Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 149/ШШ2024/00361

 

 

 

 

 

2024 оны 09 сарын 12-ны өдөр 149/ШШ2024/00361 Мандал сум

 

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч

биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Эрдэнэмөнх би,

Нэхэмжлэгч: *******************, Утас: /*******, *******/ ******* ХХК-н нэхэмжлэлтэй

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн ************* тоотод оршин суух, рд:*******, Утас:/*******, *******, *******/ *******ын *******д холбогдох

839,361 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 08 дугаар сарын 14-ны өдөр хүлээн авч, 2024 оны 08 дугаар сарын 21-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:....Б.******* нь *******-ийн мессеж зээлийн үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2021 оны 08 сарын 21-ны өдөр тоот Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан ба мессеж зээл авч, төлж барагдуулж байсан тул зээлийн эрхийн хэмжээ нэмэгдсэн. Б.******* нь уг гэрээний үндсэн дээр 2022 оны 10 сарын 06-ны өдөр 500,000 төгрөгийг сарын 3,0% хүүтэй зээлээр авсан авсан хугацаанд нь төлж барагдуулаагүй юм. Б.******* нь хууль болон гэрээнд заасан үүргээ үл биелүүлж зээл, зээлийн хүүгээ төлж барагдуулахыг шаардахад удаа дараа худал хэлж өнөөдрийг хүртэл төлөөгүй. ийн зээлийн гэрээний үүрэг 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар үндсэн зээл 500,000 төгрөг, зээлийн хүү 285,559 төгрөг, зээлийн хүү 53,802 төгрөг нийт 839,361 төгрөг гаргуулахаар байна. Өнгөрсөн хугацаанд ийн зээлийн гэрээний үүргийг шаардаж мсж илгээх, утсаар холбоо тогтоож байсан ба хэд хэдэн удаа хэсэгчлэн төлөх хугацаа тохирсон ч огт төлбөр төлөөгүй юм. ******* нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй бөгөөд Монгол улсын иргэний хууль, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд заасны дагуу зээлдэгчийн зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцсон байх тул зээлийн гэрээний үүрэгт нийт 839,361 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна...... гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...Тус компани нь хариуцагч *******ын *******эс зээлийн гэрээний үүрэгт 839,361 төгрөг шаардан нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 839,361 төгрөгийг *******-ийн Хаан банк дахь тоот дансанд бүрэн төлж барагдуулсан байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагийг биелүүлсэнийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шйидвэрлэж өгнө үү.... гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Б.*******эс 839,361 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 839,361 төгрөгийг 2024 оны 09 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэгчид төлсөн болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд бичгээр ирүүлсэн 24/4027 дугаартай тайлбар болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв. Мөн нэхэмжлэгчээс төлсөн Улсын тэмдэгтийн хураамжийг хуулийн дагуу хариуцагч болон төрийн сангаас гаргуулах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.*******д холбогдох 839,361 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.******* нь хүлээн зөвшөөрч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 24,695 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ************* 12,347.5 төгрөг, төрийн сангийн 100130400941 тоот данснаас 12,347.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭМӨНХ