| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярсайханы Ундраа |
| Хэргийн индекс | 101/2023/03124/И |
| Дугаар | 101/ШШ2024/03251 |
| Огноо | 2024-06-25 |
| Маргааны төрөл | Банкны зээл, Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 25 өдөр
Дугаар 101/ШШ2024/03251
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, ****** байрлах Г******* б******* ХК /хуулийн этгээдийн регистрийн дугаар:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, ******* тоот хаягт оршин суух Т******* овогт Г******* /регистрийн дугаар: *******/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 30,256,487.23 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Х*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Пүрэвдулам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Зээлдэгч Т******* овогтой Г******* нь Г******* б*******тай 2014 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Дугаар ******* тоот Зээл болон барьцааны гэрээ байгу******* 14,500,000.00 төгрөгийг жилийн 18.0 %-н хүүтэйгээр 36 сарын хугацаатай хүүгийн хамт эргүүлэн төлөх үүргийг хүлээн цалингийн зээл авсан. Зээлдэгч нь Зээл болон барьцааны гэрээний Хавсралт №1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, гэрээний үүргээ сайн дураар өнөөдрийг хүртэл биелүүлээгүй б*******ыг хохироож байгаа ба гэрээгээр хүлээсэн уүргийн гуйцэтгэл биелэгдэх хүгацаа дуусгавар болсон зэргийг үндэслэн зээлдэгч Т.Г*******т холбогду******* дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байсан.
1. Г******* б*******аас хариуцагч Т. Г*******т холбогду******* 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар Дүүргийн Иргэний Анхан Шатны Шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 181/11132017/10008 тоот шүүгчийн захирамжаар хариуцагч Т.Г******* нь тухайн хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон.
Иймд Г******* б******* хариуцагч Т.Г*******ыг эрэн сурвалжлах хүсэлтийг шүүхэд гаргаж Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дутаар сарын 27-ны өдрийн 182/ШШ2018/00369 дугаар шийдвэрээр хариуцагч Т.Г*******ыг эрэн сурвалжлах ажиллагааг эхлүүлсэн.
2023 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн 28к1-3/1205 тоот албан бичгээр хариуцагч Т.Г*******ыг Баянзүрх дүүргийн ****** тоот хаягт оршин сууж байгааг тодорхойлж, эрэн сурвапжлах ажиллагааг зогсоосныг Г******* б*******инд мэдэгдсэн.
Г******* б******* нь Цагдаагийн албан тоот дээрх хариуцагчийн оршин байгаа хаягийн дагуу 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагч Т******* овогтой Г*******д холбогду******* нийт 28,363,732.55 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Гэвч зээлдэгч Т.Г******* нь зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй, шүүх дээр ирж нэхэмжлэлээ гардаж авахгүй, өнөөдрийг хүртэл асуудал шийдэгдэхгүй, Шүүх хурал удаа дараа хойшлогдож байгаа тул Г******* б*******ны зүгээс нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг дараах байдлаар нэмэгдүүлж байна.
Зээлдэгчийн Дугаар ******* тоот цалингийн зээлийн гэрээний 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн байдлаар гэрээний үүргийн гүйцэтгэлд: үндсэн зээл 10,842,020.55 төгрөг, үндсэн хүү 16,787,340.47 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,627,096.21 төгрөг, хугацаа хэтэрсэн хоног 3111, нийт 30,256,487.23 төгрөгийг хариуцагч Т.Г*******аас гаргуулж б*******инд олгоно уу. Нэхэмжлэлийн шаардлага, нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь дэмжиж байна гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Т.Г******* миний бие С д" ХХК-д ажиллаж байх хугацаандаа 2014 оны 7 дугаар сарын 14-ний өдөр Г******* б*******наас 14,500,000 төгрөгийн цалингийн зээл авсан нь үнэн болно. Миний бие тухайн зээлийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлж байгаад 2015 оны 7 дугаар сараас хойш ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөж цалин, орлогогүй болсноор тус эээлийн төлбөрийг төлөх боломжгүй нөхцөл байдалд хүрсэн билээ.Өнөөдрийн байдлаар миний бие тогтсон ажил албан тушаалтай, тогтмол цалин орлготой болсон бөгөөд Г******* б*******ны нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээл 10,842,050.55 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна.
Зээлийн гэрээний үүргээ цаг хугацаанд нь биелүүлээгүй нь миний буруу гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд та бүхний ажилд хүндрэл учруулсандаа уучлалт хүсч байна. Та бүхэн хүсэлтийг маань хүлээн авч зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр болох нийт 17,521,682 төгрөгийн 50 хувийг нь чөлөөлж өгч туслана уу.
