| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашравдангийн Халиуна |
| Хэргийн индекс | 128/2022/0246/З |
| Дугаар | 128/ШШ2022/0190 |
| Огноо | 2022-03-16 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 03 сарын 16 өдөр
Дугаар 128/ШШ2022/0190
Хариуцагч прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч,
шийтгэлийн хуудсыг зөвтгөснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна би, Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Г*******ээс Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Э.Ө*******д холбогдуулан гаргасан улсын байцаагчийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 0066710 дугаартай шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулах тухай дүгнэлттэй, зөрчил шалган шийдвэрлэх захиргааны хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Г******* шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: Баянзүрх дүүргийн Татварын хэлтэст бүртгэлтэй ******* ******* ******* ХХК-д и-баримт олгоогүй гэх үйлдэлд холбогдогч ******* ******* ******* ХХК-д Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8.1 дэх хэсэгт зааснаар 11696 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.
Эрх бүхий албан тушаалтан шийтгэлийн хуудаст зөрчил оногдуулах үндэслэл болсон хуулийн зүйл анги, хэсгийг Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8.1-д заасан гэж буруу бичсэнийг Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр 8 дахь хэсгийн 8.1 заалтад заасан гэж зөвтгөн өөрчлөлт оруулах нь хууль зүйн үндэслэлтэй байна... гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Э.Ө******* би ******* ******* ******* ХХК-д холбогдох улсын байцаагчийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 0066710 дугаартай шийтгэлийн хуудаст Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр 8 дахь хэсгийн 8.1 заалтад заасан гэж өөрчлөлт оруулсан ба энэ агуулгаар прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нь 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 0066710 дугаартай шийтгэлийн хуудсаар и-баримт олгоогүй гэх зөрчилд ******* ******* ******* ХХК-д холбогдуулан Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр 8 дахь хэсгийн 8.1 заалтад зааснаар 11696 төгрөгөөр торгож, холбогдогч нь торгуулийн шийтгэлийг төлж барагдуулжээ.
Хариуцагч нь торгох шийтгэлийг оногдуулахдаа шийтгэлийн хуудаст Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8.1-д заасан гэж техникийн алдаа гаргасныг зөвтгүүлэхээр прокурор дүгнэлт бичжээ.
Хариуцагч нь ийнхүү техникийн алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрч, прокурорын дүгнэлтэд заасанчлан шийтгэлийн хуудаст Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр 8 дахь хэсгийн 8.1 заалтад заасан гэж өөрчлөлт оруулж прокурорын дүгнэлтийг зөвшөөрч, шийтгэлийн хуудсыг зөвтгөсөн байна.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасанчлан хариуцагч прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч, шийтгэлийн хуудсыг зөвтгөснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүйг тайлбарлах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-т заасныг баримтлан Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Г*******ээс Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Э.Ө*******д холбогдуулан гаргасан улсын байцаагчийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 0066710 дугаартай шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулах тухай дүгнэлттэй захиргааны хэрэгт хариуцагч прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч, шийтгэлийн хуудсыг зөвтгөснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор дүгнэлт бичихдээ Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг тайлбарлав.
ШҮҮГЧ Д.ХАЛИУНА