Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 128/ШШ2022/0175

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.*******зориг би, Хан-Уул дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Г.*******ад холбогдуулан гаргасан Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Н*******ийн дүгнэлттэй зөрчлийн хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Н******* шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: ...Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагч Г.*******ын 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 0002097 дугаар шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

  ҮНДЭСЛЭХ нь:

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Н******* нь Хан-Уул дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Г.*******ад холбогдуулан Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагч Г.*******ын 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 0002097 дугаар шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулахаар прокурорын дүгнэлт бичсэн байна.

Хан-Уул дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Г.******* нь прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаагаа тус шүүхэд бичгээр илэрхийлсэн байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасны дагуу Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Н*******ийн Хан-Уул дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Г.*******ад холбогдуулан гаргасан Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагч Г.*******ын 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 0002097 дугаар шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулах-ыг хүссэн прокурорын дүгнэлтийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, тус захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-т заасныг үндэслэн Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Н*******ийн Хан-Уул дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Г.*******ад холбогдуулан ...Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагч Г.*******ын 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 0002097 дугаар шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулах-ыг хүссэн прокурорын дүгнэлт хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

ШҮҮГЧ М.БАТЗОРИГ