| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Баярмаа |
| Хэргийн индекс | 184/2022/05383/И |
| Дугаар | 184/ШШ2024/04264 |
| Огноо | 2024-08-30 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 08 сарын 30 өдөр
Дугаар 184/ШШ2024/04264
2024 08 30 184/ШШ2024/04264
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ******* даргалж, шүүгч *******, шүүгч ******* нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны 6 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *****,
Нэхэмжлэгч: ***** нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,
Хариуцагч: ******,
Хариуцагч: ******* нарт холбогдох
Эд хөрөнгийн бүрэн хариуцлагийн гэрээний үүрэгт хариуцагч *******, ******* нараас 16,731,967 төгрөг гаргуулж, “*******” ХХК-ид олгуулах, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээний үүрэгт хариуцагч *******, нараас 69,962,093 төгрөг гаргуулж “******* *******” ХХК-ид олгуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийг 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, мөн сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: ****** нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “*******” ХХК, “******* *******” ХХК нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч ******* нь 2003 оноос хойш “*******” ХХК-ид ажилд орж, салбаруудад нягтлан бодогчоор ажиллаж эхлэн “*******” ХХК-тай хөдөлмөрийн гэрээ, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээг байгуулж, ажлын байрны тодорхойлолт, байгууллагын Хөдөлмөрийн дотоод журам болон холбогдох журмуудтай танилцсан байдаг. Үүнээс хойш албан тушаал дэвшсээр 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс ******* дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “******* ” *******”-ийн 121 дүгээр салбарын даргаар, 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс "*******” ХХК-ийн охин компани “******* Дэлгүүр” ХХК-ийн дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “******* *******”-120 дугаар салбарын дарга буюу менежерийн албан тушаалд тус тус томилогдон ажилласан. Салбарын дарга буюу менежерийн үндсэн чиг үүрэг нь салбар *******ийг мэргэжлийн удирдлагаар хангаж, өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулж, *******ийн алдагдлыг хэвийн хэмжээнд байлгахыг хариуцан ажиллах ёстой байдаг ч хариуцагч ******* нь тухайн чиг үүргээ зохих ёсоор шударгаар хэрэгжүүлээгүй төдийгүй бусадтай нийлж албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдын итгэмжлэгдэн хариуцуулсан бараа материалын дансны болон борлуулах үнийг зориудаар өөрчлөн үлдэгдлийг нь хуурамчаар тохируулга хийж уг бараа материалын дутагдлын үнийн дүнгээр хааж бичсэн нь илэрсэн. Тодруулбал, 2017 оны 01 сараас 2018 оны 01 сарыг хүртэлх хугацаанд “*******” ХХК-ийн 121 дүгээр салбар *******т 16,731,967 төгрөгийн, 2018 оны 01 сараас 10 сарыг хүртэлх хугацаанд “******* Дэлгүүр" ХХК-ийн 120 дугаар салбар *******т 69,962,093 төгрөгийн бодит дутагдал үүссэн. Хамтран хариуцагч *******, нарын тухайд эдгээр дутагдлыг гарахаас урьдчилан сэргийлэх, санхүүгийн хувьд хяналт тавих үүрэгтэй албан тушаалтнууд байсан мөртлөө *******тэй хамтран компанийн санхүүгийн бүртгэл буюу бараа бүтээгдэхүүний орлого, зарлагыг бүртгэдэг /infinity ЕRР/ гэх программд өөрчлөлт оруулан засварлуулж, программд шивүүлж, бараа материалын дутагдал хааж байсан. Хариуцагч *******, ******* нар нь нэхэмжлэгч “*******” ХХК-тай, *******, нар нь нэхэмжлэгч “******* *******” ХХК-тай хөдөлмөрийн гэрээ, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулан ажиллаж байсан болно. Хөдөлмөрийн тухай /1999 он/ хуулийн 132 дугаар зүйлийн 132.1-д хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа өөрийн буруугаас байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан эсхүл дараа тайлан гаргахаар итгэмжлэл буюу бусад баримт бичгээр хүлээн авсан эд хөрөнгө, үнэ бүхий зүйлийг эгүүлж төлөөгүй сахилгын, зөрчлийн, эрүүгийн хариуцлага оногдуулсан эсэхийг харгалзахгүйгээр эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэж болохоор заасан. Иймд “*******” ХХК-ид учирсан дутагдал, хохирол 16,731,967 төгрөгийг хариуцагч *******, ******* нараас гаргуулж “*******” ХХК-ид олгож, “******* Дэлгүүр” ХХК-ид учирсан дутагдал, хохирол 69,962,093 төгрөгийг хариуцагч *******, нараас гаргуулж “******* Дэлгүүр” ХХК-д олгож өгнө үү гэжээ. “******* *******” ХХК болон “*******” ХХК нар нь анх 2016 онд “*******” ХХК дор үйл ажиллагаа эрхэлж байгаад, 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс “******* *******” ХХК болж өөрчлөгдсөн. Энэ компанийн 120 болон 121 гэсэн 2 салбар байгаа. 120 дугаар салбар нь дүүрэгт үйл ажиллагаа эрхэлдэг бол 121 дүгээр салбар нь ******* дүүргийн 21 дүгээр хороонд байрладаг. Хариуцагч ******* нь “******* Дэлгүүр” ХХК-ийн салбарын даргаар ажиллаж байсан. 121 дүгээр салбарын даргаар ажиллаж байх хугацаандаа ******* нь 16.731.967 төгрөгийг, 120 дугаар салбарын даргаар ажиллаж байх хугацаандаа 69.962.093 төгрөгийн гэм хорын хохирлыг учруулсан. Энэ хэрэгт тухайн салбарууд дээр нягтлан хийдэг байсан *******, нартай хамтарсан. Нэхэмжлэлийн шаардлагын хувьд 2016 оноос 2017 оны хооронд “*******” ХХК-ийн салбар болох 121 дүгээр салбарт учруулсан хохирол болох 16.731.967 төгрөгийг *******, ******* нараас, 120 дугаар салбарт учруулсан хохирол болох 69.962.093 төгрөгийг хариуцагч нараас тус тус нэхэмжилж байгаа. Тухайн салбарын дарга гэдэг нь салбарыг өр төлбөргүйгээр ажиллуулах, салбарт байгаа бараа материал, бэлэн мөнгө, кассын үлдэгдэл зэрэг бүх зүйлийг хөдөлмөрийн гэрээ болон эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээгээр хариуцдаг. Нягтлангууд барааны тооцоолол хийх, программд бараа материалыг бүртгэх, зарсан зараагүй тэмдэглэгээ хийх зэрэг ажлуудыг хийдэг. Анх 2016 онд ERP программ буюу нягтлангуудын ашигладаг *******ийн худалдан авалт, борлуулалт хийдэг программ дээр үнийн дүн өөрчилсөн, үнийн дүнг зассан гэх зэргээр хууль бус үйлдэл хийсэн байдаг. Энэ нь компанитай байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээнд заасан мөн ажлын байрны тодорхойлолтод заагдсан үүргээ биелүүлээгүйгээс үүдэж компанид их хэмжээний хохирол учруулсан. Энэхүү хохирлыг барагдуулж өгнө үү гэж нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нар 2016 оноос манайд ажилд орж жил бүр хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулж, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ, компанийн нууц хадгалах гэрээг байгуулан ажилласан. Компанийн нууцлалын гэрээгээр программын эрхийг өгч тохиролцдог. Салбарын дарга тухайн салбарыг бүрэн хариуцаж, нягтлан бодогч нар бараа бүтээгдэхүүнийг шалган авч бүртгэл тооцоог хийх үүрэг гүйцэтгэдэг. Хяналт тавих нь бидний үүрэг ч олон салбартай тул хяналт тавих үүднээс салбарын менежер, нягтлан бодогч нарыг ажилд томилон илүү хэмжээний цалин хангамж олгодог. Манай компаниас хаа ч их бага хэмжээгээр дутагдал гардаг тул дутагдлыг хүлээн зөвшөөрч, эрсдэлийг хүртэл тооцдог. Гэтэл тухайн хүмүүс өөрсдийн үүрэг болоод өөрийн эрх хэмжээг ашиглан компанийн алдааг буруугаар ашиглаж ийм хэмжээний хохирол үүсгэсэн. Өмнө нь манай компанид ийм асуудал гарч байгаагүй учраас бид алдаанаасаа суралцан 2018 оноос дотоод журмаа өөрчилсөн. Иймд манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Минжүүрдорж шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Минжүүрдорж миний бие хамтран нэхэмжлэл гаргах тухай гэх нэхэмжлэлийн шаардлагын тодруулгыг бүхэлд эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд: 1. Нэхэмжлэгч нар хамтран нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд болох талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй, ******* “******* *******”-ийн 120,121 дүгээрт салбарт менежерээр, 120 дугаар салбарт ня-богоор, ******* 121 дугаар салбарт ня-богоор ажиллаж байсан мөртлөө дутагдал, хохирол учруулсан гэх нэхэмжлэлийн шаардлагын тодруулгад “*******” ХХК-ид учруулсан дутагдал хохирлыг *******, ******* нараас, “******* *******” ХХК-ид учруулсан хохирол, дутагдлыг *******, нараас нэхэмжилж байгаа хууль зүйн үндэслэл тодорхойгүй байна. 2.Иргэний хуулийн 497.1-д “бусдын ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл/эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, мөн хуулийн 497.3 -д гэм хор учруулахад хэд хэдэн этгээд оролцсон бол тэдгээр нь уг гэм хорыг хамтран хариуцах бөгөөд энэ тохиолдолд шууд гэм хор учруулсан этгээд төдийгүй, түүнийг уруу татсан, дэмжин тусалсан, түүнчлэн гэм хор учруулсны үр дүнг санаатай ашигласан этгээд нэгэн адил хариуцлага хүлээнэ гэж заасан, нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлд хариуцагч ******* бусадтай нийлж албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдын итгэмжлэн хариуцуулсан бараа материалын дансны болон борлуулах үнийн дүнг өөрчилсөн, *******, нар дээрх дутагдлыг гарахаас урьдчилан сэргийлж, хяналт тавиагүй бараа материалын дутагдал хаасан гэж дурьдсан зэрэг нөхцөл байдлыг дүгнэвэл хариуцагч нар хамтран нэхэмжлэгч нарт эд хөрөнгийн дутагдал, хохирол учруулсан гэж хохирлын мөнгө гаргуулна гэх боловч 16,731,967 төгрөгийг *******, ******* нараас, 69,962,093 төгрөгийг *******, аас нараас гаргуулах болсон үндэслэлээ нотлоогүй, хамтран хариуцуулах болсон хууль зүйн үндэслэлийн талаар огт дурдаагүй учраас нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхойгүй. 3.Нэхэмжлэлийн шаардлагадаа хариуцагч *******т итгэмжлэн хариуцуулсан бараа материал гэж дурдсан, хэдий хэмжээний бараа материалыг ямар байдлаар итгэмжлэн хариуцуулсан, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээнд энэ талаар хэрхэн тусгасан талаарх баримтыг шүүхэд гаргаж өгч нотлоогүй. 4.Хамтран хариуцагч *******, нар орлого, зарлагын программд ямар байдлаар засвар өөрчлөлт оруулан хэдэн төгрөгний бараа материалыг хэрхэн дутаасан талаарх нөхцөл байдлыг нотлоогүй. 5.Нэхэмжлэгч нар хариуцагч нараас Иргэний хуулийн 497.1-д зааснаар эд хөрөнгөд учирсан хохирол нэхэмжилж байна уу, бараа материал дутаасан гэх үндэслэлээр мөнгө гаргуулахыг шаардаж байгаа эсэх нь тодорхой бус байгаа. 6.Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийн тодруулгад дурдагдсан дутагдал, хохирол гэх агуулга нь хуулийн энэхүү заалттай нийцэхгүй байна гэж үзэж байна. 7.Нэхэмжлэгч нар тодруулга, шаардлагадаа Хөдөлмөрийн тухай хуулийн заалт дурьдсан байдлаас дүгнэхэд нэхэмжлэгч нарын шаардлага нь Иргэний хуульд заасан эд хөрөнгөнд учруулсан гэм хор гэж үзэх үндэслэл үгүй, байгууллагын өөрийн хөдөлмөрийн дотоод журмаар зохицуулагдаж, эд хөрөнгийн хариуцлага тооцуулах асуудал гэж үзэх үндэслэлтэй. 8.Байгууллагад учирсан дутагдал, хохирол гэх асуудлыг гэм хор учруулсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй, хариуцагч нарын буруутай үйлдлийн улмаас учирсан дутагдал хохирол нь хөдөлмөрийн маргаан гэж үзэж байна. Дээрх нөхцөл байдлыг үндэслэн нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. “******* *******” ХХК, “*******” ХХК нар анх нэхэмжлэл гаргахдаа *******т холбогдуулан гэм хорын хохирол нэхэмжилж байсан. Үүний дараа *******, нарыг хамтран хариуцагчаар татсан. Гэтэл одоо гэрээний хариуцлага, эд хөрөнгийн хариуцлагын талаар ярьж байна. Тэгэхээр ерөнхий шаардлага нь ойлгомжгүй байна. *******ийг буруутгаж байгаа шалтгаан нь 120 дугаар салбар болон 121 дүгээр салбаруудын даргаар ажиллаж байх хугацаандаа их хэмжээний хохирол учруулсан гэдэг. Нэг салбар нь “*******” ХХК-ид, нөгөөдөх нь “*******” ХХК-ийн охин компанид учруулсан байдлаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагад албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдын хариуцсан бараа материал, дансны болон борлуулах хувийг зориудаар өөрчлөх, тодруулсан шаардлагаар бараа материалын үнийн дүн болон бараа материалд дутагдал үүсгэсэн талаар ярьдаг. 2017 онд 121 дүгээр салбарын даргаар ажиллаж байх хугацаандаа ******* нь 16.731.967 төгрөгийг, 2018 онд 120 дугаар салбарын даргаар ажиллаж байх хугацаандаа 69.962.093 төгрөгийн дутагдал үүсгэсэн гэдэг. Энэ агуулгыг харахаар гэм хор юм шиг харагдахаар нэхэмжлэл гаргадаг. Мөн албан тушаалын байдлаа ашиглан бусадтай нийлж гэж үзэхээр эрүүгийн хэргийн шинжтэй гэм хорын асуудал шиг байгаа юм. Харин *******, нарын хувьд *******ийн гаргасан дутагдлаас урьдчилан сэргийлэх, хяналт тавих үүрэгтэй албан тушаалтан байж үүргээгүй биелүүлээгүй, программд бичилт хийгээгүй, бараа материалын дутагдал гаргасан гэж хамтран хариуцагчаар татсан. Хамтран хариуцагчаар татсан хариуцагч нарт үнийн дүнгийн хохирол нэхэгдэхгүй хэр нь *******ээс ямар нотлох баримтаар хариуцагч гэж тогтоогдоод байгаа талаар тодруулга байхгүй. Хөдөлмөрийн гэрээ болон эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулан ажиллаж байсан болохоор эд хөрөнгийн хариуцлага хүлээж болно гэж нэхэмжлэгч нараас үздэг. Энэ хүмүүсийг ямар үндэслэлээр буруутгаад байгаа буюу нэхэмжлэлийн үндэслэл шаардлагын хууль зүйн үндэслэлийг нь би сайн ойлгохгүй байгаа юм. Нэхэмжлэлийн шаардлага дээрээ *******, ******* нараас “*******” ХХК-ид хохирол учруулсны төлбөрт 16.000.000 төгрөг, “******* *******” ХХК-ид учруулсан хохиролд 69.000.000 төгрөгийг *******, нараас гаргуулахаар нэхэмжилж байгаа. Энэ агуулга өөрөө ойлгомжгүй байна. Нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн хэлж байгаагаар охин компани гэдэг ч энэ талаарх баримтаа хэргийн материалд гаргаж өгөөгүй. Компанийн бүтэц зохион байгуулалтын хувьд нэхэмжлэгч хоёр компани бие биедээ харьяалагддаг эсэх статусыг нь тодорхойлсон Улсын бүртгэлийн ямар ч баримт байхгүй. *******т эд хөрөнгөө хариуцуулсан гэж нэхэмжлэлдээ дурдсан. Гэтэл *******т ямар эд хөрөнгө, бараа материал хариуцуулсан нь тодорхойгүй. Тэрнээс хэдэн төгрөг нь ямар байдлаар дутагдсан гэдэг нь тогтоогдоогүй. Энэ талаар нэхэмжлэгч талаас ямар нэгэн баримт гаргаж өгөөгүй. Эрүүгийн хэрэгтэй холбогдолтой баримтуудыг л гаргаж өгдөг. Эрүүгийн хэрэгт авагдсан баримтад ч гэсэн тодорхой зүйл харагдахгүй байна. Хэрвээ гэм хор гэж үзсэн бол Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан юм уу гэж үзэхээр дутагдал, хохирол гэдэг агуулга бичээд байгаа нь өөрөө Иргэний хуулийн 510 дугаар зүйлд заасан шаардлагад нийцэхгүй байна. Тэгэхээр энэ нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ хангагдахгүй. Байгууллага хоорондын хөдөлмөрийн маргаан, эд хөрөнгийн хариуцлагатай холбоотой маргаанаа Иргэний шүүхэд гэм хорын байдлаар тайлбарлаад эсвэл хохирол дутагдал нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Эрүүгийн журмаар шалгагдан отлох баримтууд цугларсан гэж үзэж байгаа бол гэм хорын хохирол нэхэмжлэх ёстой. Гэтэл одоогоор хөдөлмөрийн гэрээний үүрэг зөрчсөн гэж нэхэмжлэгч тал үздэг. Энэ нь хууль зүйн болоод логикийн хувьд үндэслэлгүй. Шинжээчийн дүгнэлт, аудитын дүгнэлт ярьж байгаа ч санхүүгийн талаарх баримтаа нэхэмжлэгч тал гаргаж өгдөггүй, баримтууд устсан гэж хэлдэг. Хууль зүйн хувьд 2 өөр агуулгаар нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. Өр төлбөр барагдуулах журам гэх хоёр журам байдаг. Үүн дээр нэр томьёоны тайлбарыг заахдаа өр дутагдал гэх агуулгыг өөрөөр тусгаж журамласан байдаг. Мөн шат дараалалтайгаар өрийн хэмжээг ажилтнуудаас нэхэмжлэхгүйгээр хариуцагч нараас нэхэмжилж байгаа үндэслэлгүй. Өр төлбөрийг ажилтнууд хуваах байдлаар төлөх ёстой. Гэтэл өр дутагдлыг хувааж нэхэмжилж байгаа талаар ямар ч нотлох баримт байхгүй. Өр, дутагдлыг хуваах журам, түүний хавсралтад заагдсан заалтыг баримтлаагүй байж эд хөрөнгөд учирсан дутагдал хохирол гэж юу шаардаж байгааг тодорхойлоогүй байна гэж үзэж байна. Анх *******ийг буруутгахдаа программд буруу шивэлт хийсэн, дутагдуулсан барааг байгаа мэтээр тодорхойлсон гэж нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Сүүлд эд хөрөнгийн маргаан, гэрээний маргаан болсон байдаг. Анхнаасаа ямар шаардлагаар нэхэмжлэл гаргаж байгаа нь тодорхойгүй байсан. Гэм хор гэх агуулга ерөнхийдөө байхгүй боллоо гэж үзэж байна. Санхүүгийн программд гарсан зөрчилтэй асуудлыг эд хөрөнгийн хариуцлага гэж тайлбарлаад байгаа нь хууль зүйн хувьд үндэслэлгүй. Өр төлбөр барагдуулах журамд өр дутагдал гэх ойлголтыг өөрөөр тодорхойлсон хэр нь нэхэмжлэлийн шаардлагадаа санхүүгийн программд дутагдал үүссэн, үнийн дүнгээр хаасан гэж өөрөөр тайлбарладаг. Өөрсдийн бүтээсэн программд өөрсдийн ажилчдадаа хяналт шалгалт хийх ёстой. Санхүүгийн программд гарсан асуудлаа эд хөрөнгийн хариуцлага, гэм хороор тайлбарлаж байгаа нь нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэхээр байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Иргэдийн төлөөлөгч ***** дүгнэлтдээ: Цаг хугацаанд нь хяналт шалгалтыг хийсэн бол олон жилийн дутагдал үүсэхгүй байсан. Нэхэмжлэгч нарын ажилчин, дарга нарын хоорондын уялдаа холбоо муутайгаас энэ асуудал үүсэж даамжирсан гэж үзэж байна. Иргэдийн төлөөлөгч миний хувьд 2 тал аль аль талдаа хариуцлагагүй хандсанаас үлдсэн олон жил сунжирсан өрийн дарамт үүссэн гэж бодож байна. Иймд нэг тал хариуцлага алдсан, нөгөө тал хяналт шалгалт муу хийсэн гэж үзэж байна гэв.
Зохигчийн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтууд:
Нэхэмжлэгч талаас:
Нэхэмжлэл/1 ХХ-ийн 1-3 дугаар тал/, нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлага/3 ХХ-ийн 141-143, 180-183 дугаар тал/, итгэмжлэл/1 ХХ-ийн 4, 220, 233, 2 ХХ-ийн 110, 142 дугаар тал, 3 ХХ-ийн 179 дүгээр тал/, Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт/1 ХХ-ийн 5, 104 дугаар тал/, Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар/1 ХХ-ийн 6 дугаар тал, 2 ХХ-ийн 180 дугаар тал/, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага/1 ХХ-ийн 102-103 дугаар тал/, тайлбар/2 ХХ-ийн 11 дүгээр тал/, ******* дүүргийн прокурорын газрын 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 51 дугаар прокурорын тогтоол/3 ХХ-ийн 26 дугаар тал/, Өмгөөлөгч ийн ******* дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорт гаргасан хүсэлт/3 ХХ-ийн 27 дугаар тал/, “******* *******” ХХК-ийн 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 196 дугаар гэмт хэргийн талаарх гомдлын хуулбар/3 ХХ-ийн 28 дугаар тал/, 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл/3 ХХ-ийн 29-30 дугаар тал/, *******тэй байгуулсан 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн хөдөлмөрийн гэрээ/3 ХХ-ийн 31-35 дугаар тал/, *******тэй байгуулсан 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ/3 ХХ-ийн 36-37 дугаар тал/, *******тэй байгуулсан 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн барьцааны гэрээ/3 ХХ-ийн 38 дугаар тал/, “******* *******” ХХК-ийн 2015 оны 11 дүгээр сарын нягтлан бодогчийн ажлын байрны тодорхойлолт/3 ХХ-ийн 39-44 дүгээр тал/, тай байгуулсан 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээ/3 ХХ-ийн 45-49 дүгээр тал/, тай байгуулсан 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ/3 ХХ-ийн 50-51 дугаар тал/, 2017 оны 02 дугаар сарын нягтлан бодогчийн ажлын байрны тодорхойлолт/3 ХХ-ийн 52-57 дугаар тал/, “******* *******” ХХК-ийн 2003 оны *******ийн менежерийн ажлын байрны тодорхойлолт/3 ХХ-ийн 58-59 дүгээр тал/, “******* *******” ХХК-ийн барааны үнэ зоолтын журам/3 ХХ-ийн 60-68 дугаар тал/, “*******” ХХК-ийн 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн алдагдал нөхөн барагдуулах журам, хавсралтын хамт/3 ХХ-ийн 69-86 дугаар тал/, “******* *******” ХХК-ийн 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн алдагдал нөхөн барагдуулах журам, хавсралтын хамт/3 ХХ-ийн 87-100 дугаар тал/, “******* *******” ХХК-ийн 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн бараа бүтээгдэхүүн буцаалтын хамтарсан журам, хавсралтын хамт/3 ХХ-ийн 101-111 дүгээр тал/, “******* *******” ХХК-ийн 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн хяналтын болон хуваарьт тооллого явуулах журам, хавсралтын хамт/3 ХХ-ийн 112-117 дугаар тал/, ******* *******” ХХК-ийн 2014 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн хяналтын болон хуваарьт тооллого явуулах журам, хавсралтын хамт/3 ХХ-ийн 118-120 дугаар тал/, “******* *******” ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журмын хуулбар/3 ХХ-ийн 121-140 дугаар тал/, тай байгуулсан 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн хөдөлмөрийн гэрээ/3 ХХ-ийн 196-199 дүгээр тал/, тай байгуулсан 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ/3 ХХ-ийн 200 дугаар тал/, “*******” ХХК-ийн 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн алдагдал нөхөн барагдуулах журам, хавсралтын хамт/3 ХХ-ийн 201-218 дугаар тал/, “******* *******” ХХК-ийн 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн алдагдал нөхөн барагдуулах журам, хавсралтын хамт/3 ХХ-ийн 219-232 дугаар тал/, “******* *******” ХХК-ийн 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн өр дутагдал барагдуулах журам, хавсралтын хамт/3 ХХ-ийн 233-242 дугаар тал/, 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/01 дугаар тушаалын хавсралтын хуулбар/3 ХХ-ийн 243-250 дугаар тал, 4 ХХ-ийн 1-8 дугаар тал/ зэрэг нотлох баримтууд цугларсан байна.
Хариуцагч талаас:
*******ийн хариу тайлбар/1 ХХ-ийн 100, 207-208, 250 дугаар тал/, итгэмжлэл/2 ХХ-ийн 4 дүгээр тал, 3 ХХ-ийн 154-155 дугаар тал/, хариуцагч *******ийн иргэний үнэмлэхийн лавлагаа/2 ХХ-ийн 93 дугаар тал/, хариу тайлбар/2 ХХ-ийн 105-106 дугаар тал/, хариуцагч ын иргэний үнэмлэхний лавлагаа/2 ХХ-ийн 100 дугаар тал/, хариу тайлбар/2 ХХ-ийн 104 дүгээр тал/, 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 41 дугаар “******* *******” ХХК-ийн гомдол шалгуулах тухай баримтын хуулбар, 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэлийн хуулбар, 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэлийн хуулбар/2 ХХ-ийн 162-168 дугаар тал/, *******тэй байгуулсан 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн хөдөлмөрийн гэрээний хуулбар/2 ХХ-ийн 176-178 дугаар тал/, *******тэй байгуулсан 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээний хуулбар/2 ХХ-ийн 179 дүгээр тал/, “******* *******” ХХК-ийн 120, 121 дүгээр салбарын даргаар ажиллаж байсан *******ийн бараа материалын товчооны хуулбар/2 ХХ-ийн 190 дүгээр тал/, нийт бараа материалын дутагдал хаасан дүнгийн хуулбар/2 ХХ-ийн 193 дугаар тал/, бараа материалын үнийг өөрчилж дутагдал хаасан хуулбар/2 ХХ-ийн 194 дүгээр тал/, бараа материалыг өртгөөр зарлагадаж дутагдал хаасан хуулбар/2 ХХ-ийн 195-196 дугаар тал/, бараа материалын үнийг өөрчилж дутагдал хаасан хуулбар/2 XX-ийн 197-198 дугаар тал/, бараа материалыг өртгөөр зарлагадаж дутагдал хаасан хуулбар/2 XX-ийн 199-201 дүгээр тал/, нийт бараа материалын дутагдал хаасан дүнгийн хуулбар/2 XX-ийн 202 дугаар тал/, бараа материалын үнийг өөрчилж дутагдал хаасан хуулбар/2 XX-ийн 203-204 дүгээр тал/, бараа материалыг өртгөөр зарлагадаж дутагдал хаасан хуулбар/2 XX-ийн 205-208 дугаар тал/, бараа материалын үнийг өөрчилж дутагдал хаасан хуулбар/2 XX-ийн 209 дүгээр тал/, бараа материалыг өртгөөр зарлагадаж дутагдал хаасан хуулбар/2 XX-ийн 210-215 дугаар тал/, нийт бараа материалын дутагдал хаасан дүнгийн хуулбар/2 XX-ийн 216 дугаар тал/, бараа материалыг өртгөөр зарлагадаж дутагдал хаасан хуулбар/2 XX-ийн 217-222 дугаар тал/, 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэлийн хуулбар/2 XX-ийн 228-229 дүгээр тал/, 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хохирогчоос дахин мэдүүлэг авсан тэмдэглэлийн хуулбар/2 XX-ийн 230-231 дүгээр тал/, 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэлийн хуулбар/2 XX-ийн 232-234 дүгээр тал/, 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 423 дугаар “******* *******” ХХК-ийн гүйцэтгэх захирлын тушаалын хуулбар/2 XX-ийн 235 дугаар тал/, 92 дугаар “******* *******” ХХК-ийн гүйцэтгэх захирлын тушаалын хуулбар/3 XX-ийн 5 дугаар тал/, 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 3905 дугаар “******* *******” ХХК-ийн гүйцэтгэх захирлын тушаалын хуулбар/3 XX-ийн 6 дугаар тал/, 245 дугаар “******* франчайзинг” ХХК-ийн гүйцэтгэх захирлын тушаалын хуулбар/3 XX-ийн 07 дугаар тал/, 281 дугаар “******* франчайзинг” ХХК-ийн гүйцэтгэх захирлын тушаалын хуулбар/3 XX-ийн 08 дугаар тал/, ын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар/3 ХХ-ийн 16 дугаар тал/, *******ийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар/3 ХХ-ийн 18 дугаар тал/, 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 771 дугаар дүүргийн прокурорын тогтоолын хуулбар/3 XX-ийн 22-24 дүгээр тал/, 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 51 дугаар ******* дүүргийн прокурорын тогтоолын хуулбар, 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 196 дугаар “******* *******” ХХК-ийн гэмт хэргийн талаарх гомдлын хуулбар, 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэлийн хуулбар/3 XX-ийн 26-30 дугаар тал/, 2018 оны *******ийн ажлын байрны тодорхойлолтын хуулбар/3 XX-ийн 58-59 дүгээр тал/, барааны үнэ зоолтын журмын хуулбар/3 XX-ийн 60-68 дугаар тал/, 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн алдагдал нөхөн барагдуулах журмын хуулбар/3 XX-ийн 69-75 дугаар тал/, “*******” ХХК-ийн өр дутагдал хуваах журмын хавсралтын хуулбар/3 XX-ийн 76-86 дугаар тал/, 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн алдагдал нөхөн барагдуулах журам, хавсралтын хуулбар/3 XX-ийн 87-100 дугаар тал/, 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 02 дугаар бараа бүтээгдэхүүн буцаалтын журам, хавсралтын хуулбар/3 XX-ийн 101-111 дүгээр тал/, 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 06 дугаар хяналтын болон хуваарьт тооллого явуулах журмын хуулбар/3 XX-ийн 112-117 дугаар тал/, 2014 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн хяналтын болон хуваарьт тооллого явуулах журмын хуулбар/3 XX-ийн 118-120 дугаар тал/, “******* *******” ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журмын хуулбар/3 XX-ийн 121- 140 дүгээр тал/, 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн гэрч асуусан тэмдэглэл/3 XX-ийн 157-161 дүгээр тал/, 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн хариуцагчийн хариу тайлбар/4 ХХ-ийн 10-11 дүгээр тал/ зэрэг нотлох баримтууд цугларсан байна.
Шүүхийн журмаар:
2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн “******* *******-120” салбарын тооллогын тайлангийн хуулбар/2 ХХ-ийн 29 дүгээр тал/, 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн “******* *******-120” салбарт хийсэн тооллогын тайлан/2 ХХ-ийн 30-35 дугаар тал/, МД-120 *******ийн 2018 оны 02 дугаар сарын дутагдал, 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн “******* *******-120” салбарын тооллогын тайлан/2 ХХ-ийн 36 дугаар тал/, Тооллого болон тохируулга нэгтгэсэн тайлан/2 ХХ-ийн 37-41 дүгээр тал/, МД-120 *******ийн 2018 оны 03 дугаар сарын дутагдал/2 ХХ-ийн 42 дугаар тал/, тооллого болон тохируулга нэгтгэсэн тайлан/2 ХХ-ийн 43-46 дугаар тал/, МД-120 *******ийн 2018 оны 04 дүгээр сарын дутагдал/2 ХХ-ийн 47 дугаар тал/, тооллого болон тохируулга нэгтгэсэн тайлан/2 ХХ-ийн 48-53 дугаар тал/, МД-120 *******ийн 2018 оны 05 дугаар сарын дутагдал/2 ХХ-ийн 54 дүгээр тал/, тооллого болон тохируулга нэгтгэсэн тайлан/2 ХХ-ийн 55-58 дугаар тал/, МД-120 *******ийн 2018 оны 06 дугаар сарын дутагдал/2 ХХ-ийн 59 дүгээр тал/, тооллого болон тохируулга нэгтгэсэн тайлан/2 ХХ-ийн 60-63 дугаар тал/, МД-120 *******ийн 2018 оны 07 дугаар сарын дутагдал/2 ХХ-ийн 64 дүгээр тал/, тооллого болон тохируулга нэгтгэсэн тайлан/2 ХХ-ийн 65-68 дугаар тал/, МД-120 *******ийн 2018 оны 08 дугаар сарын дутагдал/2 ХХ-ийн 69 дүгээр тал/, тооллого болон тохируулга нэгтгэсэн тайлангийн хуулбар/2 XX-ийн 70-81 дүгээр тал/, ******* даргын хариуцан ажиллаж байсан МД-120 салбарын дутагдал хаасан дүн/2 ХХ-ийн 82 дугаар тал/, 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 8 дугаар шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт/2 ХХ-ийн 147-149 дүгээр тал/, 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 20167 дугаар “******* *******” ХХК-ийн гүйцэтгэх захирлын тушаал/2 ХХ-ийн 150-151 дүгээр тал/, 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 41 дугаар “******* *******” ХХК-ийн гомдол шалгуулах тухай/2 ХХ-ийн 162 дугаар тал/, 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл/2 ХХ-ийн 163-165 дугаар тал/, 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл/2 ХХ-ийн 166-168 дугаар тал/, *******ийн 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн хөдөлмөрийн гэрээ/2 ХХ-ийн 169 дүгээр тал/, *******ийн МД-120 *******ийн байхгүй барааг илүүдүүлж, өртгийг өөрчилж, зарлагадан дутагдал хаасан дүн/170-174 дугаар тал/, *******тэй байгуулсан 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн хөдөлмөрийн гэрээний хуулбар/2 ХХ-ийн 176-178 дугаар тал/, 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн *******тэй байгуулсан эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээний хуулбар/2 ХХ-ийн 179 дүгээр тал/, “******* *******” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар/2 ХХ-ийн 179 дүгээр тал/, “Релаэнс секюртиз аудит” ХХК-ийн аудитын дүгнэлт/2 ХХ-ийн 181-187 дугаар тал/, “******* *******” ХХК-ийн 110, 120 дүгээр салбарын даргаар ажиллаж байсан Ч.Уранбилэгийн дутагдуулсан бараа материалын товчоо/2 ХХ-ийн 188-189 дүгээр тал/, “******* *******” ХХК-ийн 120, 121 дүгээр салбар *******үүдийн даргаар ажиллаж байсан *******ийн дутагдуулсан бараа материалын товчоо/2 ХХ-ийн 190 дүгээр тал/, “******* *******” ХХК-ийн 121 дүгээр салбар *******үүдийн даргаар ажиллаж байсан Г.Лхагвасүхийн дутагдуулсан бараа материалын товчоо/2 ХХ-ийн 191 дүгээр тал/, Бараа материалын дутагдал хаасан дүнгийн нэгтгэл/2 ХХ-ийн 192 дугаар тал/, нийт бараа материалын дутагдал хаасан дүн/2 ХХ-ийн 193 дугаар тал/, бараа материалын үнийг өөрчилж дутагдал хаасан/2 ХХ-ийн 194 дүгээр тал/, бараа материалыг өртгөөр зарлагадаж дутагдал хаасан/акт, уут, цэвэрлэгээ//2 ХХ-ийн 195-196 дугаар тал/, бараа материалын үнийг өөрчилж дутагдал хаасан/2 ХХ-ийн 197-198 дугаар тал/, бараа материалыг өртгөөр зарлагадаж дутагдал хаасан хуулбар/акт, уут, цэвэрлэгээ//2 ХХ-ийн 199-201 дүгээр тал/, нийт бараа материалын дутагдал хаасан дүн/2 ХХ-ийн 202 дугаар тал/, бараа материалын үнийг өөрчилж дутагдал хаасан/2 ХХ-ийн 203-204 дүгээр тал/, бараа материалыг өртгөөр зарлагадаж дутагдал хаасан/акт, уут, цэвэрлэгээ/2 ХХ-ийн 205-207 дугаар тал/, бараа материалыг өртгөөр зарлагадаж дутагдал хаасан/акт, уут, цэвэрлэгээ/2 ХХ-ийн 208 дугаар тал/, бараа материалын үнийг өөрчилж дутагдал хаасан/2 ХХ-ийн 209 дүгээр тал/, бараа материалыг өртгөөр зарлагадаж дутагдал хаасан хуулбар/акт, уут, цэвэрлэгээ/2 ХХ-ийн 210-215 дугаар тал/, нийт бараа материалын дутагдал хаасан дүн/2 ХХ-ийн 216 дугаар тал/, бараа материалыг өртгөөр зарлагадаж дутагдал хаасан/акт, уут, цэвэрлэгээ/2 ХХ-ийн 217-218 дугаар тал/, бараа материалыг өртгөөр зарлагадаж дутагдал хаасан/акт, уут, цэвэрлэгээ/2 ХХ-ийн 219-222 дугаар тал/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 66 дугаартай шинжээчийн дүгнэлт/2 ХХ-ийн 223-226 дугаар тал/, “******* *******” ХХК-ийн МД-120 салбарын дарга *******т холбогдох дутагдлын товчоо/2 ХХ-ийн 227 дугаар тал/, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл/2 ХХ-ийн 228-229 дүгээр тал/, 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хохирогчоос дахин мэдүүлэг авсан тэмдэглэл/2 ХХ-ийн 230-231 дүгээр тал/, 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл/2 ХХ-ийн 232 дугаар тал/, 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл/2 ХХ-ийн 233 дугаар тал/, 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл/2 ХХ-ийн 234 дүгээр тал/, “******* *******” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 423 дугаар тушаал/2 ХХ-ийн 235 дугаар тал/, тай байгуулсан 2011 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээ/2 ХХ-ийн 236 дугаар тал/, тай байгуулсан 2011 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ/2 ХХ-ийн 237 дугаар тал/, /, тай байгуулсан 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 443 дугаар хөдөлмөрийн гэрээ/2 ХХ-ийн 238-240 дүгээр тал/, тай байгуулсан 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ/2 ХХ-ийн 241 дүгээр тал/, 2011 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн нягтлан бодогчийн ажлын байрны тодорхойлолт/2 ХХ-ийн 242-244 дүгээр тал/, “******* *******” ХХК-ийн 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн “Бараа бүтээгдэхүүн буцаалтын хамтарсан журам”, хавсралтын хамт/2 ХХ-ийн 245-250 дугаар тал/, “******* *******” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 05 дугаар сарын 17, 2018 оны 11 дүгээр сарын 30 ны өдрийн өдрийн 5235, 3117, 92 дугаар тушаалууд/3 ХХ-ийн 3-5 дугаар тал/, “******* *******” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 3905 дугаар тушаал/ 3 ХХ-ийн 6 дугаар тал/, “******* франчайзинг” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 04 дүгээр сарын 23-ний өдрийн 245 дугаар тушаал/3 ХХ-ийн 07 дугаар тал/, “******* франчайзинг” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 281 дугаар тушаал/3 ХХ-ийн 8 дугаар тал/, Ч.Уранбилэгийн цалингийн хуудас/3 ХХ-ийн 9 дүгээр тал/, ын цалингийн хуудас/3 ХХ-ийн 10 дугаар тал/, *******ийн цалингийн хуудас/3 ХХ-ийн 11 дүгээр тал/, Ж.Номинхүүгийн цалингийн хуудас/3 ХХ-ийн 12 дугаар тал/, Б.Мөнхбатын цалингийн хуудас/3 ХХ-ийн 13 дугаар тал/, Хил хамгаалах Ерөнхий газрын лавлагааний хариу/3 ХХ-ийн 14 дүгээр тал/, Г.Пүрэвдуламын иргэний үнэмлэхийн лавлагаа/3 ХХ-ийн 15 дугаар тал/, ын иргэний үнэмлэхийн лавлагаа/3 ХХ-ийн 16 дугаар тал/, гийн иргэний үнэмлэхийн лавлагаа/3 ХХ-ийн 17 дугаар тал/, *******ийн иргэний үнэмлэхийн лавлагаа/3 ХХ-ийн 18 дугаар тал/, Д.Сарангэрэлийн иргэний үнэмлэхийн лавлагаа/3 ХХ-ийн 19 дүгээр тал/, Б.Нарантуяагийн иргэний үнэмлэхийн лавлагаа/3 ХХ-ийн 20 дугаар тал/, дүүргийн прокурорын газрын 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 771 дугаар тогтоол/3 ХХ-ийн 22-24 дүгээр тал/, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн ****-ыг гэрчээр асуусан тэмдэглэл/3 ХХ-ийн 157-159 дүгээр тал/, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн ийг гэрчээр асуусан тэмдэглэл/3 ХХ-ийн 160-161 дүгээр тал/ зэрэг нотлох баримтууд цугларсан байна.
Шүүх зохигч, тэдгээрийн төлөөлөгч нарын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн гэрчийн мэдүүлэг, бусад нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч Т.Уранцэцэгт холбогдуулан анх бусдын эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх гэмт хэргийн улмаас учруулсан хохирол буюу завшсан 16,731,967 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч тал хэд хэдэн удаа нэхэмжлэлийн шаардлагаа тодруулан өөрчлөх, ихэсгэх байдлаар 69,962,093, болон 86,694,060 төгрөг гаргуулахаар нэмэгдүүлсэн, мөн нэхэмжлэгчийн хүсэлтээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд *******, нарыг хамтран хариуцагчаар, “******* *******” ХХК-ийн хүсэлтээр түүнийг хамтран нэхэмжлэгчээр тус тус оролцуулсан, нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагаа сүүлийн байдлаар нэхэмжлэгч “*******” ХХК хариуцагч *******, ******* нараас эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээний үүрэгт 16,731,967 төгрөг гаргуулах, нэхэмжлэгч “******* *******” ХХК хариуцагч *******, нараас эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээний үүрэгт 69,962,093 төгрөг гаргуулах тухай болгон өөрчилсөн.
Нэхэмжлэгч “*******” ХХК, “******* *******” ХХК нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч ******* 2003 оноос хойш нягтлан бодогчоор ажилд орж хөдөлмөрийн болон эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээг байгуулж, ажлын байрны тодорхойлолт, байгууллагын Хөдөлмөрийн дотоод журам болон холбогдох журамтай танилцуулан ажиллуулан албан тушаал дэвшсээр 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс ******* дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “******* ” *******”-ийн 121 дүгээр салбарын даргаар, 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс "*******” ХХК-ийн охин компани “******* *******” ХХК-ийн дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “******* *******”-120 дугаар салбарын дарга буюу менежерийн албан тушаалд ажиллахдаа бусадтай нийлж албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдын итгэмжлэгдэн хариуцуулсан бараа материалыг дансны болон борлуулах үнийг зориудаар өөрчлөн үлдэгдлийг нь хуурамчаар тохируулга хийж, уг бараа материалын дутагдлыг үнийн дүнгээр хааж бичсэн нь илэрсэн тул 2017 оны 01 дүгээр сараас 2018 оны 01 сарыг хүртэлх хугацааны “*******” ХХК-ийн 121 дүгээр салбар *******т 16,731,967 төгрөгийн, 2018 оны 01 дүгээр сараас 2018 оны 10 дугаар сарыг хүртэлх хугацаанд “******* Дэлгүүр" ХХК-ийн 120 дугаар салбар *******т 69,962,093 төгрөгийн бодит дутагдал үүссэн, хамтран хариуцагч *******, нарын тухайд эдгээр дутагдлыг гарахаас урьдчилан сэргийлэх, санхүүгийн хувьд хяналт тавих үүрэгтэй албан тушаалтнууд атал *******тэй хамтран компанийн санхүүгийн бүртгэл буюу бараа бүтээгдэхүүний орлого, зарлагыг бүртгэдэг “infinity ЕRР” гэх программд өөрчлөлт оруулан засварлуулж, программд шивүүлж, бараа материалын дутагдал хааж байсан, мөн хариуцагч *******, ******* нартай хөдөлмөрийн гэрээ, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулан ажиллуулсан тул “*******” ХХК-ид учирсан дутагдал, хохирол 16,731,967 төгрөгийг хариуцагч *******, ******* нараас, “******* Дэлгүүр” ХХК-ид учирсан дутагдал, хохирол 69,962,093 төгрөгийг хариуцагч *******, нараас гаргуулах үндэслэлтэй гэж,
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс хүлээн зөвшөөрч бүхэлд нь татгалздаг ба татгалзлаа нэхэмжлэгч нар хамтран нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээдээ нотлоогүй, дутагдал, хохирол учруулсан гэх нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэл, гэм хороос үүсэх үүрэг эсэх нь тодорхойгүй, хариуцагч ******* бусадтай нийлж албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдын итгэмжлэн хариуцуулсан бараа материалын дансны болон борлуулах үнийн дүнг өөрчилсөн нь *******, нар хамтран нэхэмжлэгч нарт эд хөрөнгийн дутагдал, хохирол хэрхэн учруулсан гэх үндэслэлээ нотлоогүй, хамтран хариуцуулах болсон хууль зүйн үндэслэл ойлгомжгүй, хариуцагч *******т итгэмжлэн хариуцуулсан хэдий хэмжээний бараа материалыг ямар байдлаар итгэмжлэн хариуцуулсан, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээнд энэ талаар хэрхэн тусгасан талаарх баримтыг шүүхэд гаргаж өгч нотлоогүй, хамтран хариуцагч *******, П.Ууганжаргал нар орлого, зарлагын программд ямар байдлаар засвар өөрчлөлт оруулан хэдэн төгрөгийн бараа материалыг хэрхэн дутаасан талаарх нөхцөл байдал, ямар байдлаар дутагдсан гэдэг нь тогтоогдоогүй, өр, дутагдлыг хуваах журам, түүний хавсралтад заагдсан заалтыг баримтлаагүй, хяналт тавиагүй, цаг хугацаанд нь эрт илрүүлээгүй байж нэхэмжлэгчийн эд хөрөнгөд дутагдал учруулсан гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэж маргасан.
Иргэдийн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгч тал цаг хугацаанд нь хяналт шалгалтыг хийсэн бол олон жилийн их хэмжээний дутагдал үүсэхгүй байсан, нэхэмжлэгч тал салбарын удирдлагуудын ажлын уялдаа холбоо муугаас үүссэн, 2 тал аль аль нь буруутай гэх дүгнэлтийг гаргасан байдаг.
Шүүх хэрэгт цугларсан нотлох баримт болон талуудын гаргасан тайлбар, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэлээс зарим хэсгийг ханган шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Хэрэг хянан хэлэлцэх ажиллагааны явцад дараах үйл баримтууд тогтоогдов.
“******* *******” ХХК нь Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт заасан нөхцөлийг тохиролцон *******тэй 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хөдөлмөрийн гэрээ, мөн өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт заасан эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулан МД-120 салбар *******ийн менежерээр, тай байгуулан 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Хөдөлмөрийн гэрээ мөн сарын 01-ний өдөр Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулан МД-120 салбар *******ийн нягтлан бодогчоор, *******тэй 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хөдөлмөрийн гэрээ, мөн өдрийн барьцааны гэрээ, 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээг байгуулан МД-121 салбарын нягтлан бодогчоор тус тус авч ажиллуулсан./2 ХХ-ийн 176-178, 179, 3 ХХ-ийн 31-38, 238-241 дүгээр тал/
“******* *******” ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журмын дагуу “******* *******” ХХК *******тэй 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн *******ийн менежер ажлын байрны тодорхойлолт, тай 2017 оны 02 дугаар сард нягтлан бодогчийн ажлын байрны тодорхойлолт, Т,Төгөлдөртэй 2017 оны 02 дугаар сарын нягтлан бодогчийн ажлын байрны тодорхойлолттой танилцуулсан./3 ХХ-ийн 58-59, 52-57, 39-43, 121-140 дүгээр тал/
Нэхэмжлэгчийн зүгээс “******* *******” ХХК-ийн 110 дугаар *******, 120 дугаар *******, 121 дүгээр *******ийн дарга Ч.Уранбилэг, *******, Г.Лхагвасүх нарын бараа материалын тооцоо, тооцоо бодолтонд хийсэн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 043 дугаар “Релаэнс секюритиз аудит” ХХК-ийн аудитын дүгнэлт, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 8, 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 66 дугаар дугаар шинжээчийн дүгнэлтүүд, ******* дүүргийн Прокурорын газрын 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай 559 дугаартай тогтоол болон хариуцагчтай байгуулсан эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ зэрэг баримтуудад үндэслэн тус байгууллагын өмч хөрөнгийг дутагдуулсан буюу бараа материалын өртгийн болон худалдан борлуулах үнийг программд өөрчлөлт оруулан засварлуулах, мөн дутагдсан бараа материалыг тухайн холбогдох хугацаанд нягтлан нараар программд шивүүлж, бараа материалын дутагдлыг хаасан, биетээр байхгүй бараа материалыг байгаа мэтээр тооллогын бүртгэлд тусган программд шивж оруулсан, дутагдсан бараа материалын дүнг хааж бичсэн зэрэг үйлдлээс болж учирсан хохирлыг арилгуулахаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгожээ./2 ХХ-ийн 181-187, 3 ХХ-ийн 45-49, 50-51 дугаар тал/,
Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1 дэх хэсэгт өөрийн буруугаас байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан ажилтанд хариуцлага хүлээлгэж болохоор заасан ба мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн 135.3 дахь хэсэгт заасан эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай гэрээ байгуулсан ажилтанд 135.1.1-135.1.5-д заасан тохиолдол үүссэн бол эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэх, эсхүл зарим төрлийн эд хөрөнгө, үнэ бүхий зүйлийг ашиглан шамшигдуулсан, үрэгдүүлсэн ажилтанд хариуцлага хүлээлгэхээр хуульд тусгайлан заасан тохиолдолд 135 дугаар зүйлийн 135.2 дахь хэсэгт зааснаар байгууллагад учруулсан хохирлыг ажилтнаар төлүүлэх боломжтой тухай заасан.
Талуудын хооронд эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай гэрээ байгуулагдсан байх бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1.1-135.1.5-д заасан тохиолдлуудаас 135.1.3-т заасан тохиолдол үүссэн гэж үзэж нэхэмжлэгч нар эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээний үүргийг хариуцагч нараас шаардах эрхтэй гэж үзэв.
Тиймээс хариуцагч нарт Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1.3 дах хэсэгт заасан үндэслэл бүрдсэн тул эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Хариуцагч нар ажиллах хугацаандаа “******* Дэлгүүр" ХХК-ийн 120 дугаар салбар *******т 69,962,093 төгрөгийн, “*******” ХХК-ийн 121 дүгээр салбар *******т 16,731,967 төгрөгийн хохирол учруулсан тул эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээний үүргээ үл биелүүлсэн тул гаргуулах үндэслэлтэй гэж маргасан.
Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, талуудын тайлбарт үндэслэн “******* *******” ХХК-ийн хариуцагч нарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас заримыг ханган, “*******” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзвэл “******* *******-120” салбарын менежер солигдох үндэслэлээр Ж.Галзагдаас *******т ажил хүлээлцүүлэхийн тулд 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр бараа материалын үлдэгдэл хүлээлцүүлэх тооллогыг хийн , Ц.Хулан, Б.Хишигбуян, Б.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тооллогын комисс ажиллан 6,732 нэр төрлийн 380,089,601 төгрөгийн үнийн дүн бүхий бараа материалыг хүлээлгэн өгсөн болох нь мөн оны 02 дугаар сарын 02-ны өдрийн тооллогын тайлангаар тогтоогддог./2 ХХ-ийн 29-35 дугаар тал/
Иймд нэхэмжлэгч “******* *******” ХХК нь хариуцагч *******т салбар 120 *******ийн менежерийн ажлыг хүлээлцүүлэхэд тодорхой үнэ бүхий тодорхой нэр төрлийн бараа материал эд хөрөнгийг хүлээлгэн өгсөн боловч эргүүлж төлөөгүй, эрхэлсэн ажилтай нь холбогдуулан нягтлан бодогч нараас удирдлагын түвшинд хөтлөгддөг “infinity ЕRР” гэх компьютериар хөтлөх санхүүгийн программд өөрчлөлт оруулсны үндсэн дээр үрэгдүүлсэн, дараа тайлан гарган эргүүлэн төлөх үүргээ биелүүлэлгүй байгууллагад хохирол учруулсан гэх байдал хэргийн үйл баримтаар тогтоогдсон, харин *******, ******* нарт 121 дүгээр салбар *******ийн бараа материал эд хөрөнгийг хүлээлгэн өгсөн талаар “*******” ХХК-ийн шүүхэд гарган өгсөн нотлох баримтаар хэдий хэмжээний хэдэн нэр төрлийн, ямар үнэ өртөг бүхий эд хөрөнгийг хүлээлгэн өгсөн гэх байдал тогтоогдоогүй болно.
Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.3-т зааснаар хэд хэдэн ажилтны буруугаас учирсан хохирлын хэмжээг тэдгээрийн гэм буруугийн хэмжээ, эд хөрөнгийн хариуцлагын төрлийг харгалзан ажилтан тус бүрээр тодорхойлохоор заасан, түүнчлэн мөн хуулийн 132 дугаар зүйлийн 132.4-т зааснаар ажил олгогч нь ажилтанд хариуцуулсан эд хөрөнгийг бүрэн бүтэн байлгах шаардлагатай нөхцөлийг бүрдүүлээгүйгээс учирсан хохирлыг ажилтнаар төлүүлж болохгүй тухай заасан зэрэг байдлыг харгалзан “******* *******” ХХК-ийн нэхэмжлэлээс эрсдэлийг хариуцагч нарт 30 хувиар хариуцан үүрүүлэх, байгууллагын өөрсдийн дотоод хяналт, шалгалт, менежер, нягтлан бодогчийг хянадаг хяналтын систем муу, гар тооллого үр дүн муутайгаас 2016 оны 01 дүгээр сараас үүссэн зөрчлийг илрүүлэн таслан зогсоож чадаагүйгээс болсон гэж үзэн үлдэх 70 хувийн эрсдэлийг нэхэмжлэгч нарт хариуцуулах нь зүйтэй гэж үзэв.
Тиймээс хавтаст хэрэгт авагдсан “Релаэнс секюритиз аудит” ХХК-ийн аудитын дүгнэлтээр тогтоогдсон гэх 69,962,093 төгрөгийн хэмжээгээр бус Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан хариуцагч *******, нар 2018 оны 01 дүгээр сараас 2018 оны 10 дугаар сарыг хүртэлх хугацаанд ажиллахдаа бусдын итгэмжлэгдэн хариуцуулсан бараа материалыг дансны болон борлуулах үнийг зориудаар өөрчлөн үлдэгдлийг нь хуурамчаар тохируулга хийж, уг бараа материалын дутагдлыг үнийн дүнгээр хааж бичсэн нь илэрсэн 51,105,403.75 төгрөгийн дутагдлаас 7,959,909 төгрөгийн бараа материалын дутагдлыг санхүүгийн баримтаар тогтоох боломжгүй тухай дүгнэсэн шинжээчийн дүгнэлтийг үндэслэл бүхий гэж үзсэн тул хасаж тооцон 43,145,494 төгрөгийн хэмжээнд хангах боломжтойгоос эрсдэлийг 70:30 харьцаагаар хуваарилан нэхэмжлэлээс 12,943,648.2 төгрөгийг ханган хариуцагч нараас гаргуулах үндэслэлтэй.
Мөн дахин салбарын дарга буюу менежер *******т 70 хувь буюу 9,060,553, нягтлан бодогч д 30 хувь буюу 3,883,094 төгрөгийн хариуцлагыг хуваарилан оногдуулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1.3, 132 дугаар зүйлийн 132.4, 136 дугаар зүйлийн 136.3-т зааснаар эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээний үүрэгт хариуцагч *******ээс 9,060,553 төгрөгийг, хариуцагч аас 3,883,094 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “******* *******” ХХК-ид олгож, нэхэмжлэлээс үлдэх 57,018,445 төгрөгийг болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэлээ нотлоогүй тул хариуцагч *******, ******* нараас 16,731,967 төгрөг гаргуулах тухай “*******” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Шүүх Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг харгалзан шийдвэрлэсэн болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 749,370 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******ээс 159,918 төгрөг, хариуцагч аас 77,079 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “******* *******” ХХК-ид олгон шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай/1999 оны/ хуулийн 135 дугаар зүйлийн 135.1.3, 132 дугаар зүйлийн 132.4, 136 дугаар зүйлийн 136.3-т заасныг тус тус баримтлан эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээний үүрэгт хариуцагч *******ээс 9,060,553 төгрөгийг, хариуцагч аас 3,883,094 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “******* *******” ХХК-ид олгож, нэхэмжлэлээс үлдэх 57,018,445 төгрөгийг, хариуцагч *******, ******* нарт холбогдох эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээний үүрэгт 16,731,967 төгрөг гаргуулах тухай “*******” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 749,370 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******ээс 159,918 төгрөг, хариуцагч аас 77,079 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “******* *******” ХХК-ид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч нар мөн хуулийн 119.3-т заасан хугацааны дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй, дээрх хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ ******
ШҮҮГЧИД ******
******