Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 183/ШШ2024/01141

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 183/ШШ2024/01141

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, дугаар хороо, Ривер гарден хотхон, Таун хаус, дугаар тоотод оршин суух, Я Л /РД:000000/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 8 дугаар хороо, Нүхтийн зам, Парк 9 хотхон, дүгээр байр, дугаар тоотод байрлах, МФ /РД:000000/-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 362,202,980 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх нэхэмжлэлийг 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авсан.

 

Шүүх хуралдаанд: 

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Отгондаваа, Д.Ууганбаяр

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сувданчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Я.Л нь хариуцагч МФ-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 362,202,980 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Нэхэмжлэгч Я.Л болон хариуцагч МФ ХХК нар нь 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 005/2018 дугаартай Зээлийн гэрээг бичгээр байгуулсан. 005/2018 дугаартай гэрээний 1.1-д заасны дагуу нэхэмжлэгч нь 40,000,000 төгрөгийг 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл 1 сарын хугацаатайгаар, сарын 2 хувийн хүүтэй зээлүүлсэн байдаг. 005/2018 дугаартай Зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгч нь хариуцагч компанийн гүйцэтгэх захирал болох Бавуудорж овогтой Мөнхтуулын харилцах Худалдаа, хөгжлийн банкны 495037075 тоот дансанд гэрээ байгуулагдсан өдөр буюу 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 40,000,000 төгрөгийг шилжүүлж, гэрээ хүчин төгөлдөр болсон байдаг. 005/2018 дугаартай Зээлийн гэрээний 1.7-д Зээлдүүлэгч нь гэрээ дуусахаас 10 хоногийн өмнө гэрээг дуусгавар болохыг мэдэгдээгүй бол гэрээний хугацааг автоматаар 1 сараар сунгагдсанд тооцно. Сунгагдсан тохиолдолд зээлийн хүүг сар бүрийн 30-нд төлөх болно гэж заасны дагуу гэрээний хугацаа 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 03/2019 тоот, 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн С-03/2019 тоот зээлийн гэрээний сунгалт, 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн С-03/2021 тоот зээлийн сунгалтын гэрээ зэргээр 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл сунгагдсан бөгөөд талууд 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Тооцоо нийлсэн акт үйлдсэн байдаг. Тус тооцоо нийлсэн актаар гэрээний сунгалтын хугацаа болох 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл нийт зээлийн гэрээний хүүнд 10,659,945 төгрөг тооцогдсоноос хариуцагч компани нь 10,748,547 төгрөгийг төлж нийт үндсэн зээл болон хүүгийн төлбөрт нийт 39,911,398 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй болохоо хүлээн зөвшөөрч эрх бүхий этгээдүүд гарын үсэг, тамга дарж баталгаажуулсан байдаг. Улмаар нэхэмжлэгчийн гэр бүлийн хүн болох эхнэр Намсрай овогтойНТ нь хариуцагчтай 2022 оны 02 дугаар сарын 05-ны өдөр С-03/2022 дугаартай Зээлийн сунгалтын гэрээг байгуулж зээлийн төлөлтийн хугацааг сунгаж С-03/2022 дугаартай гэрээний 1-д зааснаар жилийн 9.5 хувийн хүүтэйгээр 12 сар буюу 2023 оны 02 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл сунгаж тус хугацаанд үндсэн зээл 39,911,398 төгрөг, жилийн хүү 3,791,582 төгрөг нийт 43,702,980 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй болно. Хариуцагч тал нь 005/2018 дугаартай Зээлийн гэрээ болон бусад Зээлийн сунгалтын гэрээний дагуу 43,702,980 төгрөгийг нэхэмжлэгч талд 2023 оны 02 дугаар сарын 05-ны өдөр төлөхөөр үүрэг хүлээсэн боловч тус үүргээ зохих ёсоор, шударгаар биелүүлэлгүй нэхэмжлэгч талыг хохироож байгаа болно. Талуудын хооронд 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр 06/2018 дугаартай Хөрөнгө итгэмжлэн удирдах гэрээг байгуулсан. 06/2018 дугаартай гэрээний 2.1, 2.2, 2.3, 2.4-т заасны дагуу 100,000,000 төгрөгийг хариуцагчид 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл 3 сарын хугацаатайгаар, сарын 2,5 хувийн хүүтэйгээр зээлүүлэхээр харилцан тохиролцсон байдаг. Нэхэмжлэгч тал нь гэрээний дагуу зээлийг 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр хариуцагч компанийн гүйцэтгэх захирал Б.Мын харилцах Голомт банкны 2505000500 тоот дансанд шилжүүлж зээлийн гэрээ хүчин төгөлдөр болсон бөгөөд талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу хариуцагч нь хугацаандаа зээлээ төлөөгүй тул талууд тухай бүр гэрээг сунгах зээлийн сунгалтын гэрээг байгуулж байсан байдаг. Мөн талуудын хооронд 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 07/2018 дугаартай хөрөнгө итгэмжлэн удирдах гэрээг байгуулсан. 07/2018 дугаартай гэрээний 2.1, 2.2, 2.3, 2.4-т заасны дагуу 200,000,000 төгрөгийг хариуцагчид 2018 оны 11 дүгээр сарын 05-ний өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл 6 сарын хугацаатайгаар, сарын 2,5 хувийн хүүтэйгээр зээлүүлэхээр харилцан тохиролцсон байдаг. Нэхэмжлэгч тал нь гэрээний дагуу зээлийг 2018 оны 11 дүгээо сарын 05-ны өдөр хариуцагч компанийн гүйцэтгэх захирал Б.Мын харилцах Худалдаа, хөгжлийн банкны 495037075 тоот дансанд шилжүүлж зээлийн гэрээ хүчин төгөлдөр болсон бөгөөд талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу хариуцагч нь хугацаандаа зээлээ төлөөгүй тул талууд тухай бүр гэрээг сунгах Зээлийн сунгалтын гэрээг байгуулж байсан байдаг. Нэхэмжлэгч болон хариуцагч нар нь сүүлийн байдлаар талууд 2022 оны 02 дугаар сарын 05-ны өдөр С-01/2022 дугаартай зээлийн сунгалтын гэрээг байгуулж 006/2018, 07/2018 дугаартай зээлийн гэрээний үндсэн зээлийн төлбөр болох 300,000,000 төгрөгийг 2023 оны 02 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаагаар, жилийн 9.5 хувийн хүүтэйгээр сунгахаар тохиролцож тус хоёр гэрээтэй холбоотой өр төлбөрийг баталж 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Тооцоо нийлсэн акт үйлдсэн байдаг. С-01/2022 дугаартай Зээлийн сунгалтын гэрээний дагуу жилийн 9.5 хувийн хүү 28,500,000 төгрөг бодогдсон бөгөөд 10,000,000 төгрөгийг зээлийн хүүнд төлсөн тул 18,500,000 төгрөгийн хүүгийн төлбөртэй болно. Иймд хариуцагч нь 06/2018, 07/2018 дугаартай Хөрөнгө итгэмжлэн удирдах гэрээ гэх нэртэй зээлийн гэрээний харилцааны дагуу үндсэн зээл болох 300,000,000 төгрөг, хүү 18,500,000 төгрөг нийт 318,500,000 төгрөгийн өр төлбөрийг төлөлгүй нэхэмжлэгч талыг хохироож байгаа болно. Нэхэмжлэгч талын зүгээс удаа дараа гэрээг сунгах хүсэлтийг хангаж сунгаж бага хүүтэйгээр мөнгө зээлүүлж, ашиглуулсан боловч хариуцагч тал нь зээлийн гэрээний үндсэн төлбөрийг төлөөгүй, хүүг бүрэн бус хэмжээгээр төлж байсан бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс цаашид гэрээ сунгах боломжгүйгээ илэрхийлж төлөхийг удаа дараа шаардсан боловч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй нэхэмжлэгч талын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой хохироож байгаа болно. Иймд 005/2018, 06/2018, 07/2018 гэрээний үндсэн зээлийн төлбөрт 339,911,398 төгрөг, хүү 22,291,582 төгрөг, нийт 362,202,980 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт буруутай этгээд болох МФ-иас гаргуулж өгнө үү. гэжээ. 

 

Хариуцагч МФ нь шүүхэд бичгээр хариу тайлбар ирүүлээгүй байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Отгондаваа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч болон хариуцагч нар нь сүүлийн байдлаар талууд 2022 оны 02 дугаар сарын 05-ны өдөр С-01/2022 дугаартай зээлийн сунгалтын гэрээг байгуулж 006/2018, 07/2018 дугаартай зээлийн гэрээний үндсэн зээлийн төлбөр болох 300,000,000 төгрөгийг 2023 оны 02 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаагаар, жилийн 9.5 хувийн хүүтэйгээр сунгахаар тохиролцож тус хоёр гэрээтэй холбоотой өр төлбөрийг баталж 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдөр тооцоо нийлсэн акт үйлдсэн байдаг. С-01/2022 дугаартай зээлийн сунгалтын гэрээний дагуу жилийн 9.5 хувийн хүү 28,500,000 төгрөг бодогдсоноос /нэхэмжлэлдээ 10,000,000 төгрөг гээд бичсэн баримтынхаа хүрээнд 20,000,000 төгрөгийг зээлийн хүүнд төлсөн тул 8,500,000 төгрөгийн хүүгийн төлбөртэй болно. Иймд хариуцагч нь 06/2018, 07/2018 дугаартай Хөрөнгө итгэмжлэн удирдах гэрээ гэх нэртэй зээлийн гэрээний харилцааны дагуу үндсэн зээл болох 300,000,000 төгрөг, хүү 8,500,000 төгрөг нийт 308,500,000 төгрөгийн өр төлбөрийг төлөлгүй нэхэмжлэгч талыг хохироож байгаа болно. Нэхэмжлэгч талын зүгээс удаа дараа гэрээг сунгах хүсэлтийг хангаж сунгаж бага хүүтэйгээр мөнгө зээлүүлж, ашиглуулсан боловч хариуцагч тал нь зээлийн гэрээний үндсэн төлбөрийг төлөөгүй, хүүг бүрэн бус хэмжээгээр төлж байсан бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс цаашид гэрээ сунгах боломжгүйгээ илэрхийлж төлөхийг удаа дараа шаардсан боловч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй нэхэмжлэгч талын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой хохироож байгаа болно. Иймд 005/2018, 06/2018, 07/2018 гэрээний үндсэн зээлийн төлбөрт 339,911,398 төгрөг, хүү 12,291,582 төгрөг, нийт 352,202,980 төгрөгийг улсын гаргуулж өгнө үү. гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ууганбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулсан мөн хуульд заасан эрх үүргийг танилцуулж өгсөн хариуцагч нэхэмжлэлийн хувийн гардаж аваад 14 хоногийн дотор хариу тайлбараа бичгээр гаргаж өгөх үүрэгтэй. Гэвч татгалзаж байгаа үгүйсгэсэн холбоотой баримтаа гаргаж өгөх үүрэгтэй боловч өнөөдрийн шүүх хуралдаанд ямар нэгэн байдлаар хариу тайлбар гаргаж өгөөгүй байгаа нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдал тооцогдохоор байгааг шүүх анхаарч үзнэ үү. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т заасны дагуу хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч тус хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй гэвч энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож тус хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх хуулийн зохицуулалт хамаарагдахаар байгааг шүүх анхаарч үзнэ үү. гэжээ.

 

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, иргэний үнэмлэхийн хуулбар, 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 005/2018 дугаар зээлийн гэрээ, зээл төлөлтийн хуваарь, банкны шилжүүлгийн маягт, 2022 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн С-03/2022 дугаар зээлийн сунгалтын гэрээ, тооцоо нийлсэн акт, 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 06/2018 дугаар хөрөнгө итгэмжлэн удирдах гэрээ, хувь хүртэх, үр шимийн график, банкны төлбөрийн баримт, 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 07/2018 дугаар хөрөнгө итгэмжлэн удирдах гэрээ, зээл зээлийн хүү эргэн төлөлтийн хуваарь, банкны дотоод шилжүүлгийн маягт, 2022 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн С-01/2022 дугаар зээлийн сунгалтын гэрээ, тооцоо нийлсэн акт, 2019 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн С-07/2019 дугаар зээлийн гэрээний сунгалт, 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн С-006/2018 дугаар зээлийн гэрээний сунгалт, 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн С-07/2019 дугаар зээлийн гэрээний сунгалт, 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн С-01/2021 дугаар зээлийн гэрээний сунгалт, зээл, зээлийн хүү эргэн төлөлтийн хуваарийн хуулбар хувь зэргийг шүүхэд ирүүлсэн байна.

 

Хариуцагчаас улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар хувь, шүүхэд төлөөлөх итгэмжлэл зэргийг ирүүлжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.Л нь хариуцагч МФ-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 362,202,980 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Шүүхээс хариуцагч МФ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулсан боловч хариуцагчаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй. гэж заасны дагуу хариу тайлбараа ирүүлээгүй.

Шүүхээс хариуцагчид 2024 оны 2 сарын 15-ны өдрийн шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-т заасныг үндэслэн түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баяржавхланд мэдэгдсэн. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баяржавхлангын утасны дугаар руу залгасан боловч хариу өгөхгүй байсан. Мөн тус хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-д Зохигч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэг хүлээнэ. гэж заасан ба энэхүү үүргээ биелүүлээгүй байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баяржавхлан нь шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, хүндэтгэн үзэх шалтгаан дурдсан баримт, хүсэлт ирүүлээгүй учир шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хэрэгт авагдсан баримтын хүрээнд хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

1.Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

2.Нэхэмжлэгч дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэсэн. Үүнд Нэхэмжлэгч Я.Л болон хариуцагч МФ ХХК-д 005/2018 дугаартай гэрээний 1.1-д заасны дагуу нэхэмжлэгч нь 40,000,000 төгрөгийг 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл 1 сарын хугацаатайгаар, сарын 2 хувийн хүүтэй зээлүүлсэн. 005/2018 дугаартай Зээлийн гэрээний 1.7-д Зээлдүүлэгч нь гэрээ дуусахаас 10 хоногийн өмнө гэрээг дуусгавар болохыг мэдэгдээгүй бол гэрээний хугацааг автоматаар 1 сараар сунгагдсанд тооцно. Сунгагдсан тохиолдолд зээлийн хүүг сар бүрийн 30-нд төлөх болно гэж заасны дагуу гэрээний хугацаа 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 03/2019 тоот, 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн С-03/2019 тоот зээлийн гэрээний сунгалт, 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн С-03/2021 тоот зээлийн сунгалтын гэрээ зэргээр 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл сунгагдсан бөгөөд талууд 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Тооцоо нийлсэн акт үйлдсэн байдаг. Иймд 005/2018, 06/2018, 07/2018 гэрээний үндсэн зээлийн төлбөрт 339,911,398 төгрөг, хүү 22,291,582 төгрөг, нийт 362,202,980 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт буруутай этгээд болох МФ-иас гаргуулж өгнө үү. гэжээ.

3. Хариуцагч нь нэхэмжлэлийг ямар үндэслэлээр эс зөвшөөрч байгаа талаарх тайлбарыг шүүхэд гаргаагүй, шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид түүний хүсэлтээр бүрдүүлсэн баримттай танилцах эрхээр хангасан боловч тэрээр эрхээ хэрэгжүүлээгүй, тэрээр шүүх хуралдааны товыг мэдсэн атлаа шүүх хуралдаанд биечлэн оролцох, мэтгэлцэх эрхээ мөн хэрэгжүүлээгүй болно.

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Я.Л болон МФ нар нь 2018 оны 7 дугаар сарын 2-ны өдөр 005/2018 дугаартай зээлийн гэрээ байгуулж, тус гэрээгээр 40,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Я.Лаас хариуцагч МФ-д сарын 2 хувийн хүүтэй зээлэхээр харилцан тохиролцжээ.

Талууд 2018 оны 9 сарын 24-ний өдрийн 06/2018 дугаартай Хөрөнгө итгэмжлэн удирдах гэрээг байгуулж, тус гэрээгээр итгэмжлэгч Я.Л нь 100,000,000 төгрөг, 2018 оны 11 сарын 5-ны өдөр 07/2018 дугаартай Хөрөнгө итгэмжлэн удирдах гэрээгээр 200,000,000 төгрөгийг МФ-д тус тус шилжүүлсэн байна.за

Нэхэмжлэгч Я.Лаас МФ-д 40,00,000 төгрөг шилжүүлсэн болох нь 2018 оны 7 сарын 02-ны өдрийн дотоод шилжүүлгийн маягтаар, 100,000,000 төгрөг шилжүүлсэн болох нь 2018 оны 9 сарын 24-ний өдрийн төлбөрийн баримтаар, 200,000,000 төгрөг шилжүүлсэн болох нь 2018 оны 11 сарын 5-ны өдөр дотоод шилжүүлгийн баримтаар тус тус тогтоогдож байна.

2022 оны 02 сарын 5-ны өдөр С-03/2022 дугаартай Зээлийн сунгалтын гэрээг байгуулжээ.

Дээрхээс үзэхэд талууд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээ байгуулагджээ.

Талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 7 дугаар сарын 2-ны өдөр 005/2018 дугаартай зээлийн гэрээний 3.7-д Зээлдүүлэгч нь гэрээ дуусахаас 10 хоногийн өмнө гэрээг дуусгавар болохыг мэдэгдээгүй бол гэрээний хугацааг автоматаар 1 сараар сунгагдсанд тооцно. Сунгагдсан тохиолдолд зээлийн хүүг сар бүрийн 30-нд тооцно гэж заасан ба гэрээний хугацааг 2021 оны 8 дугаар сарын 9-ний өдрийг хүртэл хугацаагаар сунгагдсан гэж үзнэ. Иймд дээрх хугацаанд зээлийн хүү 10,659,945 төгрөг гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй.

Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд хариуцагч нь тус 2018 оны 7 дугаар сарын 2-ны өдөр 005/2018 дугаартай зээлийн гэрээний үүрэгт 10,748,547 төгрөг төлж барагдуулсан гэж тайлбарлаж байх тул тус гэрээний үлдэгдэл 39,911,398 болно.

Талууд 2022 оны 02 сарын 5-ны өдөр С-03/2022 дугаартай жилийн 9.5 хувийн хүүтэй 12 сарын хугацаатай зээлийн хүүг тооцвол жилийн 3,791,582 төгрөг болно.

Иймд нэхэмжлэгч нь 2018 оны 7 дугаар сарын 2-ны өдөр 005/2018 дугаартай, 2022 оны 02 сарын 5-ны өдөр С-03/2022 дугаартай зээлийн гэрээнүүдийн үүрэгт 43,702,980 төгрөг шаардах эрхтэй.

Мөн зээлийн гэрээний дагуу тооцох төлбөрийн хэмжээг хариуцагч МФ хүлээн зөвшөөрч тооцоо нийлсэн акт үйлджээ.

Хариуцагч МФ нь 2018 оны 9 сарын 24-ний өдрийн 06/2018 дугаартай гэрээгээр 100,000,000 төгрөг, 2018 оны 11 сарын 5-ны өдрийн 07/2018 дугаартай гэрээгээр 200,000,000 төгрөг зээлсэн ба тус зээлийн гэрээнүүдийн төлбөрийг төлөөгүй гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлаж байна. Хариуцагч тал нь дээрх гэрээний үүрэгт төлбөр төлөөгүй бөгөөд 229,753,425 төгрөгийн тооцоотой болох нь талуудын тооцоо нийлсэн баримтаар тогтоогдсон.

Иймд нэхэмжлэгч Я.Л нь Иргэний хуулийн 281.1 дэх хэсэг, 282.1-д зааснаар зээл, зээлийн хүүнд нийт 352,202,980 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч Я.Лт олгох үндэслэлтэй.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хуваарилав.

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн хуулийн 281.1, 282.1-д зааснаар хариуцагч МФ-иас зээлийн гэрээний үүрэгт 352,202,980 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ч.Лд олгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,187,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч МФ-иас 2,187,500 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ   Б.ГОНЧИГСУМЛАА