Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 101/ШШ2024/03100

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* тоот хаягт оршин суух, Б*******гууд овогт Д*******гийн Б******* /рд: *******/,

Нэхэмжлэгч: ****** тоот хаягт оршин суух, Харагчууд овогт Б*******ын Т******* /рд: *******/ нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ****** тоот хаягт байрлах, "М******* Г ХХК /рд: /-д холбогдох,

105,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Д.Б*******, Б.Т*******,

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Д.С /Ү№/,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Чулуунцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Д.Б*******, Б.Т******* нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон өмгөөлөгч Д.Сийн хамт нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ шүүх хуралдаанд дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

-Нэхэмжлэгч Д.Б******* миний бие "М******* Г" ХХК-тай 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдөр T- дугаартай ********* хаягт орших Орон сууцны зориулалттай 39,1 мкв талбайтай ** давхарт 05 тоот 2 өрөө орон сууцыг 97,750,000 төгрөгөөр зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан.

Гэрээнд заасны дагуу 20,000,000 төгрөгийн урьдчилгаа өгч үлдэгдэл 77,750,000 төгрөгийг гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу сар болгоны 20-ны дотор 1,000,000 төгрөгийг, 77 сарын хугацаанд барагдуулахаар харилцан тохиролцсон.

Зээлээр худалдах, худалдан авах гэрээний 2.9-т гүйцэтгэгч М******* Г ХХК нь Т апармент хаягт орших Орон сууцны зориулалттай 39,1 мкв талбайтай ** давхарт 05 тоот 2 өрөө орон сууцыг 2023 оны 2 дугаар улиралд бүрэн багтааж ашиглалтад оруулан Д******* овогтой Б******* миний өмчлөл, ашиглалтанд бүрэн шилжүүлэхээр харилцан тохиролцсон.

Д.Б******* миний бие гэрээний 2.2-т заасны дагуу 20,000,000 төгрөгийг гүйцэтгэгч М******* Г ХХК-ийн Хаан банкны тоот дансанд шилжүүлсэн, гэрээний 2.3-т зааснаар: "Худалдан авагч нь зээлээр худалдан авч буй орон сууцны үлдэгдэл төлбөр болох 77 750 000 төгрөгийг Худалдагч талаас сайн дурын үндсэн дээр зээлсэнд тооцох ба худалдагч талд үл маргах журмаар 77 сарын хугацаатай, графикт зээлийн нөхцөлөөр төлж барагдуулахаар тохиролцов.

Хавсралт 1гэж заасны дагуу графикийн дагуу 15,000,000 төгрөг, нийт 35,000,000 төгрөг шилжүүлсэн болно.

-Нэхэмжлэгч Б.Т******* миний бие М******* Г ХХК-тай 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Т-А-С-21- дугаартай Баянзүрх дүүргийн *** дугаар хороо "Т апармент" хаягт зэрэгцээ орших Орон сууцны зориулалттай 39,1 мкв талбайтай *** давхарт тоот 2 өрөө орон сууцыг 97,750,000 төгрөгөөр зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээнд заасны дагуу 20,000,000 төгрөгийн урьдчилгаа өгч үлдэгдэл 77,750,000 төгрөгийг гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу сар болгоны 20-ны дотор 77 сарын хугацаанд тус бүрт 1,000,000 төгрөгийг төлж барагдуулахаар харилцан тохиролцсон.

Зээлээр худалдах худалдан авах гэрээний 2.9-т гүйцэтгэгч "М******* Г" ХХК нь "Т апармент" хаягт орших Орон сууцны зориулалттай 39,1 мкв талбайтай давхарт тоот 2 өрөө орон сууцыг 2023 оны 2 дугаар улиралд бүрэн багтааж ашиглалтанд оруулан Б.Т*******ийн өмчлөлд бүрэн шилжүүлэхээр харилцан тохиролцсон.

Б.Т******* миний бие дээрх гэрээний 2.2-т заасны дагуу 20,000,000 төгрөгийг гүйцэтгэгч "М******* Г ХХК-ийн Хаан банкны тоот дансанд шилжүүлсэн, мөн тус гэрээний хавсралтад заасан графикийн дагуу 15,000,000 төгрөг, нийт 35,000,000 төгрөг шилжүүлсэн болно.

Ингээд нийтдээ Д.Б******* болон Б.Т*******ийн хамт нийт 70,000,000 төгрөгийг "М******* Г ХХК-д нийт 70,000,000 төгрөгийг шилжүүлсэн.

Нэхэмжлэгч Д.Б*******, Б.Т******* нар гэрээнд заасны дагуу, Б.Т*******ийн 2022.07.26-ны өдөр өөрийн Хаан банкны дугаар данснаас, 20,000,000 төгрөгийг, хариуцагч "М******* Г ХХК-ийн дугаар дансанд, "T C blok " утгатай, мөн өдрөө дахин 20,000,000 төгрөгийг, "T C blok 05" утгатай тус тус шилжүүлэн төлсөн.

Нэхэмжлэгч нар гэрээний хавсралтад заасан графикийн дагуу нэхэмжлэгч Б.Т*******ийн хаан банкны тоот данснаас, хариуцагч М******* Г ХХК-ийн дугаар данс руу 2022.08.20-ны өдрөөс 2023.10.27-ны өдөр хүртэлх хугацаанд сар бүр 1,000,000 төгрөг буюу "T C blok " утгаар 15,000,000 төгрөгийг,

"T C blok 05" утгаар 15,000,000 төгрөгийг гэрээний дагуу тус тус шилжүүлсэн болно.

Гэвч "М******* Г ХХК нь гэрээнд заасан гэрээний үүргээ биелүүлээгүй, улмаар гэрээний 2.9-д зааснаар "Гүйцэтгэгч нь "Т апартмент-ийн орон сууцны барилгыг 2023 оны 02-р улиралд ашиглалтанд оруулах гэж заасан ба гэрээнд заасан хугацаандаа ашиглалтанд орохгүй болох нь илэрхий болсон. Бүр тодруулбал орон сууц бүрэн баригдаж ашиглалтанд орох байтугай, орон сууцны суурийн ажил нь өнөөдрийг хүртэл эхлээгүй биднийг хохироосон ийм бодит нөхцөл байдалтай байна.

Нэхэмжлэгч бид гэрээний дагуу тус байрны төлбөрт төлсөн, тус бүр 35,000,000 төгрөг, нийт 70,000,000 төгрөгийг хариуцагч "М******* Г" ХХК-иас байнга нэхэж, удаа дараа "Мэдэгдэл", "Шаардлага хүргүүлж байсан.

2023..03-ний өдрийн Мэдэгдэлдээ: ... бидний оруулсан хөрөнгө оруулалт болох 70 000 000 төгрөгийг 2023..10-ны дотор Д.Б*******, Б.Т******* нарын Хаан банк дансанд шилжүүлж өгөх, дурдсан хугацаанд мөнгийг шилжүүлсэн тохиолдолд ямар нэгэн алданги, торгууль, мөнгийг маань эргэлдүүлэн ашигласан хүү, байр түрээслэн амьдарсан байрны түрээсийн мөнгө гэх мэт ямар нэгэн хариуцлагыг танайд тооцохгүй, харин хариу өгөөгүй, мөнгийг шилжүүлээгүй тохиолдолд гэрээнд заасан алдангийг хоног тутамд тооцно" гэдгээ мэдэгдсэн.

Гэвч өнөөг хүртэл нэхэмжлэгч нарын төлсөн төлбөрийг, хариуцагч "М******* Г" ХХК нь өгөөгүй бөгөөд 2023..10-ны өдрийн 23/140 албан бичгээр "... тухайн орон сууцыг гуравдагч этгээдэд худалдан борлуулсаны дараа таны төлсөн төлбөрийг буцаан олгох болсныг үүгээр мэдэгдэж байна гэсэн.

Мөн 2023..24-ний өдрийн 23/148, 23/149 тоот албан бичгээр ... 2022 оны 07-р сарын 26-ны өдөр байгуулсан захиалгын гэрээний буцаалтын төлбөр болох тус бүрийн 35,000,000 төгрөгийг 2023.12.25-ны дотор захиалагчийн дансанд шилжүүлж тооцоо дуусгахыг мэдэгдсэн,

2023.12.27-ны өдрийн 23/166 дугаар албан бичгээр ... буцаан олголтыг 2024 оны 1 сарын 15-20-ны дотор олгохоор болсоныг мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл буцаан өгөхгүй, зориуд удаашруулж, хугацаа хожиж байсан болно.

Талуудын хооронд байгуулагдсан "Зээлээр худалдах-худалдан авах / лизинг /-ийн гэрээний 7.1 Хариуцлага. 7.2-т Гэрээнд заасан хугацаанд үүргээ биелүүлээгүй тал гүйцэтгээгүй үүргийн дүнгийн 0.5 хувиар тооцож хоног тутамд алданги төлөх боловч гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хүртэл хувиас хэтрэхгүй байна.,

гэрээний 7.3-т Гэрээний аль нэг тал өөрийн үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд нөгөө тал үүргээ биелүүлэх тодорхой хугацаа заах бөгөөд тохиролцсон хугацаанд үүргээ хэрэгжүүлээгүй бол гэрээг цуцалж, гэрээ байгуулснаас учирсан хохирол, түүгээр тогтоосон анзыг төлүүлнэ" гэж тус тус заасан.

Иймд М******* Г ХХК-тай байгуулсан гэрээг цуцалж байх тул гэрээний үүрэгт төлсөн 70,000,000 төгрөгийг,

2023.06.30-ны өдрөөс /2023 оны 2-р улиралд ашиглалтан оруулах хугацаа/ 2024.05.02-ны өдрийг хүртэлх 10 сар 2 хоногийн алданги 105,700, 000 төгрөг болж байгаа боловч, гэрээ буюу хуулинд зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй гэж заасан тул алданги 35,000,000 төгрөг болж байгаа тул алданги 35,000,000 төгрөг, нийт 105,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Б******* Б.Тунгалаг нарт гаргуулж өгнө үү гэв.

2. Хариуцагч М******* Г ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

М******* Г ХХК нь нэхэмжлэгч Д.Б*******, Б.Т******* нартай 2022.07.26-ны өдөр орон сууц зээлээр худалдах, худалдан авах нэртэй , 05 дугаартай гэрээнүүдийг Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-т "Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасны дагуу орон сууцны үнэ, төлбөр төлөх нөхцөл, гэрээ цуцлах журам, эрх, үүрэг хариуцлагаа тодорхойлон харилцан тохиролцож байгуулсан.

Тус гэрээний 2.9-т зааснаар бид 2023.12.31-ний өдөр орон сууцыг захиалагч талд хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн.

Гэвч 2023 онд В, С блокын барилгын талбайд цахилгааны шонгийн утас тээгэлдэж УБЦТС төрийн өмчит компанид хандан холдуулах хүсэлт гаргасан боловч барилгын ажлыг бүр мөсөн зогсоох үүрэг өгч зогсоосон. Бид холбогдох хууль тогтоомжийн дагуу уг асуудлыг шийдвэрлэхээр удаа дараа хүсэлт гаргасан боловч төрийн байгууллагын шийдвэрийг хүлээсээр барилгын ажил удааширсан. Энэ бол гэрээнд заасан хүндэтгэн үзэх шалтгаанд зайлшгүй хамаарна.

Мөн нэхэмжлэгч нар гэрээнд заасны дагуу нийт 70 сая төгрөгийг төлсөн бөгөөд тэд 2023 оны сарын 03-ны өдөр өөрсдийн хүсэлтээр барилгын ажил удааширч байгаа учраас гэрээгээ цуцалж, төлсөн төлбөрөө буцаан авах хүсэлтийг манайд ирүүлснээр гэрээ 2023 оны сарын 03-ны өдөр албан ёсоор цуцлагдсан. Бид уг мөнгийг төлөхөө бүрэн илэрхийлсээр ирсэн бөгөөд төрийн байгууллагын шийдвэрээр барилгын ажил зогссон хүнд цаг үед шууд уг мөнгийг төлөх боломжгүй байсан тул өнөөдрийг хүрсэн.

