Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 149/ШШ2024/00355

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 09 дугаар сарын 09-ны өдөр 149/ШШ2024/00355 Мандал сум

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Эрдэнэмөнх би,

Нэхэмжлэгч: ************ Утас: /*******, *******/ ******* ХХК-н нэхэмжлэлтэй

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн ***************** тоотод оршин суух, рд:*******, Утас:/*******, ******* эхнэр, *******/ *******ы *******д холбогдох

1,572,778 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 08 дугаар сарын 14-ны өдөр хүлээн авч, 2024 оны 08 дүгээр сарын 21-ны өдөр иргэний хэрэг үүсгэн

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ......Б.******* нь *******-ийн мессеж зээлийн үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2022 оны 03 сарын 29-ны өдөр тоот Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан ба мессеж зээл авч, төлж барагдуулж байсан тул зээлийн эрхийн хэмжээ нэмэгдсэн. Б.******* нь уг гэрээний үндсэн дээр 2022.12.18-ны өдөр 640,000 төгрөгийг сарын 2,9% хүүтэй, 2023.01.10-ны өдөр 360,000 төгрөгийг сарын 3,2% хүүтэй тус тус зээлээр авсан ба хугацаанд нь төлж барагдуулаагүй юм. Б.******* нь хууль болон гэрээнд заасан үүргээ үл биелүүлж зээл, зээлийн хүүгээ төлж барагдуулахыг шаардахад удаа дараа худал хэлж өнөөдрийг хүртэл төлөөгүй. ийн зээлийн гэрээний үүрэг 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар. ******* нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй бөгөөд Монгол улсын иргэний хууль, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд заасны дагуу зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцсон, шаардах эрхтэй байх тул Б.*******эс зээлийн гэрээний үүрэгт 1,572,778 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна......гэжээ.

 

Хариуцагч Б.******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Миний бие ******* овогтой ******* нь *******-с 2022 оны 12 дугаар сарын 18-ны өдөр зээл авсан бөгөөд үнийн дүн нь 1,000,000 зээлээ төлөөгүй нь улмаас 2024 оны 09 дугаар сарын 09-ны байдлаар нийт 1,572,778 болсон бөгөөд энэ үнийн дүнг зөвшөөрч байгаа тул Миний бие Б.******* нь 2024 оны 12 дугаар сарын 31 дотор төлж барагдуулна.... гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХХК-н 1,572,778 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.******* маргах зүйлгүйгээр төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь түүний бичгээр гаргаж баталгаажуулсан тайлбараар нотлогдож байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв. Мөн нэхэмжлэгчээс төлсөн Улсын тэмдэгтийн хураамжийг хуулийн дагуу хариуцагч болон төрийн сангаас гаргуулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ХХК-н 1,572,778 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.******* төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40,114 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагчаас 20,057 төгрөгийг, төрийн сангийн 100130400941 тоот данснаас 20,057 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭМӨНХ