| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бүрэнсэдийн Эрдэнэмөнх |
| Хэргийн индекс | 149/2024/00324/И |
| Дугаар | 149/ШЗ2024/01280 |
| Огноо | 2024-09-10 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 09 сарын 10 өдөр
Дугаар 149/ШЗ2024/01280
2024 оны 09 дүгээр
сарын 10-ны өдөр Дугаар 149/ШЗ2024/01280 Мандал сум
Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Эрдэнэмөнх би,
Нэхэмжлэгч: **************** байрлах Утас:*******, ******* ХХК-н нэхэмжлэлтэй
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Мандал сумын, ************* тоотод оршин суух, рд:*******, Утас:/*******/ ******* овогт *******гийн *******ад холбогдох
8,850,179.91 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 06 дугаар сарын 21-ны өдөр хүлээн авч, 2024 оны 06 сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: .....Х.******* нь 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Худалдаа хөгжлийн банктай цалингийн зээлийн гэрээ байгуулж, 16,500,000 төгрөгийг зээлж авсан байх бөгөөд 2022 оны 07 дугаар сараас зээлийн эргэн төлөлт тасалдаж эхэлсэн байна. Зээлдүүлэгч Худалдаа хөгжлийн банк ХХК нь ******* ХХК-тай 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр цалингийн зээлийн эрсдэлийн даатгалын гэрээ байгуулсан ба зээлдэгч Х.******* нь ажлаасаа чөлөөлөгдөж, зээлийн эргэн төлөлтийн хугацаа 30 хоногоос хэтэрснээр даатгалын тохиолдол бий болсон. Худалдаа хөгжлийн банкнаас нөхөн төлбөр хүссэний дагуу "*******" ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн ******* тоот тушаалаар нөхөн төлбөрт 8,850,179.91 төгрөгийг олгосон. Ийнхүү нөхөн төлбөр олгожзээлдэгчийн өмнөөс зээлийн төлбөрийг төлснөөр Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7, Цалингийн зээлийн эрсдэлийн даатгалын гэрээний 9 дүгээр зүйлийн 9.5-т заасны дагуу буруутай этгээд буюу зээлдэгчээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн шаардах эрх нь олгосон нөхөн төлбөрийн хэмжээгээр манай компанид шилжсэн билээ. Х.******* нь зээлийн үлдэгдэл 8,850,179.91 төгрөгийг өнөөдрийг хүртэлх хугацаанд төлөөгүй байх тул гаргуулж өгнө үү.....гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК-ний нэхэмжлэлийг тус шүүх 2024 оны 06 дугаар сарын 21-ны өдөр хүлээн авч 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн нэхэмжлэлийн хувийг хариуцагчид гардуулахаар нэхэмжлэлд бичигдсэн Сэлэнгэ аймаг, Мандал сум, ************ тоот хаягт дугаартай шүүхийн мэдэгдэх хуудас хүргүүлсэн боловч хариуцагч нь тус хаягт байхгүй болно.
Иймд 2024 оны 08 дүгээр сарын 02-ний өдөр дугаартай Хариуцагчийг эрэн сурвалжилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай захирамж гарч захирамжаар хариуцагч Х.Энх-Уяралтыг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг олж тогтоон шүүхэд албадан ирүүлэхийг даалгасан. Сэлэнгэ аймгийн Мандал сумын сум дундын цагдаагийн хэлтсээс хариуцагч Х.Хараа эрэн сурвалжилж ажилласан талаар баримтыг шүүгчийн захирамжид заасан хугацаанд ирүүлээгүй байна, хариуцагчийн оршин суугаа газар тодорхойгүй үндэслэл нь Иргэний хэрэг үүсгэснээс хойш илэрсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл болох тул мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9, 155 дугаар зүйлд заасан журмын дагуу тус шүүхэд хариуцагчийг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаж, шийдвэр гаргуулан шийдвэрийн дагуу хариуцагчийг Цагдаагийн байгууллага эрэн сурвалжилж оршин байгаа газар нь тогтоогдвол шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхтэй болно.
Мөн нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 156,553 төгрөгийг төрийн сангийн 100130400941 тоот данснаас гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9 дэх хэсэгт заасныг баримтлан ******* ХХК-н нэхэмжлэлтэй Х.*******ад холбогдох 8,850,179.91 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 156,553 төгрөгийг төрийн сангийн 100130400941 тоот данснаас гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай
3.Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Х.******* эрэн сурвалжлуулж оршин байгаа газрыг олж тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ захирамж гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдол гаргаж болно.
ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭМӨНХ