| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Очирбатын Чулуунцэцэг |
| Хэргийн индекс | 2106006502065 |
| Дугаар | 2022/ДШМ/655 |
| Огноо | 2022-06-23 |
| Зүйл хэсэг | 17.2.3.2., |
| Улсын яллагч | М.Отгонжаргал |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 06 сарын 23 өдөр
Дугаар 2022/ДШМ/655
2022 6 23 2022/ДШМ/655
Б.Бхолбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор М.Отгонжаргал,
шүүгдэгч Б.Б түүний өмгөөлөгч Б.Мөнхгэрэл,
нарийн бичгийн дарга Б.Ундармаа нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Алтанцэцэг даргалж, шүүгч С.Олзод, Н.Баасанбат нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 548 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Бгаргасан давж заалдах гомдлоор Б.Б.Б холбогдох эрүүгийн 2106006502065 дугаартай хэргийг 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шаахүү овгийн Б.Б, 2000 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гагнуурчин, өрмийн мастер мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, ам бүл 1, .......................
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 773 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1/ нэг/ жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 145 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9 сар хорих ялаар шийтгэж, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 773 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар оногдуулсан 9 /есөн/ сарын хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх 1 жил 9 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн,
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 108 дугаартай захирамжаар Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 1 жил 6 сар 11 хоногийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж шийдвэрлэсэн,
Шүүгдэгч Б.Бнь 2021 оны 2 дугаар сарын 9-ний өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутагт байрлах “Вьетнам” авто засварын газарт Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын иргэн Н д к /N t k/-ийг гараараа толгойн тус газарт нь хоёр удаа цохиж хүч хэрэглэн, хуванцар хутгыг хохирогчид хутга гэж итгүүлэн, зэвсэг хэрэглэн Ай фоне-6 эс плас /I phone 6S plus/ маркийн гар утсыг хүч хэрэглэн довтолж дээрэмдэх гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Б.Бүйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шаахүү овогт Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн довтолж, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар Б.Бийг 6 /зургаан/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар Б.Б.Б энэ тогтоолоор оногдуулсан 6 /зургаан/ жилийн хорих ял дээр өмнөх тогтоолоор оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 4 сар 15 хоногийн ялыг нэмж нэгтгэн нийт 7 /долоон/ жил 4 /дөрвөн/ сар 15 /арван тав/ хоногийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Б.Б.Б оногдуулсан 7 /долоон/ жил 4 /дөрвөн/ сар 15 /арван тав/ хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Бцагдан хоригдсон 157 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар Б.Б /РД:ДЮ00242810/ 280.000 /хоёр зуун наян мянган төгрөг/-ийг гаргуулан хохирогч “Н д к /N t k/- д /С6777083/ олгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Бдавж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаагаас гадна гэм буруугаа маш ихээр ойлгон ухамсарлаж зүйл анги болон гэм буруугийн талаар маргах зүйл байхгүй бөгөөд хохирол болох 280.000 төгрөгийг төлж барагдуулахаа илэрхийлж байна. Миний гэнэн томоогүй зангаасаа болж гаргасан алдаа залуу насны бодлогогүй үйлдлийг минь ойлгож уучилж эцэг, эх болон 4 дүүгийнхээ төлөө ажиллаж амьдрах боломж олгон анхан шатны шүүхээс оногдуулсан 1 жил 4 сарын хорих ялаас багасгаж, мөн Өршөөлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 1 жил 4 сарын зорчих эрхийг хязгаарлах ялыг минь тусад нь эдлэхээр салгаж шийдвэрлэж өгнө үү гэж чин сэтгэлээсээ хүсэж байна. Эрхэм шүүгч та бүхэн бүхэн миний хэргийг дахин авч хэлэлцэн хүн чанарын үүднээс хандаж шийдвэрлэнэ гэж итгэж байна. Хүсэлтийг минь хүлээн авч шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Б.Б өмгөөлөгч Б.Мөнхгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Б.Бөмгөөлөгч Б.Мөнхгэрэлээс: Миний зүгээс үйлчлүүлэгчийнхээ гомдлыг дэмжиж оролцоно. Анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Бнь гэм буруугийн асуудал дээр маргадаггүй. Тоглоомон хутгыг зэвсэг, зэвсгийн чанартай зүйл гэж итгүүлсэн нь өөрөө зэвсгийн чанартай зүйл гэж үзэх үү гэдэг дээр маргаж оролцсон. Түүнээс хохирогчийг дээрэмдсэн гэх үйл баримтыг хүлээн зөвшөөрч оролцдог. Шүүгдэгч Б.Бнь цагдан хориотой байсан, цагдан хориотой байх хугацаандаа хохирлыг төлж чадаагүй талаар ярьдаг. Өмгөөлөгчийн хувьд шүүхийн шатнаас Б.Бхууль ёсны эрх ашгийг хамгаалж оролцсон. Хохирол төлбөр төлөхөөр 5 хоногийн завсарлага авах хүсэлт гаргасан боловч шүүхээс хангаж өгөөгүй хэргийг үргэлжлүүлэн шийдвэрлэсэн. Харин давж заалдах шатны шүүх дээр хохирлыг бүрэн төлж барагдуулан баримтыг хавсаргаж байна. Мөн шүүгдэгч Б.Бгэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан үзэх юм бол дээрмийн гэмт хэрэг нь 2021 оны 2 дугаар сарын 9-ний өдөр үйлдэгдсэн байдаг. Сүүлд ял шийтгэгдсэн залилах гэмт хэргийн хувьд 2021 оны 6 дугаар сард үйлдэгдсэн. Тухайн үед хэргийг нэгтгэж шийдвэрлээгүй нөхцөл байдал харагддаг. Харин сүүлд ял шийтгэгдсэнээс хойш дахин гэмт хэрэг үйлдээгүй нөхцөл байдал Б.Бхувьд харагдаж байна.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд “гэм буруугийн асуудал маргаагүй” гэсэн зохицуулалт байгаа. Б.Бхувьд дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээр маргаагүй. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх бүрэн боломжтой байгаа. Б.Бнь дөнгөж 22 настай түүнийг засрах боломжтой, мөн дахин гэмт хэрэг үйлдээгүй нөхцөл байдал зэргийг харгалзаж үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан түүнд оногдуулсан ял шийтгэлийг тус тусад эдлүүлэх боломжоор нь хангаж өгнө үү. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хорих ялын доод хэмжээгээр ял оногдуулж өгнө үү. ...” гэв.
Прокурор М.Отгонжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байна. Шүүгдэгч Б.Бнь урьд ял шийтгэгдэж байсан бөгөөд өршөөлийн хуульд хамрагдаж зорчих эрхийг хязгаарлах ял сонссон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг хэрэглэх нь үндэслэлгүй байна. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.Бнь 2021 оны 2 дугаар сарын 9-ний өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутагт байрлах “Вьетнам” авто засварын газарт Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын иргэн Н д к /N t k/-ийг гараараа толгойн тус газарт нь хоёр удаа цохиж хүч хэрэглэн, хуванцар хутгыг хохирогчид хутга гэж итгүүлэн, зэвсэг хэрэглэн Ай фоне-6 эс плас /I phone 6S plus/ маркийн гар утсыг хүч хэрэглэн довтолж дээрэмдэх болох нь:
хохирогч Н д к /N t k/-ийн “...Би “Батхүлэг” авто сервисийн баруун талын “Вьетнам” засварын газар кузов засварт ажилладаг бөгөөд 2021 оны 2 дугаар сарын 9-нд уг засварын газартаа үйлчлэгч эгч Т.Баярмаатай хамт ажлаа хийцгээгээд байж байтал үл таних эрэгтэй хүн орж ирээд Баярмаа эгчийг “хажуу талын граш орж онгойлоод өгчих” гэж хэлэхэд Баярмаа эгч грашнаас гараад явсаны дараа манай грашид орж ирсэн үл таних эрэгтэй миний хажууд ирээд миний хүзүүнд хутга тулгаад миний толгой руу гараараа цохиод “гар утсаа гаргаад ир” гэж хэлэхээр нь би өмдний баруун талын халаасанд байсан “Ай фоне 6 Эс плас” /I Phone 6s Plus/ маркийн гар утсаа гаргаж өгөхөд миний утсыг аваад грашнаас гараад явсан. Удалгүй Баярмаа эгч граш руу орж ирхээр нь би болсон асуудлын талаар хэлэхэд манай найз Цолмон цагдаа дуудсан. Тухайн үед манай грашид орж ирсэн хүнийг би өмнө нь харж байгаагүй, танихгүй. Тэр хүн миний хүзүүнд дунд зэргийн хэмжээтэй хутга тулгаад, толгой хэсэгт гараараа хоёр удаа цохиж миний гар утсыг дээрэмдээд явсан. Миний хүзүүнд хутга тулгаад, намайг цохиж, миний гар утсыг дээрэмдсэн хүн нь цагаан ултай, хар пүүзтэй, хар өмд, хар малгайтай цамцтай, бараан өнгийн куртиктэй, 25-30 орчим насны, 170-175 см орчим өндөр, туранхайвтар эрэгтэй хүн байсан. Би тухайн хүний царайг одоо харвал таних байх гэж бодож байна. Тухайн үед үйлчлэгч Баярмаа эгч мөн тэр хүний царайг харсан. Тэр хүн бас таних байх. Миний дээрэмдүүлсэн утас “Ай фоне 6 Эс плас” /I Phone 6s Plus/ маркийн саарал өнгөтэй, содон шинж байхгүй. Хамт ажилладаг хүнээсээ 2021 оны 01 дүгээр сарын үед 300.000 төгрөгөөр худалдан авч байсан. Одоо авсан үнээрээ үнэлж байна. Уг гар утсанд “97188869” гэсэн дугаар ашиглаж байсан. Миний гар утасны хайрцаг сав, имей код нь байхгүй. ...”/хх 27-29/,
Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй, одоо тус гэмтлээс ямар нэг үлдсэн зүйл байхгүй. Зүгээр болж эдгэсэн. Би хутга байсан гэж гэж харсан. Дарахаар ажлын хэсэг нь гарч ирдэг хутга байсан. Миний хүзүүн дээр барих үед их хүйтэн мэдрэгдэж байсан. Би маш сайн харсан. Тэр төмөр хутга мөн байсан. Миний утас Ай фоне-6 эс плас /I phone 6S plus/ маркийн шаргал өнгөтэй гар утас байсан. Надад ямар нэг байдлаар хохирол барагдуулах ажиллагаа хийгээгүй, уулзаагүй, огт холбогдоогүй. Намайг дээрэмдсэн хүн үйлчлэгч эгчид худал хэлж явуулсан юм шиг байсан. Тэгээд эргээд ирэхээр нь би үйлчлэгч эгчид хэлсэн. Намайг дээрэмдсэн хүн ганцаараа явган явж байсан. Би араас нь гараад нэг хэсэг хугацаанд дагаад явсан, тэр залуу ганцаараа л яваад байсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Энэ хүнийг Монгол улсын хуулиар байж болох хамгийн бага ялаар шийтгэж өгнө үү гэж хүсэж байна, ямар ч гомдол надад одоо байхгүй. ...”/1хх 216-217/,
|
|
гэрч Т.Б“...2021 оны 2 дугаар сарын 9-ний өдөр би 17 цагийн орчимд би ажил дээрээ буюу Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Вьетнам” засвар дээр ирсэн. Би засварын газрын грашдээ ирээд цэвэрлэгээ хийгээд байж байхад 30 орчим насны масктай залуу орж ирээд “хажуу талын “Ветнам” засварын грашид машинаа засуулахаар өгсөн хаалгаа нээхгүй байна. Та очоод хаалгыг нь тогшоод өгөөч” гэхээр нь би грашнаасаа гарч яваад нөгөө граш руу явж байхад нөгөө залуу эргээд гараад явж байсан. Тэгсэн манайд ажилдаг Вьетнам залуу грашийн үүдэнд байсан ба “яасан юм, юу болсон бэ” гэхэд ямар нэгэн хариу надад хэлэхгүй байсан. Тэгээд байж байгаад манайд ажилладаг Вьетнам залуу нь тэр залууг “толгой руу нь хоёр удаа цохиод хутга тулгаж байгаад утсыг нь аваад явсан” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “хаанаас ямар хутга вэ” гэхэд “тэр залуу өөрөө хутгатай явж байсан” гэж хэлсэн. Тэр залуу нь 180-190 см өндөртэй байсан байх гэж санаж байна Туранхай шар залуу байсан. Тэр залуу урт куртик өмссөн маск зүүсэн залуу байсан. Малгайтай байсан эсэхийг санахгүй байна. Би одоо тэр залууг харвал танихгүй. Манай грашнаас өөр ямар нэгэн зүйл алдагдаагүй, Вьетнам залуугийн барьж байсан цагаан өнгийн утсыг л авч явсан гэсэн. ...” /1хх 48/,
Шүүгдэгч Б.Бяллагдагчаар өгсөн: ...Яллагдагчийн эрх, үүргээс асуух зүйл алга байна. Яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Өмгөөлөгч авч байж мэдүүлэг өгнө. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар яллагдагчаар татсаныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Харин гэм буруугийн асуудлыг хүлээн зөвшөөрч байна. ...”/1хх 59-60, 64/ гэсэн мэдүүлгүүд,
“Дамно” ХХК-ийн “Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2021 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 280.000 /Хоёр зуун наян мянган төгрөг/-өөр үнэлэгдэв гэх хөрөнгийн үнэлгээний тайлан. ...”/1хх 46-47/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай тогтоогджээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бусад нотлох баримтад үндэслэн, шүүгдэгч Б.Бийг “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн довтолж, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж дээрэмдэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Шүүгдэгч Б.Бнь Н д к /N t k/-эзэмшлийн Ай фоне-6 эс плас /I phone 6S plus/ маркийн гар утсыг хүч хэрэглэн довтолж, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж дээрэмдэн авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, учруулсан хохирол, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Б.Б.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэхээр хуульчилсан бөгөөд анхан шатны шүүх уг зүйл, хэсэгт 6 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцжээ.
Шүүгдэгч Б.Б“...Миний бие хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаагаас гадна гэм буруугаа маш ихээр ойлгон ухамсарлаж байгаа, мөн хохирол төлбөрийг төлж барагдуулахаа илэрхийлж байна. Мөн өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 4 сарын зорчих эрхийг хязгаарлах ялыг минь тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заажээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно.”гэж заажээ.
Мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрх билээ.
Ийнхүү ял оногдуулахдаа шүүх Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодгоос гадна мөн хуулийн ерөнхий ангид заасан шүүхэд үүрэг болгосон хэм хэмжээг заавал хэрэглэдэг бол эрх олгосон хэм хэмжээг хэрэглэх эсэхээ энэ хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэргийг харгалзан шийдвэрлэдэг болно.
Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Бэрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн довтолж, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж дээрэмдсэн, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх хуульд заасан нөхцөлүүдийг харгалзан үзэж, түүнд тухайн зүйл, хэсэгт зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүйгээс гадна, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх боломжгүй, Эрүүгийн хуулийн гэмт хэрэг үйлдсэн этгээдийг хүмүүжүүлэх, цээрлүүлэх зорилгод оногдуулсан ялын хэмжээ нийцсэн байна.
Харин шүүгдэгч Б.Бнь хохирол төлбөр болох 300.000 төгрөгийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хохирлыг байршуулах дансанд 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдөр байршуулсан байна.
Иймд шүүгдэгч Б.Бгэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал түүний гэм буруу, хувийн байдал, давж заалдах шатны шүүхээс хэрэг хэлэлцэх шатанд хохирлын мөнгийг төлөхөөр байршуулсан байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар “6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсныг 5 жилийн хугацаагаар хорих ял” болгон тухайн зүйл ангид заасан хорих ялын доод хэмжээг оногдуулан ял хөнгөрүүлэх боломжтой гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Мөн давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.Б“өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 4 сарын зорчих эрхийг хязгаарлах ялыг минь тусад нь эдлүүлэхээр салгаж шийдвэрлэж өгнө үү” гомдлыг хүлээж авч шийтгэх тогтоолыг тогтоох хэсэгт зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Бнь 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдрөөс 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл нийт 61 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1,1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 548 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:
2 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар Б.Бийг 6 /зургаан/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар Б.Бийг 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. ...” гэж,
3 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар Б.Б.Б энэ тогтоолоор оногдуулсан 6 /зургаан/ жилийн хорих ял дээр өмнөх тогтоолоор оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 4 сар 15 хоногийн ялыг нэмж нэгтгэн нийт 7 /долоон/ жил 4 /дөрвөн/ сар 15 /арван тав/ хоногийн хугацаагаар тогтоосугай. ...” гэснийг “...“...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2, 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар Б.Б.Б энэ тогтоолоор оногдуулсан 5 /тав/ жилийн хорих ял, өмнөх тогтоолоор оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 4 сар 15 хоногийн ялыг тус тусад нь эдлүүлсүгэй. ...” гэж,
4 дэх заалтын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Б.Б.Б оногдуулсан 7 /долоон/ жил 4 /дөрвөн/ сар 15 /арван тав/ хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Б.Б.Б оногдуулсан 5 /тав/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. ...” гэж тус тус өөрчилж бусад заалт хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Шүүгдэгч Б.Бнь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хохирлыг байршуулах дансанд хохирол төлбөр болох 300.000 төгрөгийг төлж,байршуулсан болохыг дурдсугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бнь 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдрөөс 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл нийт 61 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ
ШҮҮГЧ Ш.БАТ-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ О.ЧУЛУУНЦЭЦЭГ