүүлэхэд 281.000.000 төгрөг болсон. Тухайн хөрөнгө нь дор хаяж 100.000.000 төгрөгт зарагдах боломжтой. Б.Тын буруутай үйлдлээс болж хохирол төлбөрийн хэмжээ нэмэгдсэн гэж үздэг. Миний үйлчлүүлэгч А.А 53 настай, мэс засалд 2 удаа орсон, хүнд өвчтэй. Саяхан хагалгаанд орж эмнэлэгт байж байгаад шууд хоригдсон. Хохирол төлбөр бүрэн төлөгдсөн гэж үзэх үндэслэл байна. Иймд ял шийтгэлийг нь хөнгөрүүлж өгөх арга хэмжээ авч өгнө үү ...” гэв.

Хохирогч Б.Т тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би шийтгэх тогтоолыг үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Хохирол төлбөрийг шүүгдэгч А.А хорих ангид орсныхоо дараа төлж эхэлсэн. Би бүх хохирлоо тооцож авч байгаа гэж үзэхгүй. Учир нь, А.А надаар дамжуулан хэд хэдэн хүмүүсээс хүүтэй мөнгө зээлүүлж авсан. Гэхдээ би анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч байгаа. Аурум-Алткомпанийг А.А Би замын тусгай зөвшөөрөл авчихлаа. 25 километр зам тавих тусгай зөвшөөрөл авчихсан. Та үүнийг авчихгээд байсан. Тухайн үед хүргэнээсээ асуухад Наадах чинь ямар ч хэрэггүй. Инженер техникийн ажилчид байхгүй, ганц ч техник байхгүй юм байнагэхээр нь би аваагүй юм. Үүнийг 45.000.000 төгрөгт тооцож авъя гэх яриа гараагүй. Шүүгдэгч үүнийг зохиож ярьж байгаа гэж бодож байна. Тухайн яриад байгаа агуулах нь Хатансүйхкомпанийн хашаанд байдаг. Газрын асуудал нь шийдэгдэх ямар ч бололцоогүй бөгөөд Хатансүйхкомпанийн хашаанд байдаг нурсан балгас юм. Тухайн агуулахыг ашиглах ямар ч боломжгүй бөгөөд одоог хүртэл өөрөө ч зарж чадаагүй байгаа. Би А.Атэй Хүн олоод ир, би мөнгө зээлдүүлье гэх зэрэг зүйлс огт ярьж байгаагүй. Өөрт нь анхны гэрээ хийж өгсөн 30.000.000 төгрөгөөс бусад мөнгийг А.Ат хүүтэй өгч байгаагүй. А.А 1, 2 сар хэрэглэчхээд өгье, наймаанд ашиглачхаад өгьегэх мэтээр надаас мөнгө авдаг байсан. Тэгээд би сүүлдээ арай хэтэрлээ гэж бодоод мөнгө өгөхөө болиход А.А өөрийнхөө найзуудыг дагуулж ирээд “Ta энэ хүнд мөнгө өгчих. Хүүхэд нь хурим хийх гэж байгаа. Хөөрхий, хөгжлийн бэрхшээлтэй юм гэж хэлээд надаас мөнгө авдаг байсан. Заримдаа тэр авсан мөнгөө тэр чигт нь өөрөө авдаг байсан ба зарим үед талыг нь нөгөө хүндээ өгөөд, нөгөө талыг нь өөрөө авч хэрэглэдэг байсан. Бүтэн 12 жилийн турш А.А надаас мөнгө зээлж аваад үрсэн. Надаас ганц ч удаа уучлалт гуйгаагүй. Миний итгэлийг ашиглаж намайг болон миний гэр бүлийн хүмүүсийг хуурч мэхэлсэн. Би эцгийнхээ эмчилгээнд тусалж чадахгүй байсаар байгаад миний эцэг бурхны оронд очсон. Шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэл нь хөнгөдсөн гэж үзэж байгаа ...” гэв.

Хохирогч Б.Тын өмгөөлөгч Д.Бум-Аюуш тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүх шүүгдэгч А.Аийг гэм буруутайд тооцож, миний үйлчлүүлэгчид 189.653.640 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн. Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын зүгээс хохирол төлбөрийн хэмжээг хүлээн зөвшөөрч, үлдэгдэл хохирол төлбөрийг төлөхөө илэрхийлсэн гэж ойлгож байна. Хатансүйхкомпанийн хашаанд байгаа агуулахыг хохирол төлбөрт тооцох боломжтой. Хохирол төлбөрт тооцохгүй гэж үзвэл зараад үлдэгдэл 54.000.000 орчим төгрөгийн хохирол төлбөрийг барагдуулах боломжтой гэж шүүгдэгчийн талаас хэлж байна. Гэтэл 3 дугаар хавтаст хэргийн 153 дугаар хуудаст Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас эд хөрөнгийг битүүмжлэх тогтоол авагдсан байгаа. Тухайн тогтоолд “А.Ань 14.731.904 төгрөгийг Амилягэх Банк бус санхүүгийн байгууллагад шүүхийн шийдвэрээр төлөх төлбөр гарч, 797 дугаартай шүүхийн шийдвэрийн гүйцэтгэх хуудсаар тухайн үл хөдлөх хөрөнгө нь давхар битүүмжлэгдсэн гэсэн байна. Иймд тухайн үл хөдлөх хөрөнгө нь шууд Б.Тын эзэмшилд шилжиж, хохирол төлбөрт тооцогдох, эсхүл Б.Тын барьцаалбар чөлөөлөх хүсэлтээр тухайн үл хөдлөх хөрөнгө чөлөөлөгдөж, худалдагдах боломжгүй гэдэг нь нотлогдож байна. Шүүгдэгчийн талаас ял шийтгэлийг хөнгөрүүлж өгөхийг хүсэж байх шиг байна. Анхан шатны шүүхээс шүүгдэгч А.Аийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар зүйлчлэлийг хүлээн зөвшөөрсөн. Гэтэл тухайн зүйлчлэлийн хөнгөрүүлэх нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад Зөвхөн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол ял шийтгэлийг хөнгөрүүлж болногээд заасан. Хохирол бүрэн төлөөгүй учраас энэ хуулийн зохицуулалтад орохгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

Хохирогч Б.Тын өмгөөлөгч Д.Түвшинтамир тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас Ял хөнгөрүүлж өгнө үү гэсэн утга, агуулгатай давж заалдах гомдол гаргасан байна. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж үзсэн. Аурум-Алтгэх компанийг Б.Т шилжүүлж аваагүй. Тухайн компани нь А.Аийн нэр дээр байгаа. Тухайн компанид ямар нэгэн өмч, хөрөнгө байхгүй бөгөөд ямар нэгэн үйл ажиллагаа явуулдаггүй компани юм. Үүнийг хохирол төлбөрт тооцно гэх асуудал байхгүй. Залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн нь анхан шатны шүүх хуралдаан болон мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

Прокурор М.Анхбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч А.А гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрийг тодорхой хэмжээгээр төлсөн бөгөөд үлдэгдэл төлбөрөө төлж барагдуулахаа илэрхийлсэн. А.Аийн гомдолтой танилцахад гэм буруугийн хувьд маргасан гэж үзэхээр байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал гэж үзэх боломжгүй. Анхан шатны шүүхийн шийдвэр нь тодорхой ойлгомжтой байх хуулийн шаардлагыг хангасан. Шаардлагатай нотлох баримтууд шүүх хуралдааны явцад шинжлэн судлагдсан. Аурум-Алт гэх замын компани нь одоог хүртэл А.Аийн нэр дээр байгаа. Хохирогч Б.Тын өмгөөлөгч Д.Түвшинтамир нь гэм буруугийн шүүх хуралдаанд оролцсон. Гэм буруугийн шүүх хуралдаанаар шүүгдэгчийг гэм буруутайд тооцсоны дараа шүүгдэгчийн талаас хохирол төлөх зорилгоор 5 хоногийн завсарлага авсан. Гэм буруугийн шүүх хуралдаанд оролцсон учраас шийтгэх тогтоолд нэр нь байх зүй ёсны хэрэг гэж үзэж байна. Сонгинохайрхан дүүрэгт байрлах агуулахын талаар шүүгдэгчийн өмгөөлөгч нарын зүгээс үнэлгээ гаргаж ирсэн. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд тэр талаар огт гаргаж ирээгүй. Хохирогч тухайн хөрөнгийг барьцаанаас нь чөлөөлж, өөрийнхөө нэр дээр авах боломжгүй. Улсын яллагчаас шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулах санал гаргахдаа эрүүгийн хариуцлагын зорилго болон шударга ёсонд нийцсэн санал гаргасан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

            Шүүгдэгч А.А нь 2011 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр 30.000.000 төгрөгийг бэлнээр, 2011 оны 6 дугаар сард 6.000.000 төгрөгийг бэлнээр,

            2012 оны 4 дүгээр сард 10.000.000 төгрөг, нийт 16.000.000 төгрөгийг зээлийн гэрээ байгуулан бэлнээр,

            2013 оны 4 дүгээр сард 3.000 ам долларыг /ханш 1 доллар 1616*3000=4.850.940 төрөг/ Бүгд Найрамдах Вьетнам Улсад байхдаа олон улсын картаар,

            2014 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Үйлдвэрчдийн соёлын төвийн талбайд 18.000.000 төгрөгийг бэлнээр,

            2013 оны 10 дугаар сарын 7-ны өдөр 120.000.000 төгрөгийг бэлнээр,

            2014 оны 5 дугаар сарын 22-ны өдөр 10.000 ам доллар /ханш 1 доллар 1795.35*10000=17.953.500 төгрөг/-ийг бэлнээр,

            2014 оны 7 дугаар сард 20.000 ам.доллар /ханш 1 доллар 1826.41*20.000=36.528.200 төгрөг/-ыг бэлнээр,

            2015 оны 2 дугаар сарын 17-ны өдөр 12.000.000 төгрөгийг бэлнээр,

            2015 оны 10 дугаар сарын 2-ны өдөр Хаан банкны Адъяамөнх гэх 5006502894 тоот дансаар 2.000.000 төгрөг, 1.000.000 төгрөгийг бэлнээр,

            2017 оны 4 дүгээр сарын 17-ны 2.000.000 төгрөгийг бэлнээр,

            2016 оны 11 дүгээр сард Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Оргил стар хотхоны 56 дугаар байрны 9 тоот байрыг 10 сар түрээсэлж суусан төлбөр 6.000.000 төгрөг, хаалга эвдэлсний төлбөр 260.000 төгрөг, нийт 6.260.000 төгрөг,

            2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 1.000.000 төгрөгийг охин Бишрэлийн Хаан банкны 5212034251 тоот дансаар Б.Тыг урьдын харилцааны явцад олж авсан итгэлийг урвуулан ашиглаж, хуурч төөрөгдөлд оруулан 13 удаагийн үргэлжилсэн үйлдлээр нийт 267.592.640 төгрөгийг нь залилан авсан болох нь:

хохирогч Б.Тын “...Би 2011 оноос эхэлж таньдаг болсон. 2011 оноы 4 дүгээр сарын 4-ний өдөр бэлнээр 30.000.000 төгрөг хорооллын Номин их дэлгүүрийн гадна машинд өгсөн. ...2011 оны 6 дугаар сард өмнө авсан 30.000.000 төгрөг дээрээ нэмээд 6.000.000 төгрөг Парадокс хавиас авсан. Ямар нэгэн гэрээ байгуулаагүй, миний барьцаа хангалттай юм чинь гэж Анадад хэлээд нэмж авсан. 2012 оны 4 дүгээр сард 10.000.000 төгрөг бэлнээр авсан. Ингээд урьд зээлсэн мөнгөтэйгээ нийлээд 46.000.000 төгрөг болсон. Энэ үед бид хоёр гэрээ хийсэн. Надад барьцаанд тавьсан байсан хаусных нь бичиг баримт манай дүү Батчулуунд байсан чинь хаусныхаа бичиг баримтыг авъя, хаусаа зараад Түмээ эгчийн мөнгийг нь төлье гэж хэлээд бичиг баримтыг нь аваад зараад мөнгийг нь өөрөө хэрэглэсэн. Надад ямар нэгэн мөнгө төлөөгүй. Дараа нь АВьетнам Улс руу явах гэж байгаа юм мөнгө хэрэгтэй байна гээд 3.000 долларыг өөрийнхөө данс руу хийлгүүлж авсан. 2014 оны 8 дугаар сарын 29-ний өдөр барааны эргэлтийн мөнгөгүй болчихлоо, Австри явж ирээд өгье, мөнгө зээлээч гэж хэлэхээр нь итгээд би тухайн үед бэлнээр 18.000.000 төгрөг баруун 4 замын үйлдвэрчний соёлын төвийн талбай дээр машин дотор өгсөн. 2013 оны 10 дугаар сарын 7-ны өдөр Анадад хандан объект хямд аваад 3 дахин үнийг нь нэмж зараад таны мөнгийг бүгдийг нь төлөх ганц боломж гарлаа, туслаач гэж хэлээд 120.000.000 төгрөг зээлээч гэхээр нь би мөн л итгээд түүнд бэлнээр өгсөн. ...2014 оны 5 дугаар сарын 19-ний өдөр найздаа туслах гэж байгаа юм. 1 сарын дараа өгнө мөнгө зээлээч гэхээр нь эхлээд 10.000 ам доллар, дараа нь 3.000 ам доллар зээлсэн. Энэ үед Абид хоёр байсан. Энэ мөнгийг авахдаа Аби гэрээ байгуулчихаад ирсэн гээд барьчихсан ирсэн. 2014 оны 5 дугаар сарын 22-ны өдөр найз Оюунд 20.000 ам доллар зээлүүлээч гэж хэлээд зээлийн гэрээ би тэр Оюун гэдэг хүнтэй байгуулсан. Дараа нь Оюунаас мөнгөө нэхэхээр 10.000 ам долларыг нь Аавсан гэж хэлээд мөнгөө төлдөггүй. 2014 оны 7 дугаар сарын сүүлээр Анад дээр ирээд Оюун дахиад 20.000 ам доллар зээлүүлээч гээд байна гэж хэлээд ямар ч гэрээ хийгээгүй манай гэрийн гаднаас буюу Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны Нархан хотхоны 65 дугаар байрны гаднаас аваад явсан. Түүнд итгэж байсан юм. 2014 оны 8 дугаар сарын сүүлээр Анадад хандан Оюуны хүүхдийн хуриман дээр 10.000.000 төгрөг аваад ирээч, сүүлийн найдвар шүү гэж хэлэхээр нь би мөнгө аваачиж Монгол шилтгээнд Алтанцэцэгт өгсөн. 2015 оны 2 дугаар сарын 17-ны өдөр мөнгө зээлээч гээд 7 буудлын 32-ын тойргийн Голомт банкнаас 12.000.000 төгрөг бэлнээр аваад явсан. 2015 оны 10 дугаар сарын 2-ны өдөр охины сургалтын төлбөр нэхэгдээд сургуулиасаа хөөгдөх гээд байна гэж уйлж гуйж байгаад Адъяамөнх гэдэг хүний Хаан банкны 5006502894 дугаарын дансаар надаас 2.000.000 төгрөг шилжүүлэн авсан. 2015 оны 10 дугаар сарын 2-ны өдөр мөн 100 айл Авто плаза дээр уулзаад 1.000.000 төгрөг бэлнээр өгсөн. 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр өмгөөлөгчид мөнгө өгөхгүй бол шүүх хурал дээр сууж өгөхгүй балраад байна, дүүдээ туслаач гэхээр нь би 2.000.000 төгрөг бэлнээр өгсөн. Гэрээс ирж авсан байх. 2016 оны 11 дүгээр сард байрнаасаа хөөгдсөн, ахдаа зодуулсан гэж хэлээд танай охины байранд сарын 750.000 төгрөгөөр сууя, мөнгийг нь дараа нь өгье гэж хэлээд 10 сар суусан. Түрээсийн мөнгө гэж нэг ч төгрөг өгөөгүй. Энэ нь нийт 7.500.000 төгрөг болно. 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Анадаас хоол унааны мөнгө алга байна гэж хэлээд 1.000.000 төгрөг гуйж авсан. Тэр үед хорооллын Номин дэлгүүрээс би түүний охин Бишрэлийн данс руу шилжүүлсэн. Ингээд надаас гэрээ хийхийг нь хийж бэлнээр авахыг нь авч миний итгэлийг олж авсны үндсэн дээр авсан. Би уг нь Алтанцэцэгт маш их итгэдэг бараг миний төрсөн дүүгээс илүү маш ойр дотно байсан. ..Уйлж унжаад хүн үнэмштэл ярьж, өрөвдүүлж, итгүүлдэг байсан. ...” /1хх 24-26, 126, 225-227/,

гэрч Б.Ж“...Алтанцэцэгээс хохиролд өгнө гэж байгаа агуулахын барилгыг очиж үзсэн. Уг агуулахын барилга нь “Хатан сүйх” ХХК-ийн эзэмшлийн хашаанд байдаг, тухайн компаний байртай залгаа болохоор салгаж зарна гэсэн ойлголт байхгүй, хуучирч муудсан ...Би Б.Ттай хөдөө ажлаар явах гэж байхад Б.Т нь Аболон А.Атэй хамт явж байсан нэг эмэгтэйтэй уулзаад мөнгө өгөхөөр боллоо гээд Хан-Уул дүүргийн Нархан хотхонд гэртээ ороод хоёр боодол доллар авч гарч ирээд Алтанцэцэгт өгсөн үг асуудлыг би харсан учир мэдэж байна. ...” /3хх 89, 232-233/,

гэрч С.С“...одоогоос 4-5 жилийн өмнө ...Номингийн гаднаас Ань ууттай мөнгө аваад явсан. Тэгээд тухайн үед Амөнгө авчихаад надад 100.000 төгрөг бензин хийгээрэй гэж өгсөн. Би Т эгчээс мөнгө аваагүй, Аөөрөө авсан. Ямар учиртай мөнгө болохыг нь би мэдээгүй. Хэдэн төгрөг байсан талаар нь би мэдэхгүй. ...Нэг удаа Т эгч над руу залгаад “Аманай гэрт байна, чи хүрээд ир, та хоёрыг нүүрэлдүүлэх гэсэн юм” гэж хэлсний дагуу гэрт нь очсон чинь бөөн мөнгөний хэрүүл болсон байсан. Тухайн үед Түмээ эгч надаас “эгч нь мөнгөө авъя” гэсэн. Тэгэхээр нь би гайхсан. Тухайн үед Аөөрөө байсан. Тэгээд надтай очиж авсан мөнгөө өөрөө хэрэглэсэн гэж Ахүлээн зөвшөөрч байсан. Би тухайн үед нь “байдал биш болох юм байна гэж бодоод Алтанцэцэгийн надад өгсөн 100.000 төгрөгийг Түмээ эгчийн нүдэн дээр Алтанцэцэгт өгсөн ...6829 УБВ улсын дугаартай автомашин надад байсан 2014 оны намар Оросын Холбооны Улс руу ажлаар явж ирээд бэлэн 18.000.000 төгрөгөөр 1000 машины зогсоол дээрээс худалдан авч байсан. 2018 оны 6 дугаар сард Мөнгөн цохиур нэртэй банк бус санхүүгийн байгууллагад 2.500.000 төгрөгөөр унаж явах нөхцөлтэй барьцаалж байсан өөр барьцаалж байсан газар байхгүй. 2020 оны хавар Мөнгөн цохиур” банк бус санхүүгийн байгууллагаас авахдаа Х.Даваадулам гэх хүний нэр дээр шилжүүлэн өгсөн. ...” /3хх14, 4хх 3-4/,

гэрч Ж.Э”...2014 онд манай найз Б.Энхтуяа бид хоёр наймаа хийх гээд А.Атэй уулзаад мөнгө зээлэх хүн байна уу гэхэд надад таньдаг банк бус санхүүгийн байгууллага байна гээд Б.Энхтуяа 3000 ам.долларын гэрээ хийж аваад би 6.000 ам.долларын гэрээ хийж Б.Энхтуяа бид хоёр хамтран бизнес хийгээд шатчихсан тэгээд ашиг олж чадаагүй. Би уг 9.000 ам долларыг би Т эгчид өгөхөөр байгаа уг 9.000 ам долларыг бизнес хийгээд шатчихсан болохоор уг мөнгө эргүүлэн өгч чадаагүй одоо хөл хорио дуусаад хил нээгдчихвэл ажил эхлээд уг 9.000 ам.долларыг нь маш хурдан барагдуулна. Уг 9.000 ам.долларыг өгч чадаагүй нэг жил өнгөрсөн. 2015 оны 3 дугаар сард А.А надтай яриад мөнгө өгөө гээд Т эгчтэй гэрээ хийчих гэхээр нь очиж 13.000 ам.долларын гэрээ хийсэн тухайн үед миний авсан 9.000 ам долларын хүү алданги нэмэгдээд 13.000 доллар өг гэж байгаа гэж ойлгосон. Тэгээд би тухайн мөнгө өгч чадахгүй байсан болохоор уг гэрээ хийхээс өөр аргагүй байсан. ...Тухайн 13.000 ам.долларыг би Т эгчид төлнө. Б.Энхтуяа төлөхгүй. ...” /3хх 216-217, 4хх 131/,

гэрч Б.Э“...Он, сар, өдрийг нь одоо санахгүй байна. Ж.Энхтуяа бид хоёр хамт наймаа хийх гээд Ж.Энхтуяа Алтаа гэх танил нь мөнгө хүүтэй зээлдэг хүн байгаа гэсэн гээд Ж.Энхтуяа бид 2 Агэх эмэгтэйтэй гэрээ байгуулаад Ж.Энхтуяа 6.000, би 3.000 ам.доллараа бид хоёр нийлүүлж хамтраад наймаа хийгээд орлого олж чадаагүй зарлагадаа зарцуулаад шатчихсан. Тэгээд Ж.Энхтуяа бид хоёр ярилцаж тооцоогоо бодоод Ж.Энхтуяа 9.000 ам.долларыг бүгдийг нь төлөхөөр болсон. ...” /4хх 128-129/,

Эдийн засгийн шинжээчийн 85 дугаар дүгнэлтэд: “...2011.04.04-2020.04.16-г хүртэлх хугацаанд иргэн Б.Таас иргэн А.А нь нийт 283.964.999 төгрөг, 16.000 ам.доллар, иргэн О.Оюун 10.000.000 төгрөг, 20.000 доллар нийт 293.964.999 төгрөг, 36.000 ам.долларыг авсан байна. Үүнээс А.Ат өгсөн гэх 37.965.000 төгрөг, 3.000 ам.долларыг мөрдөн байцаалтаар тогтоохоор байна. Иргэн Б.Т нь Хаан банканд байрших 500329564 дугаартай харилцах дансандаа А.Аээс 2.795.000 төгрөг хүлээн авсан байна. Иргэн Б.Т нь Голомт банкны 2405003337 дугаартай дансандаа А.Аээс 8.356.000 төгрөг хүлээн авсан байна. Иргэн Б.Жаргал нь хаан банкны 5022457079 дугаартай харилцах дансандаа А.Аээс 5.070.000 төгрөг хүлээн авсан байна. Иргэн Б.Жхаан банкны 5000819444 дугаартай дансанд А.Аээс 2018.12.14-нд 500.000 төгрөг орж ирсэн байна. 2018.12.14-нд А.Аийн хүсэлтээр Мөнхбатын 5026944104 тоот харилцах данс руу засварын хөлс гэж 1.000.000 төгрөгийг шилжүүлсэн байдаг тул хасаж тооцоход Б.Жаргал нь 4.570.000 төгрөгийг хаан банкны 2 дансаараа хүлээн авсан байна. Иргэн Э.Батхорлоогийн хаан банкны 5041178536 дугаартай дансанд А.Аптанцэцэгээс 6.500.000 төгрөг орж ирсэн байна. Шинжилгээнд ирүүлсэн баримтын хүрээнд иргэн Б.Т нь А.Аийн өмнөөс Б.Батбаярт 25.000.000 төгрөгийн хүүд нийт 69.729.999 төгрөгийг олгосон байна. Дүгнэлт гарах өдрийн байдлаар төлөөгүй үлдэгдэл буюу Б.Тын хохирлын хэмжээ нь 234.948.999 төгрөг, 36.000 ам.доллар байна. Үүнээс 37.965.000 төгрөг, 3.000 ам долларыг мөрдөн байцаалтаар тогтоохоор байна. ...” /2хх 167-175/,

2018 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Б.Тд А.Аээс бичиж өгсөн баталгаа: “Би 2011 онд Батчулуунаар дамжуулан гэрээ хийж Т эгчээс Шарга Морьт дахь зуслангийн байшинг барьцаалан 46.000.000 төгрөг зээлж авсан ба уг байшингаа зарсан боловч зээлсэн мөнгөө төлөөгүй байгаа. Дараа нь 2013 оны 10 дугаар сарын 7-ны өдөр Сонгинохайрхан дүүрэгт агуулахын зориулалттай объект авахаар 120.000.000 төгрөгийг зээлэн авч төлөөгүй байгаа. 2012 онд барааны эргэлтийн мөнгө 18.000.000 төгрөг, мөн 3.000 ам.доллар, 2015 онд 10.000.000 төгрөг дахин зээлэн авсан. 2014 онд өөрийн найз Оюуныг уулзуулж 20.000 ам.доллар гэрээ хийж авч өгсөн. Оюун нэмж 20.000 ам.доллар, 10.000.000 төгрөг зээлж авсан. 2013 оны 5 дугаар сард Энхтуяа гэдэг найздаа гэрээ хийж 13.000 ам доллар, 2015 оны Сэргэлэнбаатар гэдэг хамтран ажиллаж байсан залууд 12.000.000 төгрөг зээлж авч өгсөн. Эдгээр зээлж авсан мөнгөнүүдийн тооцоог өнөөг хүртэл хийж чадаагүйн улмаас цаг хугацаа яваад хүү ч төлөгдөөгүй болно” Зээлсэн бүх мөнгийг сарын 4 хувиар тооцож, өгөх өдөр хүртэл хүүг нь тооцон бүх төлбөрийг барагдуулах болно. ...” /1хх 6/,

2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Б.Тд А.Аээс бичиж өгсөн баталгаа: “...Арслан овогтой Аби Сүхбаатар дүүрэг 15 дугаар хороо, Баянбулагийн 3 дугаар хэсэг 178 тоот 128 м.кв талбай бүхий Ү-2203015767 дугаартай зуслангийн зориулалттай байрыг барьцаалж 46.000.000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй зээлсэн. Тухайн үедээ хүүгийн төлбөрийг төлж байсан боловч 2013 оноос өдийг хүртэл үндсэн өр төлөөгүй болно. Уг барьцаалсан үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг бага хүүтэй зээлийн барьцаанд тавиад өрөө төлөөд зөрүү мөнгийг нь бизнесийн эргэлтэндээ зориулахаар Батчулуунаас гуйж авсан, улмаар зээл бүтээгүй боловч уг байшинг сонирхсон хүн гарч ирснээр зарахаар болсныг Батчулуунд хэлээгүй. Байшингаа зараад дээрх 46.000.000 төгрөгөө төлөөд үлдсэн мөнгөө хувийн хэрэгцээндээ зориулахаар төлөвлөсөн байсан ч найз Батчулууны итгэлийг алдан төлбөрөө ч төлөөгүй болно. Барьцаанд тавихын тулд гуйж аваад дараа нь байр зарагдсаныг Батчулуун огт мэдээгүй, энэ зээлийн асуудалд Батчулуун надад итгэж үл хөдлөхийн гэрчилгээг өгсөн ч би итгэлийг нь алдсан нь үнэн болно. ...” /1хх 21/,

хохирогч Б.Таас А.Ат өгсөн мөнгөний баримт /хх 1-н 27-44/, депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх 193-196, 199, 2хх 6-71, 88-96, 121-135, 194-219, 231/, аудитын дүгнэлт /2хх 137-160/, эд зүйлийн үнэлгээ /2хх 181-182, 3хх 95-106/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай тогтоогджээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бусад нотлох баримтад үндэслэн, шүүгдэгч А.Аийг хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч А.Аийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг, учруулсан хохирол, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч А.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар “хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ялаар” шийтгэхээр заасан ялаас 4 жилийн хугацаагаар хорих ялыг оногдуулжээ. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заасан.

Хавтас хэрэгт авагдсан бүхий л нотлох баримтыг шинжлэн судлахад,  А.Аийн залилах гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдсон ба анхан шатны шүүхийн энэ талаар хийсэн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй.

Анхан шатны шүүхийн шийдвэр хохирлыг тооцсон тооцоо хууль зүйн үндэслэл бүхий, үндэслэлтэй хууль ёсны байх хуулийн шаардлагыг хангаж гарсан гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 Харин ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэсэн шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор хохирогчид 267.592.640 төгрөгийн хохирол учирсан бөгөөд үлдсэн хохирол болох 189.653.640 төгрөгөөс шүүгдэгчийн зүгээс 135.000.000 төгрөгийг анхан шатны шүүхээр хэрэг хянан шийдвэрлэгднээс хойш давж заалдах шатны шүүх хуралдаан хүртлэх шатанд төлсөн байна.

Дээрх хохирлоо төлсөн нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүгдэгч А.Ат оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялыг, 3 жилийн хугацаагаар хорих ял болгон хөнгөрүүлэхээр давж заалдах шүүх шийдвэрлэлээ.

Цагдан хорих ангиас ирүүлсэн шүүгдэгч А.Аийн талаар эмчийн тодорхойлолт ирсэн бөгөөд тодорхойлтод заасан өвчин нь ял эдлэхэд харгалзан үзэх хүнд өвчтэй гэсэн жагсаалтад заасан өвчлөл биш байна.

Иймд шүүгдэгч А.А, түүний өмгөөлөгч Э.Түвшинбаяр, Б.Ганбаатар нарын хамтран гаргасан хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй, харин түүнд оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлэх боломжтой байна гэж давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

Шүүгдэгч А.А нь 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдрөөс 2022 оны 6 дугаар сарын 8-ны өдрийг хүртэл нийт 83 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 2022/ШЦТ/212 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

2 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч А.Аийг 4 жилийн хорих ялаар шийтгэсүгэй. ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад А.Аийг 3 жилийн хорих ялаар шийтгэсүгэй. ...” гэж,

3 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ат оногдуулсан 4 жил хорих ялыг нээлттэй эмэгтэйчүүдийн хорих байгууллагад эдлүүлсүгэй. ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ат оногдуулсан 3 жил хорих ялыг нээлттэй эмэгтэйчүүдийн хорих байгууллагад эдлүүлсүгэй. ...” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалт хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.А нь 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдрөөс 2022 оны 6 дугаар сарын 8-ны өдрийг хүртэл нийт 83 хоног хоригдсоныг тэдний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                            Д.ОЧМАНДАХ 

      

ШҮҮГЧ                                                            Т.ӨСӨХБАЯР

 

ШҮҮГЧ                                                            О.ЧУЛУУНЦЭЦЭГ