Миний бие үлдсэн 19,602,891.55 төгрөгийг сар бүр 4,000,000 төгрөгөөр, 5 сарын хугацаанд төлж барагдуулах хүсэлтэй байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд.
Нэхэмжлэгч талаас гаргасан нотлох баримтууд: нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Г******* б******* болон Т.Г******* нарын хоорон байгуулагдсан 2014.07.24№******* Зээл болон барьцааны гэрээ, Орон сууцны зээлийн эргэн төлөлтийн тооцоо, Хүү тооцооллын хүснэгт, Г******* б*******наас О.Х*******д олгосон 2023.04.14№18/06-230544 дугаартай Итгэмжлэл, Г******* б******* ХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Эрх олгох тухай Г******* б*******ны гүйцэтгэх захирлын 2021.08.04№734 дугаартай тушаал, Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн 2023.03.03№28К1-3/1205 тоот албан бичиг, Т.Гомбажавыг эрэн сурвалжлах тухай Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.02.27№1182/ШШ2018/00369 шийдвэр, хариуцагч Т.Г*******ыг шүүхэд албадан ирүүлэх тухай Тус шүүхийн шүүгчийн 2023.06.09№101/ШЗ2023/14738 захирамж, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Хүү тооцоолын хүснэгт, Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017.07.16№181/ШЗ2017/10008 захирамж, Г******* б*******наас О.Х*******д олгосон 2024.06.25№18/06-240455 тоот итгэмжлэл,
Хариуцагч талаас гаргасан нотлох баримтууд: Хариуцагч Т.Г*******ын иргэний үнэмлэхийн хуулбар, хариу тайлбар (2023.12.25-ны огноотой хүсэлт), хариуцагч Т.Г*******аас Ж.Зд олгосон 2024.01.09-ний өдрийн бүртгэлийн 0015 дугаартай итгэмжлэл (Нийслэлийн тойргийн нотариатч Ч.Отгонбаяр /129/-ын гэрчилсэн),
Хэргийн оролцгчийн хүсэлтээр шүүх бүрдүүлсэн нотлох баримтууд: тайлбар хүргүүлэх тухай Г******* б*******ны 2024.02.05№18/06-240092 албан бичиг, Т.Г*******ын 2014.07.27№******* цалингийн зээлтэй холбогду******* М**** д ХК-иас дын нөхөн төлбөр олгож байгаагүйг мэдэгдсэн М**** д ХК-иас Г******* б******* ХК-д хүргүүлсэн 2024.01.30№01/69 албан бичиг, Г******* б******* болон М***** д ХХК-ийн хооронд байгуулагдсан 2013.06.01№ дугаартай Цалингийн зээлийн эрсдлийн дын гэрээ, 2014.07.22 оноотой дугаартай Цалингийн зээлийн эрсдлийн дын гэрээний нэмэлт өөрчлөлт, Г******* б******* болон М**** д ХХК-ийн хооронд байгуулагдсан 2013.06.01№ дугаартай Зээлийн өр төлбөр нэхэмжлэх эрхийг шилжүүлэх дэд гэрээ,
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Г******* б******* ХХК нь хариуцагч Т.Гомбажавт холбогду*******, зээлийн гэрээний үүрэгт, нийт 28,363,732.55 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, үндсэн зээл 10,842,020.55 төгрөг, үндсэн хүү 16,787,340.47 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,627,096.21 төгрөг, нийт 30,256,487.23 төгрөг гаргуулахаар шаардсан.
2. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээл 10,842,050.55 төгрөгийг хүлээн зөвшөөрч, Зээлийн гэрээний үүргээ цаг хугацаанд нь биелүүлээгүйгээ хүлээн зөвшөөрч, зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр болох нийт 17,521,682 төгрөгийн 50 хувийг нь чөлөөлөхийг б*******наас хүсч, үлдсэн 19,602,891.55 төгрөгийг сар бүр 4,000,000 төгрөгөөр, 5 сарын хугацаанд төлж барагдуулах хүсэлтээ шүүхэд илэрхийлснийг нэхэмжлэгч эс зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлага, нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь дэмжсэн.
3. Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж дүгнэлээ.
4. Г******* б******* нь Т.Г*******тай 2014 оны 7 дугаар сарын 24-ний өдөр ******* дугаартай, Зээл болон барьцааны гэрээ байгуулж, 14,500,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлдүүлж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар, зээлдэгчийн цалингийн орлого болон дансны дугаар бүхий картын ба бусад орлогыг барьцаа болгосон байх бөгөөд талуудын байгуулсан гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, хүчин төгөлдөр байна.
5. Зээлдэгч нь зээлийн гэрээний үүргийг зохих ёсоор гүйцэтгээгүйгээс 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн байдлаар гэрээний үүргийн гүйцэтгэлд: үндсэн зээл 10,842,020.55 төгрөг, үндсэн хүү 16,787,340.47 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,627,096.21 төгрөг, нийт 30,256,487.23 төгрөгийн төлбөр үүссэн болох нь зээлийн гэрээ, зээлийн дансны хуулга, Хүү тооцооллын хүснэгт зэргээр тогтоогдож байна.
6. Хариуцагч нь 2015 оны 7 дугаар сараас хойш ажилгүй, цалин орлогогүй болсон гэх агуулгатай тайлбарыг шүүхэд гаргаж, үндсэн зээлийн үлдэгдэл төлбөрийг хүлээн зөвшөөрч, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тал хувийг төлөх хүсэлтэй хэмээн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгөхийг шүүхээс хүссэн нь үндэслэлгүй байна.
7. Тодруулбал:
7.1. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж, 208 дугаар зүйлийн 208.1-д Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж заасан. Тодруулбал, зээлийн гэрээгээр үүрэг хүлээсэн этгээд үүргээ тогтоосон хугацаанд заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд уг хугацаанд үүргээ аливаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ.
7.2. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж зааснаар гэрээг байгуулах нь талуудын эрх боловч нэгэнт байгуулагдсан гэрээнээс татгалзах, цуцлах тохиолдолд нөгөө талын хүсэл зоригийг харгалзах журамтай.
7.3. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж, хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1-д хүндэтгэн үзэх үндэслэл байвал урт хугацаатай гэрээний талууд гэрээ дуусгавар болох хугацааг харгалзахгүйгээр гэрээнээс татгалзаж болно гэж, мөн 221.3-д гэрээний үүргийг зөрчсөн нь түүнийг цуцлах үндэслэл болж байвал энэ хуулийн 219.3, 225.2-т заасан зөрчлийг арилгах буюу урьдчилан сануулах хугацаанд гэрээг цуцлаж болно гэж тус тус зохицуулсан.
8. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д Б*******, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр б*******, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ., мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй байна.
9. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.З нь нэхэмжлэгч Г******* б******* болон Монгол д компанитай байгуулсан Цалингийн зээлийн эрсдлийн дын гэрээний дагуу дын нөхөн төлбөр олгогдож, Т.Г*******ын төлбөр дууссан гэж ойлгож явсан, нэхэмжлэгч нь нөхөн төлбөр авсан байх боломжтой буюу шүүхээр давхар нэхэмжилж байх боломжтой хэмээн маргаж, шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлж мэтгэлцсэн боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч уг татгалзлаа нотлоогүй.
9.1. Харицагчийн итгэмжлэгсэн төлөөлөгчийн дээрх хүсэлтийг шүүх хангаж, шүүгчийн 101/ШЗ2024/01510, /101/ШЗ20204/10728 дугаар захирамжаар нотлох баримт бүрдүүлсэн бөгөөд Г******* б******* болон М***** д ХХК-ийн хооронд 2013 оны 6 дугаар сарын 01-ний өдөр дугаартай Цалингийн зээлийн эрсдлийн дын гэрээ байгуулагдсан, хариуцагч Т.Г*******ын 2014 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн №******* цалингийн зээлтэй холбогду******* М**** д ХК-иас дын нөхөн төлбөр олгож байгаагүй болох нь хэрэгт авагдсан М**** д ХК-иас Г******* б******* ХК-д хүргүүлсэн 2024.01.30№01/69 албан бичиг, дын гэрээ зэргээр тогтоогдов.
10. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.З нь шүүх хуралдааны товыг мэдсэн боловч шүүхэд хүрэлцэн ирээгүйд хүндэтгэх шалтгаангүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хэлэлцэж шийвэрлэснийг дурдах нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т заасныг баримтлан, хариуцагч Т.Гомбажаваас зээлийн гэрээний үүрэгт 30,256,487.23 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г******* б******* ХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 399,233 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Г*******аас улсын тэмдэгтийн хураамж 399,233 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г******* б******* ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцу******* сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА