Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 128/ШШ2022/0191

 

Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрлийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Батбаатар би, ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт холбогдох Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Мэргэжлийн хяналтын газрын 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн Мэдэгдэл хүргүүлэх тухай 02-02/1571 дүгээр албан бичгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Б*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Д******* нар нь 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээндээ:

...Талууд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж буй ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт холбогдох Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт холбогдох Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн Мэдэгдэл хүргүүлэх тухай 02-02/1571 дүгээр албан бичгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэрэгт харилцан тохиролцон дараах нөхцөлөөр эвлэрлийн гэрээ байгуулав.

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Мэргэжлийн хяналтын газрын 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн Мэдэгдэл хүргүүлэх тухай 02-02/1571 дүгээр албан бичгээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 447 дугаар газар ашиглах эрхийн гэрчилгээтэй ******* ******* ХХК-ийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах 2.5 га газрын хойд хэсэг дэх барилга барих зорилгоор ухсан суурийн нүхийг бул гэснийг талууд харилцан тохиролцон нэхэмжлэгч нь 2022 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн дотор багтаан тус барилгын суурийн нүхийг иргэдийн аюулгүй байдлыг ханган хашаа барихаар тохиролцов. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт холбогдох холбогдох захиргааны хэрэгт ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Б*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Д******* нар нь харилцан тохиролцож эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан, гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

Дээрх эвлэрлийн гэрээ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д нэхэмжлэгч хариуцагчтай эвлэрэх эрхтэй, 21 дүгээр зүйлийн 21.1.1-д ... хариуцагч нь нэхэмжлэгчтэй эвлэрэх, эрхтэй, 68 дугаар зүйлийн 68.1-д Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно, 68.2-т Нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрлийн гэрээг бичгээр хийж, гарын үсгээ зурсан байна, 68.4-т Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж тус тус заасантай нийцсэн бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна. 

Шүүхээс эвлэрлийн гэрээ байгуулсантай холбоотойгоор 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.И******* болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Д******* нартай уулзаж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс гарах үр дагаврыг танилцуулж, нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрснийг баталсан шүүгчийн захирамжид давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргахгүй эрхгүй талаар тайлбарласан[1] бөгөөд талууд зөвшөөрч, холбогдох баримтад гарын үсэг зурж баталгаажуулсан[2] болно.

Иймд ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Б*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Д******* нарын эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2022 оны 01 дүгээр сарын 02-02/06 дугаар итгэмжлэл[3]-ээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Д*******т Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.5 дахь хэсэгт заасны дагуу эвлэрэх олгосон болохыг дурдах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-т тус тус заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4-т заасныг баримтлан ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт холбогдох Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Мэргэжлийн хяналтын газрын 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн Мэдэгдэл хүргүүлэх тухай 02-02/1571 дүгээр албан бичгийг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэрэгт ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Б*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Д******* нарын эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Л.БАТБААТАР