Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 128/ШШ2022/0172

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Адъяасүрэн би, Д.Мөнхбат, О.Амарбат нарын нэхэмжлэлтэй, Чингэлтэй дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгч Д.Мөнхбат нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзах тухай хүсэлтээ шүүхэд бичгээр ирүүлснийг хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Мөнхбатын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Амарбат шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ:

Д.Мөнхбат нь тус захиргааны хэрэгт өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр О.Амарбат намайг томилсон ба Чингэлтэй дүүргийн Засаг даргад холбогдох энэхүү захиргааны хэрэгт Д.Мөнхбатын эрх ашиг, хөндөгдөөгүй, зөрчигдөөгүй тул Ч.Саранцэцэгт олгосон 2005 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 047664 дүгээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна. Үр дагаврыг бүрэн ойлгосон болно. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Д.Мөнхбат, О.Амарбат нар нь Чингэлтэй дүүргийн Засаг даргад холбогдуулан Чингэлтэй дүүргийн Засаг даргаас Ч.Саранцэцэгт олгосон 2005 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 047664 дүгээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй, нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлнэ... гэж зааснаар нэхэмжлэгч Д.Мөнхбатын итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсан тухай хүсэлтээ шүүхэд бичгээр ирүүлсэн байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй, нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлнэ... гэж заасан.

2022 оны 3 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэгч Д.Мөнхбатаас О.Амарбатад ...нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзах эрх олгож итгэмжлэл олгосон бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх талаар тайлбарласан, итгэмжлэгдсэн төлөөлөгч нь энэ талаар ойлгож, түүнийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж баримтад гарын үсэг зурсан болно.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т заасныг баримтлан Д.Мөнхбат, О.Амарбат нарын нэхэмжлэлтэй, Чингэлтэй дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан Чингэлтэй дүүргийн Засаг даргаас Ч.Саранцэцэгт олгосон 2005 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 047664 дүгээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлээсээ Д.Мөнхбат бүхэлд нь татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т тус тус заасны дагуу нэхэмжлэгч Д.Мөнхбат нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй.

 

 

ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН