| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нарантуяагийн Сарангүн |
| Хэргийн индекс | 101/2024/05793/И |
| Дугаар | 101/ШШ2024/03377 |
| Огноо | 2024-07-09 |
| Маргааны төрөл | Асран тэтгэх, Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 09 өдөр
Дугаар 101/ШШ2024/03377
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай х*******ийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Б******* Э*******, Н******* Т******* нарын гэрлэлтийг цуцласугай.
2. Гэр бүлийн тухай х*******ийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2008 оны 04 сарын 09-ний өдөр төрсөн хүү Э******* С*******, 2010 оны 02 сарын 10-ны өдөр төрсөн охин Э******* Н*******, 2017 оны 12 сарын 04-ний өдөр төрсөн охин Э******* У******* нарыг эх Н******* Т*******ын асрамжинд үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай х*******ийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр хариуцагч Б.Э*******эс сар бүр хүүхдийн тэтгэлэг гарг*******ан 2008 оны 04 сарын 09-ний өдөр төрсөн хүү Э******* С*******, 2010 оны 02 сарын 10-ны өдөр төрсөн охин Э******* Н*******, 2017 оны 12 сарын 04-ний өдөр төрсөн охин Э******* У******* нарыг тус тус тэжээн тэтгүүлсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай х*******ийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай х*******ийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Н.Т*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Э*******эс 70,200 төгрөг гарг*******ан нэхэмжлэгч Н.Т*******д олгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай х*******ийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хариуцагч Б.Э******* нэг жилийн хугацаанд төлбөл зохих тэтгэлгийн нийлбэр дүнгээс улсын тэмдэгтийн хураамж тооцож 226,080 төгрөгийг хариуцагч Б.Э*******эс гарг*******ан улсын орлогод ор*******сугай.
6. Гэрлэгсэд хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаан үүсгээгүй болохыг дурдсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай х*******ийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай х*******ийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилц*******ан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гард*******снаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН