| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярсайханы Ундраа |
| Хэргийн индекс | 101/2023/06871/И |
| Дугаар | 101/ШШ2024/03201 |
| Огноо | 2024-06-18 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 18 өдөр
Дугаар 101/ШШ2024/03201
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүргийн ******** тоот хаягт байрлах Б******* о******* *******/регистрийн дугаар: *******/-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн ******** тоот хаягт оршин суух, Х******* овогт Д*******ийн Г******* /регистрийн дугаар:*******/,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн ******** тоот хаягт оршин суух, Ш******* овогт Бн Г /регистрийн дугаар: / нарт холбогдох
Нийт 180,302,700 төгрөг гаргуулах, төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б, хариуцагч Д.Г*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Д нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарт:
1. 2021 оны 3 дугаар сарын 03-ны өдөр Б******* О******* *******-ноос Д.Г*******, Б.Г нар 21/01 дугаартай зээлийн гэрээг байгуулан 15,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай 3,8%-ийн хүүтэй бизнесдээ хөрөнгө оруулах зорилгоор авсан. 2021.12.03-2023.10.18-ны өдрийн байдлаар үндсэн зээл 15,000,000 төгрөг, зээлийн хүү 12,825,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,565,000 төгрөг болсон. Нийт төлбөр 30,390,000 төгрөг байна.
2. 2021 оны 3 дугаар сарын 03-ны өдөр 21/02 дугаартай зээлийн гэрээг байгуулан 15,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай 3,7%-ийн хүүтэй авсан. 2021.12.03-2023.10.18-ны өдрийн байдлаар үндсэн зээл 15,000,000 төгрөг, зээлийн хүү 12,495,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,499,000 төгрөг болсон. Нийт төлбөр 29,994,000 төгрөг байна.
3. 2021 оны 3 дугаар сарын 03-ны өдөр 21/03 дугаартай зээлийн гэрээг байгуулан 15,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай 3,6%-ийн хүүтэй авсан. 2021.12.03-2023.10.18-ны өдрийн байдлаар үндсэн зээл 15,000,000 төгрөг, зээлийн хүү 12,165,000 төгрөг, 2.433,000 нэмэгдүүлсэн хүү төгрөг болсон. Нийт төлбөр 29,598,000 төгрөг байна.
4. 2021 оны 3 дугаар сарын 03-ны өдөр 21/04 дугаартай зээлийн гэрээг байгуулан 15,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай 3,5%-ийн хүүтэй авсан. 2021.12.03-2023.10.18-ны өдрийн байдлаар үндсэн зээл 15,000,000 төгрөг, зээлийн хүү 11,835,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,367,000 төгрөг болсон. Нийт төлбөр 29,202,000 төгрөг байна.
5. 2021 оны 3 дугаар сарын 03-ны өдөр 21/05 дугаартай зээлийн гэрээг байгуулан 15.000.000 төгрөгийнг12 сарын хугацаатай 3,4%-ийн хүүтэй авсан. 2021.12.03-2023.10.18-ны өдрийн байдлаар үндсэн зээл 15,000,000 төгрөг, зээлийн хүү 11,505,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,301,000 төгрөг болсон. Нийт төлбөр 28,806,000 төгрөг байна.
6. 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 20/03 дугаартай зээлийн гэрээг байгуулан 15.000.000 төгрөгийг 3 сарын хугацаатай 4,5%-ийн хүүтэй авсан. 2022.02.27-2023.10.18-ны өдрийн байдлаар үндсэн зээл 15,000,000 төгрөг, зээлийн хүү 13,230,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,646,000 төгрөг болсон. Нийт төлбөр 30,876,000 төгрөг байна.
2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар Д.Г*******, Б.Г нар нь үндсэн зээл 90,000,000 төгрөг, зээлийн хүү 74,055,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 14,811,000 төгрөг, нийт төлбөр 178,866,000 төгрөг байна. Тухайн төлбөрийг гаргуулж өгч манай байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү.
Барьцаанд тавигдсан 6 байранд шийдвэр гүйцэтгэх үйл ажиллагаа явуулахаар шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү.
1. Д.Г*******ын Баянзүрх дүүргийн ****** тоот 20 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай. Гэрчилгээний дугаар-, .
2. Д.Г*******ын Баянзүрх дүүргийн ****** тоот 21 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай. Гэрчилгээний дугаар-, .
3. Д.Г*******ын Баянзүрх дүүргийн ****** тоот 21 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай. Гэрчилгээний дугаар-, .
4. Д.Г*******ын Баянзүрх дүүргийн ****** тоот 20 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай. Гэрчилгээний дугаар-, .
5. Д.Г*******ын Баянзүрх дүүргийн ****** тоот 20 м.кв талбайтай, орон сууцны зориулалгтай. Гэрчилгээний дугаар-, .
6. Д.Г*******ын Баянзүрх дүүргийн ****** тоот 20 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай. Гэрчилгээний дугаар-, .
Д.Г*******, Д.Г нар 2021 оны 3 дугаар сарын 03-ны өдөр 21/01, 21/02, 21/03, 21/04, 21/05, 21/06 дгаартай зургаан ширхэг гэрээг Б******* о******* хадгаламж зээлийн хоршоотой байгуулж, хоршооноос 90,000,000 төгрөгийн зээл авсан ба 2021.03.03№21/06 дугаартай гэрээний үүрэг төлөгдөж дууссан.
2021 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 21/01-ээс 21/05 дугаартай зээлийн гэрээний дагуу 75,000,000 төгрөгийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны төлбөрөөс үлдсэн 700,000 төгрөгийн зээлийн хүү, 540,000 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү, 2021 оны 9 дүгээр сарын 03-ны нэмэгдүүлсэн хүүгийн 115,700 төгрөг дутуу төлсөн байна. 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр авсан 15,000,000 төгрөгийн зээлийн хүүнээс 67,500 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 13,500 төгрөг дутуу төлсөн. Зээлийн хүү 767,500, нэмэгдүүлсэн хүү 669,200, нийт 1,436,700 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмж нэхэмжилсэн.
2021 оны 3 сарын 3-ны өдөр зээлсэн зээлийн тооцооллыг хийж үзсэний үндсэн дээр зээлийн хүүгээс 767,500 төгрөг нэмэгдүүлсэн хүүгээс 669,200 төгрөг, нийт 1,436,700 төгрөгийг нэмж нэхэмжилсэн. Иймд хариуцагч нараас нийт 180,302,700 төгрөг нэхэмжилж байна, төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.
Хариуцагч Д.Г******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлий хүү, нэмэгдүүлсэн хүүг хүлээн зөвөшөрөхгүй бөгөөд үнэн зөв гэж үзэхгүй байна. Эдгээр байрнаас дийлэнхийг нь хүмүүс худалдаж авсан, Цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа. Д.Г уг ажлыг хариуцаж байсан. Түүнийг байлцуулж байж хэрэг маргаанаа шийдүүлмээр байна. Би хэрэг маргаан болон тооцооллын талаар нарийн сайн мэдэхгүй байна. Бид хоёр нэхэмжлэгч компаниас нийт 580,000,000 төгрөг зээлж 220,000,000 төгрөгийн хүү төлсөн, тийм учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Б******* о******* *******-нд нийт 787,000,000 төгрөг данс руу хийсэн байсан. Энэ талаарх баримт цагдаагийн байгууллагад байгаа, шаардлагатай бол шүүхэд авчирч өгч болно гэв.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд:
Нэхэмжлэгч талаас гаргасан баримтууд: нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Б******* о******* *******-ны хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, хавсралт, 2021.03.03-ны өдрийн 21/01 дугаартай зээлийн гэрээ, 21/01 дугаартай барьцааны гэрээ, дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ, 21/02 дугаартай зээлийн гэрээ, 21/02 дугаартай барьцааны гэрээ, дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ, 21/03 дугаартай зээлийн гэрээ, 21/03 дугаартай барьцааны гэрээ, дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ, 21/04 дугаартай зээлийн гэрээ, 21/04 дугаартай барьцааны гэрээ, дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ, 21/05 дугаартай зээлийн гэрээ, 21/05 дугаартай барьцааны гэрээ, дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ, 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 20/03 дугаартай зээлийн гэрээ, 20/03 дугаартай барьцааны гэрээ, дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ, Б.Г, Д.Г******* нарын иргэний үнэмлэхийн хуулбар, зээлдэгчийн өргөдөл, зээлдэгчийн нэрийн карт, Д.Г*******ыг эрэн сурвалжилж, оршин суух хаягийг тогтоосон тухай Баянгол дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн 2023.09.22№28ё2-3/4000 албан бичиг, Б******* о******* *******-ны тэргүүлэгчдийн хурлын 2014.09.19 хурлын 14102 дугаар тогтоол, Б.Гийг эрэн сурвалжилж, оршин суух хаягийг тогтоосон тухай Баянгол дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн 2023.09.22№28ё2-3/4001 албан бичиг, Б******* о******* *******-ны 2023.11.16№23115 дугаар албан бичгээр тус шүүхэд гаргасан тайлбар, Д.Г******* 2021.08.03-нд Б******* о******* *******-нд гаргасан хүсэлт, Д.Г******* Б******* о******* *******-ны тэргүүлэгчдийн зөвлөлд гаргасан гишүүнээр элсэх өргөдөл 2020.08.24, Б******* о******* *******-ны Тэргүүлэгчдийн зөвлөлийн хурлын 2018.01.11№18/01 дугаар тогтоол, Б******* о******* *******-ны Тэргүүлэгчдийн зөвлөлийн хурлын 2018.06.05№18/06 дугаар тогтоол, 2021.03.03-ны өдрийн 21/06 дугаартай зээлийн гэрээ, нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлага, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Б******* о******* ******* 75 саяын тооцоолол нэртэй Д.Г*******, Б.Г нарын 75 сая төгрөгийн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлөлтийн тооцоолол, Б******* о******* ******* 15 саяын тооцоолол нэртэй Д.Г*******, Б.Г нарын 75 сая төгрөгийн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлөлтийн тооцоолол, Хадгаламж эзэмшигч Д.Гтой байгуулсан 2020.04.10№20/01 дугаартай Хадгаламжийн үйлчилгээний гэрээ, Б.Г, Д.Г******* нарын нэр бүртгэлтэй 2019.04.10 өдрийн 10/01 дугаартай, орлого, зарлага, үлдэгдэл бүртгэсэн дэвтрийн хуудас, Б******* о******* *******-ны 2024.04.30№24/04 дугаар албан бичгээр тус шүүхэд гаргасан тайлбар, , , , , , Ү-2204100616 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчийн хүсэлтээр 2019.03.21-ний өдөр эзэмшигч Д.Г*******оос 2019.04.11-ний өдөр Б******* о******* ******* эзэмшигчээр бүртгэгдсэн тухай 2021.03.03-ны өдөр хэвлэсэн Хур ситемээс авсан хөрөнгийн лавлагаа, Б******* о******* *******-ны гишүүн Б.Гийн анкет, Б******* о******* *******-нд гишүүнээр элсэн тухай Б.Гийн 2018.06.05-ны өдрийн хүсэлт, Б******* о******* *******-ны гишүүн Д.Г*******ын анкет, Б******* о******* *******-нд гишүүнээр элсэн тухай Д.Г*******ын 2018.01.11-ний өдрийн хүсэлт, Д.Г*******, Б.Г нарыг гишүүнээс хасах тухай Б******* о******* *******-ны 2023.03.30№23/03 тогтоол, Б******* о******* *******-ны дүрэм;
Хариуцагч талаас гаргасан баримтууд: хариуцагч Д.Г*******ын бичгээр гаргасан хариу тайлбар, хариуцагч Б.Гоос М.Алтангадаст олгосон 2023.11.16№0942 дугаартай итгэмжлэл, 2022.04.11-ний өдөр 18 цаг 45 минутад Монгол шуудангийн 44 дүгээр салбарт үйлчлүүлж, 2,200 төгрөг төлсөн төлбөрийн баримт, Б******* о******* *******-ны дарга Ж.Бд хүргүүлсэн Өмгөөллийн шийлд ХХК-ийн 2022.04.10№22/69 албан бичиг, 2022.03.31-ний өдөр 11 цаг 36 минутад Монгол шуудангийн 38 дугаар салбарт үйлчлүүлж, 2,200 төгрөг төлсөн төлбөрийн баримт, Б******* о******* *******-ны дарга Ж.Бд хүргүүлсэн Өмгөөллийн шийлд ХХК-ийн 2022.03.30№22/61 албан бичиг;
Гуравдагч этгээд С.Чинбатаас гаргасан баримтууд: хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцох тухай хүсэлт, С.Чинбатын иргэний үнэмлэхийн хуулбар, 2018.01.08 огноотой Хувийн сууц худалдах, худалдан авах гэрээний нотариатаар гэрчлүүлээгүй хуулбар;
Хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлсэн баримт: Санхүүгийн зохицуулах хорооны ажлын албаны 2024.06.03№3/2085 дугаар албан бичиг, Санхүүгийн зохицуулах хорооны 2006.12.26№67, 2009.12.23№257, 2012.12.12№354, 2017.05.10№108, 2018.11.14№348, 2021.09.22№386, 2023.03.13№68 дугаар тогтоолууд, Б******* о******* *******-ны 40 том зээлэгчид олгосон зээл, зээлтэй адилтган тооцох бусад хөрөнгийн тайлан 2018.03.31, 2018.06.30, 2022.12.31, Их хэмжээний хувь хөрөнгө нийлүүлсэн гишүүдийн тайлан 2018.03.31, 2018.06.30, 2022.12.31, Б******* о******* *******-ны хувьцаа эзэмшигчдийн жагсаалт;
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь
1. Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч Б******* о******* ******* нь хариуцагч Д.Г*******, Б.Ганзриг нарт холбогдуулан, нийт 180,302,700 төгрөг гаргуулах, төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
3. Хариуцагч Д.Г******* нь нэхэмжлэлий хүү, нэмэгдүүлсэн хүүг хүлээн зөвөшөрөхгүй, үнэн зөв гэж үзэхгүй хэмээн маргасан бөгөөд барьцаа хөрөнгүүдээс дийлэнхийг нь хүмүүс худалдаж авсан, цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа, Д.Г уг ажлыг хариуцаж байсан, хэрэг маргаан болон тооцооллын талаар нарийн сайн мэдэхгүй, Б******* о******* *******-нд нийт 787,000,000 төгрөг данс руу хийсэн хэмээн татгалзлын үндэслэлээ тайлбарласан.
4. Хариуцагч Б.Г нь нэхэмжлэлийн шаардлагын талаар зөвшөөрсөн эсхүл, эс зөвшөөрсөн хариу тайлбар гаргаагүй.
Зохигчийн тайлбар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдолтой бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.-д Зохигчийн шүүхэд гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн байна.,
42.2.-т Зохигч нэг талын гаргасан тайлбар, нотлох баримтын талаар эсрэг тал өөрийн тайлбараа холбогдох нотлох баримтын хамт гаргаж болно.,
42.3.-т Энэ хуулийн 42.2-т заасан тайлбарыг зохигч тал гаргахдаа нөгөө талын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн буюу түүний зарим хэсгийг хүлээн зөвшөөрч болно.,
42.4.-т Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно. гэж заасан.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3.-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ. гэж заасан.
5. Хариуцагч Б.Г шүүхэд хариу тайлбар гаргаагүй, шүүх хуралдааны товыг мэдсэн боловч шүүхэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул дээр дурдсан үндэслэлүүдээр, хэрэгт авагдсан нотлох баримт, нэхэмжлэгч болон хариуцагч Б.Г*******ын тайлбарт үндэслэн хэргийг хэлэлцэж шийдвэрлэлээ.
6. Хэрэгт авагдсан Б******* о******* *******-ны хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, хавсралт, хариуцагч Д.Г******* 2021 оны 8 дугаар сарын 03-нд Б******* о******* *******-нд гаргасан хүсэлт, Д.Г******* 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр, 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдөр, Д.Г 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдөр тус тус Б******* о******* *******-ны тэргүүлэгчдийн зөвлөлд гаргасан гишүүнээр элсэх өргөдөл, Д.Г*******ыг *******-ны гишүүнээр элсүүлэх тухай Б******* о******* *******-ны Тэргүүлэгчдийн зөвлөлийн хурлын 2018.01.11№18/01 дугаар тогтоол, Б.Гийг *******-ны гишүүнээр элсүүлэх тухай Б******* о******* *******-ны Тэргүүлэгчдийн зөвлөлийн хурлын 2018.06.05№18/06 дугаар тогтоол, Б******* о******* *******-ны гишүүн Д.Г*******, Б.Г нарын анкет, Санхүүгийн зохицуулах хорооны ажлын албаны 2024.06.03№3/2085 дугаар албан бичиг, Санхүүгийн зохицуулах хорооны 2006.12.26№67, 2009.12.23№257, 2012.12.12№354, 2017.05.10№108, 2018.11.14№348, 2021.09.22№386, 2023.03.13№68 дугаар тогтоолууд, Б******* о******* *******-ны 40 том зээлэгчид олгосон зээл, зээлтэй адилтган тооцох бусад хөрөнгийн тайлан 2018.03.31, 2018.06.30, 2022.12.31, Их хэмжээний хувь хөрөнгө нийлүүлсэн гишүүдийн тайлан 2018.03.31, 2018.06.30, 2022.12.31, Б******* о******* *******-ны хувьцаа эзэмшигчдийн жагсаалт зэргээс үзэхэд, нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд мөн байх бөгөөд хариуцагч нар нь тус хадгаламж зээлийн хоршооны гишүүд байна.
6.1. Хадгаламж зээлийн хоршоо нь Хадгаламж зээлийн хоршооны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д зааснаар, энэ хууль болон хадгаламж, зээлийн хоршооны дүрэм, зээлийн үйл ажиллагааны журамд заасны дагуу зөвхөн гишүүддээ зээл олгох зохицуулалттай.
7. Хариуцагч Д.Г*******, Б.Г нар нь Б******* о******* *******-той 2021 оны 3 дугаар сарын 03-ны өдөр 21/01 дугаартай зээлийн гэрээ, 21/01 дугаартай барьцааны гэрээ байгуулж, , 21/02 дугаартай зээлийн гэрээ, 21/02 дугаартай барьцааны гэрээ байгуулж, , 21/03 дугаартай зээлийн гэрээ, 21/03 дугаартай барьцааны гэрээ байгуулж, , 21/04 дугаартай зээлийн гэрээ, 21/04 дугаартай барьцааны гэрээ байгуулж, , 21/05 дугаартай зээлийн гэрээ, 21/05 дугаартай барьцааны гэрээ байгуулж, , 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 20/03 дугаартай зээлийн гэрээ, 20/03 дугаартай барьцааны гэрээ байгуулж, дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгүүдийг тус тус барьцаалсан байна.
8. Талуудын байгуулсан 2021 оны 3 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан 21/01 дугаартай зээлийн гэрээгээр 15,000,000 төгрөгийг 1 сард 3.8 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, 1 сард 0,76 хувийн нэмэгдүүлсэн хүүтэй, 21/02 дугаартай зээлийн гэрээгээр 15,000,000 төгрөгийг 1 сард 3.7 хувийн хүүтэй, 1 сард 0,74 хувийн нэмэгдүүлсэн хүүтэй, 12 сарын хугацаатай, 21/03 дугаартай зээлийн гэрээгээр 15,000,000 төгрөгийг 1 сард 3,6 хувийн хүүтэй, 1 сард 0,72 хувийн нэмэгдүүлсэн хүүтэй, 12 сарын хугацаатай, 21/04 дугаартай зээлийн гэрээгээр 15,000,000 төгрөгийг 1 сард 3,5 хувийн хүүтэй, 1 сард 0,7 хувийн нэмэгдүүлсэн хүүтэй, 12 сарын хугацаатай, 21/05 дугаартай зээлийн гэрээгээр 15,000,000 төгрөгийг 1 сард 3,4 хувийн хүүтэй, 1 сард 0,68 хувийн нэмэгдүүлсэн хүүтэй, 12 сарын хугацаатай, 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 20/03 дугаартай зээлийн гэрээгээр 15,000,000 төгрөгийг 1 сард 4,5 хувийн хүүтэй, 1 сард 0,9 хувийн нэмэгдүүлсэн хүүтэй, 3 сарын хугацаатайгаар Б.Г, Д.Г******* нар зээлдэж авсан байх ба зээлдэгч нар зээлийн гэрээний 3.1.2-т заасны дагуу бэлнээр авсан үйл баримтын талаар маргаагүй.
9. Дээрх зээлийн гэрээнүүд нь Иргэний хуулийн Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүрэгтэй,
мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно .,
453 дугаар зүйлийн 453.1-т Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй тус тус заасантай нийцсэн, хүчин төгөлдөр байна.
10. Зээлдэгч Д.Г*******, Б.Г нар 2021 оны 3 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан 21/01, 21/02, 21/03, 21/04, 21/05, 21/06 дугаартай зургаан зээлийн гэрээг байгуулсан болох нь хэрэгт авагдсан дээр дурдсан гэрээнүүд болон зохигчийн тайлбараар тогтоогдсон бөгөөд зээлдэгч нар 2021 оны 3 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан 21/06 дугаартай зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэж дуусгасан талаар талууд маргаагүй.
11. Нэхэмжлэгч нь 2021 оны 3 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан 21/01, 21/02, 21/03, 21/04, 21/05, 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 20/03 дугаартай гэрээнүүдийн үүрэгт үндсэн зээл 90,000,000 төгрөг, зээлийн хүү 74,055,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 14,811,000 төгрөг, нийт 178,866,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед нэхэмжлэлийн шаардлагаа 1,436,700 төгрөгөөр нэмэгдүүлсэн.
12. Тодруулбал, 2021 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 21/01-ээс 21/05 дугаартай зээлийн гэрээний дагуу 75,000,000 төгрөгийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны төлбөрөөс үлдсэн 700,000 төгрөгийн зээлийн хүү, 540,000 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү, 2021 оны 9 дүгээр сарын 03-ны нэмэгдүүлсэн хүүгийн 115,700 төгрөг дутуу төлсөн, 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр авсан 15,000,000 төгрөгийн зээлийн хүүнээс 67,500 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 13,500 төгрөг дутуу төлсөн, Зээлийн хүү 767,500, нэмэгдүүлсэн хүү 669,200 төгрөг, нийт 1,436,700 төгрөгийг нэмж, хариуцагч нараас нийт 180,302,700 төгрөг гаргуулахаар шаардсан.
13. Улмаар, 2021 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 21/01-ээс 21/05 дугаартай зээлийн гэрээний үндсэн зээл тус бүрийн дүн 15,000,000 төгрөгийг нийтэд нь 75,000,000 төгрөгийн үндсэн зээл гэж, 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 20/03 дугаартай зээлийн гэрээний дүнг 15,000,000 төгрөгийн үндсэн зээл хэмээн тус тус тодорхойлж, зээлийн гэрээ тус бүрт заасан нөхцлөөр, хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцоолж, Б******* о******* ******* 75 саяын тооцоолол нэртэй Д.Г*******, Б.Г нарын 75 сая төгрөгийн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлөлтийн тооцоолол, Б******* о******* ******* 15 саяын тооцоолол нэртэй Д.Г*******, Б.Г нарын 75 сая төгрөгийн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлөлтийн тооцооллыг тус тус үйлдсэн байна.
14. Хариуцагч Д.Г******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа, нэхэмжлэлий хүү, нэмэгдүүлсэн хүүг хүлээн зөвөшөрөхгүй бөгөөд үнэн зөв гэж үзэхгүй, Б******* о******* *******-нд нийт 787,000,000 төгрөг данс руу хийсэн байсан. Энэ талаарх баримт цагдаагийн байгууллагад байгаа хэмээн маргасан боловч дээр дурдсан зээлийн гэрээ тус бүрийн үүргийг хэрхэн гүйцэтгэж байсан талаараа нотлох баримт гаргаагүй.
15. Харин нэхэмжлэгч нь Зээлдэгчийн нэрийн карт нэртэй баримтыг үйлдэж, зээлдэгч Б.Г, Д.Г******* нарын зээлийн төлбөрийг бэлнээр хүлээн авч, эргэн төлөлт бүрийг гараар бүртгэж, зээлдэгч Б.Г, Д.Г******* нараа тус тус гарын үсэг зуруулж /хэргийн 37, 39 дүгээр талууд/ байснаа шүүх хуралдаанд тайлбарласан бөгөөд хариуцагч Д.Г******* нь дээрх төлбөрүүдийг бэлнээр төлж, гарын үсэг зурдаг байсан талаар маргаагүй.
16. Хэргийн оролцогч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар, шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй буюу хариуцагч Д.Г******* нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ нотлох баримтаар нотлоогүйг дурдах нь зүйтэй.
17. Хэрэгт авагсан, дээрх зээл, зээлийн хүүгийн тооцооллыг шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцүүлсэн бөгөөд уг тооцооллыг үгүйсгэх үндэслэл тогтоогдоогүй буюу зээлдэгч Б.Г, Д.Г******* нар нь зээлийн гэрээний үүргийг зохих ёсоор гүйцэтгээгүйгээс 2021 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 21/01-ээс 21/05 дугаартай зээлийн гэрээний дагуу 75,000,000 төгрөгийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны төлбөрөөс үлдсэн 700,000 төгрөгийн зээлийн хүү, 540,000 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү, 2021 оны 9 дүгээр сарын 03-ны нэмэгдүүлсэн хүү 115,700 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр авсан 15,000,000 төгрөгийн зээлийн хүүгээс 67,500 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 13,500 төгрөг дутуу төлсөн, Зээлийн хүү 767,500, нэмэгдүүлсэн хүү 669,200 төгрөг, нийт 180,302,700 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан зээлийн хүүгийн тооцооллоор тогтоогдов.
18. Талуудын байгуулсан 2021 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 21/01, 21/02, 21/03, 21/04, 21/05, 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 20/03 дугаартай Зээлийн барьцааны гэрээнүүд нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт, 156.2 дахь хэсэгт заасан зохицуулалттай нийцсэн хүчин төгөлдөр байна.
19. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжид барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй, 159 дүгээр зүйлийн 159.1-д Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцааны зүйлийг энэ хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалдана гэж тус тус зохицуулснаар, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн , , , , , дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.
20. Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагч Б.Г, Д.Г******* нараас нийт 180,302,700 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б******* о******* *******-нд олгож, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн , , , , , дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгүүдийг худалдан борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
21. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд С.Чинбатын хувьд, Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, ЦХ гудамж, 240 байрны 18 тоотын 21 м.кв талбайтай нэг өрөө байрыг Д.Г*******, Б.Г нараас худалдан авсан, тухайн үд байрны өмчлөх эрхийн гэрилгээ гараагүй гэх шалтгаанаар байрыг бидэнд өгөлгүй Б******* о******* *******-нд барьцаанд тавьсныг чөлөөлүүлэхийг шүүхээс хүссэн боловч үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхтэй холбоотой аливаа бие даасан шаардлагыг шүүхэд гаргаагүй.
22. Гуравдагч этгээд С.Чинбат нь 2018 оны 01 дүгээр сарын 08-ны огноотой Хувийн сууц худалдах, худалан авах гэрээ-ний хуулбарыг нотлох баримтаар гаргасан боловч уг гэрээний хуулбар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2. 44.4-т тус тус заасан нотлох баримтын шаардлага хангаагүй эх хувь бус, нотариатаар гэрчлүүлээгүй, 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Нийслэлийн тойргийн нотариатч Х.Майрагүл (бүртгэлийн дугаар тодорхой харагдахгүй)-ийн гэрчилсэн гэх нотариатчийн тэмдгийг өнгөт хэвлэгчээр хэвлэсэн хуулбар байх бөгөөд уг худаалдах-худалдан авах гэрээнд орон сууцны тоотыг 17 гэж заасан, Б******* о******* ******* болон Б.Г, Д.Г******* нарын хооронд байгуулагдсан зээлийн барьцааны гэрээнүүдэд хамааралтай гэж үзэх үндэслэл тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Д.Г*******, Б.Г нараас нийт 180,302,700 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б******* о******* *******-нд олгосугай.
2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан, үүргийн гүйцэтгэлийг өмчлөх эрхийн улсын бүртгэлийн , , , , , дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгүүдийг худалдан борлуулсан үнийн дүнгээс хангуулсугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б******* о******* *******-ноос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,160,417.2 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Г*******, Б.Г нараас 1,160,417.2 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б******* о******* *******-нд олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах 14 хоногийн хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА