Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 149/ШШ2024/00363

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 09 дугаар сарын 16-ны өдөр 149/ШШ2024/00363 Мандал сум

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Эрдэнэмөнх би,

Нэхэмжлэгч: ********************* тоот /рд:*******/, утас:/*******/ "******* ББСБ " ХХК-н нэхэмжлэлтэй

Хариуцагч: Сэлэнгэ аймаг, ***************** оршин суух, /РД *******, утас:*******, *******/ ******* овогтой *******д холбогдох

1,374,675.57 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2024 оны 08 дүгээр сарын 01-ны өдөр иргэний хэрэг үүсгэн

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч "******* ББСБ " ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч С.******* нь "******* ББСБ ХХК-с хэрэглээний зориулалтаар зээл авах хүсэлтэй байгаагаа илэрхийлж,2021 оны 10 сарын 20-ны өдөр дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ, дугаартай Цахим зээлийн дэд гэрээг тус тус байгуулан 1,999,900 төгрөгийг. зээлийг сарын 2.4 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатай буюу 2023 оны 10 сарын 20-ны өдөр дуусгавар болох нөхцөлтэй авсан. Зээлдэгч С.******* нь анх зээл авсан өдрөөс хойш 2023 оны 06 сарын 23-ны өдрийн байдлаар үндсэн төлбөрт 554,248,31 төгрөгийг хүүний төлбөрт 551,023.69 төгрөгийг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 22 028 төгрөгийг, нийт 1,127,300 төгрөгийн төлөлт хийсэн. Түүнээс хойш нэхэмжлэл гаргах өдрийг хүртэлх хугацаанд зээлийн үндсэн төлбөр, хүүгийн төлбөрөөс огт төлөлт хийгээгүй зээлийн гэрээнд заасан эргэн төлөх байна. Зээлдэгч С.******* нь 2024 оны 02 сарын. 26-ны өдрийн байдлаар 524 хоног хугацаа хэтэрсэн. "******* ББСБ ХХК-ийн зүгээс зээлдэгч С.*******тай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа сануулж утсаар холбогдож байсан. Зээлдэгч С.******* нь одоог хүртэл зээлийн төлбөрөө төлөхгүй байх тул Цахим зээлийн эрх нээх гэрээний 7.4-т заасны дагуу гэрээг нэг талын санаачилгаар цуцалж дараах шаардлагыг гаргаж байна. Талуудын хооронд байгуулсан дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ дугаартай Цахим зээлийн дэд гэрээг цуцалж, гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлийн үндсэн төлбөрт 1,098,828,96 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 218,014.60 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 44,832.01 төгрөг, нотариатын зардалд 13,000 төгрөг, бүгд 1,374,675.57 төгрөгийн зээлийн төлбөрийг хариуцагч С.*******-с гаргуулж ББСБ-г хохиролгүй болгож өгнө үү..... "гэжээ. 

 

Хариуцагч С.******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...******* овогтой ******* миний бие ХХК-аас гар утас лизингээр авсан нь үнэн болно. Уг лизингийн төлбөрийг 6 сарын хугацаанд барагдуулна...... гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч "******* ББСБ " ХХК-н 1,374,675.57 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч С.******* маргах зүйлгүйгээр төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь түүний бичгээр гаргаж баталгаажуулсан тайлбараар нотлогдож байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв. Мөн нэхэмжлэгчээс төлсөн Улсын тэмдэгтийн хураамжийг хуулийн дагуу хариуцагч болон төрийн сангаас гаргуулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч "******* ББСБ " ХХК-н 1,374,675.57 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч С.******* төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 36,944.82 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагчаас 18,472.41 төгрөгийг, төрийн сангийн 100130400941 тоот данснаас 18,472.41 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч "******* ББСБ " ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭМӨНХ