Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 2022/ДШМ/622

 

 

 

 

 

 

       2022        6            16                                           2022/ДШМ/622

 


Р М С” ХХК болон Э.Од

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Зориг, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Солонго,

Р М С ХХК-ийн төлөөлөгч Э.О,

Р М С ХХК-ийн өмгөөлөгч Д.Наранбулаг, Ц.Амар,

шүүгдэгч Э.О, түүний өмгөөлөгч Т.Урангэрэл,

нарийн бичгийн дарга Ө.Бишрэлт нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Галбадар даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 2022/ШЦТ/273 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.Огийн өмгөөлөгч Т.Урангэрэл,  Р М С ХХК-ийн өмгөөлөгч Ц.Амар, Д.Наранбулаг нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Р М С ХХК болон Э.Од холбогдох 2002000260578 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэг илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Р М С” ХХК, Эрүүл мэндийн яамны ЭХ/18/23/3727 дугаартай эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлөөр үргүйдэл, үр шилжүүлэн суулгах тусламж үйлчилгээний үйл ажиллагааны чиглэлтэй, Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Самбуугийн гудамж, 19 хаягтай, 9011709066 хувийн хэргийн дугаартай, /РД:6252176/;

2. Арал овгийн Э.О, 1982 оны 5 дугаар сарын 2-ны өдөр Булган аймагт төрсөн, 40 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, Анагаахын шинжлэх ухааны Үндэсний их сургуулийн Эмгэг судлалын тэнхимд эмгэг үйл судлалын багш, Р М С” үр шилжүүлэн суулгах төвд хүний их эмч ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Энканто таун хотхоны 207 дугаар байрны 41 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:ГЭ82050233/;

Шүүгдэгч Э.О нь Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Р М С” ХХК-д үр шилжүүлэн суулгах тусгай мэргэжлийн төвийн их эмчээр ажиллаж байхдаа өөрийн ажиллаж буй Р М С” компанийн нэрийн өмнөөс хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө 2018 оны 5 дугаар сараас 2019 оныг дуустал хугацаанд үргэлжилсэн үйлдлээр Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэлгүй “Прогенова”, “Фемостон 2/10” нэртэй, Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэлтэй Волтарен, Волтарен рапид, Гонел Ф300, Джес 3 мг, Дюфастон 10 мг, Крайнон, Клион Д, Кломифен цитрат, Овитрел 250, Перговис 150/75, Регулон, Фемара 2,5 мг, Цетротид 25 мцг зэрэг 370.963.905 төгрөгийн эмийг худалдах үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүй явуулсан гэмт хэрэгт,

Р М С” ХХК-ийг төлөөлөх эрх бүхий этгээд буюу тус компанийн үр шилжүүлэн суулгах тусгай мэргэжлийн төвийн их эмчээр ажилладаг Э.О нь өөрийн ажиллаж буй Р М С” компанийн нэрийн өмнөөс хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө 2018 оны 5 дугаар сараас 2019 оныг дуустал хугацаанд үргэлжилсэн үйлдлээр Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэлгүй “Прогенова”, “Фемостон 2/10” нэртэй, Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэлтэй Волтарен, Волтарен рапид, Гонел Ф300, Джес 3 мг, Дюфастон 10 мг, Крайнон, Клион Д, Кломифен цитрат, Овитрел 250, Перговис 150/75, Регулон, Фемара 2,5 мг, Цетротид 25 мцг зэрэг 370.963.905 төгрөгийн эмийг худалдах үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүй явуулсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газар: Э.Огийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Р М С ХХК-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 9.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Э.Ог Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эм худалдах, түгээх үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүй явуулсан гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 9.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг “Реженаратив медикал сентр” ХХК-ийн нэрийн өмнөөс явуулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн тус тус гэм буруутайд тооцож, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, 12 дугаар зүйлийн 12.8, 12.10 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Од холбогдох эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 9.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 9.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 9.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн ангийн 20.14 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар “Реженаратив медикал сентр” ХХК-ийг 50.000 /тавин мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 50.000.000 /тавин сая/ төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 9.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар “Реженаратив медикал сентр” ХХК-ийн “Реженаратив медикал сентр” тусгай мэргэжпийн төвийн үргүйдэл, үр шилжүүлэн суулгах тусламж үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгосон эрхийг 1 жилийн хугацаагаар хасах албадлагын арга хэмжээ хэрэглэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар “Реженаратив медикал сентр” ХХК-д оногдуулсан 50.000 /тавин мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 50.000.000 /тавин сая/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүгдэгч Э.О нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, Э.О болон “Реженаратив медикал сентр” ХХК нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлэгдээгүй болохыг дурдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, Эрүүгийн цагдаагийн албаны эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа “Прогенова” эм 128 хайрцаг, задгай 14 ширхэг, “Фемостон” эм 48 хайрцаг, задгай 65 ширхэг, “Регулон” эм 30 хайрцаг, задгай 168 ширхэг, “Профертил” эм 55 хайрцаг, “Дюфастон” 10мг 28 хайрцаг, Волтарен рапид 50мг 21 хайрцаг, “Джес” 3мг 21 хайрцаг, задгай 23 ширхэг, “Дифлюкан” 150мг 3 хайрцаг, "Перловерис” 7 хайрцаг, Мисопростол 0.2мг 8 хайрцаг, “Метотрексат Тева” 25мг 1 хайрцаг, “Фемара” 2.5мг 24 хайрцаг, Цетротид 0.25мг 1 хайрцагтаа 4 ширхэг, Кломифен цитрат 52мг задгайгаар 65 ширхэг, “Волтарен” 50мг задгайгаар 100 ширхэг, “Фемара” задгай 46 ширхэг, “Дюфастон” 10мг задгай 11 ширхэг, Choriatactor эм 5 хайрцаг, ягаан цагаан шар өнгийн 5 ширхэг хуванцар савтай задгайгаар 4144 ширхэг эмнүүдийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар “Реженаратив медикал сентр” ХХК-ийн гэмт хэрэг үйлдэж олсон орлого 370.963.905 төгрөгийг хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгөөс албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэжээ.

Р М С ХХК-ийн өмгөөлөгч Д.Наранбулаг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Р М С ХХК-ийн үр шилжүүлэн суулгах төв нь Эрүүл мэндийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.2 заалт, 16 дугаар зүйлийн 16.15 заалт, 36 дугаар зүйлийн 36.1 заалт болон Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5, 8 дугаар зүйлийн 8.2, 8.3 заалтыг баримтлан ажилладаг, анагаах ухааны дэвшилтэт технологи болох нөхөн үржихүйн туслах арга ашиглан үргүйдлийн нарийн мэрэгжлийн тусламж үйлчилгээг Эрүүл Мэндийн яамны Эрүүл Мэндийн чиглэлээр тусгай зөвшөөрөл эрхлэх 18/23/3727 тоот гэрчилгээг үндэслэн үзүүлдэг тусгай мэрэгжлийн төв билээ.

Үргүйдэл нь эрэгтэй болон эмэгтэй бодгалийн дотоод шүүрэл, дааврын зохицуулга алдагдсан үед үүсдэг. Энэхүү алдагдалыг засах эмчилгээний хэд хэдэн аргууд байдаг. Үүний нэг нь даавар орлуулах эмчилгээ. Даавар орлуулах эмчилгээ нь энгийн эмийн жор бичиж, эмийн сангаас эм аваад эмчийн заавраар уух эмчилгээний аргаас эрс ялгаатай. Учир нь, хувь хүний онцлог, хариу урвалын эрчим болон үргүйдэлд хүргэж буй шалтгаан зэргээс хамаараад даавар орлуулах эмчилгээнд эмийн сонголт, хэлбэр, тун хэмжээг хувь хүн бүрт харилцан адилгүй байдлаар хэрэглэдэг бөгөөд эмчилгээний үр дүн гарч буй эсэхийг бодит үзлэг, лабораторийн шинжилгээ зэрэгт тулгуурлан эмч тогтмол үнэлгээ өгдөг. Эмчийн энэхүү үнэлгээнд тулгуурлан эмчилгээг зогсоох, эсвэл үргэлжлүүлэх, эсвэл цаашдын хувь хүн өвөрмөц эмчилгээний нарийн төлөвлөгөө боловсруулах зэрэг олон шийдлүүд гардаг бөгөөд зайлшгүй нарийн мэрэгжлийн эмчийн хяналт шаардагддаг эмчилгээний төрөл юм.

2014 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн Эрүүл мэндийн сайдын 428 дугаар тушаалын 2 хавсралт “Үргүйдлийн оношлогоо, эмчилгээний заавар”-ын зэрэгт тулгуурлан RMC Үр шилжүүлэн суулгах төв “Үргүйдлийн үед нөхөн үржихүйн тусламж үйлчилгээ үзүүлэх эмчилгээний Европын Холбооны Нөхөн Үржихүй, Эмбрилогийн нийгэмлэгээс (ESHRE European Society of Human Reproduction and Embryology) 2019 онд шинэчлэн гаргасан “OVARIAN STIMULATION FOR IVF/ICSI” удирдамжийг боловсруулсан бөгөөд эмчилгээ үйлчлгээнд энэхүү удирдамжийг мөрдлөг болгон ажиллаж байна. Олон улсын (Европын холбооны 27 орон) болон манай улсын ЭМЯ-наас гаргасан удирдамжуудын “Эмчилгээний үндсэн аргачлал” хэсэгт зааснаар даавар орлуулах зорилгоор Прогинова 2.0мг эмийг хэрэглэнэ хэмээгээд Үргүйдлийн N97.0-97.9 өвчнүүдийн үед одоог хүртэл амжилттай хэрэглэж байна. Бид эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж эхэлсэн цагаас энэхүү эмийг удирдамжийн дагуу эмчилгээнд хэрэглэж өвчтөнд илэрч буй хариу урвалыг зохих журмын дагуу хяналт хийж, үргүйдлийг эмчилсээр ирсэн. Энэхүү эмнэлгийн тусламж үйлчилгээний хүрээнд хэрэглэгдэж буй эмүүдийг манай төв нь үйлдвэрлээгүй, импортлоогүй, худалдан борлуулаагүй, түгээгээгүй бөгөөд зөвхөн эмчилгээ үйлчилгээнд зааврын дагуу ашигласан болно.

2. Шүүхээс Р М С компаний үр шилжүүлэн суулгах тусгай мэргэжлийн төвийн их эмч Э.О нь Р М С компаний өмнөөс хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө 2018 оны 5 сараас 2019 оныг дуустал хугацаанд Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэлгүй болон бүртгэлтэй зэрэг 370.963.905 төгрөгийн эмийг худалдсан, түгээсэн гэж гэм буруутайд тооцсонд гомдолтой байна.

/4хх 118/ авагдсан: Мөрдөгчийн саналд Эрүүгийн цагдаагийн газраас нэр бүхий иргэд Монгол улсын хилээр эмийн бүртгэлд бүртгэгдсэн зарим эмийг зохих зөвшөөрөлгүй хууль бусаар ипортолж хувийн эмнэлгүүдэд зарж борлуулах замаар эмийн төлбөрөө өөрсдийн эзэмшлийн аж ахуй нэгжийн дансаар дамжуулан авч мөнгө угаасан байж болзошгүй гэх хэрэгт хэрэг бүртгэлтийн хүрээнд ажиллагаа явагдсан байдаг. Энэ үед Их шүүдэргэнэ ХХК болон Өүжин мед эмнэлэгт хамаарах хүмүүс ОХУ-аас зөвшөөрөлгүй Монгол улсад бүртгэлгүй эмийг оруулж гэмт хэрэг үйлдсэн байсан. Ингээд шалгалтын явцад Р М С ХХК болон Э.О нь эдгээр иргэдтэй холбоогүй, дээрх гэмт хэргийг үйлдээгүй болох нь тогтоогдсон байхад үүнийг шүүх анхаарч үзээгүйд гомдолтой байна.

3. Р М С төв нь өвчтөнд нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг эмчийн хяналтанд үзүүлдэг тусгай мэрэгжлийн төв. Эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн байгууллага нь Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй эсхүл чанарын баталгаажуулалтгүй эсхүл хэрэглэх хүчинтэй хугацаа дууссан эм, эмийн түүхийн эд, эмнэлгийн хэрэгсэл, биологийн бүтээгдэхүүнээр үйлчилсэн бол Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 4.1 дэх заалтын дагуу зөрчилтэй бараа бүтээгдэхүүнийг хурааж учируулсан нөхөн төлбөр хохирлыг гаргуулж, хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн Зөрчлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан байхад Эрүүгийн хуулийн 20.14 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулсанд гомдолтой байна.

4. Анхан шатны шүүх нь ахлах дэслэгч Б.Цэрэндэжидийн 1хх 95-121-т авагдсан Мөрдөгчийн 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 07200016, мөн 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 07200008 дугаартай магадлагааг нотлох баримтаар үнэлсэнд гомдолтой. Мөрдөгч Б.Цэрэндэжид уг хэргийг мөрдөөгүй. Хэний тогтоол шийдвэрээр магадлагаа гаргасан нь ойлгомжгүй, энэ талаар ямар ч баримт хэрэгт байхгүй, мөн магадлагааг гаргах санхүүгийн мэдлэг эзэмшсэн гэх баримт хэрэгт байхгүй байхад магадлагааг шүүх хөдлөшгүй нотох баримтанд үнэлж, уг магадлалыг үндэслэн гэм буруутайд тооцсон байхаас гадна мөн хууль бусаар олсон орлого гэж үнэлсэнд гомдолтой.

5. Эм худалдах гэдэг нь эмийн сан болон эм хангамжийн байгууллага ашиг олох зорилгоор тусгай зөвшөөрлийн үндсэн дээр худалдах үйл ажиллагааг, харин түгээх гэдэг нь дээрх эмийн сан, эм хангамжийн байгууллага бусдын захиалгаар хүргэлт түгээлт хийж төлбөр авах ажиллагааг ойлгоно. Р М С буюу үр шилжүүлэн суулга төв нь тусгай зөвшөөрлийн хүрээнд үр шилжүүлэн суулгах үргүйдлийг эмчлэх, нөхөн үржүүлэх үйлчлүүлэгчтэй тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд гэрээ байгуулж гэрээний үндсэн дээр эмчилгээ үйлчилгээг үзүүлдэг тусгай мэрэгжлийн төв. Эрүүл мэндийн яамнаас олгосон тусгай зөвшөөрлийн дагуу эмчилгээ үйлчилгээ, тэр дундаа эмийн үйлчилгээг зөвшөөрсөн байдаг. Гэрч Нийслэлийн Эрүүл мэндийн газарт эм, эмнэлгийн асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Болбаатар шүүх хуралд гэрчээр оролцож мэдүүлэхдээ:             Даргалагчаас: Үр шилжүүлэн суулгах тусгай мэрэгжлийн төв нь бусдад эмээр үйлчилгээ үзүүлж болох уу гэхэд хариулт: Болно, Эрүүл мэндийн байгуллага учраас эмнэлгийн тусламж үйлчилгээ, эм зүйн тусламж үйлчилгээ үзүүлж болно гэж мэдүүлсэн. Эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэнг эм худалдан борлуулсантай хольж хутган ойлгож болохгүй.

6. Шүүхийн тогтоолын тогтоох хэсгийн 7-д заасан эд мөрийн баримтаар хураагдсан, Эрүүгийн цагдаагийн албаны эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа задгайгаар 4144 ширхэг эмийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасан нь ойлгомжгүй, хууль зөрчсөн. Шүүх хурлаар дээрх эд мөрийн баримтуудыг хэлэлцээгүй, шинжлэн судлаагүй, шүүхэд эд мөрийн баримтаар шилжүүлээгүй баримтыг шүүх устгахаар заасан ойлгомжгүй.

7. Р М С төв нь тусгай зөвшөөрлийн хүрээнд үйлчилгээндээ оншилгоо, эмчилгээг явуулдаг. Эмчилгээ нь эмийн ба эмийн бус эмчилгээ байна. Эмийн эмчилгээ бол ойлгомжтой. Харин эмийн бус эмчилгээнд мэс ажилбар, тариа зэрэг багтана. Гэтэл тариа болон мэс ажилбарын үйлчилгээний хөлсийг худалдсан гэж үзэхгүй, эмийн үйлчилгээг бусдад эм худалдсан гэж шүүх үзсэн нь ойлголтын зөрүү гэж харахаас аргагүйд хүрч байна. Монгол улсад байдаг бүх тусгай мэрэгжлийн төвүүд, үүнд Хавдар судлалын төв, Халдвар судлалын төв зэрэг төвүүд бүгд эмнэлгийн эмчилгээ үйлчилгээг эмийн болон эмийн бус хэлбэрээр үзүүлдэг. Эмнэлгийг болон эмчийг эмээр үйлчилгээ үзүүлснийх нь төлөө эм худалдсан гэж ял шийтгэл оногдуулж болохгүй. Харин Монгол улсын бүртгэлд байхгүй эмээр эмчилгээ үйлчилгээ үзүүлсэн нь зөрчилтэй бол маргахгүй болно. ...” гэв.

Шүүгдэгч Э.Огийн өмгөөлөгч Т.Урангэрэл давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх миний үйлчлүүлэгчийг хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Анхан шатны шүүх гэмт хэрэг гарсан цаг хугацааг 2018 оны 5 дугаар сарын 2-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд гэж тогтоох нь зүйтэй гэж дүгнэсэн. Гэтэл энэ цаг хугацаанд иргэн Э.О нь хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан байгаагүй, харин Хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажилтан байсан нь хэрэгт авагдсан бичгийн болон бусад баримтуудаар нотлогдон тогтоогдсон.           

Компанийн тухай хуульд гүйцэтгэх захирал, ерөнхий нягтлан, итгэмжлэлгүйгээр төлөөлөх хувьцаа эзэмшигч нар нь хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтанд тооцогдохоор хуульчлагдсан байна. Э.Ог хуулийн этгээдийг төлөөлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах тухай хуулийн этгээдийн хамтарсан ТУЗ-ийн болон хувьцаа эзэмшигч нарын ямар нэгэн тушаал, шийдвэр, тогтоол байдаггүй. Ажилтан Э.О нь компанийн үүсгэн байгуулагч биш, хуулийн этгээдээс цалин хөлснөөсөө гадна ногдол ашиг, урамшуулал хүртэж байгаагүй юм.

            2. Шүүх Э.Ог гэм буруутай гэж дүгнэхдээ хэрэгт авагдсан буюу хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлээгүй мөрдөгчийн магадлагаануудыг үндэслэлээ болгосон нь учир дутагдалтай. 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн мөрдөгчийн магадлагаа авагдсан. Энэ магадлагаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т, мөн хуулийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нээгдсэн хэрэг бүртгэлтийн 200200026 тоот хэрэгт хийгдсэн магадлагаа байна. /1хх 95, 121/

            2020 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн Мөрдөгчийн магадлагаанд уг магадлагааг гаргасан мөрдөгч нь өөрөө өөртөө асуулт тавьж, түүндээ хариулсан байдаг ба мөрдөгчийн шинжээч томилж шинжилгээ хийлгэх тогтоол үйлдэгдээгүй байхдаа магадлагааг гаргасан нь буруу ба магадлагааг яллах нотлох баримтаар үнэлэх боломжгүй байсан гэж үзэж байна. /5хх 144, 248/

            2020 оны 6 дугаар сарын 6-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаа дууссаны дараа 2020 оны 3 дугаар сарын 26,  мөн 5 дугаар сарын 19-ний өдрийн мөрдөгчийн магадлагааг хэргийн оролцогч нарт хуульд зааснаар огт танилцуулаагүй ба шинжээчид хэргийн оролцогч нарт асуулт тавих эрхийг хязгаарласан.

            Магадлагаанууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.11.4, Шүүх шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2, 14, 15, 16, 23 дугаар зүйлүүдийг зөрчсөн ба шинжпэх ухааны үндэслэлгүй магадлагаа болсон. Түүнчлэн магадлагаа гаргасан мөрдөгчид магадлагаа гаргахтай холбогдуулан хууль сануулаагүй, эрх ашиг нэгтэй, нэгдмэл нэг санаа зорилготой, хувийн ашиг сонирхолтой мөрдөгчөөр магадлагааг гаргуулсан.

            Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн 38 дугаартай магадлалд: ...прокуророос шүүхэд шижлүүлсэн хэргийн хүрээнд хуулийн этгээд болон Э.О нарын үйлдэл чухам аль нь гэмт хэргийн шинжтэй эсэх, хуулийн этгээд болон хувь хүний аль нь гэм буруутай эсэхийг анхан шатны шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогчдыг бүрэн хамруулж, нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалж, хэргийн бодит байдлыг тогтоон хууль зүйн дүгнэлт хийж, хэргийг эцэслэн хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн. Шүүгч бүрт аливаа шийдвэрийг гаргахад өөрийнх нь дотоод итгэл байдаг гэж хуульч би боддог.

Анхан шатны шүүхийн шүүгч Л.Галбадар нь хэргийг хэлэлцсэн удаа дараагийн шүүх хуралдаанаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэт тогтоогоогүй байна гээд шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогчдыг бүрэн хамруулж, тодруулбал 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 1503 дугаартай, 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 1395 дугаартай тус тус шүүгчийн захирамжуудаараа хэргийг прокурорт буцаахдаа Э.О нь хуулийн этгээдийг төлөөлөн шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтан мөн эсэх, Э.О хуулийн этгээдийн нэрийн өмнөөс хуулийн этгээдийн ашиг сонирхолын төлөө шийдвэр гаргасан эсэх, Э.О зөвшөөрөл өгч энэ хуульд заасан гэмт хэргийг бусдаар үйлдүүлсэн, эсхүл хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй үйлдэл, эс үйлдэхүй байгаа эсэхийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоох гэж шийдвэрлэж байсан.

Шүүгч шүүгчээсээ, шүүх шүүхээсээ хараат бусаар ажиллах зарчимтай атал анхан шатны шүүхийн шүүгч нь Давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүнээс хэргийг прокурорт буцаахгүйгээр гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх боломжтой гэсэн байхад хувь хүн Э.О нь хуулийн этгээдийг төлөөлөн шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтан мөн эсэх,О хуулийн этгээдийн нэрийн өмнөөс хуулийн этгээдийн ашиг сонирхолын төлөө шийдвэр гаргасан эсэх,О зөвшөөрөл өгч энэ хуульд заасан гэмт хэргийг бусдаар үйлдүүлсэн, эсхүл хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй үйлдэл, эс үйлдэхүй байгаа эсэхийг тогтоогоогүй байж шийтгэх тогтоолдоо түүнийг гэм буруутай гэж дүгнэсэн нь иргэдийн шүүхэд итгэх итгэлийг алдагдуулахад хүргэлээ. Шүүх хуралдаан дээр шүүгдэгч нарын өмгөөлөгчдөөс шинжлэн судлуулсан цагаатгах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтыг шийтгэх тогтоолын үндэслэх хэсэгтээ няцаасан дүгнэлтийг дурьдаагүй байна. “Их шүүдэргэнэ Ариунаа” гэх эмийн сангийн захирал Ариунаад холбогдуулан эрүүгийн хэрэг шалгагдаж байх ба Ариунаагийн яллагдагчаар өгсөн мэдүүлгийг энэ хэрэгт нотлох баримтаар хавсаргасныг анхан шатны шүүх онцгойлон яллах баримтаар үнэлж байгаа нь буруу юм. Яллагдагч Ариунаагийн мэдүүлэг нь бусад нотлох баримтуудаар нотлогдох тохиолдолд шүүгдэгч нарыг яллах үндэслэл болох учиртай байсан.

            Олон улсад мөрдөгддөг “Үргүйдлийн үед нөхөн үржихүйн тусламж, үйлчилгээ үзүүлэх эмчилгээний удирдамж”-ийг Э.О нь хуулийн этгээдийн эмнэл зүй эрхэлсэн захирал байхдаа баталсан гэж буруутгаж байгаа нь тун ойлгомжгүй байгаа юм. Эмч Э.Ог үйл ажиллагаандаа хэрэглэж байгаа эмнүүд нь эмийн бүртгэлд орсон эсэхийг шалгах, хэрэглэж байгаа эмнүүд нь зөвшөөрөгдсөн эмийн бүртгэлд байгаа эсэхийг шалгах үүрэгтэй гэж шүүх дүгнэсэн нь буруу. Хуулийн этгээд нь бие даасан эм зүйчтэй, Монгол улсад эмийг аль байгууллагын ямар албан тушаалтан, хэрхэн бүртгүүлэх тусгайлсан дүрэм, журам, хууль үйлчилж байхад тэрхүү үүргийг эмчлэгч эмч Э.Од шууд харъяалуулж байгаа нь шударга бус юм. Э.О нь нэр бүхий бүх эмнүүдийг үйлчлүүлэгч нарт бичиж өгдөггүй байсан байна.

Дараах асуудлуудыг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаагаар зайлшгүй тогтоолгох шаардлагатай байгаа. Мөрдөгчийн магадлагаагаар эм худалдсан эсэхийг тогтоох боломжгүй. Бүртгэлтэй, бүртгэлгүй гэх нэр бүхий эмнүүдийг хуулийн этгээдийн эм зүйч нь тусгай зөвшөөрөл бүхий эмийн сангаас худалдаж авсан эсэхийг шалгуулах. Гэмт хэрэг гэж үзэх тохиолдолд гэмт хэрэг үйлдэх замаар олсон орлогыг улсын орлого болгох хуулийн зохицуулалттай учраас нэр бүхий эмийн сангуудаас худалдаж авсан нийт хэдэн төгрөгийн эмийг хуулийн этгээд нь хэдэн төгрөгөөр үйлчлүүлэгч нартаа эмчилгээний зориулалтаар өгсөн гэдэг тооцоолол зөв гарах ёстой. Тусгай мэргэжлийн төв нь нэр бүхий эмнүүдийг хаанаас, хэзээ, хэдэн төгрөгний эмийг худалдаж авсан тухай баримтууд хэрэгт авагдсан байна. Мөрдөгчийн магадлагаагаар 370.000.000 төгрөгийн ашиг олсон гэдэг нь үндэслэлгүй. 2018, 2019 онуудад худалдсан гэх эмнүүдийг анх хуулийн этгээд нь ямар эмийн сангаас хэдэн төгрөгөөр авсан тухай тоо, тооцоололыг зөв гаргаснаар хохирол, хор уршгийн тооцоолол зөв байх ёстой байсан. Өөрийн өртөг бүхий эмийг хэдэн төгрөгөөр тооцож эмчилгээ, үйлчилгээндээ хэрэглэсэн, гарч болох зөрүү нь ашиг юм уу, үйл ажиллагааны зардал уу гэдгийг шалгуулах.

            Тусгай мэргэжлийн төвийн үйл ажиллагаа хэрхэн явагддаг, тэд эмчилгээг хэрхэн, ямар эмийг нь ямар зорилгоор зайлшгүй хэрэглэж эмчилгээгээ явуулдаг тухай огт шалгаагүйг нарийвчлан шалгуулах.

            Хэрэгт нэг эм нь бүртгэлтэй боловч савлагаа өөр учраас журманд зааснаараа эмийн бүртгэлд бүртгэгдсэнд тооцохгүй гэдэг асуудал яригдаж байгаа. ЭМЯ-ны Эм хөгжлийн төв нь эмийн бүртгэлд баяжилт хийх үүрэгтэй юм байна. Хэн бүртгүүлэх ёстой байсан юм, яагаад бүртгээгүй юм?, эсхүл бүртгэгдсэн нь хэзээ ямар шалтгаанаар хасагдсан бэ?, нэг бүртгэгдсэн эм хэдэн сар, жилээр бүртгэлийн хүчинтэй байдаг?, яагаад бүртгэлээс хасагдсаныг, бүртгэлд шинээр яагаад ороогүй шалтгаан юу вэ?, бүртгэлээс хасагдсаныг зохих журмын дагуу Эрүүл мэндийн үйлчилгээ эрхэлж байгаа бүх аж ахуй нэгж байгууллагад мэдэгдэх үүргээ биелүүлээгүй субъект нь хэн бэ? гэдгийг шалгуулах.

            Одхүү хуулийн этгээдийг төлөөлөн шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтан мөн эсэх,О хуулийн этгээдийн нэрийн өмнөөс хуулийн этгээдийн ашиг сонирхолын төлөө шийдвэр гаргасан эсэх,О зөвшөөрөл өгч энэ хуульд заасан гэмт хэргийг бусдаар үйлдүүлсэн, эсхүл хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй үйлдэл, эс үйлдэхүй байгаа эсэхийг тогтоолгох. Тусгай мэргэжлийн төв нь үндсэн үйл ажиллагааныхаа хүрээнд эмнэлгийн үйлчилгээ үзүүлэхдээ эмийн эмчилгээг хийх эрхтэй эсэхийг шалгуулах.

            Үйлчлүүлэгч нар багцын хэлбэрээр буюу үзлэг, шинжилгээ, оношлогоо, аливаа төрлийн эмчилгээ, сувилгаа, үйлчилгээг авч байгаа тохиолдолд тухайн эмнэлгээс өвчтөнд тохирох төрлийн эмийг олгож буй нь эмийг худалдсан, эмийн сангийн үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүй эрхэлсэн гэж үзэх үндэслэлд тооцогдох эсэх дээр шалгалт явуулах. Тусгай мэргэжлийн төв нь МУ-ын эмийн бүртгэлд байдаггүй эмээр үйлчилсэн, худалдсан, түгээсэн зэрэг үйлдэл гаргасан тохиолдолд Үр шилжүүлэн суулгах төвд дээрх эмийг худалдсан байгууллага, хувь хүн, аж ахуй нэгжийн хууль бус үйлдлийг эхлээд шалгаж тогтоолгох. 186 дугаар талд эд зүйл хэрэгт хавсаргах мөрдөгчийн тогтоолд: ...Үргүйдлийн үед нөхөн үржихүйн тусламж үйлчилгээ үзүүлэх эмчилгээний удирдамж, 2014 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн ЭМЯ-ны сайдын Заавар батлах тухай тушаал, ОУ-ын заавар гэх нийт 110 хуудас бичиг материалыг хэрэгт хавсаргуулах зэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаагаар бүрэн хийж гүйцэтгэх шаардлагатай байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү. ...” гэв.

Р М С ХХК-ийн өмгөөлөгч Ц.Амар давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Р М С” ХХК-ийн Р М С” /цаашид “РМС” гэх/ тусгай мэргэжлийн төв нь улсын хэмжээнд үргүйдэл, үр шилжүүлэн суулгах тусламж үйлчилгээ үзүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх эмнэлгийн байгууллага болохыг анхан шатны шүүх дүгнэсэн.

Эрүүл мэндийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт зааснаар тусгай мэргэжлийн төв нь эрүүл мэндийн яамны харьяанд үйл ажиллагаа явуулдаг болно.

Мөн Эрүүл мэндийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.15 дахь хэсэгт “Тусгай мэргэжлийн төв нь улсын хэмжээнд үндсэн, эсхүл төрөлжсөн нэг мэргэшлээр лавлагаа тусламж, үйлчилгээг амбулатороор үзүүлж, сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний ажил эрхлэх бөгөөд эрүүл мэндийн бусад байгууллагыг мэргэжил, арга зүйгээр хангаж ажиллана.” гэж тусгай мэргэжлийн төвийн эрхлэх үйл ажиллагааны хүрээ, иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чиглэлийг зааж өгсөн.

Эрүүл мэндийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5 дахь хэсэгт эмнэлгийн тусламж, үйлчилгээ нь анхан болон лавлагаа шатлалтай байна гэж заасан ба лавлагаа тусламж, үйлчилгээ гэдэг нь эмнэлгийн мэргэшсэн тусламж үйлчилгээ юм. Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх заалтад "эмнэлгийн тусламж, үйлчилгээ" гэж өвчин эмгэг, гэмтэл бэртэл, хүний биеийн үйл ажиллагааны алдагдлыг орчин үеийн болон уламжлалт анагаах ухаанд тулгуурлан оношлох, эмчлэх, сувилах, хөнгөвчлөх, сэргээн засах цогц үйл ажиллагааг” гэж заасан.

Эмчлэх гэдгийг хууль зүйн хувьд Эрүүл мэндийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9 дэх хэсэгт “эмчлэх" гэж өвчнийг оношлох, эдгэрүүлэх, өвчтөнийг сэргээн засах, өвчлөхөөс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн эмчийн мэргэжлийн цогц үйл ажиллагааг гэж тайлбарласан.

Түүнчлэн хэл зүйн хувьд өвчнийг засах, анагаах, эмнэх гэж тайлбарласан байдаг. Эрүүл мэндийн яамны 2020 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн 7/2177 дугаартай албан бичигт /6хх 6/ Эрүүл мэндийн сайдын “Заавар батлах тухай” 2014 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 428 тоот тушаалаар батлагдсан “Үргүйдлийн оношилгоо, эмчилгээний заавар” мөрдөгдөж байгаа талаар дурдсан.

Тус “Үргүйдлийн оношилгоо эмчилгээний заавар”-т:

Үргүйдлийн оношилгоо, эмчилгээний зааврыг хэрэгжүүлэх хүрээ: Бүх шатны эрүүл мэндийн байгууллагын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд үргүйдэлтэй хосыг оношлох, эмчлэх, эмнэлзүйн шийдвэр гаргахад хэрэглэнэ гэж заасан ба Эмэгтэйн үргүйдлийн оношлогоо, эмчилгээ, эрэгтэйн үргүйдлийн оношлогоо эмчилгээний зааврыг тусгаж, эмийн эмчилгээний онцлог, эмчлэх хугацаа, эмчийн хяналт зэргийг тодорхой заасан байдаг.

Мөн Төрөлжсөн мэргэжлийн эмнэлгийн бүтэц, үйл ажиллагааны стандартад /6хх-ийн 52-78/ 11.1.1 Оношилгоо эмчилгээ, ...11.1.9 эм зүйн тусламж, үйлчилгээ гэж заасан.

Стандартын 12.1 дүгээр зүйлийн 12.1.3-т Оношилгоо, эмчилгээний стандарт, эмнэлзүйн зааварт заасан мэргэшсэн хүний нөөц, зориулалтын өрөө тасалгаа, эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр хангагдсан байна, 12.1.9 Үйлчлүүлэгчийн үзлэг оношилгоо, шинжилгээ, эмчилгээг өвчний түүх, иргэний эрүүл мэндийн дэвтэрт стандартын дагуу тодорхой тэмдэглэж, бүрэн хөтөлнө гэж, 12.9 дүгээр зүйлд “Эмийн сан нь эмнэлгийн тусламж үйлчилгээний шаардагдах эм, эмнэлгийн хэрэгслээр үйлчлүүлэгчийг хангах болон эм зүйн тусламж үйлчилгээг үзүүлнэ гэж, 12.9.1-д Эмнэлгийн эмийн сангийн үйл ажиллагаанд “Эмийн санд тавих нийтлэг шаардлага” Монголын улсын стандарт, холбогдох журам, Эм зүйн албаны үлгэрчилсэн дүрмийг мөрдөнө гэж тус тус заасан.

Дээрх хуулийн зохицуулалтаас дүгнэхэд, РМС тусгай мэргэжлийн төв нь улсын хэмжээнд үргүйдэл, үр шилжүүлэн суулгах лавлагаа тусламж, үйлчилгээг үзүүлэхдээ үйлчлүүлэгч өвчтөний өвчнийг оношилж, эмчилгээ хийхдээ эмийн эмчилгээ хийх эрхтэй болох нь тогтоогдож байна.

Түүнчлэн эрүүл мэндийн байгууллага буюу эмнэлэг нь нийтэд үйлчлэх бус үйлчлүүлэгч нартаа үзүүлэх эмийн эмчилгээ үйлчилгээг үзүүлэхдээ буюу Эмнэлгийн эмийн сангийн үйл ажиллагаандаа “Эмийн санд тавих нийтлэг шаардлага” Монголын улсын стандарт, холбогдох журам, Эм зүйн албаны үлгэрчилсэн дүрмийг мөрдөхөөр байна. РМС тусгай мэргэжлийн төвийн дээрх эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үйлчлүүлэгч нартаа үзүүлснийг анхан шатны шүүхээс “....эмийг шууд олгох, худалдах, түгээх хэлбэрээр эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэх нь Монгол Улсын хууль тогтоомжид харшилж байх тул эмчилгээний арга, аргачлал гэж дүгнэж гэм бурууг үгүйсгэх боломжгүй байна...” гэж дүгнэсэн хэргийн бодит байдалд нийцээгүй байна.

2. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.12 дахь хэсгийн 15.12.4 дэх заалтад “мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бодис, тэдгээрийн угтвар бодис болон эмийн үйлдвэрлэл, худалдаа эрхлэх импортлох, экспортлох” гэж,

Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “Хүний эм, эмнэлгийн хэрэгсэл болон мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх эм, тэдгээрийн угтвар бодис, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, импортлох, худалдах тусгай зөвшөөрлийг эмийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага олгоно.” гэж, 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэгт “Эмийн сан нь эм, эмнэлгийн хэрэгсэл, багаж, төхөөрөмж болон биологийн идэвхт бүтээгдэхүүн, эрүүл мэнд, гоо сайхан, ариун цэврийн бүтээгдэхүүнээр үйлчилж болно.” гэж тус тус заасныг баримтлан эм худалдах, түгээх эрхийг зөвхөн тусгай зөвшөөрлийн дагуу эмийн сан эрхлэхээр хуульчилсан, амбулториор үйлчилгээ үзүүлж байгаа эрүүл мэндийн байгууллага, эмнэлэг, тусгай мэргэжлийн төв нь эмийг өвчтөнд шууд худалдах, түүнд олгох зэргээр түгээх үйл ажиллагааг явуулах нь гэмт хэргийн шинжтэй үйлдэл болж байна гэж анхан шатны шүүхээс дүгнэсэн.

Гэвч Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.12 дахь хэсгийн 15.12.3 дахь заалтад эмнэлгийн тусламж үзүүлэх бүх төрлийн үйлчилгээ эрхлэх гэж заасан ба РМС ХХК нь тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрүүл мэндийн лавлагаа шатлалын тусламж үйлчилгээг улсын хэмжээнд үзүүлж байна.

Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.24 "эмийн сан" гэж эрүүл мэндийн байгууллага, мал эмнэлэг, хүн амыг эм, эмнэлгийн хэрэгслээр жижиглэнгийн үнээр хангах үйл ажиллагааг эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдийг гэж,

9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт “Эм хангамжийн байгууллагад дараахь байгууллага хамаарна:

9.1.1.эм, эмнэлгийн хэрэгслийн үйлдвэр;

9.1.2.эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх байгууллага;

9.1.3.эмийн сан” гэж,

10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт “Эм хангамжийн байгууллага нь үйл ажиллагаандаа эмийн бүртгэлд бүртгэгдсэн, чанарын баталгаатай эм, эмнэлгийн хэрэгслээр эрүүл мэндийн байгууллага, мал эмнэлэг, хүн амыг жигд хангах зарчмыг баримтална.” гэж,

16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт “Эмийн сангийн байршил болон үйлчлэх хүрээг тухайн орон нутгийн онцлогт тохируулан тогтоох, эм, эмнэлгийн хэрэгслээр хангах үйл ажиллагааг зохицуулах үүргийг нутгийн захиргааны байгууллага хүлээнэ.” гэж тус тус заасан.

Түүнчлэн Эрүүл мэндийн сайдын 2017 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн А/350 дугаар тушаалаар Зайлшгүй шаардлагатай эмийн 8 дахь жагсаалтыг шинэчлэн баталсан ба тушаалын 2 дахь заалтад “Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний төрлийн дагуу зайлшгүй шаардлагатай эмээр тасралтгүй, хүртээмжтэй хангаж эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлж ажиллахыг төрийн болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын дарга, захирал нарт үүрэг болгосугай.” гэсэн.

Тус тушаалын нэгдүгээр хавсралтад эмийн нэр, тун хэмжээ, хэлбэрийг зааж, багийн эмчийн салбар, сум тосгоны эрүүл мэндийн төв, аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэг, тусгай мэргэжлийн төв, төрөлжсөн мэргэжлийн эмнэлэг, нийтийн үйлчилгээтэй эмийн санд зайлшгүй байх шаардлагатай төрлийг нэрлэн заасан байна.

Дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд, тусгай зөвшөөрөлтэйгөөр үйл ажиллагаа явуулах эмийн сан нь эрүүл мэндийн байгууллага, мал эмнэлэг, хүн амыг эм, эмнэлгийн хэрэгслээр жижиглэнгийн үнээр хангах үйл ажиллагааг явуулдаг буюу нийтийн үйлчилгээний байгууллага байна.

Харин эмнэлэг өөрийн дотоодын эмийн сангаар үйлчлүүлэгч /өвчтөн/ нартаа эмийн эмчилгээний тусламж үйлчилгээ үзүүлэх эрхтэй бөгөөд энэ тохиолдолд тусгай зөвшөөрөл хуулиар шаардахгүй ба зөвхөн үйл ажиллагаандаа “Эмийн санд тавих нийтлэг шаардлага” Монголын улсын стандарт, холбогдох журам, Эм зүйн албаны үлгэрчилсэн дүрмийг мөрдлөг болгоно.

Дээрх хуулийн зохицуулалтыг шүүх дүгнэлт хийхдээ анхаарч үзэлгүй орхигдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.2 дахь заалтад заасан үндэслэлд хамаарна.

3. Анхан шатны шүүхээс РМС ХХК-ийн РМС тусгай мэргэжлийн төвийг гэм буруутай гэж дүгнэхдээ 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 07200008 дугаартай мөрдөгчийн магадлагаа /1хх 95-121/, 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 0720008 дугаартай мөрдөгчийн магадлагаа /5хх 144-246/, гэрч Г.Номин, Д.Болдбаатар, М.Баттуяа, Ц.Болортуяа, Б.Ннарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгээс зарим хэсгүүд, гэрч Т.Ариунаагийн мэдүүлэг /6хх 149-151, 7хх-ийн 71-73/ зэрэг баримтуудыг үнэлсэн байдаг.

3.1 Хэрэгт авагдсан 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 07200008 дугаартай мөрдөгчийн магадлагаанд 6.1 Прогинова, Фемостон-1 гэх мэт тариаг ямар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас хэчнээн хэмжээгээр, хэдэн төгрөгөөр, хэзээ худалдан авсан эсэх, худалдан авсан мөнгөө санхүүгийн тайландаа хэрхэн тусгасан эсэх /хуулийн дагуу/ гэж, 6.2 дээрхи эм тариаг хэдэн үйлчлүүлэгч нарт худалдан борлуулдаг эсэх, худалдан борлуулсан мөнгөө байгууллагын ямар дансаар авч, санхүүгийн тайландаа хэрхэн тусгасан эсэх, хуулийн дагуу тайлагнасан эсэх /олсон орлогыг эм тус бүрээр гаргах/ гэж тус тус асуусан байна. Уг магадлагаанд:

РМС ХХК-ийн РМС тусгай мэргэжлийн төв нь Прогенова, Фемостон 2/10 эмнүүдийг 2018, 2019 онд нийт /11,776,183+32,209,419/=43,985,602 төгрөгөөр эмийн сангаас худалдаж авсан атал 2018, 2019 онд тухайн эмнүүдийг нийт /3,834,814+34,936,907/=38,771,721 төгрөгийг үйлчилгээний орлого олсон байна.  Түүнчлэн Прогенова, Фемостон 2/10 эмнүүдийг худалдан авсан үнээрээ иргэд үйлчилж байсан болох нь тогтоогдож байна.

Гэтэл 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 07200008 тоот мөрдөгчийн магадлагаанд өмнөх магадлагаанд асуусантай адил 14 төрлийн эмнүүдийг хэдэн төгрөгийг худалдаж авсан талаараа асуугаагүй орхигдуулсан. Зөвхөн 14 төрлийн эмнүүдийг хэдэн төгрөгөөр худалдан борлуулсан байна гэж асуусан байна.

Энэ нь нэг үйл баримтад мөрдөгчийн хоёр өөр төрлийн асуулттай магадлагаа авагдсан байна.

2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 1395 дугаартай Хэргийг прокурорт буцаах тухай шүүгчийн захирамжид мөн адил /хуудас 5/ “...нэр бүхий эмнүүдийг худалдан авч бусдад борлуулсан гэдэг үйлдэлд буруутгасан. Эндээс худалдан авсан үнийн дүн болон бусдад борлуулсны дараа гарч буй ашгийг ялгаж тогтоох шаардлага үүсэж байна...” гэж,

Мөн Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн 38 дугаартай магадлалд /хуудас 9/ “...шүүхийн шатанд ч шаардлагатай бол шинжилгээ хийлгэж болохыг дурдах нь зүйтэй...” гэж тус тус дүгнэж байсан. Шүүхийн шийтгэх тогтоолд дээрх мөрдөгчийн магадлагаануудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар үнэлэхдээ нотлох баримт болохуйц байдлыг хувьд үнэлсэн боловч хамаарал бүхий байдлын хувьд үнэлээгүй байна. Мөрдөгчийн магадлагаанууд нь мөрдөгчийн байр сууринаас гаргасан болохоос хөндлөнгийн байр сууринаас магадлагааг гаргаагүй, эхний магадлагаанд асуусан асуултаа дахин магадлагаа гаргахдаа асуугаагүй, хэт нэг талыг барьсан болох нь илэрхий байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.11 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “Мөрдөгч энэ хуулийн 6.2 дугаар зүйлийн 5, 6 дахь хэсэгт заасны дагуу магадлагаа гарах...” гэж, мөн хуулийн 6.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Тусгай мэдлэг эзэмшсэн мөрдөгч энэ хуульд заасан шинжээчийн эрхийг хэрэгжүүлж, магадлагаа гаргаж болно” гэж, мөн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.21-т “тусгай мэдлэг” гэж тухайн хүний эзэмшсэн шинжлэх ухаан, түүх, соёл, техник, технологи, урлаг, гар урлалын салбарын болон хэргийн байдлыг тогтооход шаардагдах бусад мэдлэгийг” гэж заасан боловч мөрдөгчийн магадлагаа гаргасан мөрдөгчийн тусгай мэргэжил эзэмшсэн талаарх ямар ч нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

3.2 Гэрч Г.Номин, Д.Болдбаатар, М.Баттуяа, Ц.Болортуяа, Б.Ннарын мэдүүлгүүдийн тухайд:

Гэрч Г.Номин мэдүүлэгтээ “...Эмч, эмнэлэг, эрүүл мэндийн байгууллага нь тусгай зөвшөөрөлгүйгээр эм худалдан борлуулахыг хориглосон заалтууд Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд байгаа, бас Эрүүл мэндийн тухай хуульд дурдаж өгсөн санагдаад байна...” /1хх 72/ гэж мэдүүлсэн.

Гомдлын эхэнд дурдсанчлан Эм, эмнэлгийн хэрэгслийн тухайд хуульд тусгайлсан заалт байхгүй ба хуулийн зохицуулалтыг бүрэн гүйцэт судлаагүй, санагдаад байна гэх мэдүүлгийг нотлох баримтаар шүүх үнэлсэн байна.

Гэрч Д.Болдбаатар мэдүүлэгтээ “...Эмнэлэг нь өөрийн хэвтэн эмчлүүлж байгаа үйлчлүүлэгч нарт эм олгож байгаа бол тусгай зөвшөөрөл шаардагдахгүй, өөр хэлбэл эмнэлгийн дотоод эмийн сан гэсэн үг юм. ...Харин хувийн эмнэлэгт эмийн сан ажиллуухаар бол стандартад заасан хүн хүч, өрөө тасалгаа, тоног төхөөрөмжөөр хангагдсан байвал эмийн сангийн үйл ажиллагаа явуулж болно...” /1хх-ийн 81/ гэж мэдүүлсэн буюу эрүүл мэндийн байгууллага, эмнэлэг дотоодын эмийн сангаар үйлчлүүлэгч нартаа үйлчлэхэд тусгай зөвшөөрөл шаардахгүй, стандартын нөхцлийг хангасан байхыг гэрчилж мэдүүлсэн.

Гэвч, дахин өгсөн мэдүүлэгтээ “...хувийн эмнэлэгт эмийн сангийн тусгай зөвшөөрөл авсны дараа эм худалдан борлуулах ёстой...” гэж зөрүүтэй мэдүүлсэн.

Мөн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 1395 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэлд “...Эрүүл мэндийн байгууллага нь Монгол Улсад эмийн бүртгэлт бүртгэгдсэн, чанарын шаардлага хангасан эмийг эмчилгээ үйлчилгээнд хэрэглэх боломжтой. ...шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Урангэрэл “...Тусгай мэргэжлийн төв нь өөрсдийн үйлчлүүлэгч нартаа эм ханган нийлүүлэх байгууллагаас худалдан авсан эмээр үйлчилгээ үзүүлж болох уу...” гэхэд гэрч Д.Болдбаатар: Үйлчилгээ үзүүлж болно. ... гэсэн.

Даргалагчаас: РМС ХХК-ийн РМС үр шилжүүлэн суулгах төв тусгай мэргэжлийн эмнэлэг нь бусдад эмээр үйлчилгээ үзүүлж болох уу гэхэд гэрч Д.Болдбаатар: Болно, Эрүүл мэндийн байгууллага учраас эмнэлгийн тусламж үйлчилгээ, эм зүйн тусламж үйлчилгээ үзүүлж болно...” гэх зэргээр мэдүүлж байсан.

Дээр дурдсанаар гэрчийн өөрийнх нь мэдүүлэг нь дотроо харилцан зөрүүтэй байхад анхан шатны шүүхээс гэрчийн мэдүүлгийн аль хэсгийг үнэлсэн, аль хэсгийг үнэлээгүй талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.3 дахь заалтад зааснаар дүгнэлт нь хэргийн бодит байдал нийцээгүй байна.

Гэрч М.Бзөвхөн нийтэд үйлчлэх эмийн сангийн талаар асуусан болохоос эрүүл мэндийн байгууллага, эмнэлгийн дотоод эмийн сангийн тухай асууж тодруулаагүй болно.

Гэрч Ц.Бэмийн бүртгэлийн талаар мэдүүлсэн болохоос эмийн тусламж үйлчилгээ, эмийн сангийн үйл ажиллагааны талаар мэдүүлээгүй болно.

Гэрч Б.Н/1хх 89/ авагдсан мэдүүлэг нь 2019 оны 3 дугаар сарын 17-ны өдөр авсан буюу хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс өмнө авсан мэдүүлэг, түүнчлэн тэрбээр 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 1395 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэлд “...гэрч Б.Н Стандартад заасан бол эм зүйн тусламж үйлчилгээ үзүүлэх эрхтэй. ... гэж,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Наранбулаг: Тусгай мэргэжлийн төв нь эм зүйн тусламж үйлчилгээ үзүүлэх эрхтэй тул бусдад эмийн үйлчилгээ үзүүлж болох уу гэхэд гэрч Д.Наранбаатар: Болно. ... гэж,

Даргалагчаас: Тусгай мэргэжпийн төв өөртөө эм байршуулж, бусдад худалдаж болох уу гэхэд гэрч Б.Н Эмнэлэгт байх шаардлагатай эм гэж Эрүүл мэндийн сайдын тушаалд заасан байдаг тул би нэг бүрчлэн эмийг нэрлэж мэдэхгүй байна. ...” гэж тус тус мэдүүлсэн.

Шүүхээс мөн адил дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй байна.

3.3. /7хх 65-160/ авагдсан нотлох баримтууд нь хэн, хэзээ, хаанаас хуулбарлаж авсан тодорхойгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй, мөн хуулийн 16.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар үнэлэх боломжгүй баримтууд авагдсан байтал дээрх баримтуудаас шүүх Т.Ариунаагийн /7хх 71-73/ мэдүүлгийг нотлох баримтаар үнэлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна.

4. Анхан шатны шүүхээс шийтгэх тогтоолын 8 дахь заалтаараа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар РМС ХХК-иас 370.963.905 төгрөгийг албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэсэн нь илтэд хууль зүйн үндэслэлгүй шийдвэр болсон.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого" гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж хуульчилсан.

2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 1395 дугаартай хэргийн прокурорт буцаах шүүгчийн захирамжинд “...нэр бүхий эмнүүдийг худалдан авч бусдад борлуулсан гэдэг үйлдэлд буруутгасан. Эндээс худалдан авсан үнийн болон бусдад борлуулсны дараа гарч буй ашгийг ялгаж тогтоох шаардлага үүсч байна...” гэж дүгнэж байсан атлаа Шүүхийн шийдвэрт “...бусдаас эмнүүдийг ямар үнээр худалдаж авсан, ямар үнээр худалдан борлуулсан, үнийн зөрүүнээс олсон ашгийн талаар шүүх дүгнэлт хийх шаардлагагүй бөгөөд хууль бус эх үүсвэрээс буюу гэмт хэрэг үйлдэх замаар бий болсон орлого болох бөгөөд мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар гэмт үйлдэж олсон орлого гэж хууль тогтоогч томьёолж хуульчилсан, харин ашиг гэж томьёолж хуульчлаагүй болно...” гэж илтэд хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэдгийг мөн зүйлийн 2 дахь хэсэгт тайлбарласан ба үүнд олсон ашиг гэдгийг тодорхой хуульчилсан байхад хуульд томьёолж хуульчлаагүй гэдэг нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. РМС ХХК-ийн РМС тусгай мэргэжпийн төв нь яллах дүгнэлтэд дурдсан, эд мөрийн баримтаар хураагдсан нэр бүхий эмнүүдийг хууль бусаар олж авсан гэх үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй, РМС тусгай мэргэжлийн төв нь нэр бүхий эмнүүдийг тусгай зөвшөөрөлтэй эм хангамжийн байгууллагаас гэрээний үндэс дээр худалдан авсан болохыг шүүхээс анхаарч үзээгүй байна.

5. Мөрдөн шалгах ажиллагаа бүрэн гүйцэт хийгээгүй тухайд:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэт шалгаж тоггоогоогүй байна.

5.1. Хэрэгт авагдсан 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 07200008 дугаартай мөрдөгчийн магадлагаа, 2020 оны 5 дугаар сарын 14-ны өдрийн 07200008 тоот мөрдөгчийн магадлагаанууд харилцан зөрүүтэй асуултууд асуусан буюу 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 07200008 тоот мөрдөгчийн магадлагаанд нэр бүхий эмнүүдийг үйлчилгээнд зарцуулсан талаар асуугаагүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

Шинжилгээнд РМС ХХК-ийн 2018, 2019 оны санхүүгийн баримт материал болох нийт 24 боть материал, Голомт банкы 3645104237 тоот дансы хуулга 187 хуудас, Баянгол мед ХХК-ийн эм ханган нийлүүлсэн лавлагаа 10 хуудас, “Монгол Фарм” ХХК-ийн эм ханган нийлүүлсэн лавлагаа 48 хуудас, татварын ерөнхий газрын лавлагаа зэрэг баримтуудыг ашигласан ба эм худалдан авсан лавлагаа, гэрээ, төлбөрийн баримтууд хэрэгт авагдсан байна.

Мөн /4хх 196-197/ авагдсан санхүүгийн программд үзлэг хийсэн тэмдэглэлд нэгж өртөг, худалдах үнэ гэсэн цэснүүдэд нэр бүхий эмнүүдийн үнийн мэдээллийг, борлуулалтын жагсаалт бараагаар гэх хэсэгт мөн адил тусгасан байна.

2020 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 07200008 тоот мөрдөгчийн магадлагааны хавсралтад заасан эмийн борлуулалтын үнийг дээр дурдсан санхүүгийн программ дурдсан худалдах үнийг үндэслэж гаргасан атлаа ямар шалтгааны улмаас санхүүгийн программд дурдсан нэгж өртөгийн үнээр зардлыг тооцохгүй байгаа нь ойлгомжгүй байна. Жишээлбэл:

“...Санхүүгийн программд Вольтарен 50 мг нэгж өртөг 617.87, худалдах үнэ 700 гэж тэмдэглэгдсэн.

Мөрдөгчийн магадлагаа хавсралт 2.14-д борлуулалтыг мөн 700 гэж үзсэн.

Санхүүгийн программд “Гоналф F-Pen 300” /зүү/ нэгж өртөг 317,579, худалдах үнэ 390,400 гэж тэмдэглэсэн.

Мөрдөгчийн магадлагаа хавсралт 2.1-д эмийн борлуулалтыг мөн 390,400 гэж үзсэн.

Санхүүгийн программ Крайнон нэгж өртөгд 10,457, худалдах үнэ 15,000 гэж тэмдэглэгдсэн.

Мөрдөгчийн магадлагаа хавсралт 2.4-т эмийн борлуулалтыг мөн 15,000 гэж үзсэн...” гэх мэтээр санхүүгийн программд дурдсан худалдах үнэ нь мөрдөгчийн магадлагаа борлуулалтын үнэ болж байгаа юм бол санхүүгийн программд дурдсан нэгж өртөгийн үнийг үндэслэх ёстой юм.

Учир нь, РМС ХХК-ийн санхүүгийн тайланд ямар нэгэн байдлаар хууль зөрчсөн үйлдэл тогтоогдоогүй болно.

Түүнчлэн /8хх 48/ РМС ХХК-иас гаргаж өгсөн санхүүгийн тооцоолол бүхий баримт авагдсан.

Тус баримтад яллах дүгнэлтэд дурдсан, хэрэгт хураагдсан нэр бүхий эмнүүдийг он, сар, өдөр, үйлчлүүлэгчийн код, нэр, үйлчилгээний төрөл, бүтээгдэхүүний нэр, төрөл, үйлчилгээний үнэ, тоо хэмжээ, үйлчилгээний үнэ, нийт хөнгөлөлт, үйлчилгээний орлого, өртөг зэрэг дэлгэрэнгүй гаргасан болно.

Энэхүү баримтаар РМС тусгай мэргэжлийн төв нь зөвхөн үйлчлүүлэгч, өвчтөн нартаа эрүүл мэндийн лавлагаа, анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлэхдээ тухайн эм, тарианы тусламж үйлчилгээ үзүүлсэн болох нь тогтоогдоно.

Түүнээс үйлчлүүлэгч бус этгээд, эмчилгээний бус зорилгоор, олон нийтэд худалдан түгээгүй байна.

Мөн баримтад дурдсан өртөгт тухай эм тариаг стандартын дагуу хадгалах, хянах, устгах, эм зүйч, сувилагч нарын ажлын буюу үйлчилгээний хөлс /жишээлбэл нэр бүхий 15 эмнүүдээс 3 төрөл нь тариагаар хэрэглэгдэх ба зөвхөн эмнэлгийн орчинд хэрэглэдэг, 6хх 158-167 авагдсан гэрэл зургийн үзүүлэлт, эм зүйчийн эмийн бэлтгэсэн байдал харагдана/ орсон болохоос өөр нэмэлт төлбөр ороогүй болно.

5.2. Эрүүл мэндийн сайдын 2017 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн А/350 дугаар тушаалаар Зайлшгүй шаардлагатай эмийн 8 дахь жагсаалтыг шинэчлэн баталсан ба тушаалын 2 дахь заалтад “Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний төрлийн дагуу зайлшгүй шаардлагатай эмээр тасралтгүй, хүртээмжтэй хангаж эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлж ажиллахыг төрийн болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын дарга, захирал нарт үүрэг болгосугай.” гэсэн. /5хх 249-6хх 54/

Тус тушаалын нэгдүгээр хавстаралтад эмийн нэр, тун хэмжээ, хэлбэрийг зааж, багийн эмчийн салбар, сум тосгоны эрүүл мэндийн төв, аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэг, тусгай мэргэжлийн төв, төрөлжсөн мэргэжлийн эмнэлэг, нийтийн үйлчилгээтэй эмийн санд зайлшгүй байх шаардлагатай төрлийг нэрлэн заасан байна. Яллах дүгнэлтэд дурдсан, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эмнүүдээс нэр бүхий 15 нэмүүд нь олон улсын нэршлээрээ бүгд дээрх эмийн жагсаалтад багтсан, тусгай мэргэжлийн төв зайлшгүй байх шаардлагатай эмнүүд юм. /Эмийн худалдааны нэр, олон улсын нэршил, хэлбэр, зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад бүртгэгдсэн байдал зэргийг хавсралтаар үзүүлэв/

Гэтэл дээрх эмнэлгийн байгууллагад зайлшгүй шаардлагатай, байвал зохих эмнүүдийг эмнэлгийн дотоод эмийн сангаараа зөвхөн үйлчлүүлэгч /өвчтөн/ нартаа эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж байгааг гэмт хэрэг гэж үзэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад дурдсан эмнүүд нь тухайн эмнэлэгт байх шаардлагатай талаар гэрч Б.Наранбаатар, гэрч Ц.Тунгалагтамир нар мэдүүлсэн.

Мөн гэрч Ц.Тунгалагтамираас бүрэн гүйцэт мэдүүлэг аваагүй ба 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 1395 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэлд даргалагчаас: Гэрч Б.Наранбаатараас асуусан боловч тэрээр хэлэх зүйл байхгүй, даргалагчаас: Тусгай мэргэжлийн төв нь өөртөө эм байршуулж, бусдад худалдаж болох уу гэхэд гэрч Б.Н Эмнэлэгт байх шаардлагатай, Эрүүл мэндийн сайдын тушаалд заасан байдаг тул би нэг бүрчлэн эмийг нэрлэж мэдэхгүй байна гэж хариулж байсан.

Дээрх нөхцөл байдлыг бүрэн гүйцэт тодруулаагүй, мөрдөн шалгах ажиллагааг дутуу хийсэн байна.

5.3. /1хх 124/-д 2020 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн Шинжилгээний байгууллагаас гадуур шинжилгээ хийлгэх тухай Мөрдөгчийн тогтоол авагдсан. Тус тогтоолоор Нийслэлийн мэргэжлийн хяналтын ерөнхий газрын харьяа ХАБУЛ лаборторын эрх бүхий албан тушаалтанд шинжилгээ хийхийг даалгасан ба нийт 6 асуулт асуусан байна.

Гэвч шинжээч Б.Одонтуяа нь шинжээч томилсон тогтоол дээр гарын үсэг зураагүй байгаа нь түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.4 дүгээр зүйлд заасныг сануулсан гэж үзэх хууль зүйн боломжгүй, нотлох баримтаар үнэлэхгүй юм.

Мөн дээрх мөрдөн шалгах ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг 27.4 дүгээр зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт заасан журмыг ноцтой зөрчсөн, шинжээчид тавьсан асуултанд хариулаагуй байна.

Дээрх шинжээч томилсон ажиллагааг хуулийн дагуу явуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд чухал ач холбогдолтой.

5.4. /7хх 65-160/ авагдсан нотлох баримтууд нь хэн, хэзээ, хаанаас хуулбарлаж авсан тодорхойгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй, мөн хуулийн 16.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар үнэлэхгүй баримтууд хэрэгт авагдсан байна.

Уг ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй болохыг дурдах нь зүйтэй.

6. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг болон Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлд заасан зөрчлийн тухайд:

Шүүхээс хэргийн үйл баримтыг “шүүгдэгч Э.О нь Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “РМС” үр шилжүүлэн суулгах тусгай мэргэжлийн төвийн их эмчээр ажиллаж байхдаа өөрийн ажиллаж буй “РМС” ХХК хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө 2018 оны 5 дугаар сарын 2-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд үргэлжилсэн үйлдлээр Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэлгүй “Прогиново”, “Фемостон 2/10” нэртэй, Монгол Улсын эмийн бүргэлд бүртгэлтэй “Волтарен", “Волтарен рапид”, “Гонел-Ф 300”, “Джес", “Дюфастон”, “Крайнон”, “Клион Д 100”, “Кломифен цитрат”, “Овитрел”, “Перловерис”, “Регулон”, “Фемора”, “Цетротид” зэрэг нийт 370,963,905 төгрөгийн эмийг худалдах, түгээх үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүй явуулсан...” гэж тогтоосон.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эм, эмийн түүхий эд, биобэлдмэл үйлдвэрлэх, импортлох, худалдах, түгээх үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүйгээр явуулсан” бол гэж, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн” бол гэж тус тус гэмт хэргийн шинжийг хуульчилсан.

Гэтэл Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйл Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль зөрчих "...4.Эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн байгууллага, эм хангамжийн байгууллага:

4.1. Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, эсхүл чанарын баталгаажуулалтгүй, эсхүл хэрэглэх хүчинтэй хугацаа дууссан эм, эмийн түүхий эд, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүнээр үйлчилсэн; 4.2. ашиг орлогоо нэмэгдүүлэх зорилгоор эмчийг эм, эмнэлгийн хэрэгсэл худалдах, үр дүнгээр урамшуулах, түүнтэй адилтгах үйл ажиллагаанд оролцуулсан бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгсэл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

... 11. Эмч, эмнэлгийн байгууллага, тусгай зөвшөөрөлгүйгээр эм, эмийн түүхий эд худалдсан бол зөрчилтэй бараа, бүтээгдэхүүнийг хурааж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган  нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно...” гэж хуульчилсан.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 4.1 дэх заалт, 11 дэх хэсэгт заасан зөрчлүүдтэй обьектив талын шинжээрээ адилхан боловч субьектийн шинжээр харилцан адилгүй, Зөрчлийн тухайд хуульд тусгай субьектийг нарийвчлан зохицуулсан байна.

Энэ тохиолдолд шүүхээс өрсөлдөх хэм хэмжээг хэрхэн хэрэглэх талаар хууль зүйн дүгнэлт өгөөгүй, эрх зүйн зарчим, хууль хэрэглээний онолд нэгэнт тогтсон ойлголт болох эрх зүйн харилцааг илүү нарийвчилсан зохицуулалтыг хэрэглэх, эрх зүйн харилцаанд оролцогчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн зохицуулалтыг шүүх хэрэглээгүй байна.

Анхан шатны шүүх хуралдаанд оролцсон өмгөөлөгчийн зүгээс Зөрчлийн тухай хууль хэрэглээний талаар өмгөөллийн санал дүгнэлт танилцууулсан байхад шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.3 дахь заалтад зааснаар өмгөөллийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн дүгнэлт хийгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6 дахь заалтад зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил юм.

Дээр дурдсан нотлох баримт, хууль, эрх зүйн зохицуулалтаас дүгнэхэд шийтгэх тогтоол нь хууль ёсны үндэслэл бүхий болоогүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, мөрдөн шалгах ажиллагааг бүрэн биш хийсэн, нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэт тодруулаагүй, нотлох баримтыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлээгүй байх тул шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Э.О тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би 1998 онд Анагаах ухааны их сургуульд орсон бөгөөд 2004 онд төгссөн. 2004-2015 он хүртэл Үргүйдэл, нөхөн үржихүйн тусламж үйлчилгээг үзүүлсээр ирсэн. Өнөөдрийн байдлаар зөвхөн РМС тусгай мэргэжлийн төвд 400 орчим хүүхэд төрчихсөн байгаа. Дахиад 200 орчим жирэмсэн эмэгтэй хяналтад байгаа. Бид 1900 орчим үр хөврөл хөлдөөгөөд хадгалчихсан. 250 орчим эрэгтэй хүний огт тэсвэргүй үрийг нь төмсөгнөөс нь авч хадгалаад хүүхэд болгох гээд хүлээгээд байж байна. Дэлхийд хэрэглэгдэж байгаа технологийг бид Монгол Улсад албан ёсоор хэрэгжүүлээд, энэ төрлийн эмчилгээ үйлчилгээг хийгээд явж байгаа юм. Энэ төрлийн эмчилгээ, үйлчилгээг хийгэд би ямар нэгэн хүнийг хохироож, гомдоогоогүй. Гэтэл ялтан болоод зогсож байгаад маш их харамсалтай байна. Монгол Улсын хуулийн алдааны үр дүнд би өнөөдөр ялтан болоод зогсож байгаа юм болов уу гэж бодож байна. Би өөрийгөө гэм буруутай гэж үзэхгүй байна. ...” гэв.

Прокурор С.Солонго тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Буруутай хэмээн үзэж яллагдагчаар татсан нь Р М С” ХХК буюу хуулийн этгээд байгаа юм. Р М С” ХХК нь дээрх үйл ажиллагааг явуулахдаа хууль зөрчсөн гэх үндэслэлээр тухайн хуулийн этгээдийг төлөөлөгчийнх нь хамт шүүхэд шилжүүлсэн. Хуулийн этгээдийн талаар огт мэдээлэлгүй хүнийг хуулийн этгээдийн төлөөлөгчөөр татаж оролцуулаагүй. Э.О нь РМС үр шилжүүлэн суулгах төвийн эмчилгээ эрхэлсэн захирлаар ажилладаг байсан бөгөөд “Би энэ үйл ажиллагааг хариуцдаг” хэмээн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн байдаг. Үйлчлүүлэгч нарт эм өгч, заавар өгч байсан хүн нь Э.О. Гэм буруутай эсэхэд нь тулгуурлан төлөөлөгчийг томилно гэсэн хуулийн зохицуулалт байхгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг нь эмийг дамлан худалдаалах, ашиг олох зорилгоор гэх ямар нэгэн нөхцөлийг шаардаагүй. Эмийг төлбөртэй худалдаж, төлбөр авсан тухайн үйлдэл нь зохих зөвшөөрөлгүй явагдсан учраас гэмт хэрэг гэж үзсэн. Эм ханган нийлүүлэх байгууллага нь 1000 төгрөг аваад, 2000 төгрөгөөр зарсан гэх үйлдэл нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдоогүй учраас энэ үйлдлийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс хийсэн гэж үзсэн. Монгол Улсын Эрүүгийн хуульд хуулийн этгээдийг дангаар нь яллагдагчаар татаж, зөвхөн хуулийн этгээдэд ял шийтгэл оногдуулах хуулийн зохицуулалт байхгүй. Хуулийн этгээдийн албан тушаалтан эсхүл хуулийн этгээдийн нэрийн өмнөөс хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдэл хийсэн хүний хэргийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай хамт явуулна гэж заасан учраас Э.Ог хуулийн этгээдийг төлөөлөх эрх бүхий этгээд гэж үзээд яллагдагчаар татсан. Гэрчүүдийн мэдүүлж байгаагаар тусгай мэргэжлийн төв байж болох боловч тухайн тусгай мэргэжлийн төв нь эм, эмнэлгийн хэрэгсэлээр үйлчлэхийн тулд тодорхой стандарт, журмыг дагаж мөрдөөгүй гэж үзсэн. Монгол Улсад зөвхөн тусгай зөвшөөрөл авсан тохиолдолд эмийн худалдааг эрхэлж болно. Гэтэл тухайн тусгай мэргэжлийн төв нь эм худалдах, нийлүүлэх тусгай зөвшөөрөл аваагүй байсан. Хэдийгээр эм зүйчтэй байсан гэж байгаа боловч эм зарж болно гэсэн ойлголт биш гэж үзэж байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих зүйлсийг нотолж, тогтоосон гэж үзэж байна. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан учраас шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Шүүгдэгч Э.О нь Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Р М С” ХХК-д үр шилжүүлэн суулгах тусгай мэргэжлийн төвийн их эмчээр ажиллаж байхдаа өөрийн ажиллаж буй Р М С” компанийн нэрийн өмнөөс хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө 2018 оны 5 дугаар сараас 2019 оныг дуустал хугацаанд үргэлжилсэн үйлдлээр Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэлгүй “Прогенова”, “Фемостон 2/10” нэртэй, Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэлтэй Волтарен, Волтарен рапид, Гонел Ф300, Джес 3 мг, Дюфастон 10 мг, Крайнон, Клион Д, Кломифен цитрат, Овитрел 250, Перговис 150/75, Регулон, Фемара 2,5 мг, Цетротид 25 мцг зэрэг 370.963.905 төгрөгийн эмийг худалдах үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүй явуулсан гэмт хэрэгт,

Р М С” ХХК-ийг төлөөлөх эрх бүхий этгээд буюу тус компанийн үр шилжүүлэн суулгах тусгай мэргэжлийн төвийн их эмчээр ажилладаг Э.О нь өөрийн ажиллаж буй Р М С” компанийн нэрийн өмнөөс хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө 2018 оны 5 дугаар сараас 2019 оныг дуустал хугацаанд үргэлжилсэн үйлдлээр Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэлгүй “Прогенова”, “Фемостон 2/10” нэртэй, Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэлтэй Волтарен, Волтарен рапид, Гонел Ф300, Джес 3 мг, Дюфастон 10 мг, Крайнон, Клион Д, Кломифен цитрат, Овитрел 250, Перговис 150/75, Регулон, Фемара 2,5 мг, Цетротид 25 мцг зэрэг 370.963.905 төгрөгийн эмийг худалдах үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүй явуулсан гэмт хэрэгт тус тус холбогдуулан шалгаж, прокуророос Э.Огийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Р М С” ХХК-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 9.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эм, эмийн түүхий эд, биобэлдмэл үйлдвэрлэх, импортлох, худалдах, түгээх үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүйгээр явуулсан бол ... гэж,

мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн бол ... гэж тус тус гэмт хэргийн шинжийг тодорхойлжээ.

Харин Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 6.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэг/Эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн байгууллага, эм хангамжийн байгууллага/-ийн 4.1“Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, эсхүл чанарын баталгаажуулалтгүй, эсхүл хэрэглэх хүчинтэй хугацаа дууссан эм, эмийн түүхий эд, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүнээр үйлчилсэн” гэж,

мөн зүйлийн 11 дэх хэсэгт “Эмч, эмнэлгийн байгууллага, тусгай зөвшөөрөлгүйгээр эм, эмийн түүхий эд худалдсан бол ... гэж тус тус зөрчлийн шинжийг тодохойлсон байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эм, эмийн түүхий эд, биобэлдмэл үйлдвэрлэх, импортлох, худалдах, түгээх үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүйгээр явуулсан” гэж гэмт хэргийн шинжийг тодорхойлсноос үзэхэд, тухайн гэмт хэргийн субьект нь зохих зөвшөөрөлгүйгээр эм, эмийн түүхий эд, биобэлдмэл үйлдвэрлэх, импортлох, худалдах, түгээх үйл ажиллагааг хэрэгжүүлсэн хүн, хуулийн этгээд байхаар хуульчилжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн субьект болох хүнээс эмч хүнийг, хуулийн этгээдээс эмнэлгийн байгууллагыг тусгайлан хамааруулж, Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 6.6 дугаар зүйлийн 11 дэх хэсэгт “Эмч, эмнэлгийн байгууллага, тусгай зөвшөөрөлгүйгээр эм, эмийн түүхий эд худалдсан бол ... гэж субьектын шинжээр нь эм, эмийн түүхий эд худалдах гэмт хэрэг, зөрчлийг зааглан хуульчилсан байна.

Өөрөөр хэлбэл, хууль тогтоогчоос эм, эмийн түүхий эдийг эмч, эмнэлгийн байгууллага, тусгай зөвшөөрөлгүйгээр худалдсан тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 6.6 дугаар зүйлийн 11 дэх хэсэгт зааснаар, харин бусад этгээд эм, эмийн түүхий эдийг тусгай зөвшөөрөлгүйгээр худалдсан тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус хариуцлага хүлээлгэхээр тогтоожээ.

Шүүгдэгч Э.О нь Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Р М С” ХХК-д үр шилжүүлэн суулгах тусгай мэргэжлийн төвийн их эмчээр ажилладаг бөгөөд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх явцдаа 2018 оны 5 дугаар сараас 2019 оныг дуустал хугацаанд үргэлжилсэн үйлдлээр тусгай зөвшөөрөлгүйгээр эм худалдсан үйлдэл нь зөрчлийн шинжтэй байх тул гэмт хэргийн шинжгүй байна гэж үзэв.

Яллах дүгнэлтэд Р М С” ХХК нь иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх явцдаа тусгай зөвшөөрөлгүйгээр худалдсан эмнүүдээс 2 эм нь Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэлгүй болохыг заажээ.

Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 6.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэг/Эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн байгууллага, эм хангамжийн байгууллага/-ийн 4.1“Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, эсхүл чанарын баталгаажуулалтгүй, эсхүл хэрэглэх хүчинтэй хугацаа дууссан эм, эмийн түүхий эд, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүнээр үйлчилсэн” гэж зөрчлийн шинжийг тодорхойлжээ.

Эрүүл мэндийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.4"эрүүл мэндийн байгууллага" гэж хүн амд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх зорилго, үндсэн чиг үүрэг бүхий хуулийн этгээдийг,

мөн зүйлийн 3.1.5"эмнэлгийн мэргэжилтэн" гэж анагаах ухааны боловсрол олгох их, дээд сургууль, коллежийг төгссөн, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл бүхий хүний их, бага эмч, шүдний их эмч, уламжлалт анагаах ухааны их эмч, сувилагч, эх баригч, эм зүйч, эм найруулагч, сэргээн засах чиглэлийн мэргэжилтэнг тус тус ойлгохоор заажээ.

Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 6.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан эмнэлгийн мэргэжилтэнд шүүгдэгч Э.О, эрүүл мэндийн байгууллагад тусгай зөвшөөрөл бүхий Р М С” ХХК тус тус хамаарч байна.

Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 9 дүгээр зүйлм хангамжийн байгууллага/-ийн 9.1“Эм хангамжийн байгууллагад дараахь байгууллага хамаарна: 9.1.1.эм, эмнэлгийн хэрэгслийн үйлдвэр, 9.1.2.эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх байгууллага, 9.1.3.эмийн сан” гэжээ.

Мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.23"эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх байгууллага" гэж эмийн сан, эрүүл мэндийн байгууллага болон мал эмнэлгийг эм, эмнэлгийн хэрэгслээр бөөний үнээр хангах үйл ажиллагааг эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдийг,

мөн зүйлийн 3.1.24"эмийн сан" гэж эрүүл мэндийн байгууллага, мал эмнэлэг, хүн амыг эм, эмнэлгийн хэрэгслээр жижиглэнгийн үнээр хангах үйл ажиллагааг эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдийг тус тус хамааруулан авч үзжээ.

Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан эм хангамжийн байгууллагад Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсгийн 9.1.2-т заасан “эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх байгууллага”, 9.1.3-т заасан “эмийн сан” тус тус хамаарч байх бөгөөд мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.23, 3.1.24-т тус тус заасан тодорхойлолтоос үзэхэд, эдгээр байгууллага нь эм, эмнэлгийн хэрэгслээр жижиглэнгийн болон бөөний үнээр хангах үйл ажиллагааг эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдүүд байна.

Үүнээс үзэхэд, Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 6.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн байгууллага нь Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй эмээр үйлчилсэн гэх ойлголт нь худалдсан шинж чанарыг агуулж байна гэж үзэв.

Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 6.6 дугаар зүйлийн 11 дэх хэсэгт заасан эмч, эмнэлгийн байгууллага, тусгай зөвшөөрөлгүйгээр эм, эмийн түүхий эд худалдсан” үйлдлээс мөн зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан “эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн байгууллага Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй эмээр үйлчилсэн буюу худалдсанүйлдэл нь Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй эмээр үйлчилсэн буюу худалдсан шинжээрээ ялгаатай гэж үзэв.

Иймд, шүүгдэгч Э.О болон Р М С” ХХК нь иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх явцдаа Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэлгүй эм худалдсан үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 6.6 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан зөрчлийн шинжтэй байна гэж үзэв.

Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 6.6 дугаар зүйлийн 11 дэх хэсэгт 2020 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр ... зөрчилтэй бараа, бүтээгдэхүүнийг хурааж ... гэсэн нэмэлт өөрчлөлт оруулжээ.

Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Э.О болон Р М С” ХХК холбогдох 2018 оны 5 дугаар сараас 2019 оныг дуустал хугацаанд улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй эмээр үйлчилсэн, эм худалдсан үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгохдоо, тухайн үйлдэл нь зөрчлийн шинжийг агуулж байна гэж үзсэн болно.

Иймд, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж, Эрүүгийн цагдаагийн албаны эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа эмнүүдийг прокурор хуульд нийцүүлэн шийдвэрлэх нь зүйтэй.

Давж заалдах шатны шүүх дээрх хууль зүйн дүгнэлтийн хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэж зааснаар Р М С” ХХК-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэргийг, Э.Од холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг тус тус Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 2022/ШЦТ/273 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Од холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож, Э.Ог цагаатгасугай.

2. Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Р М С” ХХК-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгосугай.

3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж, Эрүүгийн цагдаагийн албаны эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа эмнүүдийг хуульд нийцүүлэн шийдвэрлэхийг прокурорт даалгасугай.

4. Шүүгдэгч Э.Од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

5. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.ӨСӨХБАЯР

ШҮҮГЧ                                                            Б.ЗОРИГ

            ШҮҮГЧ                                                            О.ЧУЛУУНЦЭЦЭГ