| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаюугийн Цолмонгэрэл |
| Хэргийн индекс | 101/2022/07727/И |
| Дугаар | 101/ШШ2024/02978 |
| Огноо | 2024-06-04 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 101/ШШ2024/02978
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******** тоот хаягт оршин суух, Б******* т******* о*** овогт Д*******ы Б******* /РД:*******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******** тоот хаягт оршин суух, Ө******* овогт Д*******ын Н******* /РД:*******/-д холбогдох,
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах, хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг ногдох хэсгийг гаргуулж өмчлөлд авах тухай үндсэн,
Хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах, орон сууцны урьдчилгаа төлбөрт төлсөн 7,000,000 төгрөг гаргуулах, орон сууцыг өөрийн өмчлөлд авах, хэрэглээний зардалд 138,000,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Д.Б*******,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.С /Ү№/,
Хариуцагч Д.Н*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Чулуунцэцэг нар оролцов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т заасныг баримтлан Б******* т******* отог овогт Д*******ы Б*******, Ө******* овогт Д*******ын Н******* нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-т заасныг баримтлан 2011 оны ******-ны өдөр төрсөн хүү Н.Бнийг эх Д.Б*******ын асрамжинд байлгасугай.
3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-т заасныг баримтлан хүүхдийн эрх ашиг, сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулах, хэн нэгнийхээ хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхийг хязгаарлаж болохгүй бөгөөд нэхэмжлэгч Д.Б*******, хариуцагч Д.Н******* нар дээрх эрхээ эдэлж, үүргээ хүлээхэд харилцан бие биедээ саад учруулахгүй байхыг дурдсугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасныг баримтлан 2011 оны ******-ны өдөр төрсөн хүү Н.Бнийг 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэжээн тэтгэх тэтгэлгийг сар бүр эцэг Д.Н*******гээс гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т заасныг баримтлан хариуцагч Д.Н******* нь хэрэглээний зардалд 138,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийнхээ шаардлагаас татгалзсан болохыг баталсугай.
6. Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.6, 130 дугаар зүйлийн 130.1, 130.3-т тус тус заасныг баримтлан Эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, ******* тоот хаягт байршилтай, орон сууцны зориулалттай, 32.85 мкв талбайтай, хоёр өрөө, үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч Д.Б*******, хүү Н.Бнэ нарын өмчлөлд үлдээж, нэхэмжлэгч Д.Б*******аас 17,528,197 төгрөг гаргуулан хариуцагч Д.Н*******д олгож,
Нэхэмжлэгч Д.Б*******д холбогдох, дээрх орон сууцыг өөрийн өмчлөлд авах, орон сууцны урьдчилгаа төлбөрт төлсөн 7,000,000 төгрөг гаргуулах тухай, хариуцагч Д.Н*******гийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 130 дугаар зүйлийн 130.2.2-т заасныг баримтлан тус шүүхийн шүүгчийн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 101/ШЗ2023/01472 дугаар захирамжийн үйлчлэл дуусгавар болсонд тооцсугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан хариуцагч Д.Н*******гээс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг, Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 100200300941 тоот данснаас илүү төлсөн 406,238 төгрөгийг буцааж гаргуулан нэхэмжлэгч Д.Б*******д тус тус олгож,
нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 476,438 төгрөгөөс үлдэх 70,200 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж,
хариуцагч Д.Н*******гээс шинжээчийн зардалд 250,000 төгрөг гаргуулан Хөрөнгө эстимэйт үнэлгээ ХХК-д олгосугай.
9. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-т заасныг баримтлан шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш шийдвэрийн хувийг ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах А.Ичинхорлоод даалгасугай.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.8, 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг тус тус баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