Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 2017/ШЦТ/148

 

 

                                 

 

 

                                   

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж, нарийн бичгийн дарга А.Золзаяа, улсын яллагч А.Анхбаяр, шүүгдэгч Ц.*******- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ц.*******-т холбогдох эрүүгийн 173*******00000008******* дугаартай, 178/2017/0*******3/Э/ индекстэй хэргийг 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ******* оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн,******* настай,эрэгтэй,ард захчин,бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн ******* сумын ******* багийн *******-******* тоотод  оршин суух, ******* регистрийн дугаартай, Хиргис овогт *******ийн *******-

      Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд  дурдсанаар/

Шүүгдэгч Ц.*******- нь 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Ховд аймгийн ******* сумын Магсаржав багийн нутаг дэвсгэрт иргэн Х.ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд:

Хохирогч Х. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр манай хадам эгч Н.Оюунчимэг утасдаад ирж үдийн цай уу гэхээр нь тэднийд очиход Н.Оюунчимэг эгч нөхөр Ц.*******-, хүүгийн хамт байсан.Тэгээд тэднийд цай хоол идээд байж байтал хүүхэд нь Н.Оюунчимэг эгчийн утсаар тоглоно гээд утсыг нь авсан чинь Ц.*******- “ чи хүүхдийн хичээл ном хийлгэсэнгүй, утсаар тоглууллаа” гээд Н.Оюунчимэг эгчийг цохихоор нь би дундуур нь ороод “болиоч” гэсэн чинь намайг цохисон. Тэгэхээр нь би том охин луу нь утасдаад “ Ц.*******- ээж дүү хоёрыг чинь зодож аллаа, ирээч” гэсэн чинь Ц.*******- “хичээлтэй хүүхэд дуудлаа, хурдан гарч зайл” гээд миний толгой, эрүү, хацар шанаа руу гараа атгаж байгаад цохисон.Тэгснээ Н.Оюунчимэг эгчийг машины түлхүүр өг гээд өмдийг нь ураад машины түлхүүрээ аваад гараад явсан. Тухайн үед Ц.*******- эрүүл байсан. Би гомдолтой байна, нэхэмжлэх зүйл байхгүй гэжээ./хх 9-11-р хуудас/  

Гэрч Н.Оюунчимэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: Би цайны цагаараа гэртээ хоол хийчихээд бэр Х.ийг ирж хоол ид гэж дуудсан. Х. ирээд бид нар хоол идээд байж байтал манай хүү Н.Мягмарбат миний утсыг гуйхаар нь тэг тэг гээд утсаа өгтөл манай нөхөр Ц.*******- миний толгой руу цохиод, хэвлий рүү өшиглөсөн.Тэгээд сандал аваад над руу цохих гээд дайрахаар нь Х. Ц.*******-ыг түлхээд салгах гэтэл Х.ийг цохисон.Тэгээд миний халаасанд байсан машины түлхүүр авах гэхээр нь өгөхгүй байсан чинь миний халаасыг ураад машины түлхүүр аваад гарсан.Тэгээд Х. рүү хартал Х. муужирсан байдалтай байхаар нь эмнэлэг болон цагдаа дуудсан гэжээ. /хх 14-р хуудас/

2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 5************** дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: 1.Х.ийн биед гэмтэл учирсан байна.2. Х.ийн биед тархи доргилт,зүүн шанаанд 1х2 см өнгөц зулгаралт, хаван хавдар,ооч эрүүнд 3х3 см, цээжний баруун урд хэсэгт 5х5 см тус бүр цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.3. Х.ийн биед учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр цохигдох, мөргөлдөх, унахад үүссэн байх боломжтой.4.Х.ийн биед үүссэн дээрх гэмтлүүд нь Хууль зүйн сайд,Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д... гэмтэл,түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош / түр/  хугацаагаар сарниулсан гэх шалгуур тогтоогдсон тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дүгнэлт гаргасан,шинжээч Б.Цэндхүү гэжээ./хх -21-22-р хуудас/

Шүүгдэгч Ц.*******- мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар хэргээ хүлээн мэдүүлэхдээ: 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр би гэртээ байж байтал манай эхнэр Н.Оюунчимэг үдийн цайны цагаар гэртээ ирчихээд бэр дүү Х.ийг ирж хоол ид гээд дуудсан. Удалгүй Х. ирээд хоол идээд байж байтал Н.Оюунчимэг хүү Мягмарбатад өөрийнхөө утсыг өгөхөөр нь би “ чи яах гэж хүүхдэд утас өгөөд байгаа юм бэ, хичээлийн цаг нь болж байхад “ гэхэд миний урдаас Н.Оюунчимэг “ чи битгий сүржигнээд бай” гээд бид хоёр маргалдаж байгаад би Н.Оюунчимэгийн хөл рүү нь хальт өшиглөөд мөр лүү нь гараараа цохисон чинь Х. босож ирээд надтай зууралдаад болиоч гэж хэлэхээр нь би Х.ийг тохойгоороо цохисон чинь ширээн дээгүүр даваад нуруугаараа унасан.Тэгтэл манай эхнэр Н.Оюунчимэг цагдаа дуудна гэхээр нь би машиныхаа түлхүүрийг булааж аваад гараад явсан / хх-49-р хуудас/ гэх мэдүүлэг зэрэг баримт болно. 

Шүүгдэгч Ц.*******- нь  Х.ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч Х.ийн мэдүүлэг, гэрч Н.Оюунчимэгийн мэдүүлэг, 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 5************** дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт ач холбогдолтой, хуулийн дагуу цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Ц.*******-ыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Ц.*******- нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас” /хх-38-р /-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөргүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэрэг хувийн байдал болон Прокурорын саналыг үндэслэн шүүгдэгч Ц.*******-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүхэд эд мөрийн баримт ирээгүй, хохирол төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчийн эзэмшлийн Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл битүүмжилсэн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 5/54 дугаартай Прокурорын тогтоолыг торгох ял биелэгдэх хүртэл хэвээр үлдээх нь  зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дах хэсэг, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 3*******.1, 3*******.2, 3*******.*******, 3*******.7, 3*******.8, 3*******.10, 3*******.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Хиргис овогт *******ийн *******-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Хиргис овогт *******ийн *******-ыг 450 нэгж буюу 450000 / дөрвөн зуун тавин мянга /   төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч Ц.*******- нь 450000  төгрөгний торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд  биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг тайлбарласугай.

4. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүхэд эд мөрийн баримт ирээгүй, хохирол төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчийн эзэмшлийн Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл битүүмжилсэн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 5/54 дугаартай Прокурорын тогтоолыг торгох ял биелэгдэх хүртэл хэвээр үлдээсүгэй.

5.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч Ц.*******-т  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг хэвээр хэрэглэсүгэй.

*******.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  шүүгдэгч ,  хохирогч  гомдол,  улсын яллагч дээд шатны прокурор  эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гаргах эрхтэй  ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Б.ГАНТӨГС

Top of Form