Гэхдээ УБЦТС ХХК цахилгааны шонгийн асуудлыг 2024 оны 5-р сард бүрэн шийдэж бид барилгын ажлаа хэвийн явуулж эхэлсэн тул уг 70,000,000 төгрөгийг удахгүй төлж барагдуулна.

Манай байгууллага гэрээний 2.10-т Худалдагч тал захиалгын орон сууцыг барих үеийн төсөвийн тооцоо угсралтын ажлын явцад 40 хувиас дээш өссөн тохиолдолд барилга угсралт дуусах үе хүртэл дахин тооцож худалдагч талд танилцуулан мкв үнийг өсгөж болно гэж заасан хэдий ч манай байгууллага үнийн өсөлтийн эрсдлийг өөрсдөө хариуцан мкв-н үнийг өсгөж тооцоогүй болно.

Гэрээний 3.9-д "Тухайн гэрээ цуцлагдах тохиолдолд гэрээний зүйл болох орон сууц гуравдагч этгээдэд худалдан борлуулагдсаны дараа төлбөрийг худалдан авагчид буцаан олгох үүрэгтэй гэж тус тус заасан тул цуцлагдсан байр зарагдсаны дараа төлбөрийг буцаан шилжүүлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч нар өөрсдийн хүсэлтээр 2023 оны сарын 03-ны өдөр гэрээгээ цуцалж, дуусгавар болсон, өөрөөр хэлбэл талуудын хоорондох гэрээний эрх зүйн харилцаа дуусгавар болсон. Иргэний хуулийн 205 дугаар зүйлд зааснаар нэг талын санаачилгаар гэрээ цуцлагдсан бол өгсөн, авсан зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй, үүний дагуу манайх гэрээний төлбөрт шилжүүлсэн 70,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна.

Харин 2023 оны сарын 3-ны өдөр гэрээ цуцлагдсанаас хойших хугацааны алдангийг нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй.

Иймд нэхэмжлэгч Д.Б*******, Б.Т******* нарын нэхэмжлэлийн шаардлагаас 70,000,000 төгрөгийг зөвшөөрнө, алданги 35,000,000 төгрөгийг зөвшөөрөхгүй гэв.

3. Шүүх хэрэгт авагдсан бичгийн баримтууд болох:

3.1. Нэхэмжлэгчээс ирүүлсэн: Нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Б.Т*******, Д.Б******* нарын иргэний үнэмлэхийн лавлагаа, талуудын хооронд 2022.07.26-ны өдөр байгуулагдсан №Т-А-С-21- тоот болон №Т-А-С-21-05 тоот зээлээр худалдах, худалдан авах гэрээ, гэрээний хавсралт, Б.Т*******ийн Хаан банк ХК-ийн тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 2023..03-ны өдрийн мэдэгдэл, мөн өдрийн байдлаарх барилгын явцын талаарх гэрэл зургийн үзүүлэлт, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, өмгөөлөл хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлага, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, /хх 1-31,43, 48-52/,

3.2. Хариуцагчаас ирүүлсэн: Б.Тт 2024.02.01, 2024.01.03-ны өдөр тус тус олгосон итгэмжлэл, М******* г ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хариу тайлбар /хх 34-35, 40, 56-57/ зэрэг бичгийн баримтыг бүхэлд нь шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Д.Б*******, Б.Т******* нар хариуцагч М******* Г ХХК-д холбогдуулан,

Талуудын хооронд 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдөр байгуулагдсан зээлээр худалдах, худалдан авах гэрээг цуцалж, гэрээний үүрэгт төлсөн 70,000,000 төгрөг, алданги 35,000,000 төгрөг, нийт 105,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

2. Хариуцагч нь 70,000,000 төгрөгийг зөвшөөрч, нэхэмжлэгч нарын санаачилгаар гэрээ цуцлагдаж, гэрээгээр хүлээсэн үүрэг дуусгавар болсон тул алданги 35,000,000 төгрөг шаардсан нь үндэслэлгүй гэж маргаж байна.

3. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

4. Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4а. Нэхэмжлэгч Б.Т*******, хариуцагч М******* Г ХХК-ийн хооронд 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдөр байгуулагдсан №Т-А-С-21- тоот Зээлээр худалдах, худалдан авах гэрээ-ээр,

М******* Г ХХК нь Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй Т апартмент хаягт орших, орон сууцны зориулалттай, 39,1 мкв талбайтай, давхарт тоот 2 өрөө байрыг худалдах,

Орон сууцны барилгыг 2023 оны 02 дугаар улиралд ашиглалтад оруулах бөгөөд тус хугацаа 180 хоног сунгагдаж болох,

Б.Т******* нь 97,750,000 төгрөгийг төлөх, гэрээ байгуулагдах үед 20,000,000 төгрөгийг, үлдэгдэл төлбөр 77,750,000 төгрөгийг, 77 сарын хугацаанд, гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу 1,000,000 төгрөгийг, сар бүрийн 20-ны өдрийн дотор төлөх үүргийг,

4б. Нэхэмжлэгч Д.Б*******, хариуцагч М******* Г ХХК-ийн хооронд 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдөр байгуулагдсан №Т-А-С-21-05 тоот Зээлээр худалдах, худалдан авах гэрээ-ээр,

М******* Г ХХК нь Баянзүрх дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй Т апартмент хаягт орших, орон сууцны зориулалттай, 39,1 мкв талбайтай, давхарт 05 тоот 2 өрөө байрыг худалдах,

Орон сууцны барилгыг 2023 оны 02 дугаар улиралд ашиглалтад оруулах бөгөөд тус хугацаа 180 хоног сунгагдаж болох,

Д.Б******* нь 97,750,000 төгрөгийг төлөх, гэрээ байгуулагдах үед 20,000,000 төгрөгийг, үлдэгдэл төлбөр 77,750,000 төгрөгийг, 77 сарын хугацаанд, гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу 1,000,000 төгрөгийг, сар бүрийн 20-ны өдрийн дотор төлөх үүргийг төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. /хх 5-12/

4в. Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн утгыг анхаарна гэж заасан байх ба талууд хэдийгээр гэрээг зээлээр худалдах, худалдан авах гэж нэрлэсэн боловч зохигчийн тайлбар, гэрээний агуулга, үгийн утга зэргээс үзэхэд дээрх гэрээ байгуулагдах үед орон сууцны барилга баригдаагүй байсан, энэ талаар маргаагүй тул тэдний хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байна.

4г. Дээрх гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-т заасан гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлж, чөлөөтэй байгуулах эрхийн хүрээнд байгуулсан, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт зааснаар хийгдсэн, тэдгээрийн хүсэл зоригийн илэрхийлэл нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр гэж үзнэ.

5. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2.1-т үнэ 97,750,000 төгрөг, 2.2-т урьдчилгаа 20,000,000 төгрөгийг гэрээ байгуулах үед, 2.3-т үлдэгдэл төлбөр 77,750,000 төгрөгийг хавсралтад заасны дагуу 77 сарын хугацаанд, сар бүрийн 20-ны өдөр, 1,000,000 төгрөг төлөхөөр тохиролцсон байх ба нэхэмжлэгч нар гэрээнд тусгагдсан хариуцагчийн Хаан банк ХК-ийн тоот дансанд гэрээ байгуулагдсан өдөр T C block , T C block 05 утгаар 40,000,000 төгрөг, мөн утгаар хавсралтад заасны дагуу гэрээ тус бүрийн үүрэгт 2022.08.20-ны өдрөөс 2023.10.27-ны өдөр хүртэлх хугацаанд 30,000,000 төгрөг, нийт 70,000,000 төгрөгийг төлсөн болох нэхэмжлэгч Б.Т*******ийн Хаан банк ХК-ийн тоот дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдсон. /хх 13-27/

5а. Нэхэмжлэгч нар гэрээгээр тохирсны дагуу урьдчилгаа төлбөр, хавсралтад заасан төлбөрийг хуваарийн дагуу 2023.10.27-ны өдөр хүртэлх хугацаанд төлсөн боловч хариуцагч нь гэрээгээр тохирсоны дагуу орон сууцны барилгыг 2023 оны 2 дугаар улиралд ашиглалтанд оруулах байсан боловч ийнхүү хугацаандаа ашиглалтанд ороогүй тул гэрээний үнэд төлсөн мөнгөө буцаан авах хүсэлтийг гүйцэтгэгч буюу төсөл хэрэгжүүлэгч М******* Г ХХК-д 2023..03-ны өдөр гаргасантай маргаагүй. /хх 29-30/

5б. Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1Аль нэг тал нь гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ гэж зааснаар нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзах тухайгаа хариуцагчид мэдэгдсэн нь дээрх баримтаар тогтоогдсон.

5в. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-т Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж заасан ба хариуцагч нь гэрээний 2.9-т заасан 2023 оны 2 дугаар улиралд орон сууцны барилгыг ашиглалтанд оруулах, мөн гэрээнд тусгасан дээрх хугацаа 180 хоног сунгагдах хүртэлх хугацаанд гэрээний үүргээ биелүүлээгүй, түүнчлэн өнөөдрийг хүртэлх хугацаанд барилга баригдсан талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй байгааг үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй гэж үзэн нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан байна.

5г. Үүнээс үзэхэд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-т Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заасны дагуу хариуцагч М******* Г ХХК нь гэрээний үүрэгт нэхэмжлэгч нараас төлсөн 70,000,000 төгрөгийг буцаан өгөх үүрэгтэй.

6. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 7 дугаар зүйлийн 7.2-т Гэрээнд заасан хугацаанд үүргээ биелүүлээгүй тал гүйцэтгэгч үүргийн дүнгийн 0,5 хувиар тооцож хоног тутамд алданги төлөх боловч гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хүртэл хувиас хэтрэхгүй байна гэж заасан.

6а. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ, 232.4... алданги ... гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй, 232.6-т Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж тус тус заасантай дээрх гэрээний 7 дугаар зүйлийн 7.2-т зааснаар алданги тооцох талаар тохиролцсон нь нийцсэн байна.

7. Хариуцагч нь орон сууцны барилгын талбайд байрлах цахилгааны шонгийн утастай холбоотой УБЦТС ТӨХК-иас барилгын ажлыг зогсоох үүрэг өгснөөс барилгын ажил удааширч, хугацаа алдахад хүргэсэн гэж тайлбарласан боловч энэхүү тайлбараа баримтаар нотлоогүй тул түүнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй.

Түүнчлэн энэхүү тайлбар нь хариуцагчийн гэрээгээр хүлээсэн алданги төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

8. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж заасан.

8а. Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар, хариуцагч М******* г ХХК нь талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2.9-т зааснаар 2023 оны 2 дугаар улиралд багтаан ашиглалтанд оруулах үүрэгтэй байсан, уг үүргээ биелүүлээгүй нь гэрээ цуцлах нөхцөл болсон тул гэрээ цуцлахаар мэдэгдсэн 2023..03-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2024.01.26-ны өдөр хүртэлх 83 хоногоор тооцож, 29,095,000 төгрөгийг гаргуулах нь зүйтэй гэж үзэв.

/70,000,000төгрөг*0,5хувь=350,000төгрөг*83хоног=29,050,000төгрөг/

9. Иймд хариуцагч М******* Г ХХК-иас гэрээний үүрэгт төлсөн 70,000,000 төгрөг, алданги 29,050,000 төгрөг, нийт 99,050,000 төгрөг төгрөг гаргуулан, 49,525,000 төгрөгийг нэхэмжлэгч Б.Т*******т, 49,525,000 төгрөгийг нэхэмжлэгч Д.Б*******т тус тус олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5,950,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага хангасан хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг хариуцах үүрэгтэй тул улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч М******* Г ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 653,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч нарт олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 840,900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.2.2, 6, 8-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6, 219 дүгээр зүйлийн 219.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч М******* Г ХХК-иас 99,050,000 төгрөг төгрөг гаргуулан, 49,525,000 төгрөгийг нэхэмжлэгч Б.Т*******т, 49,525,000 төгрөгийг нэхэмжлэгч Д.Б*******т тус тус олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5,950,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагч М******* Г ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 653,200 төгрөш гаргуулан нэхэмжлэгч Б.Т*******, Д.Б******* нарт олгож, нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 840,900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, 9.8, 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг тус тус баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Б.ЦОЛМОНГЭРЭЛ